| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00496/И |
| Дугаар | 155/ШШ2021/00592 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2021/00592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багийн******* дугаа гудамжны*******тоотод оршин суух овогтой /98042304/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын******* дугаар багийн******* дугаа гудамжны*******тоотод оршин суух,******* овогт************** /*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Анхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь нөхөр болох 2017 онд танилцан, үерхэн дотносож байгаад, 2019 онд албан ёсоор гэр бүл болон, нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү мэндэлсэн.
Нөхөр болох айл гэр болон амьдран суусан цагаас хойш тэрээр гэр орондоо тогтож суух нь цөөн нэгэн байсан бөгөөд үзэл бодлын зөрүүтэй нөхцөл байдлын улмаас бид хоёрын хувьд байнгын хэрүүл маргаантай байдаг байсан.
Нөхөр Г.Азжаргал нь ажил хөдөлмөр эрхлэх огт сонирхолгүй бөгөөд эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ болж өгвөл зайлсхийх сонирхолтой.
Тодруулбал. намрын сэрүү орж бага насны үр хүүхэд минь даарч, хөрөн, зутруу байсаар байтал түлээ түлш авах талаар ямар ч санал санаачилга гаргахгүй, эцэг эхээс өгсөн гэр орноо зарж борлуулан, түрээсийн байранд хүртэл амьдруулж байсан нь түүний амьдралын ухаан муутай байгаагийн шинж гэж ойлгосон.
Түүгээр ч зогсохгүй найз нөхөдтэйгөө нийлж дарвих дуртай бөгөөд архи дарс уухгүй удахаараа уурлаж уцаарлан, хий дэмий хэрүүл өдөж, намайг зовоодог.
Мөн амьдралд тохиох жижиг сажиг асуудал бүрийд тэсвэр тэвчээргүй хандаж, бүхий л болж бүтэхгүй бүхэнд дан ганц намайг буруутгаж, эцэг, эх, найз нөхөддөө гэр бүлийн асуудлаа буруу, зөрүү байдлаар тайлбарлан ярьж, улмаар намайг байж суухын аргагүй нөхцөл байдалд оруулдаг.
Энэ мэтээр таарч тохирохгүй байгаа бүхнийг миний хувьд үр хүүхдийнхээ төлөө тэсэж тэвчин, түүнийг энэ мэт алдаа дутагдлаа засаж сайжруулах болов уу гэж итгэж найдан хүлээж байсан боловч миний хайрлаж, итгэсэн сэтгэл минь талаар болсонд харамсалтай байна.
Миний хувьд нөхөр, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө эхнэр хүний үүргээ сайтар биелүүлж, халамжит сайн хань байхын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж өдийг хүрсэн.
Гэтэл ингэж ихээр хичээгээд байгааг минь үл тоохгүйгээр барам гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, улмаар тухайн эмэгтэйгээ бие давхар болгон, цаашлаад хамтдаа амьдарч байгаа нь надад маш хүнд цохилт болсон.
Энэ бүхэндээ тэрээр огтхон ч гэмшдэггүй бөгөөд гэр бүлээ бодооч гэж хэлсэн миний үгийг үл ойшоож, намайг толгой тархи руу минь цохин зодож, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байдалд оруулсан.
Тэр ч шалтгааны улмаас Г.Азжаргал нь одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Энэ мэт байдал нь хүүхдийн өсөлт, хөгжил, хүмүүжилд ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд дахин түүний гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байж чадахгүй болсон тул гэр бүлээ цуцлуулахаас өөр аргагүй байдалд орлоо.
Мөн хамтран амьдарч байх хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр манай аав, ээж хоёроос 5.000.000 төгрөг зээлж авсан.
Уг мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулж байсан. Дээрх мөнгийг манай эцэг, эх хоёр малчны зээл авч байж өгсөн байдаг.
Одоо уг мөнгийг буцаан төлөх шаардлага үүссэн тул миний хувьд нөхөр болох дээрх мөнгөний тал хувь болох 2.500.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна.
Харин үүнээс өөр хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бид хоёрт огт байхгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд манай аавын хашаанд барьж өгсөн гэрт нь амьдарч байсан.
Иймд Г.Азжаргал бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, хүү А.Есүхэйг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Мөн бусдаас зээлсэн мөнгө болох 2.500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.Азжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хүсэлтэндээ: Миний бие Г.Азжаргал нь *******тай 2017 оноос 2020 оныг хүртэл хамт амьдарч байсан. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү Есүхэй мэндэлсэн. Би хүү хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг өөрийн боломжоор сар болгон төлнө. Хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.
...Миний бие Г.Азжаргал нь Эрдэнэс Таван Толгой ХХК-д ажилладаг учир товлогдсон шүүх хуралдаанд оролцож чадахгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэрлэгчид нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй ба гэрлэгчид нь одоо хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч Г.Азжаргал нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч ******* нь хүү А.Есүхэйг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.Азжаргал зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүү төрсөн эх *******ын асрамжид үлдээж, эцэг сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
2.500.000/ хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд... хамтран амьдарч байх хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр манай аав, ээж хоёроос 5.000.000 төгрөг зээлж авсан.Уг мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулсан. Одоо уг мөнгийг буцаан төлөх шаардлага үүссэн тул хувааж төлөх нь зүйтэй. Иймд дээрх мөнгөний тал хувь болох 2.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн юм...гэх тайлбарыг өгсөн.
Харин хариуцагч Г.Азжаргал нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Иймд нэхэмжлэгч *******ын 2.500.000/ хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Азжаргал зөвшөөрснийг батлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү*******ын 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Г.Азжаргал төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1,282,800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,674 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, нийт 160,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл,*******2 дугаар зүйлийн*******2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогтой /98042304/,******* овогт************** /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Есүхэйг төрсөн эх *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Азжаргал, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар хариуцагч Г.Азжаргал нь нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000/ хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг батласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 160.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж нийт 160.487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ