Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/*******4/01*******/Э/19/*******3/0065

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогч Б.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох 3180*******40480 дугаартай эрүүгийн хэргийг *******4 оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.1-т зааснаар ,16*******,500 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* /РД:,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* *******3 оны 08 дугаар сарын 0-ноос 1-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр, дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн мөргөж унагаан, нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04/,

Видео бичлэгт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 05/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-0*******/,

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 15/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 16/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид хоёр машиндаа үлдсэн шар айргаа уугаад сууж байхад нэг зүс танихгүй залуу ирээд машинаа холдуулаач гээд хэлхээр нь бензин нь дууссан байна, асахгүй байна гэхэд “яараад байна хурдал” гэхээр нь би хамт түрээд холдуулчихъя гэсэн чинь “чадахгүй писда минь” гэхээр нь тухайн үед уур хүрээд машинаасаа буухад нөгөө залуу, нэг эмэгтэй байсан. Тэгээд шууд бид хоёр руу утсаараа бичлэг хийгээд байсан тэгэхээр нь манай найз машинаасаа бууж ирээд утсаараа зөрүүлээд бичлэг хийгээд миний хажууд зогсож байхад нэг зүс танихгүй намхан залуу цаанаас гүйж ирээд ийн нүүр хэсэг рүү гараараа цохисон, тэгэхээр нь би найзыгаа өмөөрөөд сүүлд гарч ирсэн эмэгтэй эрэгтэй хоёртой маргалдаж байхдаа тэр эмэгтэйг нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиход тэр эмэгтэйн нөхөр ирээд чи яахаараа миний эхнэрийн нүүр рүү цохидог юм бэ гээд шууд намайг мөргөж газар унагаад миний хамар хэсэг рүү 5-6 удаа хүчтэй цохиж зодож байхад манай найз хажуугаас орж ирээд тэр залууг надаас холдуулсан, тухайн үед эхнэр нь гэх эмэгтэй залуу юм байж хөгшин ахдаа зодуулдаг арчаагүй бацаан байна чи гээд намайг хэлж байсан. Тэгээд босоод ирсэн чинь цагдаа нар ирчихсэн бид нарын маргааныг зогсоогоод төв цагдаа руу дагуулж явсан. Сүүлд гарч ирсэн залуу нь намайг мөргөж газар унагаагаад дээрээс нүүр, ам руу цохиод байсан, тэр үед , хоёр тэр залууг салгасан. Би босож ирээд андуураад ийг цохисон. Түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй зайтай зогсоод хэрүүл маргаан болоод байсан. Нэг эмэгтэй нь бичлэг хийгээд байхаар нь би яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд гар утастай нь хамт нүүр рүү нь түлхсэн. Өөр хүнийг цохиж гэмтээсэн зүйл байхгүй эрэгтэйчүүдэд нь бол гар хүрээгүй. Миний хамар хугарсан одоогоор эмчлүүлж чадаагүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн үед Уурхайд ажилладаг байсан. Тэгээд амралтаараа Дарханд ирээд найз тэй тааралдсан. Бид хоёр паркийн гадна талын саравчинд пиво уусан. Тэгээд найзыг дуудаад ийн машиныг жолоодуулсан. Найз дээгүүрээ цамц өмсөх гээд ахынхаа байрны гадаа очсон. Тэгээд машинаа зогсоогоод ахынхаа гэр лүү орчхоод ирье гээд буусан. Тэгэхдээ машинаа хөндлөн байршуулсан. Дараа нь нэг залуу машинаа холдуулаач гэж хэлсэн. Бид хоёр согтуу байсан учраас боломжгүй гэж хэлсэн. Нэг өндөр залуу эхнэртэйгээ хамт байсан. Бид хоёрыг давраад байгаарай гэж хэлсэн. буугаад маргалдсан. Нөгөө өндөр залуугийн эхнэр нь гар утсаараа бичлэг хийсэн. зөрүүлээд гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл цаанаас нь Гантулга гэх хүн гарч ирсэн. Тэр үед ямар ч зодоон болоогүй байсан. ийн гар утсыг цохиж унагаасан. Тэгээд би Гантулгатай маргалдсан. Намайг “акуа” маркийн машины хажууд талд унагаагаад цохисон. Би нэлээд манарчихсан учраас босоод ийг андуураад цохисон. Би өөс өөр хүний цохиогүй. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,

өгсөн: “...*******3 оны 08 дугаар сарын 1-ний өдөр үүрээр 05 цагийн үед манай хоёр дүү , нар гадаа гарсан юм. Тэгээд удалгүй хүмүүс орилолдоод байхаар нь гараад хартал манай дүү ыг хоёр согтуу залуу зодоод байсан. Би тэгээд салгах гэтэл тухайн хоёр залуу “бид нар бол цагдаа нар, та нар яаж ч чадахгүй шүү гөлөгнүүдээ янхан минь гичий минь” гээд хэл амаар доромжлоод тэгээд хоёр согтуу залуугийн цэнхэр цамцтай гэх залуу нь миний нүүрэн хэсэгт цохисон. Тэр хооронд манай нөхөр Гантулга салгах гээд бас нэлээн ноцолдсон тухайн хоёр согтуу залуу үнэхээр дийлдэхгүй агсам согтуу тавиад манай нөхрийг тухайн хоёр залуу газар унагаагаад цамцыг нь урсан, дээрээс олон удаа өшиглөсөн зодсон намайг цохисон гэх залуу нь гэдэг одоо цагдаад ажилдаг залуу гэж мэдсэн. Нөгөө залуу нь цагдаад ажиллаж байгаад гарсан гэдгийг нь цагдаа дээр ирээд мэдсэн. гэх залуу намайг янхан гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон. Миний зүүн нүд рүү гараараа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-33/,

өгсөн: “...Би очоод салгаж байхад тэр хоёр ахын намхан дээгүүрээ нүцгэн биетэй ах нь Хосбаярыг газар унагаагаад доороо хийсэн цохиж байхад нь би салгасан намайг гарч ирээд яваад очиход тэр ах доороо оруулчихсан нүүр лүү нь нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд би явж очоод салгах гэхэд тэр ах “алнаа чамайг” гээд салахгүй, дийлдэхгүй байхад эхнэр нь бололтой нэг эмэгтэй “ наадхаа салгаач ээ” гээд хажууд нь хашгираад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/,

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Б.ийн өгсөн: “...Би *******3 оны 08 дугаар сарын 16-ны орой цагийн үед гэртээ харих гээд хуучин Дарханд машинтайгаа явж байхад манай найз , хоёр залгаад “хаана явна найз” гэхээр нь би” хуучинд явна” гэхэд намайг “шинэ Дарханд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн урд хүрээд ир” гэхээр нь би яваад очиж уулзаад бид гурав дэлгүүрээс 3-н том пиво аваад парк руу орж уугаад нилээд удаан сууж юм ярьсан. Тэгээд манай “явъя хоёроо” гээд миний машиныг бариад олон улсын арын хоёр шар байрны гадаа очоод “та хоёр сууж байгаарай, би гэртээ ороод хувцас өмсөөд та хоёрыг хүргээд өгье” гээд орсон. Тэгэхэд шөнө 04 цаг болж байсан байх би санахгүй байгаа юм. Тэгээд бид хоёр машинд сууж байхад нэг залуу ирээд машинаа холдуулаарай гэхэд машинаа асаах гэтэл машин асаагүй. Тэгээд буугаад очсон чинь эрэгтэй, эмэгтэй хоёр байхаар нь “машин маань асахгүй байна" гэхэд тэр өндөр залуу Хосбаярыг “би чамайг гуйх юм уу, лалар минь гэсэн” Хосбаяр ахиад асахгүй, өөр яах юм бэ тэгээд, хамт түрээд холдуулъя гэхэд “өөрсдөө түр пизданууд аа” гэхэд Хосбаяр хажуугаас “наад хүмүүс чинь лай болох юм байна, цаашаа яв аа та” гэхэд хажуугаас шал өөр танихгүй намхан залуу орж ирээд намайг бичлэг хийж байхад миний нүд рүү цохиод авахад гар утас газар унаад дэлгэц нь хагарсан. Тэгээд баахан зууралдаад нэг харсан чинь манай найз Хосбаярыг намайг цохисон намхан залуу нь газар унагачихсан дээрээс нь баахан цохиод зодоод салахгүй байхаар нь би найзтай хамт очоод салгаад авсан. Тэгэхэд Хосбаяр наадах чинь хамар луу цохичихлоо ална аа наад залууг чинь гээд босож ирээд харанхуйд намайг андуураад цохичихсон. Тэгээд цагдаагийн алаг машинтай цагдаа нар ирээд бид нарыг төв цагдаа руу авчирсан юм. Би тухайн үед намайг утсаараа бичлэг хийгээд зогсож байхад нэг залуу шууд ирээд нүүр лүү цохих үед Хосбаяр намайг өмөөрөөд тухайн хоёр залуутай зууралдаж байхад намайг нэг эмэгтэй нь чихнээс зулгаахаар нь би эргэж хараад баруун гараараа нүүр лүү нь түлхсэн чинь уруулаас нь цус гоожсон. Тухайн үед би санаатай цохиогүй, тэр эхнэр нөхрүүд ч гэсэн бид хоёртой маргалдаад бид хоёрыг доромжилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа хэрэг гарсан өдрөөс хоногийн дараа Дархан сумын *******-р баг, ******* дугаар хороолол дугаар байрны СӨХ-ийн ажилтантай уулзаж камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн камерын өмнөөс ы тээврийн хэрэгсэл гэрэл асаасан байсан учраас тухайн камерт маргаан болж байгаа дүрс огт тодорхой харагдахгүй байсан. Тэр камерын бичлэг хэрэгт ач холбогдолгүй байсан учраас тэр камерын бичлэгт үзлэг хийгээгүй бичлэгийг хуулбарлаж аваагүй. Тухайн хэрэг шалгах явцад хохирогч нь сайн дураараа өөрийнхөө гар утсаар хийсэн 3 файл бичлэгийг хүлээлгэж өгсөн тэр бичлэгийг хүлээн авч үзлэг хийж материалд хавсаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Тухайн зөрчил гарсны маргааш нь би камерын бичлэгийг СӨХ-ийн ажилтан гэх эмэгтэйтэй хамт шүүж үзэхэд тухайн камер ямар тодорхой зүйл харагдахгүй камерын яг өмнөөс машины гэрэл асаад гэрэлд цохигдоод цайсан юм харагдахгүй байсан. Тэр бичлэгийг шүүж үзсэн эмэгтэй тэр талаар мэдэж байгаа тухайн бичлэгийг надад нэг флаш диск дээр хуулж өгсөн боловч тухайн бичлэгийг өөрийнхөө компьютерт татаж суулгах гэхэд вирустай байсан учраас тухайн файл буюу бичлэг нээгдээгүй тул надад тэр бичлэг байхгүй. Тэр үед гэх эмэгтэй гар утсаараа хийсэн бичлэгээ Си ди-нд хуулсан байсан ба тухайн камерын бичлэгийг би хүлээн авч материалд хавсаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  04/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******3 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 850 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын *******3 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 35/4-5536 дугаартай зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хүргүүлсэн албан бичиг /хавтаст хэргийн 14/,

Яллагдагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоор өгсөн “...*******3 оны 08 дугаар сарын 1-ний шөнө 04 цагийн гэртээ унтаж байхад манай эхнэр “гадаа хүмүүс орилолдоод байна” гэхээр би босоод цонхоор харсан манай эхнэрийн дүү ыг нэг залуу цохиж байсан. Тэгэхээр гялс гүйж гараад очоод нэг залууг нь “яагаад байгаа юм бэ” гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд байж байхад тэр гээд дуудаад байсан согтуу залуу нь манай эхнэр тэй хэрүүл хийж байгаад нүүр лүү нь хүчтэй цохиод авахаар нь миний уур хүрээд тэр гээд залууг газар давхар хамаад унагаад дээр нь гараад нэг удаа нүүр лүү нь цохиод авахад манай эхнэр дүү д хандаж салгаад аваач ээ гээд хэлж байх шиг байсан. Тэгээд тай хамт нэг залуу хамт ирээд салгаад босгосон юм. Манай эхнэрийг цохиж авахаар нь миний уур хүрээд цохиж авсан юм. Би дээр нь гараад баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод хоёр удаа цохих гэтэл нөгөө залуу нь миний баруун гарын шуу нь дээрээс хазаад тэгээд манай дүү боль ахаа гээд татаад салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,

Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Маргааш нь цагдаагийн гээд хоёр залуу ирээд камерын бичлэг шүүж үзмээр байна зодоон болсон гэж хэлсэн. Ингээд л мэдсэн өөр мэдсэн зүйл байхгүй. Маргааш орой нь надаас хэсгийн байцаагч Пүрэвдорж ирээд камерын бичлэг шүүж үзсэн гэтэл манай камерын өмнөөс машины гэрэл туссан байсан учраас манай камерт тодорхой зүйл огт харагдахгүй байсан юм. Бичлэгт тодорхой зүйл харагдахгүй байгаа ч гэсэн уг камерын бичлэгийг Пүрэвдорж хэсгийн байцаагч хуулаад аваад явсан. Манайд бол тэр камерын бичлэг байхгүй. Тэр камерт өмнөөс нь гэрэл туссан байсан болохоор юу ч харагдахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 199/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*******3 оны 08 дугаар сарын 0-оос 1-нд шөнө 04 цагийн орчим Цагдаагийн газрын жижүүрийн 1******* дугаартай утаснаас Дархан сумын ******* дугаар баг, дугаар байрны гадна хүмүүс маргалдаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн бүрэлдэхүүн болох хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваат-Одын хамтаар дуудлага, мэдээлэл өгсөн хаягаар очиход дугаар байрны гадна хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэр хүмүүс дотор өмнө цагдаагийн газарт ажиллаж байсан Хосбаяр болон эрүүлжүүлэх байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүмүүстэй хэрүүл маргаан хийж байсан. Дуудлага, мэдээлэл өгсөн хүмүүсээс болсон асуудлын талаар тодруулж асуухад гэх залуу нь унаж явсан кроун маркийн тээврийн хэрэгслийг зам хөндлөн тавьж орон сууцны дундаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан байхаар нь машинаа холдуулах талаар шаардлага тавихад хамт явсан залуугийнхаа хамт нийлээд өөдөөс хэл амаар доромжилж бид нартай барилцаж аваад агсан согтуу тавиад байна гэж хэлсэн. Тийм учраас Хосбаяр, нарт болон дуудлага, мэдээлэл өгсөн хүмүүст хууль ёсны шаардлага тавьж Цагдаагийн газарт авч ирж тухайн хүмүүсийг жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан зөрчлийн байцаагчид хүлээлгэн өгсөн. Энэ хооронд нь дуудлага, мэдээлэл гаргасан хүмүүстэй хэрүүл, маргаан хийж байгаад мэдээлэл судалгааны байцаагчийн өрөөний шилийг гараараа дарж хагалсан. Дуудлага, мэдээлэл дээр очсоны дараа болон Цагдаагийн газарт тухайн хүмүүсийг авч ирсний дараа хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан бөгөөд бие биеэ цохиж эрх чөлөөнд нь халдсан асуудал огт гараагүй. Дээрх дуудлага шөнө 04 цагт ирсэн учир шөнийн эргүүлийн алба хаагчид эргүүлээс бууж тэр өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан алба хаагчид дуудлага, мэдээлэлд очсон учир энгэрийн камер байгаагүй, харин дуудлага, мэдээлэл өгсөн хүмүүс гар утсаараа бичлэг хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******3 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн *******99 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 0*******-*******/,

Хэрэгт хураагдаж ирсэн ширхэг си-ди бичлэг,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан болон холбогдох бичгийн баримт /хавтаст хэргийн 13-1/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Оролцогч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч*******: “...Би *******3 оны 08 дугаар сарын -ны шөнө гэртээ унтаж байсан. Манай хоёр дүү Улаанбаатар хотоос ирээд тухайн шөнийн 04 цагийн үед Эрдэнэт рүү явах гээд гарсан. Манай эхнэр гадаа хүмүүс шуугилдаад байна гэж хэлэхээр нь богино өмдөө өмсөөд гарсан. Дүүг маань Хосбаяр зодож байсан. Би салгах гээд очсон чинь Хосбаяр намайг мөргөсөн. Би Хосбаярын хөлийг давхар хамсан. Дүү маань бид хоёрыг салгасны дараа Хосбаяр, хоёр хоорондоо зодолдсон. Миний эхнэрийг цохисон” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд: “...Хэдийгээр эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж байгаа ч эргэлзээтэй байна. ******* гэрээсээ гарахаас өмнө , , Хосбаяр нар хоорондоо маргалдсан. Хосбаярын хувьд хэтэрхий согтолттой байсан учраас найзыгаа андуураад цохисон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Гантулга нь Хосбаярын дээр нь байгаа үйл явдал бичлэгт тусгагдсан ч мөргөж, цохиж байгаа үйл явдлыг харуулсан зүйл байхгүй. ийн зүгээс гаргаж өгсөн бичлэг дээр Хосбаярыг цохиж байгаа бичлэг байхгүй. Тухайн байрны гадна талын хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан нь авч бэхжүүлэх ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, 1.-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдлыг тогтоогдоогүй байж гэм буруутай гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс Гантулгыг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэж байна. Тухайн өдөр машинаа холдуулах шаардлага тавьсны улмаас тай маргаан үүсгэсэн. Тэгээд ыг салгасны улмаас ноцолдсон үйл баримтыг гэрчүүд мэдүүлсэн. Гантулгын хувьд Хосбаярын дээр нь гарсан үйл явдал нь , нарын биед халдсан учраас аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл байна, ...шүүгдэгч ******* энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байна. Тиймээс шүүгдэгч*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байна” гэж,

Улсын яллагч Б.Наранмөнх: “...Б.Гантулга нь *******3 оны *******3 оны 08 дугаар сарын 0-оос 1-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нотлогдон тогтоогдсон, ...Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал бүрэн дүүрэн тогтоогдсон. ...Улсын дээд шүүхээс бусдын эсрэг санаатай үйлдлийг таарамжгүй харилцааны улмаас хийсэн бол арга хамгаалалтад тооцохгүй гэж тайлбарласан. Шүүгдэгч Гантулга нь өөрийн эхнэр ийн биед халдсан гэх шалтгаанаар Хосбаярыг цохисон. Харин ийн биед халдсан байдаг. ийн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан. Тэгэхээр шүүгдэгч үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох үндэслэлгүй тул өмнөх дүгнэлтээ дэмжиж байна” гэж тус тус маргажээ.

Шүүгдэгч******* нь *******3 оны 08 дугаар сарын 0-ноос 1-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр, ******* дугаар байрны гадна “эхнэрийг цохисон” гэх шалтгаанаар иргэн биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хэвлийн зүүн доод хэсэгт цус хуралт, дух, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Б.ийн “...Тэгээд баахан зууралдаад нэг харсан чинь манай найз Хосбаярыг намайг цохисон намхан залуу нь газар унагачихсан дээрээс нь баахан цохиод зодоод салахгүй байхаар нь би найзтай хамт очоод салгаад авсан. Тэгэхэд Хосбаяр наадах чинь хамар луу цохичихлоо ална аа наад залууг чинь гээд босож ирээд харанхуйд намайг андуураад цохичихсон” гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт “шүүгдэгч******* хохирогчийн дээр гарсан байдалтай байгаа байдал”, яллагдагчаар өгсөн “... гээд дуудаад байсан согтуу залуу нь манай эхнэр тэй хэрүүл хийж байгаад нүүр лүү нь хүчтэй цохиод авахаар нь миний уур хүрээд тэр гээд залууг газар давхар хамаад унагаад дээр нь гараад нэг удаа нүүр лүү нь цохиод авахад манай эхнэр дүү д хандаж салгаад аваач ээ гээд хэлж байх шиг байсан” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн “...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч хүний биед халдах нь хууль бус бөгөөд бусадтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эсхүл бусад хүмүүс хоорондоо маргалдсан үйлдлийг таслан зогсоох, ойр дотных нь хүнийг цохисон зэрэг шалтгаанаар хүний биед халдсаныг аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд тооцохгүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд тухайн этгээдийн гэм буруутай, шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гэм буруутай этгээдийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаардах ба тухайн хэрэг маргаан болсны маргааш хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн, тухайн өдөр хохирогчийн биед шүүгдэгч халдаж цохисон талаарх гэрч Б., М.Хасар, хохирогч Б.Хосбаяр нарын мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шүүгдэгч “миний уур хүрээд тэр гээд залууг газар давхар хамаад унагаад дээр нь гараад нэг удаа нүүр лүү нь цохиод авахад” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Хосбаяр “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч Б.Хосбаяр нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, өөрийн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж ойлгож ухамсарлаагүй байдал, өрхийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36., 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Тойныхон овогт Бамбуушийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч Б.Хосбаяр нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бат-Эрдэнийг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө, *******.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, *******. Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, болгоомжгүй үйлдлээр, Э.Мөнхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант, тахилзуур ясны дэлд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, хохирогчийн өмгөөлөгч Т.Энхжаргал “...Хохирогчийн гарч байсан газар нь явган хүний зорчдог газар. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Шүүгдэгчээс нийт 19,14*******,550 төгрөгийг гаргуулах,

Улсын яллагч хохирогч Э.Мөнхбаярын эмчилгээний зардал, шатахууны зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4,6*******,550 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигийн хувьд 3-р зэрэглэлд хамаарч байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин үржүүлж сэтгэцэд учирсан хохирол төлбөр 14,50,000 төгрөг, нийт 19,14*******,550 төгрөгийг гаргуулж хохирогч олгуулах санал” тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505. дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”,

30 дугаар зүйлд 30. дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3,341,554 төгрөг нэхэмжилснээс Энхийн тун эмийн сангаас эм авсан гэх 5,818, Бялхам ундаа авсан гэх 16,000, шатахуун авсан гэх 191,900, *******6,000, 110,050, 368,916 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул хасаж, ,486,*******0 төгрөг,

Ажилгүй байсан 3 сарын цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр тооцож 1,650,000 төгрөг,

Сэтгэцэд учирсан хохиролд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны *******3 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зэрэглэлд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс .99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасны дагуу, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн эдгэрэлтийн байдал, бусад байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөг, нийт 14,036,*******0 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5-5 дугаар байрны 19 тоотод оршин суух /РД:/, утас: 99*******888-д олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчэс Авто техникийн шинжээчийн зардал 150,000 төгрөг /1-р хавтаст хэргийн 31/ гаргуулж, “Дархан-Агьт” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсэргээс гадагш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөргийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36., 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд 09 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчд оногдуулсан 09 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож,д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүгдэгчэс Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1, 30 дугаар зүйлийн 30., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар эмчилгээний зардал ,486,*******0 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,650,000 төгрөг, сэтгэцэд учруулсан хохирол төлбөрт 9,900,000 төгрөг, нийт 14,036,*******0 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5-5 дугаар байрны 19 тоотод оршин суух 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд 150,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг Дархан сум, 15 дугаар баг, Дархан технологийн сургуулийн лаборатори 0******* тоотод байрлах “Дархан-Агьт” ХХК /РД:608146/-д тус тус олгосугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураасан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ГЭРЭЛТ-ОД