| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2021/00153/И |
| Дугаар | 103/ШШ2021/00183 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 103/ШШ2021/00183
| 20******* оны сарын 28 өдөр | Дугаар 103/ШШ20*******/00183 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Өүлгэн овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг ******* дүгээр хороо, Наадамчдын гудамж, Ньюгарден хотхон, 1*******15 дугаар байрны тоотод оршин суух, Монгол овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н. миний бие 201******* онд Д. хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаад 2015 оны 5 дугаар сарын 19-нд охин Н. төрсөн. Тухайн үед тодорхой шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин минь миний асрамжид амьдарч өсөн торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул Д. охин Н.д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д. би өөрийн охин Н. ээж Н.******* нэхэмжилж байгаа хүүхдийн тэтгэмжийг насанд хүртэл нь тодорхой хэмжээ, үе шаттай олгоход хэлэлцэх, маргах, татгалзах зүйлгүй болно. Би оточ манрамба их сургуульд суралцахын зэрэгцээ хувиараа хөдөлмөр эрхэлж амь зуудаг, түрээсийн байранд эхнэр Г. болон ******* сартай охин Н. нарыг асрамжлан амьдардаг зэргийг минь харгалзан үзэж Н. тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшиний орлогын 50 хувьд дүйцүүлэн тогтоож, товлогдсон шүүх хуралд биечлэн оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.
Цаашид Н. охиндоо тэтгэмжээс бусад эдийн засаг, нийгмийн туслалцаа үзүүлэхдээ албадмал байдлаар бус, өөрийн санаачлагаар хэрэгжүүлж байх, мөн тогтсон хуваарийн дагуу охинтойгоо уулзаж, цагийг өнгөрүүлж байх хүсэлтийг минь шийдвэртээ тусгаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Д.йд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н., хариуцагч Д. нар нь 201******* оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин төрүүлсэн бөгөөд хүүхдийг эцэг Д.йгээр овоглон захиргааны журмаар эцэг тогтоож, төрсний гэрчилгээг олгосон, зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 тус тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдарсанаас хойш хойш хугацаанд охин ээжийнхээ асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар, №110100031******* дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Биваангирд өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ******* дүүргийн дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ *******.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүсчээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Д.йгээс сар бүр тэтгэлэг гаргуулж охин Н.г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй бөгөөд ажилд ороод удаагүй, олон удаа чөлөө авч шүүхэд ирэх боломжгүй байх тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Иймд шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судалж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хүүхдийн тэтгэлэгийг амьжиргааны баталгаажих түвшиний 50 хувиар тогтоолгох болон тогтсон хуваарийн дагуу охинтойгоо уулзаж, цагийг өнгөрүүлж байх хүсэлтийг шийдвэртээ тусгаж өгөхийг хүсжээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хүүхэдтэйгээ уулзах хүсэлттэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй байна.
Мөн хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийг хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******0.2 дахь хэсэгт нарийвчлан тогтоосон байх тул хуульд зааснаас өөрөөр шүүх тогтоох боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин йн г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар Д. гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.д даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37.031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамж 37.865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА