Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2021/00067/И |
Дугаар | 140/ШШ2021/00161 |
Огноо | 2021-03-19 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 140/ШШ2021/00161
2021 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 140/ШШ2021/00161 | Завхан аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, З.*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 8.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.******* нь 2020 оны 0 дугаар сард Завхан аймаг ******* сум ******* багт байрлах ******* айлын орон сууцанд 8.9 м2 талбай бүхий 2 өрөө байр 100,130,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж урьдчилгаанд 30,039,000 төгрөг ******* тоот дансанд эзэмшигч Ш.*******ийн дансанд байршуулж захиалгын гэрээ хийсэн. Байр ашиглалтанд орж үлдэгдэл болох 60,000,000 төгрөг мөн ******* эзэмшигч Ш.*******ийн дансанд хийж төлбөр тооцоо дууссан. Үүний дараа е-баримт авах болоход гүйцэтгэгч ХХК болох гэх аймгийн ХХК-с е-баримтаа ав гэсэн ба уг ХХК-ны той холбогдоход мөнгөө хэний дансанд хийсэн тэр газраасаа е-баримтаа ав гэсэн ба ******* ХХК-ны Ш.*******тэй ямар ч төлбөр тооцоо байхгүй бүгд цэгцэрсэн гээд хариу өгсөн. Ингээд хэн өгөх нь тодорхойгүй байсаар он гарч татвар хөнгөлөлтөнд хамрагдах болоход е-баримт шаардлагата болсон. Иймд Ш.*******ээс 100,130,000 төгрөгөнд е-баримт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ний Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.*******аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаад миний зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. аймгийн харъяа ОЮ804*******10 регистрийн дугаартай гийн нь манайхаас 2019 .0.13 нд 1,400,000,000 /нэг тэр бум дөрвөн зуун сая/ теrреr сарын 1. хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, 2019.11.12 нд 300,000,000 гурван зуун сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 06 сарын хугацаатайгаар нийт 1,700,000,000 /нэг тэрбум долоон зуун сая/ төгрөгийг зээлж ******* айлын орон сууц барьсан. Энэ зээлийн гэрээний барьцаанд Завхан аймаг ******* сумын ******* баг гийн газрын хойд тал хаягт байрлах давхар ******* айлын орон сууцны барилгыг барьцаалбар болгож гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөх хугацаа 2020.0.20 нд дуусахад манайд нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй. Байр худалдан авагч нартай Захиалгын гэрээ хийж байрны борлуулалтын урьдчилгаа болох 67,109,000 /таван зуун жаран долоон мянга нэг зуун есөн мянга/ төгрөгийг Р. өөрийн дансандаа авч хувийн зээл болон өөрийн хэрэгцээндээ 224,109,000 /хоёр зуун хорин дөрвөн сая нэг зуун есөн мянга/ төгрөгийг зарцуулсан байсныг мэдэж үлдэгдэл 363,000,000 /гурван зуун жаран гурван сая/ төгрөгийг авсан. Үүнээс хойш зээлээ төлөхгүй удааширч байсан тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мөнгөө нэхэхэд танайх борлуулалтаа хийгээд мөнгөө гаргаж ав гэсэн. Ингээд Р нь аймаг руугаа явсан. Зээлсэн мөнгөө гаргуулж авахаар олон удаа утсаар залгасан боловч утасаа авахгүй байсан.
Иймд бид арга буюу 2020 оны 06 сарын 20-дын үеэс зээлийн гэрээний дугаар зүйл, Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу барьцаалбарыг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд оршин суугчидтай орон сууц Захиалах гэрээ байгуулж, банкны зээлэнд хамруулах зэргээр хөөцөлдөж зээлсэн мөнгөө гаргаж авах болсон. Энэ нь манайх Р.аас зээлийн төлбөрөө эргүүлэн авч байгаа болохоос орон сууц борлуулж орлого олсон хэрэг биш юм.
Худалдан авачдын Ипотекийн зээл батлагдаж байрны борлуулалтын мөнгө эхлэхэд Р. бидэнтэй холбоотой болж утсаар холбогдох болсон. Байрны мөнгөө бүрэн төлсөн худалдан авагчид НӨАТ-ын баримтаа авахыг хүсэхэд Р. констракшн ХХК-аас НӨАТ-ын Е-баримтыг шивж НӨАТ өгч байсан.
НӨМТ-ын тухай хуулийн 4.1.8-д тус хуулийн 3-р зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг суутган төлөгч гэж үзэхээр заасан тул е-баримт олгох нь барилга барих үйл ажиллагаа эрхэлсэн Р.т хамааралтай юм.
Р. нь уг барилгыг барихдаа зээлсэн мөнгийг 100% өөрөө захиран зарцуулж, бүх бараа материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан нь түүнийг суутган төлөгч мөн болохыг баталж байна. Тиймээс Р байр худалдан авсан хүмүүст НӨAT төлөх үүрэг хүлээнэ. Үүнийгээ ухамсарлан 19 айлын НӨАТ-ийг шивсэн, борлогдоогүй байсан 6 айлын НӨАТ-ийг аймгийн "" ХХК-д шивүүлж /2020 оны 10 сард/ хадгалуулсан байсан.
/Хадгалуулсан Учир нь: Р. нь худалч, зальтай, итгэлгүй болохоор нэр бүхий айлуудын зээл батлагдах үед НӨАТ-ын Е-баримтыг шивэхгүй байх магадлалтай гэх үүднээс өөр компанид хадгалуулсан юм. Жич: Ш.******* болон ******* ХХК нь НӨАТ төлөгч биш/ Үүнийгээ 2020 оны 11 сард буцаах хүсэлт илгээж хэл ам хийсээр буцааж авсан. Одоо нэр бүхий 3 айл байрны мөнгөө бүрэн төлж дууссан тул НӨАТ-ийг Р. буюу " констракшн" ХХК төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Бид тухайн барилга баригдах үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд ямарч бараа материал татан авч нийлүүлээгүй. Мөн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бидний гарын үсэг, тамга тэмдэг комиссын дүгнэлтэд байхгүй болно. Бид зөвхөн Р.т зээлсэн мөнгөө Зээлийн гэрээний дагуу буцаан авч байгаа хэрэг юм.
Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-ний Ш.*******тэй уулзахаар гэдэг хүнээс е-баримтаа олж ав гэж хэлдэг. нь чи хэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийж хэний данс руу мөнгө хийсэн юм тэр хүнээсээ е-баримтаа олж ав гэж хэлдэг. Би Ш.*******ийн данс руу мөнгөө хийж, худалдах, худалдан авах гэрээг хийсэн учраас Ш.*******ээс е-баримтаа гаргуулж авахаар шүүхэд хандсан. , Ш.******* хоёр хоорондоо үл ойлголцсоноос болоод манайх татварын буцаан олголтоо авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. ХХК-г татвараас зайлсхийж байна гэж үзэж байгаа. Ш.*******ийн эзэмшлийн ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдэхдээ шатахуун тээвэрлэх болон барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компани юм байна лээ. Гэтэл Ш.******* хэлэхдээ манай компани зөвхөн шатахуун тээвэрлэх зөвшөөрөлтэй компани гэж хэлдэг. Одоо ХХК-нийн Ш.*******ээс е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгнд баримт шивүүлэхийг даалгах хүсэлтэй байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
З.******* нь ХХК-д холбогдуулан 8.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.******* нь ХХК-д холбогдуулан 8.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Татварын хэлтэстэй холбоотой маргаан байх бөгөөд тэрээр уг татварын холбоотой маргаанаа зохих шатны байгууллага болох Завхан аймгийн Татварын хэлтэсд хандаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь манай эхнэр Завхан аймгийн Татварын хэлтэсд хандсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 117 ДУГААР ЗҮЙЛИЙН 117.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар З.*******ын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох 8.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4690 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжийг эс зөвшөөрвөл захирамжийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ