| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/040 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: *******,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянанхэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт : Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1******* овогт ******* ******* / Регистрийн дугаартай /,
Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг, өөрийн цавьдар зүсмийн мориороо худаг дээрээтууж очин бугуйлдаж, хулгайлан авч бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтхолбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болонтухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыгшинжлэн судлав.
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыгхүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хохирогч тухайн 3 адууг авахаас өмнөтүүнтэй манай гүний хутгаас тэр 3 жил малаа усалсан байдаг тэгээд надаас 2021 оны 06 дугаарсард худгийг чинь авна гэж байсан. Тэгээд би ав надад 2-3 тооны жижиг адуу өгөөрэй гэж хэлжбайсан. Тэгэхэд надад тэгье болно гэж надад хэлж байсан тэгэхээр нь түүнд хэрэг болохоор адуугаадуртай үедээ авна шүү чи адуугаа дуртай үедээ манай худгаас услаарай гэж ярьж байсан. Тэгээдсүүлд 2021 оны 11 дүгээр сарын 19-нд адуунаас өдрөөр 3 тооны жижиг адуубугуйлаар барьж авсан тэгэхдээ бол хэлж чадаагүй тэр миний буруу өмнө нь хэлсэнюм чинь нэг дорын улсууд болно л гэж бодож байсан. Тэгээд тухайн адууг худаг дээрээ уяжбайгаад оройн 16 цагийн үед өгч явуулсан. Тэгээд тэр явж байгаад цагдаадбаригдсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 110-111 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүйгэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цаг 00 минутын үед манай гэрээс 3 километрорчим “ ” гэх газарт хар азаргатай адуугаа эргүүлж орхисон. Манай адуу тэндээсявдаггүй. Юм л бол байж байдаг. Тэр газар манай адуу ямар ч байсан 18 гаран хоночхож байгаа юм.Тэгээд тухайн үед адуугаа бүртгэхэд бүрэн байсан. Манай хар азаргатай нийт 18 тооны адуу байсан.Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хониндоо яваад тэр өдрийнхөө орой гэртээ ирээднөгөө хар азаргатай адуугаа очиж үзэж эргүүлж чадалгүй тэр өдрөө өнжсөн. Тэгээд 2021 оны 11дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг гээд гэрээсээ гараад хар азаргатай адуу байх “ ” гэхгазраа очоод дурангаар хартал тухайн 2 орчим километр газарт байх “ ” гэх газарт харагдсан. Тэгээд мотоциклтойгоо наанаас нь давхиад очтол манай хар азаргатай адуу мотоцикл хараад үргээд байсан. Тэгээд адуугаа ажиглатал адуунууд тэр чигээрээ бие нь хөлөрсөн байсан.Тэгэхээр нь адуугаа бүртгэтэл 2 чих нь хулгардуу хондон шүдлэн үрээ 1 тооны, хээр үрээ 1 тооны,сартай бор хээр даага 1 тооны нийт 3 тооны адуу дутсан байсан. Тухайн 3 тооны адуу бол унажэдэлдэггүй, эмнэг мөн хоорондоо салдаггүй адуунууд байсан. Тэгээд тэр хавийн адуугаар нөгөө адуугаа хайгаад явтал байхгүй байсан. Мөн адуу хайсан газраа мөр хартал ямар нэг машин мотоциклын мөр харагдаагүй. Адууны туухайн мөр байгаад байсан. Уг газар нь цас ороогүй бараан шахуу хатуу газар байсан. Тэгээд хулгай авсан байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн адуу байгаа газрын хувьд уул байдаг хэдий ч адуу хаших газар байхгүй. Хөөж уургалж эсвэл бугуйлдаж барих боломжтой тэгэх явцад манай адууг нэлээн хөөж хөлрүүлсэн байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /
....Яг түүний хэлж байгаа шиг яриа өгүүлэл явагдаагүй. Харин би тэдний худгаас бол 2-3 жилмалаа усалсан нь бол үнэн 2021 оны 07 дугаар сард байх би ******* ахад манай өвөлжөө танайхудагтай ойрхон байдаг юм чинь манайх эзэмшчих юм уу наймаа хийвэл яадаг бол гэж зүгээрасуусан тэгэхэд ******* за яахав 2-3 тооны адууны явдал болох байлгүй дээ гээд надад хэлээдөнгөрч байсан. Яг бол 2-3 адуу өгч наймаа хийж худгийг авах талаар яриа тохироо хийгээгүй тухайнүед яриан дунд л ийм зүйл яригдаад өнгөрсөн. Тэглээч тухайн худаг нь дан ганц *******ынэзэмшлийнх биш гэх манай ойрын нэг ахтай хтарч эзэмшдэг юм. Одоо харин манайадууг хулгайлж баригдчихаад надтай зухас яриад өнгөрсөн асуудлаараа далимдуулаад байгаа юм, Одоо миний хувьд 3 тооны адуугаа бүрэн бүтэн түргэн шуурхай олж авсан учир ямар нэгэн гомдолсанал, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,
4. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...Би 2012 оноос эхлэн мэднэ манайд адуугаа тавьж өвөлжүүлж байсан юм.Тэгээд 2021 оны 10 дугаар сард найг сураглаад сумын 3 дугаар баг талд байх манай гэрт эхнэрийн хт ирээд зуданд малаа дуусгачихлаа адуугүй болсон хүүхдүүдэд унааболчих 2-3 тооны адуу зараач гэж хэлээд 1.200.000 төгрөгийг манай эхнэр данс руухийсэн тэгээд тэгж байгаад аймаг ороод буцах здаа танаас адуугаа явна гээд явсан. 2021 оны 11дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар над руу залгаад та гэртээ байна уу очиж адуугаа авбал бэлэнбайна уу гээд өглөө 09 цагийн үед ярьсан тэгэхээр нь хүрээд ир бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрөдрийн 17 цагийн орчим манай гэрийн ойролцоо байдаг худаг дээр ирсэн. Тэнд өөрийнхөө машиныөндөрлөгөө багалчхаад гэрт орж хоол идсэн тэгээд гарч ирээд адуугаа ачсан адууг нь би худаг дээруяад бэлдсэн байсан тэгээд гарч ирээд адуугаа ачсан адууг нь би худаг дээр уяад бэлдсэн байсантэгээд адуугаа ачиж авч яваад хөдөлсөн тэгэж явж байгаад цагдаад баригдсан байсан болсон зүйлбол энэ байгаа юм..гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 /
5. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2009 онд суманд гэх хүний малыг маллаад *******ынд 2010 ондадуу тавьж маллуулж байсан. Тэр цагаас хойш мэддэг болсон. Тэгээд энэ жил зуданд адуу малаабарсан. Тэгээд ерөөсөө адуу авъя гэж бодоод аймгаас ******* ахыг сураад хайсаар байгаад энэоны Нар 9 дүгээр сард ******* ахын одоо байгаа сумын 3 дугаар баг “ тал” гэхгазарт эхнэрийн хт гэрт нь очоод “адуу авмаар байна. Жижиг адуу ямар үнэтэй байна” гэхэд“300.000-400.000 төгрөгийн хооронд байгаа” гэж тэр хэлсэн. Тэгээд “болно би чд адуу олж өгнө”гэсэн. Тэгэхээр нь би “танд 1.200.000 төгрөг өгье. 3 адуу байвал зүгээр байна. Та тааруулаад олоодөгчих” гээд түүнээс дансны дугаарыг нь аваад тэр өдрөө здаа сүлжээн дээр сум ороодтүүний эхнэрийн бичиж өгсөн гэсэн нэртэй данс руу 1.200.000 төгрөгжүүлсэн. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын дундуур *******ынбичиж өгсөн гэсэн дугаарт залгаад түүнээс “адуу юу болж байна” гэж асуутал “одоохондоо арай жихгүй. Ажил болохгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 15- ны үеэр яриад хаарай” гэсэн.Тэгээд би сая 2021 оны 11 дүгээр сарын 15-ны үед өөрийн 93449898 гэсэн дугаараас түүн рүү “биаймаг орох гээд явж байна. Юу болж байна” гээд залгахад эхнэр нь утсыг нь аваад “аймгаас гараадявж байна. Очиж байгаад яръя” гээд утсаа салгасан. Тэгээд аймагт ирээд залгатал *******урдаас “адуундаа явна бөөгнүүлээгүй байгаа 2 хоноод хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би тэрхугацаанд нь Өвөрхангай аймаг руу нядалгаанд явчхаад хоноод 2021 оны 11 дүгээр сарын 18-ныөдөр аймагт ирээд хоноод 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө босоод *******тай ярихад“адууг чинь уясан байж байя. Хүрээд ир” гэсэн. Тэгээд найз аваад аймгаас гарахад согтуу байсан. “нэг архи аваад өгчих” гэхээр нь толгойн дэлгүүрээс 2 “Хараа”нэртэй архи авсан. Ямар ч байсан ойролцоогоор 16 цаг болж байсан байх, тэгээд *******ын гэртцагаан гэгээтэйд очсон. Гэрийн урд талд байдаг худаг дээр очиход худгийн хажууд 3 тооны адуууясан байсан. “Гэрт орж хоол” ид гэсэн тэгэхээр нь дуудаад гэрт нь орж хоолидчихээд гэрээс нь гарч ирээд машиныхаа өндөрлөгөөг баглаад ойролцоо эргэн дээр тулгаад******* бид хоёр ачсан. Тэгээд явж байгаад засмал з дээр гараад цагдаад баригдсан. бол машинд унтаж байсан. Тухайн адууны тухай надад ямар нэг зүйл яриагүй. “Аваадяв” гэсэн тэгэхээр нь би аваад явсан. Эхлээд өгсөн мэдүүлгээ би санахгүй байна. Би бол ******* нэрээр нь мэднэ гэхдээ тухайн үед мөнгө жүүлсэн дансны дугаараа өгөхдөө надад гэж бичиж өгсөн учир түүний жинхэнэ нэр болон албан ёсны нэрийг гэдэг юм байна гэж бодсон. Би хулгайн адуу гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /,
6. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хөдөө байж байгаад аймгийн төвд ирээд 2 хонож байтал 2021 оны 11 дүгээр сарын 17,18-ны үед байх танил найз ай таарсан. Тэгтэл Сүхбаатар “чи Хүрээмаралын бүрд гэхгазарт манай гэрт мал дээр өдрийн 10.000 төгрөгөөр 20 хоноодхооч миний бие өвдөөд эмчидүзүүлсэн чинь элэгний нэг өвчтэй байна. Эмчилгээ хийлгэх гэж байгаа” гэсэн. Тэгэхээр нь бизөвшөөрөөд түүний цэнхэр өнгийн одоо энэ адуу ачиж ирсэн пронтертой гэр рүү нь явсан. Тэгтэл Сүхбаатар “заасаа хүнээс 2-3 адуу авна гэж байсан. Мөн мөнгө төгрөгийг нь өгсөн. Би авч байгааюм” гэж аймгаас гарахдаа надад хэлж байсан. Тэгээд уржигдар буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед сумын газарт байсан тухайн айлын нэрийг нь мэдэхгүй одоо энэ ******* гэх хүн “худгийн хажууд адуу барьсан байгаа” гэж хэлсэн. Тэндээс 3 тооны адууг ачаад хөдөлсөн. Тэгээд би здаа унтсан. Тэгтэл гүүр рүү ороод пост өнгөрөөд явж байталцагдаад баригдсан. Цагдаад баригдаад хулгайн адуу гэдгийг мэдсэн. Би согтуу байсан болохоорадууг ачихад сайн тус болж чадаагүй. Араас нь чүү чүү гээ л зогсож байсан...гэх мэдүүлэг / хх-ийн42-43 /,
7. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2021 оны 11 дүгээр сарын 18-20-ны үед байх өдрийг нь санахгүй байна. Өглөө 8 цагаасгэрээсээ гараад манай саахалт байдаг гэх айлаас манай аавын төрөл хаатан болох гэх хүний 2 тооны үхрийг аваад тэдний гэрт очсон. Тэдний гэр манайхаас хойш 15 километрзайд байдаг. Тэднийд очоод тууж явсан 2 үхрээ гаргаад тэндээ хоноод маргааш үдээс хойш гэртээирсэн. Сар өдрийг нь мэдэхгүй байна. Саяхан манайд цагдаа ирээд “ 3 тооны адуугаар шалгаж байна” гэж хэлээд аав бид хоёрыг цаг аймагт авч ирсэн. Би энэ талаармэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 /
8. Гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн: ....2021 оны хавар манай нутгийн гэх залуу манай худгаас чинь малаа усалъя аль эсвэл худгаа зараач гэж байсан тэгээд манай нөхөр ******* чи ямар ч байсан усалж бай тэгээд хоёулаа тохиор байх гэж ярьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 53/
9. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн: ...Хондон зүсмийн шүдлэн үрээ 1 ширхэг 800.000 Хээр зүсмийн үрээ 1 ширхэг 800.000 Сартай бор хээр зүсэм 1 ширхэг 500.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 62/ болон түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хааралтай, мөрдөн байцаалтын шатандЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулжбэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн эзэмшлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг, өөрийн цавьдар зүсмийн мориороо худаг дээрээтууж очин бугуйлдаж, хулгайлан авч бусдад 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтболсон болох нь хохирогч мэдүүлэг, гэрч , Ц., нарын мэдүүлэг Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 343 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгтшүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байнга гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцлоо.
Учир нь олон тооны мал гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно гэж хуульчлантайлбарласан бөгөөд шүүгдэгч ******* нь 3 тооны адуу хулгайлсан нь олон тооны малхулгайлсан гэж тооцогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмтхэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаархүсэлтээ бичгээр гаргаж эрүүгийн хариуцлагын талаарх тохирч, хэргээ хялбаршуулсан журмааршийдвэрлүүлж байгаа хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тулшүүх прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. нь 3 тооны адуугаа авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөхтөлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнтул ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны адууг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн хүрэнзүсмийн адууг унаж туусан тул шүүгдэгч *******аас адуу буюу түүний үнэ 750.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт жүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ олж бугуйл ашигласан тул уг олж бугуйлыг эд мөрийнбаримтаар тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг ол бугуйлыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тгын газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч ******* нь өөрийн хулгайлсан адууг гэгчид зарсан бөгөөд нь өөрийн БНН улсын дугаартай Пронтер ачааны авто машин дээр ачиж явсангэх үндэслэлээр түүний авто машиныг битүүмжилсэн бөгөөд уг авто машинаар гэмт хэрэг үйлдэхэдашигласан нь тогтоогдоогүй тул авто машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүйболгож БНН улсын дугаартай авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л. хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдажшийдвэрлэв. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн сандмэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын олон тооны малыг хулгайлахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журлан Эрүүгийнхуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагданхоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч *******гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу түүний үнэ 750.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт жүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгтэд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хураагдсан бугуйл гэх олс 1 ширхэгийгшийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт БНН улсын дугаартай Пронтер авто машиныг битүүмжилсэн Прокурорынтогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг хэрэгцээний дагуу эзэмшигч Л. буцаанолгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснааршүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжцагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснааршийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдшийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааныажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойшшийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэдбичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ