Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0103/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Нарангарав (1300) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2318002680603 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Харнууд ургийн овогт************** (РД:******* ), 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны шөнийн 00 цагийн орчимд*******, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт “Дархан-Өргөө” сургуулийн замын эсрэг талын жалганаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг түүж бэлтгэн,  мөн өдрөө*******,******* тоотод өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд******* Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-Өргөө” сургуулийн замын эсрэг талын жалганаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг түүж бэлтгэн,  мөн өдрөө*******,******* тоотод өөрийн гэртээ хууль бусаар хадгалсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

 

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дахь)

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-25 дахь тал),

 

Э.гийн өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дарханд,, нарын хамт ирээд*******ын гэрт нь хамт очиж архи, пиво ууж байгаад тэндээ хоноод маргааш нь гэртээ очиж байж байгаад буцаад*******ын гэрт ирж хоносон. Би өчигдөр*******ын гэрийн ширээн доор тортой юм байхаар нь онгойлгоод үзсэн чинь өвс байсан. Би*******аас энэ хэнийх юм бэ гэхэд наадах чинь манай гэрт байсан юм аа гэж хэлсэн надад өөр юм хэлээгүй.******* тухайн өвсийг өчигдөр орой хэрэглэж байсан. Тенбантин гээд эм тарьж хэрэглэсэн.гаас бусад нь хэрэглэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

 

А.гийн өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүрээр 4 цагт орж ирсэн. Өмнөх өдөр нь,*******,, нартай орой******* тоотод*******ынд уулзаад цонхон дээр хуванцар жижиг саванд өвс татахаар бэлтгэсэн байсан. Тэгээд******* бид 2 өвс /каннабис/ татсан. ... Тэгээд ороод ганц пиво уугаад унтсан... бид 5 хамт 2 хоносон. Би ..., нартай 4 хоногийн өмнө Улаанбаатар хотод шоудаж байгаад танилцсан... Өмнө нь өвс /каннабис/ татаж үзэж байсан. Тебантин 3, 4 удаа таримаар санагдаад тарьж байсан.” Гх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

Б.ийн өгсөн “...би өөрийн найзг дагуулаад Улаанбаатар хотоос таксигаар 16 цагийн орчимд Дархан руу гарсан юм. Орой 20 цагийн орчимд Дарханд ирсэн бөгөөд над руу байгаа газрынхаа байршлыг явуулаад би найзтайгаа хамт тэр газарт нь таксигаар очсон. Тэгээд бид хоёрыг ороход нь найз*******, хоёртой байж байсан бөгөөд тэр гэр нь*******ын гэр гэж надад хэлсэн. Тэгээд бид нар пиво уугаад байж байтал тэр 3 том өрөөнийхөө цонхон доороос ууттай өвс /мансууруулах төрлийн зүйл/ гаргаж ирээд цонхон дээрээ нэг усны сав цоолж тавиад дээр нь тунгалаг цаас тавиад асаагуураар өвсөө асаагаад тагных нь дээд цоорсон хэсгээр гарч ирсэн утааг нь сорсон. Тэгээд бид хоёроос үзэх үү гэж асуухаар нь би сонирхож үзье гэж хэлээд сорж үзсэн. Тэгтэл жаахан манарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр 3 тариур гаргаж ирээд өөрсдийнхөө гарт нэг юм тариад байсан. Тэгснээ намайг сонирхож үзэх үү гэж асуугаад би тэгье гэж хэлээдгөөр баруун гартаа тариулсан. Тэрний дараа бас дахиад жаахан манарсан. Тэгээд бид нар удалгүй нойр хүрээд би найз******* хамт жижиг өрөөнийх нь орон дээр унтсан. Нөгөө 3 том өрөөндөө унтацгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4381 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ ************** 2023...26” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “ ************** 2023...26” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydracannabinol/ илрэв.

3. 4.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydracannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтдаг болно. (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4385 дугаартай дүгнэлт:

1. 2. 3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “дээж” гэж хаягласан цагаан цаасанд хийж ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydracannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно.

2. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,9 грамм байна. (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4386 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд “3” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydracannabinol/ илрэв.

3. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydracannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно.

4. 5. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 59,7 грамм, цэвэр жин нь 52,2 грамм болов. (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4387 дугаартай дүгнэлт:

1. 2. 3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн нэр, хаяггүй, цэнхэр өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydracannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2-р жагсаалтад багтдаг болно.

4. 5. Шинжилгээнд ирүүлсэн нойтон бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 334,9 грамм байна.  (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сэтгэл санаагаар унаад хажууд хүн байхгүй учраас клаб хаус ороод гэх хаягтай хүнтэй ярьж байгаад бид хоёр Дархан байж таарсан учраас уулзаад баар орж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед мөнгө байхгүй байсан. Ингээдтай ярилцаж байгаад Дархан Өргөөгийн ойр орчмоос өвс түүгээд бид хоёр манай гэрт очсон юм. Ингээд тухайн өвсөө усны сав цоолж байгаад хэрэглэсэн. Ингээд бид хоёр хамт хоносон ба 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр надад мөнгө орж ирсэн юм. Хэнээс гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ингээд бид хоёр тамхи татаад салцгаасан. надаас салахдаа нөгөө өвсөө байлгаж байгаарай, хот руу явахдаа аваад явна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дэх тал),

 

Х.,,, нарын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн /тетрагидроканнабинол/ гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр тус аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасагт шилжүүлсэн талаарх албан бичиг (хавтаст хэргийн 119 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл хэргийн үйл баримтад дурдагдсан гэмт хэргийн халдлагын зүйл болох “өвс” гэдэг нэршилтэй бодис нь өөртөө “Тетрагидроканнабинол /ТНС/ бодис агуулдаг болох нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “сэтгэцэд нөлөөт бодис”-д хамаарна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хортой хөнөөлтэй, нийгэм, хүн амын эрүүл мэндэд аюултай болохыг мэдсээр байж өөрсдийн сайн дураар хуульд заасан тодорхой үйлдлүүдийг хүсэж үйлдсэн байдаг тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Тиймээс шүүгдэгч *******ыг шууд санаатай үйлдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2008 оны 29 тогтоолд “...Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан зэргийг хэлнэ. ..."Хадгалсан" гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ.” гэж тус тус тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд шууд хохирол учирдаггүй боловч хүүхэд залуучууд, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн, ард түмний язгуур ашиг сонирхол ноцтой хохирлыг чимээгүй тахал хэлбэрээр учруулдаг онцлогтой.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

  Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад учруулсан хохирол төлбөр байхгүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирол байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн 334.9 грамм, мөн цэнхэр өнгийн 52.9 грамм дээж гэж хаягласан, нийт 3 уут ургамал мэт зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, 1 ширхэг сиди хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлт”-ийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав  “...Зөрчлийн болон эрүүгийн шийтгэл оногдуулаагүй, шүүгдэгч нь байнга******* тоотод оршин суух хаягтай, ХХК-д тогтвор суурьшилтай ажилладаг. Ээж******* нь эрүүл мэнд тааруухан, элэг задрах өвчтэй, шүүгдэгч Хятад улсын Шанхай хотод сурч байгаад энэ гэмт хэргийн улмаас сургуулиасаа чөлөө авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа. гэдэг хүнээс авсан. Юу гэдгийг нь мэдээгүй, авсан. гэдэг хүнийг ирж авахгүй бол хаях бодолтой байсан. нь “Өсвөр үе, залуучуудад, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө хянахад туслах амьдрах ухааны сургалтад суусан батламж авч, сургалтад сууж тест ажиллаж дүгнэлт гаргуулсан байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй, Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнцэх боломжтой, зорчих эрх хязгаарлах ялын хувьд эхийнхээ элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор явж магадгүй, мөн дүү нь Эрхүү хотод сурдаг тул шүүгдэгч ******* ээжийгээ асрах шаардлагатай байгаа” гэх саналыг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 111-112 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 113-117 дахь тал) болон шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******ын “Өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө хянахад туслах амьдрах ухааны сургалтад сууж батламж авсан талаарх баримтууд, Дорнод Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн хятад хэлний хөтөлбөрийг дүүргэсэн талаарх гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, буюу бусдад учруулсан хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр)  жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгч өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгосон, тэрээр  ам бүлийн хувьд эхийгээ асардаг, тухайн гэмт хэргийг ухамсарлан сайн дураараа өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах, стресс, сэтгэл хөдлөлөө хянахад туслах амьдрах ухааны сургалтад хамрагдсан зэргийг харгалзан түүнд заавал хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул дээрх ял оногдуулсан болно.

 

Харин  шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг оногдуулах ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацааг тогтоосон бөгөөд ийнхүү тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүгдэгч *******ад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд оногдуулсан дээрх ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн хүрээ хязгаар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс бусад газар зорчихыг хориглохоор тогтоов.

 

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай 334,9 грамм, цэнхэр өнгийн гялгар ууттай 52,2 грамм, “дээж” гэж хаягласан 1,9 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар******* дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай 334,9 грамм, цэнхэр өнгийн гялгар ууттай 52,2 грамм, “дээж” гэж хаягласан 1,9 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар******* дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Ялтан ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТ-АМГАЛАН