| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, хохирогч *******, *******, *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч ******* нь: 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа “Ховд аймгийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлэгт “Япон Улсад ажиллах сонирхолтой хүмүүс бүртгэж байна” гэх худал зар оруулж хохирогч *******гээс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн хураамж болон гадаад паспортын үнэ гэж 1’460’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зуучлалын мөнгө гэж 7’000’000 төгрөгийг;
- хохирогч *******ээс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гадаад паспорт болон гэрээний мөнгө гэж 510’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын үнэ гэж 1’000’000 төгрөг, мөн зуучлалын мөнгө гэж 7’000’000 төгрөгийг;
- Мөн 2022 оны 04 дүгээр сард хохирогч ******* Япон Улс руу явуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, хуурах зэрэг аргаар залилж 8’310’000 төгрөгийг тус тус зохиомол байдлыг зориудаар бий болгох, хуурах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар залилан өөртөө шилжүүлэн авсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч *******ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас), хохирогч *******гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас), Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр ирүүлсэн *******, *******, , нарын харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 34-62 дугаар хуудас), Төрийн банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27/291 дугаартай албан бичгээр ирүүлсэн ын харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), шүүгдэгч *******гийн Хаан банк дахь *** тоот харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 66-78 дугаар хуудас), Голомт банкны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10/1 дугаартай албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******гийн *** тоот харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас), Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1033 дугаартай Азиа ХХК бүртгэлгүй гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 86 дугаар хуудас), *******гийн Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас), хохирогч *******ийн дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас), хохирогч *******гийн дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), хохирогч мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), хохирогч өргөдлийн хамт гаргаж өгсөн орлогын мэдүүлэг, Голомт банкны харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас), ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХВЦ-24-104 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас), прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХВЦ-24-104 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас), төлбөрийн график (2 дахь хавтаст хэргийн 56 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 57 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 60 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан. Хохирогч нар болон шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байхдаа “Ховд аймгийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлэгт “Япон Улсад ажиллах сонирхолтой хүмүүс бүртгэж байна” гэх худал зар оруулж хохирогч *******гээс 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн хураамж болон гадаад паспортын үнэ гэж 460’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1’000’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд зуучлалын мөнгө гэж 7’000’000 төгрөг буюу нийт 8’460’000 төгрөгийг авсан нь:
- Хохирогч *******гийн “...2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Ховд аймгийн зарын нэгдсэн группт “Япон улсад ажиллах сонирхолтой хүмүүс бүртгэж байна” гэсэн зарын дагуу холбогдох үед манай холын хамаатны ******* гэх хүн байсан тул итгээд явах талаар сонирхож байгаагаа хэлсэн. Тухайн үед хүмүүс нь бараг бүрдэж байгаа ******* өөрөө, нөхөр болон ахтайгаа хамт явна гэж хэлж байсан. 2022 оны 07 дугаар сард явна найдвартай тул бүртгэлийн 1’000’000 төгрөгийг хий гэхээр нь *** тоот данс руу хийхэд ******* гэсэн эзэмшигч гарч ирж байсан. Гадаад паспортгүй бол яаралтайгаар 3-5 хоногт захиалж авна тийм учраас яаралтайгаар гадаад паспортын мөнгө болох 150’000 төгрөгийг бүртгэлийн хураамж 310’000 төгрөг нийтдээ 460’000 төгрөгийг хий гэхээр нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *** дансанд шилжүүлсэн. Тэгээд өөрийнхөө ахын хүүхэд д “Япон улс руу явах боломж байна, би бүртгүүлчихлээ хамт явах уу” гэж хэлсэн. Тэгэхэд аав ээжтэйгээ ярилцаад бүртгэлийн болон гадаад паспортын, гэрээний мөнгө болох 1’510’000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн. Зуучлалын мөнгө болох 7’000’000 төгрөгийг бэлдэж байгаарай явцын дунд бэлэн болохоор авна гэж хэлсэн. Би *******гаас “яг найдвартай юм уу” гэхэд “ямар ч асуудалгүй би өөрөө Хятад улсад магистрын зэрэг хамгаалсан, тэр сургуулийн багш Япон улс руу ажилчид зуучилж гаргадаг Өвөр монгол багш надад санал тавьсан болохоор би 10 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж байгаа юм” гэж хэлсэн. Тийм учраас манай дүү бид хоёр итгээд бичиг баримт бүрдүүлж эхэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 21-нд би өөрийн ************* данснаас *******гийн Хаан банкны *** дугаартай данс руу *********гийн 7’000’000 төгрөг, миний 600’000 төгрөгийг шилжүүлсэн, маргааш нь надаас Голомт банкны 22051524 дугаартай дансаар 6’400’000 төгрөгийг авсан. Тэр үед “хэзээ явах вэ” гэж асуухад “2022 оны 08 дугаар сарын сүүлээр явна, японы талаас гэрээ ирэхээр тун удахгүй явна” гэж хэлсэн. Мөн “та хэд хүлээж байгаарай” гээд байсан. ...Гэтэл яралтайгаар 2022 оны 06 дугаар сард захиалсан гадаад паспорт 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хэвлэгдэж гарсан байсан. Тийм учраас паспорт өгөхгүй байсан учрыг ойлгосон. 2022 оны 12 дугаар сарын 12-нд манай дүү бид хоёр явахаа больё гэж хэлээд мөнгөө буцааж авъя гэхэд Asia ХХК-д өргөдөл бичүүлж авсан тэр үед бид хоёроос авсан мөнгө удахгүй шийдэгдээд буцааж 2022 ондоо багтаад өгнө гэж хэлж байсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр багш маань найдвартай шилжүүлж өгөхөөр болсон гэж хэлээд худлаа хэлээд алга болсон. Тэгээд одоог хүртэл өгөөгүй худлаа хэлээд байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);
- Хохирогч *******гийн дахин өгсөн “...Би иргэн ******* гэх хүнд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлийн хураамж болон гадаад паспортын үнэ 460’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн мөнгө гэж 1’000’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны ********* дугаартай данснаас 600’000, 6’400’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн ******* нь миний данс руу 7’000’000 төгрөг шилжиж орж ирснийг иргэн *******гийн данс руу гийн мөнгө гэж 2 хувааж шилжүүлсэн. Би өөрийн 8’460’000 төгрөг, *******ийн шилжүүлж өгсөн 7’000’000 төгрөгийг *******ийн хүүхэд болох гийн нэрээр *******гийн данс руу шилжүүлсэн. *******д өгсөн 8’460’000 төгрөгөө буцааж авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн “...Хаан банкны *** тоот дансны хуулга нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд авахаар мөрдөгчийн тогтоолд тусгуулж прокурорын зөвшөөрөл авсан байх ба тус хугацаанд 1105 гүйлгээ хийгдсэн байв. Тус гүйлгээнээс хэрэгт ач холбогдолтой хэсгийг илрүүлэх, тогтоох чиглэлээр хуулгыг нэг бүрчлэн шүүж үзэхэд ...2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 09 минутад Хаан банкны ********** тоот данснаас ***** гэсэн утгатай 1’000’000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн цаг 21 минутад ************ тоот данс pyy zolzaya 8441 sai mashinii zeel гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн байв. ...Хэрэгт ач холбогдол бүхий гүйлгээг тогтоохоор үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 49 минутад ********** тоот данснаас гэх утгатай 600’000 төгрөгийн орлого орж /тухайн орлого хийгдэхээс өмнө дансны үлдэгдэл нь 3’469 төгрөг байв/” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******гийн Голомт банк дахь *** тоот дансны “...хохирогч *******гээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 6’400’000 төгрөгийг T гэх утгаар шүүгдэгчид шилжүүлсэн” гэх агуулгатай дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэргээр нотлогдсон байна.
2.2. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ээс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гадаад паспорт болон гэрээний мөнгө гэж 510’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын үнэ гэж 1’000’000 төгрөг, мөн зуучлалын мөнгө гэж 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7’000’000 төгрөг буюу нийт 8’510’000 төгрөгийг авсан нь:
- Хохирогч *******ийн “...2022 оны 06 дугаар сарын эхээр манай дүү ******* над руу залгаад “манай хамаатны багш эгч Япон улс руу 10 хүн гэрээт ажилтнаар гаргахаар болсон гэнэ, 2 хүн дутаж байна гэнэ, би явах гэж байна, танайхаас хүн явах юм уу” гэхээр нь би зөвшөөрч “хэзээ гаргах юм” гэхэд 8 сард гаргана гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд гадаад паспорт хэрэг болоод яаралтайгаар гаргуулна, бас гэрээний мөнгө гэж ******* гэх хүн 510’000 төгрөгийг 06 дугаар сарын 26-нд өөрийнхөө дансаар авсан. 2022 оны 07 дугаар сарын 02-нд орчуулгын мөнгө гэж 1’000’000 төгрөг авсан. Англи хэлний анхан шатны шалгалт авна гэж байгаад алга болсон. Тэгэхлээр яасан бэ? гэж асуухад “би өмнөөс нь шалгалтыг ахтайгаа хамт өгчихлөө, ажлын байрны санал болон очоод байрлах байрны зураг ирлээ” гэж хэлсэн. Би “гадаад паспорт яасан бэ?” гэхэд “паспорт гараад ирсэн” гэж 08 дугаар сарын эхээр хэлсэн. Мөн “одоо явахад бэлэн болж байна, хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт оруулж анхаараарай, эрүүл мэндээр хасагдаж байсан тохиолдол байдаг гэнэ шүү” гэхээр нь Ховд аймаг орж эрүүл мэндийн үзлэгт ороод бэлэн болчхоод ярихад “за тэгвэл одоо явахад бэлэн болсон хувийнхаа эд зүйлийг бэлдэж байгаарай” гээд зуучлалын мөнгө болох 7’000’000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгэсэн. Тэгээд явахыг хүлээсээр байгаад 10 дугаар сар болсон. Би “Ховд аймаг явж байна гадаад паспортоо авчихъя” гэхэд “манайх хот нүүсэн хотод очоод буцаагаад дайна” гэсэн. 10 сард паспорт ирсэн гэхээр нь очоод авахад 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан байсан. Тухайн паспортыг 06 дугаар сард яаралтайгаар захиалсан боловч 10 дугаар сард гарсан байсан. Би гадаад паспортыг хараад тухайн ******* гэх хүн рүү яриад “чи энэ гадаад паспортыг гараагүй байхад зуучлалын мөнгө авсан байна, би мөнгөө буцааж авмаар байна” гэхэд “Хятад талын зуучилж байгаа хүмүүс мөнгө хий гээд шахаад байгаа болохоор нь авч хийсэн юм” гэж хэлсэн. Би *******д “за тэгвэл нөгөө явах 10 хүн нь ямар хүн юм бэ, тэр хүмүүсээ мэдэж авмаар байна” гэхэд “манай ах, дүү, би болон *******, тэгээд танай хүүхэд нар байна” гэсэн. ...бид нар мөнгөө авъя гээд удаа дараа нэхээд одоо болтол өгөхгүй байна. Би бас хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд авчихсан тэр хүмүүс нь мөнгөө нэхээд байгаа болохоор цагдаад хандаж байна. ******* гэх хүний *** тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 510’000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 1’000’000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 7’000’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас);
- Хохирогч *******ийн дахин өгсөн “...Би иргэн ******* гэх хүнд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гадаад паспорт болон гэрээний мөнгө гэж 510’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орчуулгын үнэ гэж 1’000’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зуучлалын мөнгө гэж 3’500’000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээ хийж нийт 7 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Миний шилжүүлсэн мөнгө нийт 8’510’000 төгрөг. Би өөрийн Хаан банкны ************* дугаартай данснаас 510’000, 1’000’000 төгрөг шилжүүлсэн. 7 сая төгрөгийг *******гийн данс руу шилжүүлээд иргэн *******гийн данс руу шилжүүлсэн юм. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ миний хүү гийн нэрээр шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн “...Хаан банкны *** тоот дансны хуулга нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд авахаар мөрдөгчийн тогтоолд тусгуулж прокурорын зөвшөөрөл авсан байх ба тус хугацаанд 1105 гүйлгээ хийгдсэн байв. Тус гүйлгээнээс хэрэгт ач холбогдолтой хэсгийг илрүүлэх, тогтоох чиглэлээр хуулгыг нэг бүрчлэн шүүж үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг 20 минутад тус дансны Хаан банкны ********** тоот данснаас 510’000 төгрөгийн орлогын гүйлгээг Narsvren passport гэх утгатай хийгдэж, мөн өдрийн 20 цаг 48 минутад Хаан банкны *********** тоот данс руу 400’000 төгрөгийн гэх утгатай зарлага, 22 цаг 01 минутад *** тоот данс руу 44,200 төгрөгийн *** утгатай зарлага, 2022 оны 06 дугаар сарын 27-ны 04 цаг 12 минутад X-CLUB нэртэй пос машин дээр 16’500 төгрөгийн зарлага, мөн өдрийн цаг 33 минутад Хаан банкны ************ данс руу гэсэн утгатай 25’000 төгрөгийн зарлага, 15 цаг 18 минутад zolzaya гэсэн утгатай 50’000 төгрөгийн зарлага болж тус тус гарсан байв. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 55 минутад Хаан банкны ************** тоот данснаас Narsvren гэх утгатай 1’000’000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 11 цаг 58 минутад *********** тоот данс руу zoloi rэх утгатай 550’000 төгрөгийн зарлага, 12 цаг 02 минутад *********** тоот данс руу *** zolzaya 8441 zeel гэсэн утгатай 150’000 төгрөгийн зарлага, 12 цаг 24 минутад Tolbo nuur гэх нэртэй пос машинд 53’000 төгрөгийн зарлага гарсан байв. ...2022 оны 08 дугаар сарын 21-ний 09 цаг 38 минутад *** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр яг ижил naransuren zolzayad rэсэн утгатай тус бүр 3’500’000 төгрөгийн буюу нийт 7’000’000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдрийн цаг 00 минутад тодорхойгүй данс руу BARAA гэх утгатай 7’000’000 төгрөгийн зарлага гарсан байв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас) зэргээр нотлогдож байна.
2.3. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* Япон Улс руу явуулж өгнө гэж 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 310’000 төгрөг, 2022 оны 07 сарын 02-ны өдөр 1’000’000, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7’000’000 төгрөг буюу нийт гурван удаагийн үйлдлээр 8’310’000 төгрөгийг авсан нь:
- Хохирогч “...2022 оны 04 дүгээр сард манай аавын таньдаг ******* гэх хүн Япон улс руу хүмүүс гаргаж байна гэж танилцуулсан байсан. Манай аав тухайн ******* гэх хүнтэй утсаар холбогдож яриад намайг Япон явуулахаар болоод тухайн хүн рүү миний данснаас 1 удаа 7’000’000 төгрөг, ээжийн данснаас 2 удаа 1’310’000 төгрөг нийт 8’310’000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэлний бэлтгэлд суухгүйгээр Хятад улсаар дамжин Япон улс руу 2022 оны 09-10 дугаар сарын хооронд гаргана гэж хэлээд одоо болтол гаргахгүй мөнгө өгөхгүй худлаа хэлээд яваад байна. Миний Голомт банкны данснаас ******* гэх хүний *** дугаарын данс руу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7’000’000 төгрөгийг Гантулга гэсэн утгаар шилжүүлсэн. Ээжийн данснаас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******гийн *** дугаарын данс руу 310’000 төгрөг, мөн 1’000’000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 1’310’000 төгрөгийг орчуулгын болон гадаад паспорт яаралтайгаар гаргуулна гэж авсан Сүүлд 7’000’000 төгрөгийг “үлдсэн мөнгөө хийчих удахгүй виз гарна” гэж хэлээд авсан. Хамт явах гэж байсан хүмүүс татгалзаад явахгүй гээд хүсэлтээ өгөөд байгаа болохоор дахиж хүмүүсийн материал бүрдүүлж байна гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сард Япон гарна гэж хэлээд гараагүй дахиж 2023 оны 11 дүгээр сард холбогдоход визийн хариу ирээгүй байна гэж хэлэхээр нь одоо гаргахгүй юм бол би явахаа болилоо мөнгөө авъя гэхэд Хятад компани руу нэрийг чинь явуулна чи өргөдлөө бичээд явуулчих гэсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 169 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******гийн Хаан банк дахь *** тоот дансанд үзлэг хийсэн “...Хаан банкны *** тоот дансны хуулга нь 2022 оны 06 сарын 26-ны өдрөөс мөн оны 10 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд авахаар мөрдөгчийн тогтоолд тусгуулж прокурорын зөвшөөрөл авсан байх ба тус хугацаанд 1105 гүйлгээ хийгдсэн байв. Тус гүйлгээнээс хэрэгт ач холбогдолтой хэсгийг илрүүлэх, тогтоох чиглэлээр хуулгыг нэг бүрчлэн шүүж үзэхэд ...2022 оны 07 сарын 02-ны өдөр ...Хаан банкны АТМ-792-оос *** тоот данснаас 1’000’000 төгрөгийн Гантулга гэх утгатай орлогын гүйлгээ хийгдсэн байв ” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас);
- Голомт банкны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...шүүгдэгч *******гийн Голомт банк дахь *** тоот данс руу хохирогч *******ас 7’000’000 төгрөгийг шилжүүлсэн” гэх агуулгатай орлогын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас);
- Хаан банкны дипозет дансны “...Хохирогч *******ас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэх утгаар 310’000 төгрөгийг шүүгдэгч *******гийн Хаан банк дахь *** тоот данс руу шилжүүлсэн” гэх агуулгатай хуулга (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
2.4. Шүүгдэгч ******* яллагдагчаар “...Би Япон улс руу хүмүүс гаргах гэж Хятад багш ling-oop дамжуулан гарган гэж материал бүрдүүлж байгаад тухайн хүмүүсийг гаргаж чадаагүй тухайн мөнгө буцаж орж ирэхгүй байгаа юм. ...*******тэй холын хамаатан. *******, гэх хүмүүсийг *******гээр дамжуулан танилцсан. *******гээс 8’460’000 төгрөг. Д.Нарсүрэнгээс 8’510’000 төгрөгийг Япон улс руу гаргах гэж авсан. ******* гэх хүнээс ямар мөнгө аваагүй. ******* нь гийн төрсөн ээж тухайн хүн над руу хүүхдийнхээ нэрээр мөнгө хийж байсан. Түүнээс ******* тусдаа дахиж мөнгө өгөөгүй. Би өөрийнхөө Хаан банкны ***, Голомт банкны 2** дугаарын данс ашиглан тухайн мөнгийг авч байсан” гэж (1 дэх хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас);
- Шүүгдэгч ******* дахин яллагдагчаар “...Би 2014 оноос 2018 оны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад магистрын зэрэг хамгаалсан. Суралцаж байхдаа удирдагч багшаар Хятад Улсын иргэн -ыг сонгож суралцаж байсан ба 4 жил тус багшаар удирдуулж магистрын зэрэг хамгаалж байсан. 2019 онд Монгол Улсад ирсэн хойноо багштай холбоотой байсан ба одоог хүртэл холбоотой байдаг. Вао нь БНХАУ-аас Япон Улс руу хөдөлмөрийн гэрээ болон сургалтын гэрээгээр явуулдаг байсан тул багшаас асууж байгаад би ар гэрийнхэнтэйгээ Япон улс руу ажиллах визээр гарах боломжтой эсэх талаар асуухад болно гэхдээ 10 хүн бүрдэж байж нэг баг болж ажлын байран дээр очих боломжтой гэсэн. 2022 оны 08 сарын үед баг бүрдүүлэхээр болж өөрийнхөө ойр дотнын хүмүүст санал болгосны дагуу манай ахын найзынх нь дүү гэх ******* тус 10 хүний багт сонгогдож визний хураамж болох нэг хүний 8’000’000 төгрөгийг хүн бүрээс авч Вао -руу шилжүүлж холбогдох материалуудыг явуулсан. Тэгээд виз гарахгүй 6 сар орчим хугацаа болсон тул зарим хүмүүс нь явахаа больё мөнгөө авъя гээд татгалзаж эхэлсэн. Тэгэхээр нь би багш руугаа энэ хүмүүс нь больё гэж байна гэсэн чинь 10 хүний баг бүрдэж чадаагүй учраас ажлын санал татгалзчихлаа гээд явах ямар ч боломжгүй болсон. Одоо энэ хүмүүсийн визний материалд өгсөн мөнгө Вао Guaong-ийн цаашаа Япон руу харилцдаг компанийн данс руу орсон бөгөөд тухайн компаниас Guaong -тай ажилтан ажиллуулах гэрээний үүргээ биелүүлээгүй гээд мөнгийг буцааж шилжүүлэхгүй байгаа хүмүүсээ нөхөн явуулсны дараа буюу 2024 оны 06 дугаар сард явуулсны дараа уг мөнгөнүүд буцаан олгогдоно гэсэн нөхцөл байдалтай байна. 2022 оны 08 дугаар сард Япон улс руу ажилтнаар гаргах визний хураамж 8’000’000 төгрөгийг өөрийн дансанд авсан, 310’000 төгрөг нь визний материал болон орчуулгад зарцуулагдсан. Тухайн хүний мөнгө Вао Guaong-ooс орж ирсний хугацаанд буцааж олгоно” гэж (1 дэх хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас) тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгчийн “Хятад Улсын иргэн -оор дамжуулан Япон улс руу гаргах гэж байсан, хохирогч нараас авсан мөнгөө түүн рүү шилжүүлсэн” гэх агуулгатай мэдүүлгүүд нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр няцаан үгүйсгэгдэж байна. Тухайлбал шүүгдэгчийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга болон тухайн хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирогч нараас шилжүүлсэн мөнгийг шүүгдэгч хувийн хэрэгцээнд ашиглаж байсан нь нотлогдож байна.
Мөн шүүгдэгч *******гийн wechat-ны баталгаат орчуулга “...2022 оны 8-р сар Зарлага: 25000 юань, Орлого: 25001 юань Шилжүүлэг-А -900.00 8-р сарын 11-ний өдөр 15:21, Вичат улаан дугтуй-Адьяаруу шилжүүлэг -50.00 8-р сарын 11-ний өдөр 15:15, Шилжүүлэг-А -20050.00 8-р сарын 11-ний өдөр 15:14, Шилжүүлэг-А -160.00 8-р сарын 11-ний өдөр 09:05, Шилжүүлэг-А -1000.00 8-р сарын 11-ний өдөр 09:03, Шилжүүлэг-А -500.00 8-р сарын 11-ний өдөр 09:03, Адьяа руу шилжүүлэг -340.00 8-р сарын 11-ний өдөр 09:03, Шилжүүлэг-А -2000.00 8-р сарын 10-ний өдөр 00:11” гэх баримт (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас) хэрэгт авагдсан байгаа боловч энэхүү баримт нь агуулгын хувьд шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл гэх хүн рүү мөнгө шилжүүлсэн гэх үйл баримт дээрх баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч нараас авсан мөнгөний хэмжээний талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдтэйгээ адил агуулга бүхий мэдүүлэг өгчээ. Өөрөөр хэлбэл залилах санаа зорилгогүй байсан гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдэг нь илэрхийлэл төдий бус хууль зүйн ойлголт юм. Тодруулбал гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэдгийг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг, эрх бүхий этгээдээс хийсэн хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг бүрэн ойлгон ухамсарласан байхаас гадна хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг ойлгоно. Иймд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.
Шүүгдэгч *******гийн хохирогч *******ээс “өөрийгөө Япон улс руу ажлын виз гаргаж өгнө, яаралтайгаар гадаад паспорт гаргаж өгнө гэж итгүүлж 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 510’000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1’000’000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7’000’000 төгрөг” тус тус шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн шинжийг;
- Хохирогч *******ас “...өөрийгөө Япон улс руу ажлын виз гаргаж өгнө, яаралтайгаар гадаад паспорт гаргаж өгнө гэж итгүүлж 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 310’000 төгрөг, мөн 2022 оны 07 сарын 02-ны өдөр 1’000’000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 7’000’000 төгрөг” тус тус шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангаж байна.
3.2. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г гурван удаагийн давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* “...Би нийт 8’510’000 төгрөг өгсөн. Түүнээс 2’500’000 төгрөг авсан. Одоо 6’010’000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Уг мөнгийг хүүтэй нэхэмжлэх хүсэлтэй ч одоо үндсэн мөнгөө авах хүсэлттэй байна. Гэхдээ хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлөх графикийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж;
- Хохирогч ******* “...Би 8’460’000 төгрөг өгсөн. Үүнээс 2’500’000 төгрөгг авсан. Одоо үлдэгдэл 5’960’000 төгрөг байгааг гаргуулж өгнө үү. Хохирол төлөх графикийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж;
- Хохирогч ******* “...Би 8’310’000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 6’310’000 төгрөг байгааг гаргуулж өгнө үү. Хохирол төлөх графикийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус мэдүүлжээ.
4.2. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч *******т 8’510’000 төгрөгийн, хохирогч *******д 8’460’000 төгрөгийн, хохирогч *******д 8’310’000 төгрөгийн буюу нийт 25’280’000 төгрөгийн хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч ******* нь хохирогч *******т 2’500’000 төгрөг, хохирогч *******д 2’500’000 төгрөг, хохирогч *******д 2’000’000 төгрөг тус тус төлсөн нь хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 6’010’000 (=8’510’000-2’500’000) төгрөгийг гаргуулан хохирогч *******т, 5’960’000 (=8’460’00-2’500’000) төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 6’310’000 (=8’310’000-2’000’000) төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгох үндэслэлтэй.
4.3. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч нарын мэдүүлгүүдээр уг гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нар хувь хүнээс болон банк, банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Мөн хохирогч нар шүүгдэгчээс мөнгөө нэхэх зорилгоор хот руу очиж ирэхэд, цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирж буцахдаа зардал гаргасан нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байна. Тодруулбал уг зээлийн хүү, замын зардлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцно.
Хохирогч нарт учирсан хор уршгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, түүнийг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байх боловч хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Мөрдөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 143 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 104 дүгээр хуудас), сургуулийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 145 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 146 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 147 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хотын дүүргийн 6 дугаар хороо, дугаар хороололд оршин суудаг, Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч нэг төрлийн буюу залилах гэмт хэргийг давтан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...шүүгдэгч гийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх санал гаргасан;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 6 сар гэж заасан. Иймд хуульд заасан доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан. Харин шүүгдэгч *******, хохирогч *******, *******, ******* нар эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
3.2. Шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай, хохирлын тодорхой хувийг хохирогч нарт төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох; тодорхой газар очихыг хориглох; шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих; эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх гэсэн хэлбэрүүдийн аль нэгээр нь тогтоодог. Шүүгдэгч ******* нь дүүрэгт байнга оршин суудаг, түүний мэдүүлгээр ажлын газар нь буюу ерөнхий боловсролын дунд сургууль тус дүүрэгт байдаг гэх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.
3.3. Мөрдөгч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 121 дүгээр хуудас) авчээ. Мөн уг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/201 дугаартай шүүгчийн захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ (2 дахь хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгч ******* нь хотын дүүрэгт оршин суудаг тул Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгчид давхардуулан авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Б.Хосбаярын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******гийн өмчлөлийн ************* дугаартай, хот, дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороололд байрлалтай 48 м2 орон сууцыг битүүмжилсэн байна. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гаас 6’010’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******т, 5’960’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 6’310’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл уг эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт гийн г гурван удаагийн давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 (нэг) жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******д авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даруй мэдэгдэхийг;
- шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад тус тус даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн хохиролд шүүгдэгч *******гаас 6’010’000 (зургаан сая арван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******т, 5’960’000 (таван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 6’310’000 (зургаан сая гурван зуун арван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******д тус тус олгож, хохирогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч *******гийн өмчлөлийн хот, дүүрэг, 6 дугаар хороо, дугаар хороололд байрлалтай *********** дугаарын бүртгэлтэй, 48 м2 орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА