Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/126

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           *******овд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч *******овд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*******овд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******од холбогдох эрүүгийн 2436000000145 дугаартай, 178/2024/0119/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, *******овд аймгийн “ ” **************К-д механик инженер ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт *******овд аймгийн ******* сумын хотхоны 2-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******

*******олбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь *******овд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадна 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тодорхойгүй шалтгаанаар Ц.*******ийн нүүр толгой хэсэгт гараараа 5-6 удаа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОР*******ОЙЛО******* нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь *******овд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” баарны гадна 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тодорхойгүй шалтгаанаар Ц.*******ийн нүүр толгой хэсэгт гараараа 5-6 удаа  цохиж, түүний биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чихний ард цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8-р хуудас),хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),гэрч Т.гийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 14-р хуудас), хохирогч Ц.*******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас), *******овд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-30-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 2,879,200 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас), хохирогч Ц.*******ийн “ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч  Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй   гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн 2436000000145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО******* нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгохыг ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцохыг шүүгдэгч Б.*******од тайлбарласугай.

 

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг *******овд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн *******орихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 6.Эрүүгийн 2436000000145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС