Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 140/ШШ2021/00154

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 140/ШШ2021/00154

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Гүррагчаа, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонцэцэг, хариуцагч Э.Тогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Хас банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Э.Тогтоход холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Нацагдорж, Э.Тогтох нар нь ХасБанктай 2016 оны 8 дугаар сарын 15 -ны өдөр 1150016151 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,000,000.00 /Хорин нэгэн сая/ төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, Хашаа байшин, амины орон сууц барих зориулалтаар, 2019 оны 07 сарын 09-ний өдөр 1150021477 дугааартай Зээлийн гэрээ байгуулан 18,500,000.00 /Арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Үндсэн хөрөнгийн зориулалтаар, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1150022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,549,500 / Хоёр сая таван зуун дөчин ecөн мянга таван зуу/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. Банкны зүгээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ц.Нацагдорж-ийн ХасБанк дахь 1150016151 дугаартай дансанд 21,000,000.00 сая төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.Нацагдоржийн ХасБанк дахь 1150021477 дугаартай дансанд 18,500,000.00 сая төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Нацагдоржийн ХасБанк дахь 1150022074 дугаартай дансанд 2,549,500.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт аасны дагуу зээлийн гэрээний гол нөхцөл болох Зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1150010151 дугаартай Зээлийн гэрээний хувьд 205 хоног, 1150021477 дугаартай Зээлийн гэрээний хувьд 219 хоног, 150022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хувьд 220 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Зээлдэгч Ц.Нацагдорж нь 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр нас барсан тул 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлүүдийн хүүг зогсоосон болно.

ХасБанк ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагчаас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1150016151 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1150016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.Нацагдорж Ж75080611/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот хаягт байрлах ГД-000501519 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003333 дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц,

2/ Ц.Нацагдорж ИЖ75080611/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот ГД-000288799 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-0918002513 дугаартай 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 1150021477 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1150021477-01, 1150021477-02 дугаартай Барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.Нацагдорж Ж75080611/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501479 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003064 дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц,

2/ Ц.Нацагдорж /ИЖ75080611/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501478 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 0918003065 дугаартай 24 м.кв бүхий хувийн сууц,

3/ Ц.Нацагдорж /ИЖ75080611/-ийн өмчлөлийн Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000472314 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- 0918001147 дугаартай 697м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

4/ Ц.Нацагдорж Ж75080611/ 25-32 ЗАН улсын дугаартай АЯ-0296646 гэрчилгээний дугаартай AP-GD2003342 арлын дугаартай цэнхэр Subaru Impresa суудлын автомашин. 1150022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

1/ Ц.Нацагдорж /ИЖ75080611/ Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот 32 инч ELKO зурагт, ELKO угаалгын машин, Ј4 гар утас, Буйдан кресло ширээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1150016151 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,401,824.00 рван долоон сая дөрвөн зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг/ төгрөгийг,

1150021477 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,874,999.99 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар хүү 97,570,33 төгрөг нийт 13,972,570.32 рван гурван сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг,

1150022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 оёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Тогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Тогтох миний бие 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн. Миний нөхөр Нацагдорж нь 2020 оны 04 сард зуурдаар нас барж нөхөж барашгүй хохирол амссан. Миний нөхөр Нацагдорж Завхан аймгийн Улиастай суманд Шашны үйл буюу гандан түрээсээр ажиллуулж байсан. Би нөхрийнхөө ажилд нь оролцдоггүй, ойлгодоггүй Хасбанкны зээлүүдээс өрхийн зээлийн 2 гаран төгрөгнөөс бусад ээлийг би болон миний үр хүүхдүүд аваагүй. Энэ нь цэвэр өөрийнх эрхэлдэг ажилтай холбоотой гэж ойлгож явдаг. Манай нөхөр өөрөө зээлээ захиран зарцуулж гандангийнхаа үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Зээлийн гэрээнүүдэд надаар гарын үсэг зуруулж яах гээд байгаан, хамтран ажиллаж байгаа хүмүүсээрээ зуруул, дааж давахгүй өрөнд намайг болон хүүхдүүдээ оруулах гээ юу гэхээр банк зуруул гэж байна гэдэг. Би наад зээлэнд чинь хамаагүй гандангийнхаа хүнээр зуруулж болдоггүй юм уу гэхээр банкнаас заавал эхнэр нь зурах ёстой гэдэг байсан. Би өөрөө ганцаараа таван хүүхэд тэжээдэг. Миний хүүхэд байнгын эмчилгээнд хот хүрээгүй явдаг маш их зардалтай. Би өөрийн үндсэн цалингийн орлогоор энэ 5 хүүхдийг арай чуу тэжээн тэтгэж явж байна. Миний цалингаас цалингийн зээл сар болгон авагдаж үлдсэн хэдэн төгрөгөөр 5 хүүхэд тэжээж байна. Сарын үндсэн орлого 200000 төгрөг байхад банк намайг бүх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж намайг ганцаараа тэр мөнгийг бүгдийг нь төл гэж нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулах гэснийг би зөвшөөрөөгүй. Би сарын 200000 төгрөгийн цэвэр орлоготой хүн яаж сар болгон 1200000 төгрөг төлөх билээ. Тухайн байшингууд уул нь гэр бүлийн бүх хүн дээр байх ёстой байсан ч ганцхан Нацагдоржийн нэр дээр гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагуудаас өрхийн зээлийн 2104766 төгрөгний 50 хув болох 1052383 төгрөгийг сар бүр 200000 төгрөгийн график гаргаж төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй ямар ч боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Гүррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк, зээлдэгч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 3.3.4-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй байна гэж хамтран үүрэг гүйцэтгэгчийн уг зээлийн харилцаанд хүлээх үүргийн талаар тусгасан байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Тогтох нь гэрээний нөхцөлтэй уншиж танилцан, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зурсан тул гэрээнээс үүссэн аливаа эрх үүргийг биечлэн хариуцах үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 4.5-д гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон гэж зарлагдсан нас барсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол тэдгээр нь хүсэлт гаргаснаар банк тохиролцон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба хэрэв өв залгамжлагчид нь зээлийн нийт төлбөрийг бүрэн барагдуулсан бол банк гэрээгээр эдлэх зээлдэгчийн эрхийг түүний өв залгамжлагчид эдэлнэ. Өв залгамжлагч нь зээлийн төлбөрийг барагдуулах талаар банктай тохиролцоогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч зээлийн гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг дараах тохиолдолд шаардана. Зээлдэгч нь гэрээ болон баталгаат ифотекийн гэрээ, барьцааны гэрээ, фидукцийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, хүчингүй болгосон, зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан, зээлдэгчийн бизнесийн болон удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны улмаас гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхүйц эрсдэлтэй болсон, зээлдэгч хууль бус үйл ажиллагаа явуулсан, зээлдэгчийн өмч хөрөнгө болон санхүүгийн талаар бусад этгээд маргаан үүсгэж, зээлдэгч буруутай болох нь тогтоогдсон, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурсан зэргээр зээлийн гэрээг банк санаачилгаараа цуцална. Зээлдэгч нь барьцааны гэрээ баталгаат ипотекийн гэрээгээр хүлээсэн барьцааны зүйлийг бусдад түрээслэх, хөлслөх үнэ төлбөргүйгээр ашиглуулах зэргээр бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн давхар барьцаалуулсан газар дээр нэмж барилга байгууламж барьсан тухай гэрээнд заасан хугацаанд банкинд мэдэгдэх үүрэг биелүүлээгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан гуравдагч этгээдэд эрх үүрэг үүсгэсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувийг банкинд ирүүлээгүй болон барьцааны хөрөнгө эрхийн болон биет байдлын доголдолтой болох нь мэдэгдвэл банк барьцааны гэрээгээр үүрэг нь хангахаар баталгаажсан зээлийн гэрээг цуцалж болно. Ийнхүү цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана. Иймд хамтран зээлдэгч Э.Тогтохын хувьд үндсэн зээлдэгч нь нас барсан боловч Зээлийн гэрээний 3.3.4-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх учраас Хас банкны Завхан салбараас 1150022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 оёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэж хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэв.

Хариуцагч Э.Тогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр нь ХАС банкнаас 33,000,000 төгрөгийн зээл авсан түүнээс 21,000,000 төгрөгийн зээлийг хувийн орон сууц барих зориулалтаар авсан. Мөн 18.500.000 төгрөгийн зээлийг талийгаач хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авч байсан. Би тухайн үед бизнесийн зориулалттай зээлийг авахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Талийгаач зээлээ төлөхдөө ямар ч асуудал гаргахгүй хугацаанд нь төлдөг байсан. Би бизнесийн зориулалттай авсан зээлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна, харин бусад зээлийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгчийн хань нь нас барсан. Өнөөдрийн энэ шүүх хурал ханьтай нь холбоотой шүүх хурал болж байна. Талийгаач ХАС банкнаас зээл авсан уу гэвэл авсан, энэ талаар маргасан зүйл байхгүй. Хариуцагч эвлэрэх боломжтой саналаа банкинд хэлсэн, үүнийг нь банкны зүгээс хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлд ярилцаад банкны зүгээс эвлэрэх боломжгүй гэсэн. Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үндсэн зээлдэгч болох Нацагдорж зээл авсан, зээлийн эргэн төлөлтийг талийгаач өөрөө төлж байсан. Зээлдэгчийн хувийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан зээл учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбар нь хариуцагч Э.Тогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Харин хариуцагч Э.Тогтох нь манай нөхөр Хас банкнаас 33,000,000 төгрөгийн зээл авсан түүнээс 21,000,000 төгрөгийн зээлийг хувийн орон сууц барих зориулалтаар авсан. Мөн 18,500,000 төгрөгийн зээлийг талийгаач хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авч байсан. Би тухайн үед бизнесийн зориулалттай зээлийг авахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Талийгаач зээлээ төлөхдөө ямар ч асуудал гаргахгүй хугацаанд нь төлдөг байсан. Би бизнесийн зориулалттай авсан 18,500,000 төгрөгийн зээлийг нь хүлээн зөвшөөрөхгүй, харин бусад зээлийг нь хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Хас банкны Завхан салбар, зээлдэгч Ц.Нацагдорж, Э.Тогтох нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 21,000,000 төгрөгийг жилийн 20,25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин, амины орон сууц барих зориулалтаар, мөн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 18,500,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгө зориулалтаар, мөн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,549,500 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот хаягт байрлах ГД-000501519 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003333 дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Завхан аймгийн Улиастай сумын 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот хаягт байрлах ГД-000501479 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003064 дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 24 м.кв бүхий хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 697 м.кв бүхий гэр бүлийн зориулалттай өмчлөлийн газар, 32 инч Elko зурагт 1 ширхэг, Elko угаалгын машин 1 ширхэг, J4 гар утас 1 ширхэг, буйдан кресло ширээ зэргийг тус тус барьцаалжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Хас банкны Завхан салбар, Ц.Нацагдорж, Э.Тогтох нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

Зээлдэгч Ц.Нацагдорж нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч Э.Тогтох нь зээлдэгч Ц.Нацагдоржийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж баталгаажуулсан ба энэ талаараа маргаагүй болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар Хас банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Э.Тогтох нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг.

Энэхүү үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалт нь Хас банкны Завхан салбартай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу үндсэн зээлдэгч Ц.Нацагдорж нь нас барснаар түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болохоос бус хамтран зээлдэгч Э.Тогтохын гэрээний үүрэгтэй хамааралгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хамтран зээлдэгч Э.Тогтохыг зээлийн гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Тогтох нь Хас банкны Завхан салбартай байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч хүлээсэн хамтран зээлдэгчийн үүрэг нь хэвээр үргэлжилнэ.

Иймд иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Э.Тогтох нь 1150016151 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,401,824.00 рван долоон сая дөрвөн зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг/ төгрөгийг, 1150021477 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,874,999.99 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар хүү 97,570,33 төгрөг нийт 13,972,570.32 рван гурван сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг, 1150022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 оёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Э.Тогтох нь Хас банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба Хас банкны Завхан салбар нь зээлийг хариуцагч Э.Тогтохоос бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

Мөн талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээнүүдэд Монгол улсын иргэн хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч нар нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж, мөн гэрээний 7.2-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж хамтран зээлдэгчийн үүргийг тодорхой заасан байна.

Иймд хариуцагч Э.Тогтохоос 1150016151 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,401,824.00 рван долоон сая дөрвөн зуун нэгэн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг/ төгрөгийг, 1150021477 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13,874,999.99 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар хүү 97,570,33 төгрөг нийт 13,972,570.32 рван гурван сая есөн зуун далан хоёр мянга таван зуун далан төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг, 1150022074 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,104,766.30 оёр сая нэг зуун дөрвөн мянга долоон зуун жаран зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, нийт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч хариуцагч Э.Тогтох нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар талууд 1150016151 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1150016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн,

мөн 1150021477 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1150021477-01, 1150021477-02 дугаартай Барьцааны гэрээ, мөн 1150022074 дугаартай Барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд тус тус бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 41.2-т барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулжээ.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Тогтох нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцаат зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох:

1150016151 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1150016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот хаягт байрлах ГД-000501519 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003333 дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот ГД-000288799 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-0918002513 дугаартай 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

мөн 1150021477 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1150021477-01, 1150021477-02 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501479 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003064 дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501478 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 0918003065 дугаартай 24 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000472314 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- 0918001147 дугаартай 697м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 25-32 ЗАН улсын дугаартай АЯ-0296646 гэрчилгээний дугаартай AP-GD2003342 арлын дугаартай цэнхэр Subaru Impresa суудлын автомашин,

1150022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот 32 инч ELKO зурагт, ELKO угаалгын машин, Ј4 гар утас, Буйдан кресло ширээ зэрэг эд хөрөнгүүдийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээлдэгч Ц.Нацагдорж нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Үндсэн зээлдэгч нар 5 хүүхэдтэй байж байгаад нас барсан талаарх баримт хэрэгт авагдсан. 2022 оны 4 сарын 03-ны өдөр өв нээгдэнэ. Өвийн эрх нээгдээгүй талаарх баримтыг мөн хэрэгт хавсаргаж өгсөн. Тийм учраас өвийн эрх нээгдэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж заасан.

Үндсэн зээлдэгч Ц.Нацагдорж нь нас барж, өв нээгдэж, түүний хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор өв хүлээн авсан хууль ёсны өвлөгч нар нь өвлөж авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгч Ц.Нацагдоржийн Барьцаат зээлийн гэрээнд заасан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хариуцан хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, өвлүүлэгч буюу Ц.Нацагдоржийн Хас банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүргийг хууль ёсны өвлөгч нар нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр тус тус хүлээхээр байна.

Хариуцагч Э.Тогтох нь хууль ёсны өвлөгчийн хувиар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнээс үл хамааран өвлүүлэгч Ц.Нацагдоржийн Хас банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүрэг, хамтран зээлдэгч Э.Тогтоход шилжих бөгөөд хамтран зээлийн гэрээний үүргээс хариуцагч Э.Тогтох чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Иймд харицагчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гаргасан өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосны дараа буюу тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч Э.Тогтох нь өөрийн сайн дурын үндсэн дээр Хас банкны Завхан салбартай Барьцааны гэрээ байгуулан эд хөрөнгөө барьцаалж, зээл авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байгаа тул барьцаанд тавьсан эд хөрөнгийг чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Хэдийгээр хариуцагч Э.Тогох нь 18,500,000 төгрөгийн зээлийг талийгаач хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авч байсан. Би тухайн үед бизнесийн зориулалттай зээлийг авахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би бизнесийн зориулалттай авсан 18,500,000 төгрөгийн зээлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж энэ талаар Улиастай сумын Мамба дацан хийдийн байрлаж байгаа байшингийн засварын тодорхойлолт гэх тус хийдийн гэсгүй лам Ц.Гантөмөрийн тодорхойлолтыг хавсаргасан бөгөөд үүнээс өөр баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргаж өгсөн Улиастай сумын Мамба дацан хийдийн байрлаж байгаа байшингийн засварын тодорхойлолт гэх баримт нь түүний бизнесийн зориулалтаар авсан 18,500,000 төгрөгийн зээлийг нотлохгүй боломжгүй бөгөөд хэрэв барилгын засварын ажил хийгдсэн бол энэ талаарх зураг, төсөв, зардалын талаар нэг бүрчлэн тооцсон, мөн бизнесийн зориулалтаар авсан нь тухайн хийдийг төлөөлж зээлийн харилцаанд оролцсон байр шаардлагатай. Гэтэл энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,346 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Тогтохоос улсын тэмдэгтийн хураамж 325,346 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч Таван тайж овогт Эрхэмбаярын Тогтохоос зээлийн гэрээний зээлийн гэрээний үүрэгт 33,479,160.62 /гучин гурван сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун жаран төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Хас банкны Завхан салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар харуицагч Э.Тогтох нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:,

1150016151 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1150016151-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот хаягт байрлах ГД-000501519 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003333 дугаартай 122,5 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант Нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот ГД-000288799 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-0918002513 дугаартай 1030 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар,

мөн 1150021477 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1150021477-01, 1150021477-02 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501479 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-0918003064 дугаартай 48 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000501478 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү- 0918003065 дугаартай 24 м.кв бүхий хувийн сууц, Завхан аймаг Улиастай сум 5-р баг Товцог найрамдал хэсэг 2 гудамж 13 тоот ГД-000472314 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г- 0918001147 дугаартай 697м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 25-32 ЗАН улсын дугаартай АЯ-0296646 гэрчилгээний дугаартай AP-GD2003342 арлын дугаартай цэнхэр Subaru Impresa суудлын автомашин,

1150022074 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан Завхан аймаг Улиастай сум 2-р баг Жаргалант нефтийн шинэ хэсэг 7 гудамж 11 тоот 32 инч ELKO зурагт, ELKO угаалгын машин, Ј4 гар утас, Буйдан кресло ширээ зэрэг эд хөрөнгүүдийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,346 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Тогтохоос улсын тэмдэгтийн хураамж 325,346 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Завхан салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ