Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0160/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000096 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, Х овогт*******гийн******* (РД:******* ), 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт*******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй. Одоо******* тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд:

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 79 дугаартай Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил, 10 сарын хугацаагаар хорих я шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

   Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

   Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

   Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бадмаараг” зочид буудлын 02 давхрын 206 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэнтай маргалдаж, улмаар зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар хатгаж, зүүн шилбэний гадна хажуу хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадмаараг” зочид буудлын 02 давхрын 206 тоот өрөөнд найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Улмаар хохирогч найз О.Э хоол аваад буудалд хүрээд ир гэж дууджээ. Ийнхүү мах идэж, архидан согтуурах явцдаа тухайн үеийн хувийн таарамжгүй харилцаанаас шүүгдэгч *******,  О.Э нар хоорондоо маргалджээ.

 О. Э ын мах чанаж, саванд хамт авч ирсэн хутгаар тэдний дундуур орж салгах гэсэнын зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

Хохирогчын өгсөн “...Бадмаараг нэртэй буудалд найз О.*******гийн хамт орж тус буудлын 2 дугаар давхарт байх 206 тоот өрөөнд өрөө авч амарцгаасан. Бид хоёр буудалд орж хамт архи согтууруулах ундааны зүйл уусан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн орчимд найз, ******* бид хоёрыг буудалд байхад ирээд мөн хамт бид гурав архи ууцгаасан. Ингээд архи ууж байгаад ******* болон хоёр маргалдаад сүүлдээ хоорондоо зодолдох гээд байсан учир би дундуур нь орж салгасан. Намайг салгаж байхад ******* нь гартаа ногоон өнгийн эвхэгддэг ар хэсэгтэй халбага сэрээтэй хутга барьчихсан байсан ба уг хутгаараа миний зүүн хөлийн өвдөгний эсрэг талд нэг удаа хатгачихсан юм. Уг *******гийн гартаа барьсан байсан хутгыг ирэхдээ хоолтой хамт авч ирсэн юм. ******* уг хутгыгтэй маргалдаж байхдаа гартаа барьсан байсан бөгөөд би дундуур нь ордог учир нь нэг нэгнийгээ гэмтээчих байх гэж бодоод л орсон тухайн үед ******* уг хутгаар нэг удаа миний өвдөгний ар хэсэгт хатгасан. Хатгахдаа надад ямар нэгэн зүйл хэлээгүй шууд л гартаа барьж байсан хутгаараа хатгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгчгийн өгсөн “...Тус албан бичигт дурдагдсан 581,8, 248,0. онош нь хөлийн шилбэ болон өвдөг хэсгийн ил харагдах шарх гэсэн онош юм. Хохирогч нь албан бичигт дурдагдсанаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх оношоор Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 68,250 төгрөгийн төлбөр гарсан байна. Уг төлбөрийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд гүйлгээний утга дээр хохирсон хүний овог, нэр, регистрийг бичин /регистр бичиж байж төлбөр тооцоо нь бодогддог/ төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

Гэрчын өгсөн: “...Намайг буудалд очиход, ******* нар буудалд архи уугаад сууж байсан. Би авч очсон махаа гаргаж, ууж байсан архинаас нь хамт уусан юм. Архи ууж байхдаа мах идэж байсан учир би гэрээсээ авч очсон халбага, сэрээтэй, ногоон цэнхэрдүү иштэй эвхэгддэг хутгыг ширээн дээр мах идэж байсан учир буудлын өрөөний ширээн дээр ил тавьсан байсан юм. Архи ууж байгаад 13 цагийн орчимд ******* бид хоёр юм ярьж байгаад л маргалдсан юм. Ингээд маргалдаад байж байтал бид хоёрын дундуур орж ирээд бид хоёрыг салгах гэж байгаад надад хандаж гарандаа хутгатай байна гэж хэлсэн. Тэгэхэд ******* гарандаа миний авч ирсэн ширээн дээр байсан эвхэгддэг хутгыг гарандаа барьчихсан байсан ба уг хутгаарааын зүүн хөлийн шилбэ хэсэгт уг хутгаараа нэг удаа хатгачихсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

            Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ Д.ын биед зүүн шилбэний гадна хажуу дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

Шүүгдэгч *******н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...архи ууж байгаад 13 цагийн орчимдтай би тоглоод “дуугай байгаач пизда минь” гээд хэлтэлыг өмөөрөөд над руу уурлаж эхэлсэн. Ингээд бид хоёр хэрэлдэж маргалдаж байсан тухайн үед уг мах идэж байсан ногоон хутгагийн баруун талын гутлын түрийнд байхаар нь би уг хутгыг нь түрийнээс нь сугалж аваад ор руу суугаад хутгыг дэлгэтэл чи боль гээд над руу гүйгээд ирсэн. Тухайн үед би ухас хийгээд босох гэтэл уг хутгаарааын зүүн хөлийн өвдөгний доод хэсэгт нь нэг удаа санамсаргүй хатгачихсан. Тухайн үедын хөлөөс бага зэрэг цус гарч байсан ингээд л удалгүй болон нар буудлаас гараад явсан ба би буудлын өрөөнд ганцаараа үлдсэн. Тухайн үед бид гурав буудлын 2 давхарт 206 тоот өрөөнд байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “үл ялих зүйлээр шалтгаалан” хохирогч Д.ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.ын биед зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгаар хатгаж, зүүн шилбэний гадна хажуу хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь архидан согтуурсан үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан болжээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******u “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

 

Хохирогч нь: Би “Төмөр замын ачих, буулгах дээр хувиараа ачаа буулгадаг ажил хийдэг байсан. Ажлаа хийж чадахгүй байсан учраас би ломбардад өөрийн эд зүйлийг тавьж байрны түрээс, эмчилгээнд шаардлагатай төлбөр зэрэг нийт 1,071,600 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг өгч ломбардад эд зүйл тавьсан талаарх барьцаат зээлийн гэрээг хавтаст хэрэгт хавсаргуулсан байна. (хавтаст хэргийн 9-13 дахь тал),

 

Хохирогч нь байрны түрээсийн төлбөр хэдэн төгрөг төлдөг нь тодорхойгүй, түрээсийн гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг олдог байсан эсэх, эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас хэдий хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй болохыг нотолсон нотлох баримтыг ирүүлээгүй болно.

 

Мөн шүүх амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас хуулбарласан 1200, 1400, 31600 гэх бичиглэл хийсэн баримтыг үндэслэн иргэний нэхэмжлэлийг хангах боломжгүй. Учир нь дээрх төлбөрийг төлбөр тооцооны ямар хэрэгслээр төлсөн талаарх баримт байхгүй байх тул хохирогчийн дээрх 1,071,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 68,250 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “...Шүүгдэгч *******д ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч *******д гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь цаашид гарах хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай.” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* “...Би ажил хийж байгаа учраас торгох ял болон хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэх тайлбарыг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, банкны дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд  (хавтаст хэргийн 44-79 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогчын 1,071,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТ-АМГАЛАН