Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 155/2021/00066/И |
Дугаар | 155/ШШ2021/00602 |
Огноо | 2021-06-04 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2021/00602
Хэргийн индекс 155/2021/00066/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т.... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар РЙ., Г.. овогт Т.Б.н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т. сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РЙ., Б.. овогт Э.Ж. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Т.Б. (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс цахимаар) нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б.. нь Жа...й 2013 оны 5 дугаар сард танилцаж үерхэж байгаад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 5 дугаар сарын 21-ний хүү Ж.Б.., 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ж.Н нар төрсөн. Хамтран амьдрах явцад бид хоорондоо таарч тохирохгүй, үргэлж маргалдаж хэрэлдэх болсон. Ийм байдал үргэлжилж байгаа нь хүүхдийн ашиг сонирхол, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Бид тусдаа амьдраад 2 жил гаран болж байгаа.
Шүүхээс бидэнд эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин хоёр хүүхдийнхээ асрамжийн хувьд эвлэрч, хүүхдүүдээ аав Э.Ж.... асрамжинд үлдээхээр тохиролцсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээж өгнө үү. Бид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй. гэв.
Хариуцагч Э.Ж... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Т.Б... 2014 онд гэрлэж, 2 жил гаруй хугацаанд айл болон амьдарсан. Хүү Ж.Б.. 1 дүгээр ангийн сурагч болсон. Охин Ж.Н.. минь цэцэрлэгийн 4 настай ангид ороод явж байгаад хөл хорионд орсон. Эхнэр Т.Баасансүрэн охиноо 1 нас гарантай, хүүгээ 4 нас гарантай байхад нь орхиод явсан. Одоо охин минь 4 нас 8 сартай, хүү 6 нас 8 сартай болсон байна. Би хүү охин хоёроо өөрийн асрамжинд авч үлдэж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. гэжээ.
Хариуцагч Э.Ж... 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: ... Т.Б... бид хоёр шүүхээс өгсөн эвлэрэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдийн асрамжийн хувьд Т.Б... бид хоёр харилцан тохиролцож, хоёр хүүхдээ миний асрамжинд үлдээхээр болсон. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б.. нь хариуцагч Э.Ж.. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Т...сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 67310000.. дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Т.Б...., хариуцагч Э.Ж... нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчдийн дундаас 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү Ж. Б... 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ж.Н. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эрүүл бойжиж буй эмчийн тодорхойлолтууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Т.Б.нь хүү Ж.Б.., охин Ж.Н... нарыг өөрийнхөө асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий шүүх хуралдааны шатанд хариуцагчтай хүүхдүүдийн асрамжийн талаар эвлэрсэн тухай тайлбарлаж, хүү Ж.Б..., охин Ж.Н... нарыг эцэг Э.Ж... асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул хүүхдүүдийг эцэг Э.Ж...н асрамжинд үлдээлээ.
Хүү Ж.Б..., охин Ж.Н... нарыг эцэг Э.Ж... асрамжинд үлдээж байгаа нь хүүхдүүд эцгийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эх Т.Б.., эцэг Э.Ж... нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч Т.Б... хариуцагч Э.Ж... нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., гэж мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж.....с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б... олголоо.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрлэгчид эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан учир хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РЙ..., Г..... овогт Т.Б.., регистрийн дугаар РЙ.., Б...овогт Э.Ж. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЙ....2, 2014 оны 5 дугаар сарын ...-ний өдөр төрсөн, хүү Ж. Б.. регистрийн дугаар РЙ..., 2016 оны 11 дүгээр сарын ...ний өдөр төрсөн, охин Ж. Н. нарыг эцэг Э.Ж...н асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ж... 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б.. олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА