| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0167/э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Н.Баттуяа, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Ноостын Баттуяад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011842 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Бэсүд овогт Ноостын Баттуяа, 1991 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 2 дугаар гудамж 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, УУ91092200 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Н.Баттуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 9-нөөс 4 дүгээр сарын 27-ны хооронд хохирогч Н.Долгорсүрэнгийн гэрт 3 удаа ирж хонохдоо шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр гэрээс нь 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон хос ээмэг, 1 ширхэг сваровский шигтгээтэй бөгж, гэрэл зургийн дижитал аппарат зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 3.510.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Баттуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би оюутан ангийн найз болох Долгорсүрэнгийн гэрт 3 удаа очиж хоносон. Эхний өдөр очоод юу ч аваагүй. Хоёр дахь удаагаа хонохдоо дээрх эд зүйлсийг бүгдийг нь авсан. Мөрдөн байцаалтын явцад цагдаад нэг дор бүгдийг нь авсан гээд хэлчихбэл буруудах юм болов уу гэж бодоод өдрүүдээр нь таслаад хэлчихсэн юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч Н.Долгорсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай дээд сургуулийн ангийн оюутан ангийн найз Н.Баттуяа нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр надаас миний гоёлын ээмэг, палаж, дүүпэл зэргийг шинэ жилдээ ороод өгье гэж хэлээд аваад явсан юм, тэгээд надаас авч явсан эд зүйлээ өгөхгүй би Баттуяагийн араас нилээд утсаар ярьж, 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай гэрт ирж өгнө гэж хэлээд манайд ирээд миний эд зүйлийг авчраагүй, гэрийнхэнтэйгээ муудалцаад гэж хэлээд манайд хоноод явсан. Тэр үед манай гэрээс гурван монетон бөгж, монетон ээмэг хосоороо нэг ширхэг, сваровский шигтгээтэй бөгж алга болсон. “...Баттуяа манай гэрт дахин 2 удаа ирж хоносон, тэр үед 5 ширхэг мөнгөн аяга алдагдсан, тухайн үед хулгай хийнэ гэж бодоогүй, хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирж хоноод манайд маргааш өдөржин байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед бид 2 манай гэрээс цуг гараад явсан, тухайн үед би бөхийн өргөөний тийш айлд очихоор явсан Баттуяа болохоор зам гараад явсан. Тэгээд маргааш нь гал тогооны өрөөний стенкенд байсан мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд би удаа дараа манай гэрээс эд зүйл алдагдаад байхаар Баттуяаг хулгай хийж авсан байна гээд Цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Манай гэрт охин бид хоёроос өөр хүн байдаггүй, манай охин ой 8 сартай би гэртээ хүүхдээ хараад байдаг юм. Манайхаас нийт 6 ширхэг мөнгөн аяга үүнээс том гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 5-ын мөнгөн аяга 2 ширхэг, монетон бөгж 3 ширхэг, сваровкий шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон ээмэг бөгжний хослол зэрэг зүйлс алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг. /хх11-12, хх-45/,
Яллагдагч Н.Баттуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би оюутан ангийхаа найз Долгорсүрэнгийн гэрт 2016 оны 04 дүгээр сард хэдэн удаа очиж хонохдоо эхний өдөр очиж хонохдоо том өрөөнөөс нь хоёр мөнгөн аяга, дараа нь очихдоо мөн хоёр мөнгөн аяга аваад зургын аппарат авсан, тэгээд монетон бөгж хоёр ширхэг, сваровский шигтгээтэй бөгж ээмэг, авсан. Тэгээд дараа нь хонохдоо том өрөөнөөс нэг мөнгөн аяга, гал тогооны өрөөнөөс бас нэг мөнгөн аяга авсан. тэгээд эд зүйлийг хулгай хийж аваад зарсан…” гэсэн мэдүүлэг. /хх-59/,
Хохирогч Н.Долгорсүрэнгийн мэдүүлэг, яллагдагч Н.Баттуяагийн мэдүүлэг, ял шалгах хуудас /хх-65/, Сити их сургуулийн тодорхойлолт /хх-81/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-84/, хувийн хэргийн хуулбар /хх-89/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-95/, хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Баттуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 9-нөөс 4 дүгээр сарын 27-ны хооронд хохирогч Н.Долгорсүрэнгийн гэрч 3 удаа ирж хонохдоо шунахайн сэдэлтээр давтан үйлдлээр гэрээс нь 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон хос ээмэг, 1 ширхэг сваровский шигтгээтэй бөгж, гэрэл зургийн дижитал аппарат зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 3.510.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Баттуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Баттуяаг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Н.Долгорсүрэн нь хохирол төлбөрт 3.510.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Баттуяа нь хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 95 дугаар талд шүүгдэгч Н.Баттуяагийн охин Б.Баясалгарав нь 2016.10.11-ний өдөр төрсөн болохыг гэрчилсэн төрсний гэрчилгээ авагдсан болно.
Шүүх шүүгдэгч Н.Баттуяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасны дагуу хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Баттуяад эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Н.Баттуяагийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР