| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0153/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******,*******,*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000165 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын *******, тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Бавуугийн ,
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 4- настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн, тоотод оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,******* ,
3. Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар , тоотод оршин суух хаягтай, урьд
Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,*******,
4. Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар , тоотод оршин суух хаягтай, урьд
Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож үйлдлээрээ нэгдэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Янжин уул /Бага ноён уулын ар хэсэг/ гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-29/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-36/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ХХК-ийн мэргэжилтэн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Хонгор сумын нутаг дэвсгэрт байгаль орчны чиглэлээр учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2 дахин нугалж нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлгэх саналтай байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоноос Улаанбаатар хот руу өөрийн төрсөн дүү цагаан өнгийн Toyota land 100 маркийн тээврийн хэрэгслийг хүргэж өгөх гээд гарсан юм. Ингээд би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Дархан-Уул аймагт байхад манай найз нь миний утас руу залгаад "миний машин эвдэрчихлээ, чи машины хропны шингэн болон шланк аваад ирээч, би Шарын гол сумаас зүүн тийшээ явж байгаа, нэг зам байгаа, уг замыг дагаад яваад байхаар би өөрийнхөө машинтай зам дээр байгаа” гэж хэлсэн юм. Би тухайн үед т хандан жоохон ажилтай явж байна. Өөр хүн рүү залгах боломж алга уу гэж хэлэхэд нь болохгүй байна, ирээд тус болоод өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хропны шингэн болон шланк аваад Шарын гол сум ороод сум зүүн тийш гарсан 1 замыг дагаад явахад нь өөрийнхөө хар өнгийн машинтай 4-үүлээ байсан. Тухайн үед би ын тээврийн хэрэгслийг тай хамт янзлаад хөдлөх гэхэд надад хандан “миний машины ачаа ихдээд байна, чиний машины ард чулуу ачъя” гэж хэлэхээр нь би асуудалгүй биз дээ гэж хэлэхэд “ямар ч асуудал байхгүй зөвшөөрөлтэй талбай” юм гэж хэлсэн юм. Ингээд уг хүмүүс миний тээврийн хэрэгслийн ард нь 20 ширхэг шуудай чулуу ачаад бид нар уг газраас хөдлөөд явж байтал цагдаа нар замд таараад бид нарын тээврийн хэрэгслийг шалгаад саатуулсан юм. Би тухайн үед уг цагдаа нарт хандан “ямар шалтгааны улмаас бид нарыг саатуулж байгаа талаар асуухад гар аргаар алт олборлосон байна” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 59/,
Сэжигтэн *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өглөө гэртээ байхад манай гэрийн нүүрс, түлээ, хоол унд зэрэг зүйл дуусаж байсан болохоор нь би Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Янжин уул гэх газар очиж алт олборлох санаа төрөөд зүс таних найзууд болох ,, нартай хамт явахаар болсон юм. Ингээд би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Хонгор сумын чиглэлд ,, болон би өөрийнхөө улсын дугаартай хар өнгийн Korondo маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Ингээд бид нар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Янжин уул гэх газар очоод машин дотроосоо мотор, молдок, шуудай зэргийг ашиглаад хуучин ухагдсан байсан газар руу дахин орж чулуу шуудайлж эхэлсэн юм. Бид нар 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг болоход нийт 30 шуудай чулуу бэлтгэсэн болохоор нь уг 20 шуудай чулууг тээврийн хэрэгсэл дээрээ ачаад хөдлөх гэтэл миний машины хропны шингэн болон татуурга төмөр эвдэрсэн байсан болохоор нь би уулын орой руу гараад өөрийн таньдаг найз болох руу залгаад “найзаа өндөр машин байна уу, миний машин эвдэрчихлээ” гэж хэлэхэд хаана эвдэрсэн талаар асуухад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Янжин уул гэх газар байна, машины хропны шингэн болон татуурга төмөр эвдэрсэн авч ирээд өгөөч, хүний зөвшөөрөлтэй талбай дээрээс хэдэн шуудай шороо авсан гэж хэлсэн юм. Ингээд манай найз нь над руу өөрийн төрсөн дүүгийнхээ 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарлаа гэж хэлсэн юм. Тухайн үед нь Дархан-Уул аймагт байсан. Ингээд би буцаж доошоо буугаад ,, нар дээр очоод дахиад хэдэн шуудай шороо гаргая, манай найз машинтай ирэхээр боллоо гэж хэлсэн бөгөөд би тухайн үед ,, нарт хандан ыг уг газар ирээд юун чулуу ачиж байгаа талаар нь асуухаар нь “зөвшөөрөлтэй талбай дээрээс чулуу авч байна” гэж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд нь 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт байрлах Янжин уул гэх газар цагаан өнгийн 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн юм. Тухайн үед бид хоёр миний тээврийн хэрэгслийг янзлаад дуусахаар нь би д хандан “чи том машинтай ирсэн юм чинь хэдэн шуудай чулуун ард чинь хийе гэж хэлэхэд нь зөвшөөрсөн юм. Ингээд ы тээврийн хэрэгсэлд нийт 20 шуудай чулуу ачаад би өөрийнхөө тээврийн хэрэгсэлд 30 шуудай чулуу ачаад 2024 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд уг газраас Дархан-Уул аймгийн чиглэлд хөдлөөд явж байтал замд цагдаа нар бид нарыг шалгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/,
Сэжигтэн *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг тоотод гэртээ байхдаа өөрийн танил найз болох руу залгаад “хийх ажил байна уу” гэж асуухад “ойрхон алт гарч байгаа газар хэдэн хүмүүстэй хамт яваад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрөө Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт такси бариад ирсэн юм. Ингээд би Дархан-уул аймагт ирээд 1 хоноод 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд тай уулзахад “, ” нарын хамт ирээд намайг машиндаа суулгаад явсан юм. Ингээд би хаашаа явж байгаа талаар нь мэдээгүй бөгөөд нэлээн уулархаг газар очоод хуучин ухагдсан байсан уулын хана хэсгээс нийт 30 ширхэг чулууг хүрз, молдок, мотор ашиглан олборлоод машиндаа ачаад хөдлөх гэтэл бид нарын машин эвдэрсэн юм. Тухайн үед нь машин дуудахаар дээшээ уулын орой руу гарсан. Ингээд хэсэг хугацааны дараа нь уулнаас бууж ирээд би таньдаг найзаа том машинтай нь дуудчихлаа, дахин хэдэн шуудай чулуу гаргая гэж хэлсэн бөгөөд тухайн үед манай найз ирэхээр нь уг газрыг хууль бусаар ухаж байгаа талаараа хэлж болохгүй, би найздаа зөвшөөрөлтэй талбай гээд хэлчихсэн гэсэн юм. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд гэх залуу цагаан өнгийн 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд нь ы хамт машинаа янзлаад дуусах үед нь ы машин багаж хэсэгт нь нийт 20 ширхэг шуудай чулуу нэмж ачаад 2024 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Дархан-Уул аймаг руу хөдөлсөн юм. Ингээд замдаа бид нар цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/,
Сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 18 дугаар баг 12 дугаар гудамж Б тоотод гэртээ байхад манай зүс таних ах нь миний утас руу залгаад “хамт уул руу явж алт ухъя гэж хэлсэн болохоор нь” би зөвшөөрөөд хамт явахаар нь болсон юм. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд ах хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй намайг гэрээс ирж аваад бид хоёр, нарыг аваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Янжин уул гэх газар руу явсан. Ингээд уг газар 2024 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагийн орчимд очиход хуучин ухагдсан уулын налуу хана хэсэг байсан болохоор нь бид нар хүрз болон молдок ашиглаж чулуу олборлож шуудайлаад машиндаа ачаад хөдлөх гэтэл ахын машин нь асахгүй байсан бөгөөд уулын орой гарч утсаар ярьж хүн дуудахаар явсан. Ингээд хэсэг хугацааны дараа нь уулнаас бууж ирээд “би том машинтай найзыгаа дуудчихлаа, дахиад хэдэн шуудай чулуу ухаад гаргачих, манай найз ирэхээр уг газраас зөвшөөрөлтэй шороо авч байна” гэж хэлээрэй гэсэн юм. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд гэх нэртэй ах цагаан өнгийн 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй уг газар ирээд нь ын хамт машин янзлаад дуусахаар нь бид нар ахын тээврийн хэрэгслийн ард нь 20 шуудай чулуу ачаад Дархан-Уул аймаг руу хөдөлсөн юм. Ингээд замдаа явж байгаад цагдаа нарт баригдсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/,
Сэжигтэн *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 06 цагийн орчимд хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй намаг аваад бид хоёр дараа нь, нарыг аваад Дархан-Уул аймгаас гараад хөдөө тал руу явсан. Нилээд явж байгаад уулархаг газар ирээд зогсох үед уг газар нь хуучин ухагдсан байсан уулын хана хэсэг байсан бөгөөд “ нь уг газраас чулуу ухаж гаргана” гэж хэлэх үед нь би алт олборлох гэж байгаа талаар мэдсэн юм. Ингээд би уг хүмүүст туслаж ууттай чулууг нь машин руу зөөсөн. Бид нар нийт 30 ширхэг шуудай чулуу машин руу зөөгөөд хөдлөх гэтэл ын тээврийн хэрэгсэл нь эвдэрчихсэн юм. Тэгтэл нь уул руу гарч хүн дуудна гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа нь уулнаас бууж ирээд дахиад хэдэн шуудай чулуу бэлдчих, манай найз ирэхээр уг газраас зөвшөөрөлтэй шороо авч байна гэж хэлээрэй гэсэн юм. ...16 цагийн орчимд гэх нэртэй залуу цагаан өнгийн 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй уг газар ирээд нь ын хамт машин янзлаад дуусахаар нь бид нар ахын тээврийн хэрэгслийн ард нь 20 орчим шуудай чулуу ачаад Дархан-Уул аймаг руу хөдөлсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57/,
“ ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 39-ний өдрийн 24/010 дугаартай Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байгаль орчинд учирсан хохирлын талаарх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-94/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/983 дугаартай албан бичиг/хавтаст хэргийн 152/,
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 149-150/,
Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-20-01/049/07 дугаартай улсын байцаагчийн акт /хавтаст хэргийн 211/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
“Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” үйлдэл нь нийтийн ашиг сонирхлын эсрэг хүрээлэн буй орчны аюулгүй байдалд хууль бусаар халдсан идэвхтэй үйлдлээр илрэх ба гэмт этгээдийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд удирдан зохион байгуулж, шунахайн сэдлээр газрын хэвлийд халдаж “алттай чулуу” гэж үзэн чулуу олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч нар Байгаль Орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01-20-01/049/07 дугаартай улсын байцаагчийн актаар тогтоосон 271,624.11 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 74,689.39 төгрөгийн зардлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөлд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бензинээр ажиллладаг цахилгаан гаргагч мотор, газар ухах молдок, хүрз зэргийг ашигласан байх ба хууль бусаар олборлосон чулуугаа 2 хуваан Тоёота Ланд Круйзер 100 маркийн , Koronda маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж яваад цагдаагийн албан хаагчдад саатуулагджээ.
“Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр /хавтаст хэргийн 63-64, 75-76/ Тоёота Ланд Круйзер 100 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр, Koronda маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,500,000 төгрөгөөр үнэлжээ.
Уг тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх бус болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байх тул үнийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байх ба гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай байдлаар гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Г. өмчлөлийн 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Ланд Круйзер 100 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Транс капитал ББСБ-ын өмчлөлийн 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Koronda маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн үнэ болох 21,500,000 төгрөгөөс гэмт хэргийг зохион байгуулсан байдлыг харгалзан шүүгдэгч ******* аас 12,500,000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нараас тус тус 3,000,000 төгрөг гаргуулж улсын орлого оруулахаар шийдвэрлэв.
Хавцгай Аргалант ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгаа 50 шуудай, 2029 кг, 220 грамм чулуу, шороо БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан гаргах зориулалттай бензинээр ажилладаг мотор 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг молдок 1 ширхэг, хүрз 1 ширхэг тус тус улсын орлого оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгч нарын ам бүлийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан *******,*******,*******,******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар иргэн Г. өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 100 маркийн улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Транс капитал ББСБ-ын өмчлөлийн Koronda маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 21,500,000 төгрөгийг шүүгдэгч *******аас 12,500,000 төгрөг, шүүгдэгч *******, *******, ******* нараас тус тус 3,000,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 шуудай, 2029 кг 220 грамм чулуу, шороо, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан гаргах зориулалттай бензинээр ажилладаг мотор 1 ширхэг, цахилгаанаар ажилладаг молдок 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг тус тус улсын орлогод оруулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хувийн баталгаа гаргах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД