Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0130/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч (0620),

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч (3389) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000117 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 ******* овогт*******ий*******, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “******* ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт******* тоотод оршин суух бүртгэлтэй, (РД:******* ), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 ******* овогтгийн Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1968 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй,******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, (РД: ), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч *******,******* нарыг “хүний амь насыг болгоомжгүй хохироох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний

үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид,

 -шүүгдэгч ******* нь үйлдвэрийн даргаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үйлдвэрийн даргын ажил үүргийн хуваарьт заасан “үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахдаа ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн, хангалттай биелүүлж чадаагүй,

-шүүгдэгч******* нь хөдөлмөр, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйч хариуцсан инженерээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтнаар ажиллахдаа  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан “ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах”, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн, хангалттай биелүүлээгүй.

 Үүний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн орчим үйлдвэрийн байранд хохирогч нь засварын оператороор ажиллаж байхдаа тээрмийн хоолой дээрээс унаж духны зүүн талд зулгаралт, зулай, дагз, чамархайн хуйханд цус хуралт, зүүн зулайнаас баруун чамархай руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайнаас зүүн ухархайн дээд ханыг дайрсан цөмөрсөн хугарал, дагзны зүүн хонхороос суурь яс руу чиглэсэн, баруун чамархайгаас суурь шугаман хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, баруун 4-р хавирганы хугарал гэмтлийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдохоос гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: 3х3 метр өндөр нь 2 метр хэмжээтэй тээрэм байх бөгөөд уг тээрэмний ертөнцийн зүгээр зүүн талд 2 ширхэг цайвар өнгийн төмөр шат тавьсан байв. Уг шатны ертөнцийн зүгээр хойд талд нь байх шатнаас талийгаач унасан гэх мэдээллийн дагуу үзлэгийг явуулж уг шатыг 4 тоогоор, унасан гэх газрыг 7 тоогоор тус бүр тэмдэглэв. (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

 

Амь хохирогчын нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын өгсөн: “...Нас барсных нь дараа компани дээр нь очиж үзэхэд 2023 оны 06 дугаар сараас эхлэн ажил төрөл хийж нийгмийн даатгал нь төлөгдөж явсан байна лээ. Ямар учраас нас барсан талаар ажилчдаас нь асуухад үйлдвэр дотроо засварын ажил хийж байгаад шатан дээрээс унаж нас барсан гэж зааж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Гэрч А.гийн өгсөн: “...талийгаач шатнаасаа унасан байдалтай газарт биеийнхээ зүүн талаар хэвтэж байсан. Бид нар наанаас нь гүйж очиход талийгаачийн ам хамраас цус гарсан маш өндөр амьсгаатай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь хуудас),

 

Гэрчы өгсөн: “...талийгаач тээрэмний хажуугийн шатны доор зүүн талаараа хэвтсэн байдалтай газарт унасан байсан. Бид нар наанаас нь яваад очиход талийгаач амьсгаатай байсан ба түүнийг өргөөд хамт үйлдвэрээс гаргаж даргын машинд суулгаад ах үйлдвэр дээрээ үлдэж дарга, ах бид 3 талийгаачийг аваад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

Гэрчийн өгсөн: “... О, нар чанга дуугаарыг шатнаас унасан байна гэж орилсон. Тэгэхээр нь би зуухны хажуугаас тэд нарын хажууд гүйгээд очиход талийгаач тээрэм рүү гардаг шатны доор зүүн хажуугаараа хэвтсэн байдалтай хамар, амнаас нь жаахан цус гарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

 

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/02 дугаартай үйлдвэрлэлийн ослын тухай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Талийгаачийн биед духны зүүн талд зулгаралт, зулай, дагз, чамархайн хуйханд цус хуралт, зүүн зулайнаас баруун чамархай руу чиглэсэн шугаман хугарал, зүүн чамархайнаас зүүн ухархайн дээд ханыг дайрсан цөмөрсөн хугарал, дагзны зүүн хонхороос суурь яс руу чиглэсэн, баруун чамархайгаас суурь шугаман хугарал, зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга, баруун 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барахдаа согтолтгүй байжээ. Талийгаачийн цус нь АВО системээр АII бүлэг байна.” (хавтаст хэргийн 46-50 дахь тал),

 

Шүүгдэгч*******ын яллагдагчаар өгсөн: “...  Оын ээлж оройн 19 цагт ажилдаа гарах үед нь хамгаалалтын хувцас, малгай буюу каск, бээлий, маск зэргийг өгч хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулаад ажилд нь гаргасан. Компанийн зүгээс үйлдвэрийн засварын ажил хийгдэж байсан учраас хүн тус бүр ийм ажил хийх ёстой гэж тусгайлан заасан асуудал байхгүй, хамтдаа нийлээд үйлдвэрт хийгдэх ёстой засварын ажлыг хийх чиглэлээр үүрэг өгч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

 

Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн: “...миний хувьд 4 хоног нойр дутуу ажилласан учраас жаахан амрах гээд үйлдвэрийн байрны гадна машин дотроо амарч байтал 06 цагийн үед үйлдвэр дотор ажиллаж байсан,, нарыг дундаа хийгээд дамжлаад гараад ирсэн. Юу болсон талаар асуухад талийгаачыг шатнаас уначихлаа гэж хэлсэн. ...тухайн шөнө цайндаа ороод буцаж ажилдаа гарахдаа каск буюу хамгаалалтын малгайгаа зүүгээгүй байсан гэж хамт байсан хүмүүс нь хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордогыг судлан бүртгэсэн акт (хавтаст хэргийн 108-111 дах тал),

 

“******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын *******,******* нарыг ажилд томилсон тухай тушаал (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

 

“******* ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыныг ажилд томилсон тухай тушаал (хавтаст хэргийн 117 дахь тал),

 

“******* ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам (хавтаст хэргийн 126-127 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч *******,******* нар нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчын  “...талийгаачийн ажил явдалд гарсан зардал болон бусад хохирлыг бүрэн барагдуулсан учраас бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) болон “...сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх зэргээр тусалж хохирлыг минь барагдуулсан тул бидний зүгээс цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй болно.” гэх тайлбар (хавтаст хэргийн 173 дахь тал) зэргийг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 214, 215 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 194 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 218 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 219 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн объектив талын шинжийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй түүний шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон шинжийг тодорхойлсон.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд тохирох ялыг оногдуулдаг.

Шүүгдэгч нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаа биелүүлээгүйгээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь хохирсон, шүүхийн хэлэлцүүлэгт ослын дараа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн үйл ажиллаагаа явуулдаг байгууллагатай гэрээ хийж хамтран ажиллаж байгаа, гэм буруугаа хүлээсэн, тэдний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өмгөөлөгч, нар дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Шүүх эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч нарын тэнсэн харгалзах хугацааг багасгаж өгнө үү гэжээ.

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******,******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн,  тэдний хувийн байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байна.

Иймд шүүгдэгч *******,******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагаас доогуур буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “******* ” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2108020680683 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ий*******,******* овогтгийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “******* ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “******* ” хязгаарлагдмал хариуцлагатай компанид буцаан олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТ-АМГАЛАН