| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0057/э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
2024 05 09 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Б.Б,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2304001190053 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн нарангийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай агийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овгийн Г-дын Т /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Т нь шууд санаатай үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Багануур дүүргийн .. дугаар хороо, Нугын талын .. дугаар гудамж ... тоотод хохирогч О.Б-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг өгнө хэмээн хуурч түүний эзэмшлийн иж бүрэн Батноров хийцийн эмээл 1 ширхэг, битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, дээд доод мөнгөн тоногтой суман тулгууртай ташуур 1 ширхэг, эмээлийн тавиур 1 ширхэг зэргийг залилан авч, 26,980,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч О.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/, гэрч Д.А-ын мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р хуудас/, гэрч С.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/, гэрч Б.П-ын мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайлан /1-р хх-ийн 57-60-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний тайлан /1-р хх-ийн 57-60-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.П-ын мэдүүлэг /1-р хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.Б-д учирсан битүү мөнгөн ороолттой хазаар 1 ширхэг, дээд доод мөнгөн тоногтой суман тулгууртай ташуур 1 ширхэгийг биет байдлаар буцаан өгсөн, эмээлийн тавиурны үнэ болох 950,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Т нь тус тус төлж барагдуулсан /1-р хх-ийн 249-р хуудас/, мөн иргэний нэхэмжлэгч Б.П-т 15,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон /1-р хх-ийн 245-р хуудас/ байна.
Шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн /1-р хх-ийн 15-18-р хуудас/ хохирогч О.Б-ийн эзэмшлийн шар өнгийн хээ угалзтай шинэ гөлөмтэй, хоёр бүүрэг нь мөнгөн хяртай, мөнгөн хяран дээр алтан шармал давхар угалзтай, мөнгөн баавартай, даруулгатай, суран олом, жирэмтэй, хар өнгийн дөрөөтэй иж бүрэн эмээл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Б-д буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН