Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/262

 

 

 

 

 

   2024          04          04                                     2024/ШЦТ/262

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Есөн-Эрдэнэ,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***, ***, тэдгээрийн өмгөөлөгч  Н.Дашдулам,

Шинжээч: Д.Баасандорж,

Гэрч: ***, ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205023001435 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ***тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн ***тай байгуулсан бүртгэлийн 1030 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, *** Д гудамжны 1-А тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр оролцож, барилгын ажил гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцана” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах\ зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-т “Аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэн төлбөргүй хангах үүрэгтэй”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбд 12-03-04/-ийн 7.2.4-т “Машин, тээврийн хэрэгслийг бэхэлгээгүй налуу ухсан /хүнхээл, суваг, шуудуу г.м/ нүхний ойролцоох орчинд шилжүүлэх, байрлуулах, ажиллуулахдаа зөвхөн хөрсний нуралтын налуугийн зохион байгуулалт-технологийн баримт бичгээр тогтоосон зайд байрлуулж, шилжүүлэх буюу ажиллуулахыг зөвшөөрнө”, 4.11-т “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, 5.9-т “байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд: Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт тавина”, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй, барилгын талбайн зохион байгуулалтыг хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, *** Д гудамжны 1-А тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын талбайд барилгын суурийг ухаж, бэлтгэх ажлын үед бэхэлгээ, хүчитгэлгүй эргийн сууриас хэвтээ чиглэлд ухсан эгц хананы орчмын талбай дээр ажиллаж байсан иргэн ***, *** нар хөрсний суултаас үүдэлтэй шороо, тухайн шороон дээр байсан блок зэрэгт дарагдаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...нийлээд 2020 оноос эхлэн олсон ажил дээрээ очоод хамтарч ажил хийдэг байсан. Хэн ажил олсон нь ахлаад явдаг байсан. ***ын хувьд би сайн танихгүй, тухайн үед *** гэдэг дүү таньдаг байсан. Манай ах нутгийн хүүхэд байгаа юм ажил хийлгээдэх гээд ирээд 10 хоног ажил хийж байгаад осолд орсон. Тухайн өдөр бид нар амрах ёстой байсан. Тэгтэл *** өглөө утсаар яриад ажилдаа гар гэж хэлээд би очсон. Манайхан ажилдаа гарах гээд бэлдэж байсан. Тэгээд ажилдаа гараад ажлаа хийж байтал осол гарсан. Бид нар ***ы хэлсэн зааврын дагуу ажлаа хийж байсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн зүгээс *** бид нар ярилцаад гэрээ хийсэн гэж байна. Миний дүү ганданд суудаг лам хүн байсан. Надтай ярихдаа эгчээ надад ажил гарчихлаа, ковидын үеэр хамт ажиллаж байсан ах маань ажил авсан гээд дуудаж байна. Нураасан дэлгүүрийн хогийг нь цэвэрлэх ажил байгаа. Энэ ажлыг хийж дуусахад 7 хоног болно. Дуусаад хөдөө явлаа гэж ярьсан. Тэгээд би 7 хоногийн ажил чинь дуусчихлаа хөдөө яв гэсэн чинь шорооны ажил байгаа тэрийг хийж дуусгаад цалингаа аваад хөдөө явна гэж байтал маргааш нь өнгөрсөн гэсэн дуудлага ирсэн. Бид нар хоорондоо ярилцаад би гэрээг нь хийсэн гэж байна. Мөн буяны ажил дээр нь 1.400.000 төгрөг өгсөн гэж байна. 1.100.000 төгрөг данс руу хийсэн байсан. Хүнээ алдсан хүмүүс тул гомдолтой байгаа. Дүүгээ мөнгөөр үнэлж чадахгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх. Оршуулгын зардалд 18.947.608 төгрөгийн зардал гарсан. Үүн дээр ороогүй зардал байгаа. Тухайн үедээ баримтаа цуглуулж чадаагүй. Сүүлд баримт асуухад нь Е баримтаар гарсан байсан баримтуудыг өгсөн. Иймд оршуулгын зардал болон дүүгийнхээ ар гэрт нь сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “*** нь манай гэрт байдаг. Миний хүүхдээс өөрцгүй төрсөн ахын маань хүүхэд байгаа. Хадам аав маань өнгөрөөд 5 дахь хоног дээр нь гэртээ ирэхэд байхгүй байсан. Гэртээ ирээд дүүгээ хаана байгааг мэдээгүй байж байтал Баянгол дүүргийн цагдаагаас ярьсан. Цагдаагаас “***ын эгч үү” гэхээр нь “тийм байна” гэхэд барилга дээр осол гарсан яаралтай ир гэхээр нь очтол дүү маань өөд болсон байсан. Тухайн өдөр каск өмсгөсөн бол амьд байх байсан. 7 хоногийн хугацаатай хог цэвэрлүүлээд явуулна гэж хэлчхээд цэвэрлүүлж дуусгаад явуулсан бол амьд байж байх байсан. Надад ийм хүндээр тусаж байхад эцэг эхэд нь үүнээс илүү хүнд байгаа. Нэхэмжилж байгаа зүйлийн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Оршуулгын зардал 19.207.200 төгрөг болсон. Гомдолтой байгаа тул шударгаар шийдэж өгнө үү” гэв.

Гэрч *** шүүх хуралдаанд: “...Би ***н эхнэр. Тухайн өдөр би байгаагүй, бусад үед нь тогоочоор ажиллаж байсан. Тухайн өдөр амрах өдөр байсан. Өмнөх 2-3 өдөр нь бороо ороод өглөө үүрээр мөн бороо шивэрч байсан тул амрах гэж байсан. Тэгтэл *** 9 цаг өнгөрч байхад ажилдаа ир гээд дуудахаар нь би ***г хүргэж өгсөн. ...*** өөрөө байж байсан. Мөн нүх ухах жижиг унгалдай гээд машин ирсэн байсан. Манай ажилчид тухайн газарт гэрт байрлаж байсан. Гэтэл 4 хүүхдийг бүгдийг нь босгоод ажилд гар гэж хэлсэн байсан. ...*** ажилдаа гар гэсэн гээд бүгд гарсан байж байсан. Инженер гэдэг хүн зургийг нь гаргаж зааварчилгаа өгдөг байсан. ***ы авчирсан инженер. ***г хүргэж өгөхөд суурь ухах машин ирээд байрласан байсан. Манай байрлаж байсан хүүхдүүд маань гараад ирсэн байсан...” гэв.

Гэрч *** шүүх хуралдаанд: “Өмнөх орой нь шөнөжин бороо ороод өглөө бороо намдсан байсан. *** ах бид нар руу яриад өнөөдөр суурь ухахгүй газар нойтон байгаа тул та нар өнөөдөр ***д, өнж гэж хэлсэн. *** ахтай ярьж дуусаад удаагүй байхад *** гэдэг ах орж ирээд *** ахыг ирээгүй байгаа юм уу гэхээр нь *** ах өнөөдөр бид нарыг амар гэсэн гэтэл та нар ***д байхын бол миний ажил яаж урагшлах юм бэ, ***г дууд гээд гарч утсаар ярьж *** ахыг дуудсан. Удалгүй *** ах ирж суурийн ажил эхэлсэн. ...Инженер болон *** ах ямар ажил хийхийг хэлж өгч *** ах зааварчилгаа өгдөг байсан. ...Инженер нь зургийг нь хараад бид нараар утас татуулж, цагаан шохой асгуулж бүх хэмжээсийг инженер тавьж өгсөн. ...Ажлаа дуусгаад мөнгө авахаар тохирсон. ...Хамгаалалтын малгай байгаагүй. Амаар *** ах аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. ...Бид нар жоохон газар ухаж байгаад бөөнөөр орж утас татсан. Хэдэн см явуулахын бол хэмжээндээ хүрэхийн байна гэж ахлах хэлэхээр нь би ахтайгаа ороод бүх шороог нь жоотуугаар сулласан. Бид хоёр шороог нь суллаж дуусаад амарлаа гээд нүхнээсээ гараад сууж байсан. Тэгэхэд 2 хүн орж нэг талаас нь эхлээд хүрзээр шороог нь гаргаж байгаад тухайн хананы доор очоод хоёулаа тамхи татаад шороогоо шидээд байж байсан. Тэгээд би ахтайгаа юм яриад сууж байхад ахлах эргэж хараад хүүе гэж орилох чимээ гарахаар нь яасан бэ гээд босоход хана дээрээс нь нурсан. ...15 хоногоор цалингаа авахаар тохирсон” гэв.

Шинжээч Д.Баасандорж шүүх хуралдаанд: “...Хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч хийдэг. Осол гарсан үед Баянгол дүүргийн хөдөлмөрийн хяналтын байцаагч, мэргэжлийн хяналтын хууль зүйн хэлтсийн дарга хийдэг байсан. Улсад 27 жил, бие даан 17 жил, хяналтын байгууллагад 12 жил ажиллаж байгаа. ...Хуулийн этгээдийн гүйцэтгэх үүрэг байсан боловч *** болон амь хохирогч нарын ажлын байр байсан. Гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж байсан бөгөөд тухайн ажилтан нь гэрээний дагуу ажил гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлс авах харилцааны үндсэн дээр хийгдсэн байх тул ажлын байр мөн юм. Ажлаа хийж байгаад осолдсон талбай нь ажлын байр мөн учир үйлдвэрлэлийн осол гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан, ажлын байрны талаар тодорхойлсон. Гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтуудаар цалин хөлс авч гэрээний дагуу ажиллаж байсан тул ажлын байр дээр гарсан үйлдвэрлэлийн осол мөн гэж тооцсон. ...Амь хохирогч хоёр хүний хувьд ажил олгогч нь *** байгаа. Учир нь гэрээг *** хийж нийслэлийн нотариатчиар баталгаажуулсан гэрээний үндсэн дээр ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын байрны эрсдэл болон эрсдэлээс үүдэн хүний амь нас хохирох, байгууллага аж ахуйн тоног төхөөрөмжид хохирол учирсан зэрэг бүхий л эрсдэлийг ажил олгогч хариуцна гэж заасан заалттай. Мөн захиалагч болон туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгчийг зааж өгсөн. Энэ хэрэг дээр туслан гүйцэтгэгч байхгүй бөгөөд ерөнхий гүйцэтгэгч нь *** байгаа. Харилцан хүлээх үүргийг гэрээнд тодорхой тусгана гэсэн. Гэрээн дээр хөдөлмөр аюулгүй байдлыг *** бүрэн хариуцна гэж тусгаж нотариатаар баталгаажсан. Хэрвээ гэрээн дээр энэ асуудлыг тусгаагүй байхын бол гүйцэтгэгч хариуцна гэсэн заалт байгаа. Иймд *** нь өөрийн болон бусад хүмүүсийг аливаа эрсдэлд оруулахгүй байх арга хэмжээг авч ажлаа зогсоох арга хэмжээг авч мэргэжлийн инженер техникийн ажилтантай зөвшилцөж төлөвлөгөөний дагуу ажиллах ёстой байсан...” гэв.

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...талбайн зүүн талаас буюу нурдаг талаас эхлээд ухаад урдуур нь тойруулаад явж байтал 12 цагийн үед гэнэт их чимээ гараад хүмүүс хашигралдаад явчихсан. Тэгээд намайг дуудаад “Эндээс бетоныг нь холдуулах хэрэгтэй байна. Хүн даруулчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ахлагчтай хувь хүмүүсийн санаа нийлж байгуулсан барилгын бригадад туслах ажилтнаар орсон. Намайг туслах ажилтнаар ажилд орох үед уг бригад нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Шагай” нэртэй дэлгүүрийн өргөтгөлийн нураалтын ажил хийж байсан. ...хуучин дэлгүүрийн нураалтын ажил дуусаад үргэлжлүүлэн шинэ дэлгүүрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд одоогоос 2-3 хоногийн өмнө талбайн зүүн талд байх шороог дэлгүүрийн хундамны нүх рүү оруулахгүй гэж даацын блок өрж, хана босгосон. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 09 цагаас эхлэн жижиг оврын экскаватор унагалдайгаар зүүн болон урд хэсэгт хундамын шуудуу татсан. Уг татсан шуудуунд *** ах, *** талийгаач ***, *** нар нь миний араас ухсан нүхний шороог хүрзээр гаргаж шидээд явж байсан. Тэгээд би түрүүлж дуусаад өөр нүхэнд ороод нөгөө хоёрыг хүлээгээд ***д сууж байтал гэнэт их чимээ гараад хүн орилох шиг болохоор нь өндийгөөд хартал тэр 2-н дээрээс нөгөө даацын хана нурчихсан байхаар нь шууд гүйгээд очтол ***ын толгой нь задарчихсан, *** нь бүүр доор нь орчихсон байдалтай хоёулаа хөдөлгөөнгүй, дуу чимээгүй гаргахгүй байдалтай байсан. Тэрийг нь хараад шоконд ороод яахаа ч мэдэхгүй хэсэг балмагдаж айсан. Ингээд тэр их чимээнээр гэрээс хүмүүс гарч ирээд цагдаа, эмнэлэг, онцгой байдал зэргийг дуудсан. ...Албан ёсны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг зүйл бол байхгүй, харин бригадын дарга *** амаараа “уначихав, болгоомжтой байгаарай, гутал хувцсаа соль, дарагдчихав” гэж бол байнга хэлдэг байсан. ...Өөр өөрсдийнхөө ажил хийхэд өмсөх муу хувцаснуудыг өмсөөд л ажилдаа гарцгаадаг. Түүнээс биш зориулалтын хувцас, хамгаалалтын малгай, гутал, олс, бүс зэргийг бол өгдөггүй. Тийм зүйл байх ч үгүй. Нуралтын эсрэг тулгуур болон багана огт хийгдээгүй, ер нь тэрийг нурчихна гэж хэн ч төсөөлөөгүй. ...амаар цалин хөлсөө тохироод л явчихдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 79-81/,

  Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр барилгын чиглэлээр хувиараа санаа нийлсэн, мэргэжил нэгтэй хүмүүстэй нийлж ажил хийдэг. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэгэн хашаанд хуучин дэлгүүрийг нурааж, шинэ дэлгүүр барих ажилд орчихсон ажлаа хийж байсан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр над руу *** залгаад “Ажил дээр асуудал гарчихлаа, 2 хүүхэд эндчихлээ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 87-88/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би одоо *** гэж хүний ахалж байгаа барилгын бригадад туслах ажилтан хийж байгаа. Манай бригадад 9-10 хүн ажилладаг бөгөөд 2022 оны 4 дүгээр сараас хойш *** гэх хүний ахалсан бригадад ажиллаж байгаа. Манай бригад одоо Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** Д-1 тоот хашаанд 2 давхар үйлчилгээний зориулалттай объект барьж байгаа бөгөөд 10 метрийн өргөнтэй, 18 метрийн урттай барилга барьж байсан. ...11 цагийн үед барилгын суурины нүхний доод ёроол хэсгийг хүрз, жоотуугаар тэгшилж янзлахаар ***, ***, ***, *** бид тав орсон бөгөөд барилгын суурины хөрсийг тэгшилж эхлээд байж байсан. Бид нарын хажууд *** экскаваторын хажууд зогсоод харж байсан ба би хэмжигч багаж авчраад бариад экскаваторын хажууд мөн зогсоож байсан тэр үед ***, *** хоёр суурины хөрсийг жоотуугаар цохиж байгаад суурины нүхнээс гарсан бөгөөд ***, *** хоёр хүрзээр сул шороог гаргаад суурины нүхний зүүн талын төв хэсэгт байж байтал барилгын суурины зүүн талын хэсэгт цаана байсан шорооны хаалт бүхий даацын 240 см өндөртэй өрсөн блокон хана барилгын суурины зүүн талын нүх рүү нурж унасан бөгөөд нүхэнд доор хүрзээр шороо гаргаж байсан. ***, *** хоёр даацын хана, шороонд даруулчихсан бөгөөд тэр үйл явдал маш хурдан болсон. Тэгээд очоод нуранги дундаас ***, *** хоёрыг гаргах гэхэд бүсэлхийнээс доош хэсэг нь шороо болон блоконд даруулаад өөрсдөө хөдлөх боломжгүй болсон байсан ***ын зүүн талын гавлын яс хагарсан, толгойноос цус гоожоод хоёр гараараа шороо ухаад байсан бөгөөд ***ыг нуранги дундаас гаргах гэж блок болон шороог ухсан боловч гаргаж чадаагүй. *** хаана байгаа нь харагдахгүй дарагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Манай бригад ахалж байгаа *** нь ямар нэгэн зааварчилгаа огт танилцуулдаггүй бөгөөд өнөөдөр ч гэсэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй ажилд  гарсан. Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөхийг ч гэсэн зөвлөдөггүй зүгээр л ажлаа өөрсдөө аюулгүй байдлаа дор бүрнээ хангаад ажлаа хийдэг байсан. Бид нарын аюулгүй байдлыг *** л хариуцаж ажилладаг яагаад гэвэл ажил захиалагч талтай *** нь харилцаж, гэрээ байгуулсан. *** надтай болон бусад ажилчдтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан зүйл байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95-96/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын эхээр шиг санагдаж байна *** бригадын ажилчид гээд 6-7 эрэгтэй хүн авч ирж, улмаар *** ахтай үнэ ханшаа тохирч, гэрээ хийж улмаар хуучин байшинг нь нурааж, шинэ байшин барих ажилдаа орсон. Тухайн үед би барилгыг нурааж эхлэх үед 1 хоног өнжөөд л очиж үздэг байсан. Тэдний барилгын хүмүүсийг ажиглаж харж байхад эхнээсээ л ***гийнхаа үгэнд орохгүй задгай, зохион байгуулалт муутай хөдөлмөр хамгаалалтын талаар бүр юу ч байхгүй, гуталгүй, сандаал өмссөн барилга дээр ажиллаад байхаар нь *** ах бид 2 өмсөж байсан ажлын гутал, цамц нарыг тайлж өгч байсан. Ингээд хөдөлмөр хамгаалалтын талаар *** ах тэр байсан хүмүүст хандаж болон ***д удаа дараа буюу байнга л энэ ажилчид чинь хамгаалах малгай, бээлий, гутал бусад анхан шатны хөдөлмөр хамгаалалтын хэрэгсэл хэрэглүүлээч гэж хэлсэн боловч тухай бүр нь *** “за за” гэж хэлчхээд ажилчдыг яг тэр хэвээр нь ямар ч хамгаалах хувцасгүй ажиллуулаад байсан. Тухайн барилга нураах ажил хийж байхад хүмүүс нь солигдоод байсан ба *** зарын дагуу хүмүүс түр хөлсөөр авч ирж ажиллуулаад байсан юм шиг байна лээ. Энэ хооронд *** ах бид хоёрын зүгээс *** болон тэнд ажиллаж байсан хүмүүстэй уулзаж та нар аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллах хэрэгтэй байна гэж шаардлагыг зөндөө хэлсэн. ***ы зүгээс ***д хандаад би чамд төлбөрөө төлж энэ байшинг нураалгаж шинэ байшин бариулах гэж байгаа харин чиний хувьд хүмүүстээ хөдөлмөр хамгааллыг сайтар хангуулж ажиллах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Ер нь бол *** их хайнга хүн байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 98-99/,

Гэрч Г.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нуралт үүссэн хананы доор хундаамны нүхэнд барилгын бригадын гишүүн ***, *** хоёр нүхнээс гарч чадалгүй дарагдсан. ...Манайх 8 гишүүнтэй, *** гэх хүн хариуцаж ажилладаг юм. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тусдаа хүн байхгүй. Бид нарт хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа өгөөгүй, хамгаалах тусгай хэрэгсэл өгөөгүй. Өнөөдөр хийх ажлын талаар бригадын дарга *** бид нарт хэлсэн, тэрний дагуу бид нар ажил хийж байсан юм. *** хундам ухсан нүхийг янзалж, тэгшилчих гэж хэлсэн. Тэрний дагуу ажил хийж байсан. Хоёр талийгаач барилгын туслах хийдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101-102/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** Д-н 1А тоотод өөрийн эзэмшлийн хашаанд 10 метр өргөнтэй, 18 метрийн урттай хоёр давхар үйлчилгээний чиглэлийн объект бариулахаар *** гэх хүнээр ахлуулсан бригадаар 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш барилга буулгах болон барилга бариулах ажлыг гүйцэтгүүлж байгаа. ...харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Манай хуучин барилга нураагдсан одоо шинээр барилга барих гээд барилгын суурь ухах гээд өнөөдөр өглөө 09 цагт ажил эхэлсэн байсан. Тэгтэл 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 57 минутад Амармэнд гээд барилга барьж байсан залуу над руу залгаж, шороо нураад хүн дарагдчихлаа гэж залгахаар нь ...хашаанд иртэл ...***, Амармэнд нарын нийлээд ажил хийж байсан залуучууд даацын нурсан ханыг өргөх гээд зогсож байсан. Тухайн блок болон шороон доор дарагдсан хүмүүс нь барилгын ажил гүйцэтгэж байсан бригадын 2 ажилтан залуу байсан бөгөөд тухайн хоёр залуугийн нэгнийх нь бэлхүүснээс дооших хэсэг шороонд дарагдсан байдалтай толгой нь хагараад тархи нь гоожоод нас барсан байсан нөгөө дарагдсан залуу нь огт харагдахгүй, толгойн орой хэсэг нь шороон дундаас цухуйж харагдсан. ...Би 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг ***тай байгуулсан. ...Барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг гүйцэтгэгч тал хариуцахаар гэрээнд тусган заасан байсан бөгөөд би амаар ***д давхар ХАБ-ын дэвтэр нээгээд ажилд гарч байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулаад, хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлэх талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 104-105/,

Шинжээчийн 1764 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын баруун чамархай, баруун чулуулаг, турк эмээл яс дайрсан шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх голомтлог цусан хураа, өнчин тархины цусархаг няцрал, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, нүүрэнд зулгаралт, дух, зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, цээж, хоёр өвдөгний дарагдал, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ үхэлд хүргэсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг уд***н үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В3-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цогцост 2022.06.26-ны өдрийн 21:27 цагт гадан үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 9-11 цаг болсон байх боломжтой гэжээ. Химийн шинжилгээгээр талийгаач *** цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй  байна.” гэжээ /хх 1-н 109-112/,

Шинжээчийн 1763 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн  шинжилгээгээр гавал ясны олон сэлтэрхий үүсгэсэн салсан ил хугарал, тархи  гадагшилт, дух, зулай, дагзны хуйханд шарх, хацар, хоншоор, эрүү, өвчүү ясны   хугарал, хоёр уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралт, цээж, хэвлий, баруун  шуунд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн бугалга, тохой, баруун гуянд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн олон уд***н үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг  тогтоох ач холбогдолгүй. Гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас  баржээ. Үхэлд хүргэсэн өвчингүй байна. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна.  2022.06.26 21:20 минутын анхны үзлэгээр нас бараад 9-11 цаг болсон байжээ.  Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Ходоодны шингэнд  САЗ-ын хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил, шүлт илрээгүй.  Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь  бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүүгийн халдваргүй байна” гэжээ /хх 1-н 125-129/,

Шинжээч Д.Баасандоржийн дүгнэлтэд: “...Хэргийн материалаас үзэхэд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны  тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт “үйлдвэрийн орчин” гэж аж ахуйн  нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг” гэж заасан байдаг.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны  тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт “ажлын байр” гэж иргэн, ажилтны  гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн  шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэж зааж тодорхойлсон нь  Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралт, барилгын  суурь, газар шорооны ажил, үйл ажиллагаа эрхлэгчийн барилга үйлдвэрлэлийн  талбай мөн бөгөөд амь хохирогчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин ажлын   байр мөн байна. Иргэн ***ы захиалгаар Баянгол дүүргийн 11 дүгээр   хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтын дэлгүүрийн баригдаж байсан  барилгын талбай нь ***н барилга угсралт, барилгын суурийн газар  шорооны ажил эрхэлж байсан барилгын талбайд гарсан осол нь үйлдвэрлэлийн  осол мөн болно. Амь хохирогчийн ажил олгогч болох *** нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн  газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх  үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах  үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг  нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр  баталсан269 дугаар тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх   дүрэм”-н дагуу энэхүү ослыг ажил олгогчийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг  судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс дээрх дүрмийн дагуу ажиллаж  шийдвэр гаргаж харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн хяналтын улсын  байцаагчаар судлан баталгаажуулах ёстой боловч ажил олгогч нь иргэн учраас  үйлдвэрлэлийн ослын актыг судлан шийдвэрлэх боломжгүй байна. Барилгын  үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм  БНбд 12-03-04-ийн 7.2.4 дэх /Машин, тээврийн хэрэгслийг бэхэлгээгүй налуу ухсан  /хүнхээл, суваг шуудуу г.м/ нүхний ойролцоох орчинд шилжүүлэх, байрлуулах,  ажиллуулахдаа зөвхөн хөрсний нуралтын налуугийн зохион байгуулалт- технологийн баримт бичгээр тогтоосон зайд байрлуулж, шилжүүлэх буюу   ажиллуулахыг зөвшөөрнө/ заалтыг зөрчин батлагдсан зураг төсөлгүй, норм,  норматив, баримт бичгийн шаардлага, технологийн баримт бичгээр тогтоогоогүй  бэхэлгээ, хүчитгэлгүй эргийн сууриас хэвтээ чиглэлд шуудуу ухсаныг 1м орчим   зайд ухсан нь эгч хананы хөрсний суулт өгч нурах нөхцөл бүрдсэн байна.   Барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс урьдчилсан  сэргийлэх арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй, барилгын  талбайн зохион байгуулалтыг хангаагүй байгаа нь Монгол улсын “Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт  /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах,  арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт биелүүлээгүй. Барилгын  үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбд 12-03-04-ийн 4.11  дэх заалт /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг  осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн  аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга,  аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/ заалтууд  зөрчигдсөн байна. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Барилгын үйл  ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын  ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ/ 18 дугаар зүйлийн 18.2 /Энэ  хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга  байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ/  заалтуудын дагуу ажил гүйцэтгэхэд дээрхи хуулийн шаардлагад нийцсэн хуулийн  этгээд ажиллах ёстой байсан. БНбд 12-03-04 Барилгын үйлдвэрлэлд дагаж  мөрдөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 5.9-т /байгууллагад  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлт, дүгнэлт өгөх  болон хяналт, шалгалт хийх ажлыг, дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна.   Үүнд Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн  өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга  бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих   тогтмол хяналт/ гэсэн хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйн   улмаас барилгын талбайд осол гарах нөхцөл бүрдсэн байна. Барилгын ажлын  гүйцэтгэгч, бригадын ахлагч, амь хохирогчдын ажил олгогч болох ***  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн   29.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрийн осол, хурц хордлого гарах бүрд  Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан  бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт  гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/  заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр  баталсан 269 дугаар тогтоол “үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх  дүрэм”-н дагуу энэхүү ослыг ажил олгогчийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг  судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс дээрх дүрмийн дагуу ажиллаж  шийдвэр гаргаж харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн хяналтын улсын   байцаагчаар судлан баталгаажуулах ёстой боловч ажил олгогч нь иргэн учраас  үйлдвэрлэлийн ослын актыг судлах шийдвэрлэх, ослын акт, дүгнэлт гаргах эрх  бүхий субъект болох зохицуулалгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл   ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь /Захиалагч, ерөнхий болон   туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг   хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн  осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан  хохирлын нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт  зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар   харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэг гэрээнд энэ  талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцана/ гэсэн заалт   зөрчигдсөн. Хэргийн материалд Нийслэлийн тойргийн нотариатч С.Төгсжаргал-н  1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг гэрчлэн бүртгэсэн байх ба  барилгын ажлын захиалагч иргэн *** барилгын ажлын гүйцэтгэгч  *** нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх”  гэрээ байгуулж ажилласан байна. Энэхүү гэрээний 5 дугаар хэсэг “Хариуцлага”  хэсгийн 6.4 дэх заалт /Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор билүүлээгүйгээс  бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй/-н дагуу эрх  үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,  хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч  шууд хариуцна/ заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн  28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн  эрх, үүрэг”-н 28.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан  зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ дэх заалт, Ажлын  хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, эрсдэлтэй орчин нөхцөлд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь  ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай   хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ 28 дугаар зүйлийн  28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны  зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар  ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтуудыг ажил олгогч ***  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмын хэрэгжилтийг  биелүүлж ажиллаагүйн улмаас осол гарсан байна. Нийслэлийн тойргийн  нотариатч С.Төгсжаргалын 1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг  гэрчлэн бүртгэсэн байх ба барилгын ажлын захиалагч иргэн ***  барилгын ажлын гүйцэтгэгч *** нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны   өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж ажилласан Барилгын ажлын захиалагчийн  дүрмийн гурав “Захиалагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-н 3.4./Захиалагч   барилгын ажлын явц, үе шатанд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч  болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдтэй хамтран гэрээний  үндсэн дээр өдөр, сар, улирал бүрээр гүйцэтгэнэ/ 3.9 /Захиалагч үе шатны ажилд  техникийн хяналт тавих, гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажлын болон тоног  төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулаг хийсэн акт, санхүүжилтийн тооцоо,  холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх график, гэрээний дагуу   барилгын үйл ажиллагаанд оролцогчтой хамтран хянаж, баталгаажуулахаас гадна   техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдтэй хамтарсан үзлэг шалгалтыг  урьдчилан сэргийлэх зорилгоор тухай бүр хийсэн байна/-г захиалагч иргэн   *** болон гүйцэтгэгч *** нар хэрэгжүүлж ажиллагаагүй  байна. Барилгын ажлын гүйцэтгэгч гэх *** нь Хөдөлмөрийн тухай  хуулийн 142 дугаар зүйл “Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт” 142.2 /Насанд  хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах,  хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон  хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах,  цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл  ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр  эрхлүүлэхийг хориглоно/, 142.6 Барилгын ажлын гүйцэтгэгч нь *** нь  /Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг  /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа,  хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж, хөдөлмөрийн болон  хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад  хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор  мэдэгдэнэ/ заалтуудыг зөрчсөн. Монгол Улсын хөдөлмөрийн сайдын тушаал 2016  оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаал “Насанд хүрээгүй хүнийг  ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 3.3. “Барилга” хэсгийн 6 дахь  заалт /Туслах ажилтан, барилгын туслах/-ыг зөрчин 2004 оны 11 дүгээр сарын 222- ны өдөр төрсөн *** 17 нас, 5 сартай болох нь хориглосон ажлын  байранд насанд хүрээгүй хүнийг барилгын ажлын гүйцэтгэгч *** авч  ажиллуулж ажил үүрэг гүйцэтгүүлсэн буруутай үйлдэл байна. Монгол Улсын  барилгын норм ба дүрмийн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр  хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбд 12-03-04-н 4.7 /Ерөнхий  гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч,  түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай  дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга  хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу гэрээний  зохигч талууд нь төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах ёстой байсан ба  хавтаст хэрэгт тусгагдаагүй байна. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04-ийн 4.1 “Үйлдвэрлэлийн аюултай  хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх,  хаалт хамгаалалтаар харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож  болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар  хашиж тусгаарласан байна” заалтын хэрэгжилтийг захиалагч, гүйцэтгэгчийн  хяналт шалгалтын инженер техникийн ажилчид мөрдөөгүй, хөдөлмөр аюулгүй  байдал, эрүүл ахуйн тухай хууль, нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг  хангаж ажиллаагүй байна. Хэргийн материалд барилгын ажлын захиалагч Остө  трейд ХХК болон барилгын ажлын гүйцэтгэгч гэх *** нарын хооронд  байгуулсан гэрээ байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл  Хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 4.1.1 /”ажил олгогч” гэж хөдөлмөр  эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын  ах ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын  иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд  өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба,  нэгжийг/ гэж заасан нь барилгын ажлын гүйцэтгэгч *** нь амь  хохирогч нарыг ажил үүргээр хангасан байх тул ажил олгогчоор тодорхойлно. 4.1.3  /”ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа  Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг/ хэлэх ба нөгөө талаас  барилгын ажлын гүйцэтгэгч ажил олгогч болох *** нь амаар  тохиролцон хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, тухай харилцан  үүрэг хүлээж тохиролцон барилгын туслах ажилтны ажил үүрэг хүлээлгэн  гүйцэтгүүлж байсан байна. Хэргийн материалд Нийслэлийн тойргийн нотариатч  С.Төгсжаргалын 1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг гэрчлэн   бүртгэсэн байх ба барилгын ажлын захиалагч иргэн *** барилгын  ажлын гүйцэтгэгч *** нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр   “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж ажилласан байна. Энэхүү гэрээний 5 дугаар хэсэг   “Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг”-н 5.11 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй  ажиллагааг бүрэн хариуцана/, Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар хэсэг  “Хариуцлага” хэсгийн 6.4 дэх заалт /Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор  биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх  үүрэгтэй/-н дагуу эрх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна.” гэсэн  дүгнэлт /хх 1-н 140-147/,      

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 4-10/, цагд***н алба хаагчийн  илтгэх хуудас /хх 1-н 20-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд  /хх 1-н 169-184, 187-191, 2-н 89-90/, ажил гүйцэтгэх гэрээ /хх 1-н 195-196/, амь  хохирогч ***ын оршуулгын зардалд гарсан хохирлын баримтууд /хх 1-н  226-250, 2-н 26/, амь хохирогч *** оршуулгын зардалд гарсан хохирлын  баримтууд /хх 2-н 41-59/, ***ы амины орон сууцны загвар зураг /хх 2-н  77-87/, шинжээч Д.Баасандоржийг ажилд томилох тушаалын хуулбар болон бусад  баримтууд /хх 2-н 131-142/ зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь   энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан  шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн  ***тай байгуулсан бүртгэлийн 1030 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”- ний дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, *** Д гудамжны 1-А тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр  оролцож, барилгын ажил гүйцэтгэх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн  үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч  ***, ***, ***, ***, ***,  Г.***, *** нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний шинжээч эмч  нарын дүгнэлт, шинжээч Д.Баасандоржийн дүгнэлт болон мэдүүлгүүд, ажил  гүйцэтгэх гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн  дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн “...***н мэдүүлэгт болон  гэрч, шинжээч нар хар дэвтэр байсан гэж байгаа тул хэрэгт энэ баримт  хавсаргагдаагүй. Хураан авсан тул заавал хавсаргаж ирүүлэх ёстой. Иймд эдгээр  ажиллагааг хийж ***ы статусыг тодорхойлж оруулж ирэх шаардлагатай  байгаа тул 60 хоногийн завсарлага авч мөрдөн байцаалтад буцаалгах саналтай”  гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын “...Шинжээчийн дүгнэлтийн хувьд бүхий  л хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд дээр дүгнэлт гаргадаг  боловч барилгын тусгай мэдлэг шаардсан хүн зайлшгүй шаардлагатай, дүгнэлтээ  гаргахдаа газар дээр нь очиж энэ хана байх ёстой байсан уу зэргийг харах ёстой. Ослын гол шалтгааныг дутуу шалгасан тул нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай  байна” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч  “...***ы хувьд барилгын компани биш хувь гүйцэтгэгч нараар   ажил гүйцэтгүүлж байсан тул захиалагчийн өгсөн үүргийн дагуу явдаг. Энэ хүмүүсийн буруу байгаа боловч зааварчилгааг *** өгч байхад яагаад хариуцлага хүлээхгүй байгааг гайхаж байна” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн:  “...*** гэх хүн хариуцлага хүлээхгүй байгааг ойлгохгүй байна” гэсэн гэм  буруугийн дүгнэлт тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар, талуудын мэтгэлцээн зэргээр  шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь иргэн ***тай “ажил гүйцэтгэх гэрээ”  байгуулж нотариатаар гэрчлүүлсэн ба тухайн гэрээгээр захиалагч ***  болон ажил гүйцэтгэгч *** нарын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг нарийвчлан зааж өгсөн байна.

 Шүүгдэгч *** буюу ажил гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй  ажиллагааг бүрэн хариуцах үүрэгтэй ба барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй, барилгын талбайн зохион байгуулалтыг хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүй, мөн өөрийн дор ажиллаж байгаа ажилтнуудын ажлын  нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах   хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй,   ...зэрэг хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас тухайн үед ***гийн удирдлага дор ажиллаж байсан  Б.***, *** нар нь хөрсний суултаас үйлдэлтэй шороо, тухайн  шороон дээр байсан блок зэрэгт дарагдаж нас барсан нь нотлогдон тогтоогдож  байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын өмгөөлөгчийн “...*** зааварчилгаа өгдөг байсан, энэ хэрэгт  хариуцлага хүлээх ёстой тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах“ хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл  байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол,  эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх  зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор  хойшлуулна” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-д “нотлох баримт  цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан  гомдол; 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг  зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол…” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар  тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн  зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн,  мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгүүлэхээр  шүүх хуралдааныг хойшлуулах ойлголт байх ба яллах дүгнэлтэд дурдагдаагүй,  өөр хэн нэгнийг хэргийн оролцогчоор буюу яллагдагч эсхүл иргэний хариуцагчаар нэмж шалгуулах үндэслэлээр  шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээг шүүхэд  олгоогүй.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн  шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Шүүх яллах дүгнэлтийн хүрээнд тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох  баримтуудад үнэлт дүгнэлт өгч, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг  эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох  баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн  бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт  байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг  шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн  оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь иргэн ***тай ажил гүйцэтгэх гэрээ  байгуулж, улмаар бригад ахлан ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн  гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн  улмаас хоёр хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх  тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Шүүгдэгч ***гийн дээрх үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй  хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм  буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хувиараа хүмүүстэй бригад болон барилгын ажил гүйцэтгэдэг  бөгөөд иргэн ***тай “ажил гүйцэтгэх гэрээ байгуулж” улмаар  нотариатаар гэрчлүүлсэн, тухайн гэрээ болон хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актаар шүүгдэгч *** нь нэг талд ажил  гүйцэтгэгч, нөгөө талд ажил олгогчийн эрх, үүргийг эдлэх, хүлээх хариуцлагыг  хүлээх этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон   тогтоогджээ.  

Шүүгдэгч нь өөрийн гэм буруу дээр маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг  гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Амь хохирогч *** хууль ёсны төлөөлөгч *** шүүгдэгчээс оршуулгын зардалд 18.947.608 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100.000.000  төгрөг, амь хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч *** оршуулгын  зардал 19.207.200 төгрөг тус тус нэхэмжилсэн.  

Хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлж амь  хохирогч нарын оршуулгын зардалд гарсан бодит баримттай хохирлыг шүүгдэгчээс  гаргуулж амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч ***гаас нийт 22.765.637 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 9.228.910 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т 13.536.727 төгрөг тус тус олгов.

Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын баримтгүй нэхэмжилсэн буюу  зан үйлтэй холбоотой ном уншуулсан зэрэг зардлыг шүүгдэгчээс гаргуулах  хууль зүйн үндэслэлгүй ба дээрх гэмт хэргийн улмаас шууд учирсан хор уршиг, хохирол гэж  үзэх үндэслэлгүй тул дээрх нэхэмжлэлийг хохирлоос хасаж тооцсон болно.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн   жишиг аргачлал 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөгдөж эхэлсэн ба дээрх гэмт хэрэг нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн тул хүний сэтгэцэд учир хор уршгийн хохирлыг гаргах үндэслэлгүй, дээрх жишиг аргачлалыг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.

 

Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иргэн *** нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүр  3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч нар хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү”  гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргажээ.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон  тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл  байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж  чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолтой, хохирол төлж барагдуулаагүй зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял  оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба мөн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.

Дээрх гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон ба дээрх хохирлыг  арилгах боломжгүй, нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

***г хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын хохирлыг төлж барагдуулах боломжоор хангах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх зэргийг харгалзан улсын яллагчийн 6 жил хорих ял оногдуулах саналаас доогуур хорих ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас нийт 22.765.637 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 9.228.910 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т 13.536.727 төгрөг тус тус олгосугай.
  8. Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР