Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

  2024          03           26                                    2024/ШЦТ/227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч М.Алтанцэцэг,

шүүгдэгч Х.**********, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт ********** **********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1**********76 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ********** аймгийн **********  суманд төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /Улаанбаатар хот ********** аймгийн хооронд ********** хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********** аймаг Сайн********** сумын ********** дүгээр баг ********** **********-7 тоотод оршин суух хаягтай, урьд ********** аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ********** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн ********** дугаар зүйлийн **********. 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2,2 жилийн хугацаагаар хор********** ял шийтгүүлж байсан, ********** овогт ********** ********** (РД:ЗЮ**********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.********** нь 2022 оны 01 дүгээр сарын **********-ний өдөр ********** аймгийн Сайн********** сумын 7 дугаар баг ********** **********гийн 1********** дүгээр байрны гадна байсан хохирогч Ц.**********ын эзэмшлийн **********-8********** УАР улсын дугаартай “**********-**********” загварын автомашины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилж********** шөнө Хан-Уул дүүргийн ********** дүгээр хороо ********** залуус хорооллын зүүн талд байсан хохирогч А.**********гийн эзэмшлийн **********-03 ********** улсын дугаартай “Toyota hino” загварын автомашины 150а аккумлятор хулгайлж нийт 574.500 төгрөгийн хохирол учруулж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нар мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Х.**********: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би машинаа 2022 оны 01 дүгээр сарын 18- өдөр өөрийн эзэмшлийн **********-********** маркийн автомашинаа ********** **********гийн 1********** дүгээр байрны гадаа ухрааж тавиад 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр машинаа асаасан чинь машины доод рамын хойд тэнхлэг дээр байрладаг өндрийн мэдрэгч хоёулаа алга болсон байсан... 2022 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын үед фейсбүүк дээр ********** машины өндрийн мэдрэгч зарна гээд зар тавигдсан байсан, тэр өндрийн мэдрэгчийн зураг миний алдсан эд зүйл мөн байсан зарын доор ********************5**********77********** гэсэн дугаар тавигдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 10 дахь тал) гэсэн,

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн **********03 ********** дугаартай “Toyota hino” маркийн тээврийн хэрэгслээ асаах санаатай машин дээрээ оч**********од машины аккумлятор хулгайд алдагдсан байсан. Тухайн машинаа 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тавьсан тэрнээс хойш ирээгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн,

 

Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би **********чин гэх фейсбүүк групп дээр өндрийн мэдрэгч зарна гэсэн зарын дагуу ********************127224 утаснаасаа 88446437 дугаар руу залгаж өндрийн мэдрэгч авахаар болж Таван шард очиж уулзаад 2 өндрийн мэдрэгч **********00,000 төгрөгөөр авахаар тохиролцож авсан. Уг мөнгөө 501**********670774 дугаарын Шархүү гэх хүний нэртэй данс рүү шилжүүлсэн. Тэгээд авчраад тав**********ад таарахгүй байсан. Эргээд авсан хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би өөр хүнд **********00,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал)

 

********** аймгийн Сайн********** сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “**********-**********” маркийн автомашины өндрийн мэдрэгчийг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 233-234 дэх тал)

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 0**********-ний өдрийн ХУ2-22-185 хөрөнгийн үнэлгээний ...зах зээлийн үнэлгээгээр 575.000 төгрөгөөр үнэлэв... гэх тайлан  (1 дүгээр хавтаст хэргийн 2**********-30 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Х.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 24-ноос 25-нд шилжин шөнө байхаа. Шөнийн 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нисэхийн г орчим явж байгаад Буянт-Ухаа спорт цогцолборын урд талын автобусны айсан ачааны тээврийн хэрэгслийн аккумляторыг тайлж авч хулгайлсан...өөрийн **********-35 ********** улсын дугаартай сувдан ********** өнгийн тээврийн хэрэгслээр очоод машин дотроо хоносон...” (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Х.********** нь 2022 оны 01 дүгээр сарын **********-ний өдөр ********** аймгийн Сайн********** сумын 7 дугаар баг ********** **********гийн 1********** дүгээр байрны гадна байсан хохирогч Ц.**********ын эзэмшлийн **********-8********** УАР улсын дугаартай “**********-**********” загварын автомашины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 24-25-нд шилж********** шөнө Хан-Уул дүүргийн ********** дүгээр хороо ********** залуус хорооллын зүүн талд байсан хохирогч А.**********гийн эзэмшлийн **********-03 ********** улсын дугаартай “Toyota hino” загварын автомашины 150а аккумлятор хулгайлж нийт 574.500 төгрөгийн хохирол учруулж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт ********** **********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Учир нь:

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж **********лэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.**********ийн үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн... гэж үзэхээргүй 2 ширхэг өндрийн мэдрэгч, 1 ширхэг аккумлятор авч байгаагаар үйлдэл төгсөж, хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ **********лэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй гэж шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул шүүгдэгч Х.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” үйлдэлд гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Х.**********ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Шүүгдэгч Х.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Х.********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч шүүгдэгч Х.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар **********0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч хохирогч Нандинцэцэгт 575.000 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй”  гэх ялын саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг прокурорын гаргасан санал, өмгөөлөгчийн өмгөөлөл зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Х.**********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.**********т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хор********** ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тав**********ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.********** нь 2022 оны 01 дүгээр сарын **********-ний өдөр ********** аймгийн Сайн********** сумын 7 дугаар баг ********** **********гийн 1********** дүгээр байрны гадна байсан хохирогч Ц.**********ын эзэмшлийн **********-8********** УАР улсын дугаартай “**********-**********” загварын автомашины 2 ширхэг өндрийн мэдрэгчийг авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ ********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/********** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэснээс, шүүгдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ********** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хор**********оос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 1/10 дугаар тогтоолоор 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг бүрэн эдэлж дууссан талаарх баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасныг шүүх хүлээн авч энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд заасан шударга ёсны заримаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 4**********7 дугаар зүйлийн 4**********7.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.**********од 2.000.000 төгрөгийн, хохирогч А.**********д 574.500 төгрөгийн хохирлыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд мөрдөн шалгах, шүүхийн шатанд хохирол төлбөр барагдсан байх тул шүүгдэгч Х.********** бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.**********оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 88.000 төгрөгийг гаргуулж Дамно ХХК-д олгох гэснийг хавтаст хэргийн материалд 1хх-ийн 35 дахь талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар мөнгө тушаагч нь ********** гэж зурагдсан хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байх тул гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 12 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Х.**********ийн өмчлөлийн **********-35 ********** улсын дугаартай Киа бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, **********.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, **********.6, **********.7, **********.8, **********.10, **********.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос ********** овогт ********** **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ********** овогт ********** **********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.**********т 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

4. ********** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/********** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дуусан байх тул энэ тогтоолоор оногдуулсан ялаас хасаж, түүний эдлэх ялыг **********0 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.********** нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хор********** ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тав**********ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 12 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгон Х.**********ийн өмчлөлийн **********-35 ********** улсын дугаартай Киа бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **********.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

**********. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бич********** эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич********** эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ