Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

   

    2024         03           11                                    2024/ШЦТ/187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч З.Бат-Амгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.**********, шүүгдэгч О.**********д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт **********-********** **********д холбогдох эрүүгийн 2210027910046 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт, ********** дүүргийн 11-р хороо, Баянцагааны 3-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********** овогт **********-********** ********** (РД:ФА**********),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “********** ********** **********” ХХК-д 2022 оны 06 дугаар сараас үйл ажиллагааны менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сард байгууллагын “********** ********** 5 загварын **********, ********** D70 загварын зургийн аппаратыг хувьдаа завшиж 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч О.**********д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** “... 2022 онд **********ийг ажилд авсан. 2 сар ажилласан. Ажиллах хугацаанд ажлын шаардлагаар манай нөхрийн **********ийг ашиглаж байсан. Ашиглаж байхдаа ********** зөвшөөрөлгүй авч, урьдчилаа цалин авч ажилдаа ирэхгүй алга болсон. Тэгээд цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж, мэдүүлэг өгсөн. ....Хохиролд 3.000.000 төгрөг авсан, 2.350.000 төгрөг 2 хувааж төлөхөөр хэлцэл хийсэн... гэв

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “********** ********** **********” ХХК нь 2021 оны 03 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 5 дугаар байрлан байгальд ээлтэй нэг удаагийн сав боодол борлуулж эхэлсэн энэ хугацаандаа **********-Эрдэнэ овогтой **********ийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг хийж үйл ажиллагааны менежер албан тушаалд ажилд авсан. Манай компаниас Асер брэндийн ********** болон Канон брэндийн зургийн аппрадыг ажиллаж байх хугацаандаа шаардлагатай үедээ түр ашиглаарай гээд хариуцуулан өгсөн. Тэгээд 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш чөлөө авах нэрийдлээр хариуцуулж өгсөн эд зүйлсийг авч яван өдий хүртэл авч өдийг хүртэл авчирч өгсөн зүйл байхгүй холбогдож хэлэхэд эргүүлж өгнө гэж хэлдэг боловч авчирч өгсөн зүйл байхгүй байна. Аппрадыг 08 дугаар сард авч яваад авчраагүй, **********ийг 09 дүгээр сарын ихээр гэр рүүгээ авч яваад авчраагүй. Зургийн аппрадыг 6-7 жилийн өмнө 2,000,000 төгрөг хавьцаа авч байсан Канон брэндийн ********** D70 загварын зургийн аппрад байсан **********ийг сайн мэдэхгүй байна нөхөр мэднэ. ********** нь ажиллаагүй мөртлөө цалингаа урьдчилж авмаар байна гэж гуйгаад 700,000 төгрөгийг авч байсан. Тийм учраас 700,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” (хавтас хэргийн 32-33, 35, 37 дахь тал) гэсэн,

 

Гэрч Б.**********ий: “...Манай эхнэрийн “********** ********** **********” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байсан ********** байгаа юм. Уг **********ийг 2022 оны 01 дүгээр сард 3,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Асер нетро 5 загварын ********** байсан. Уг **********ийг эхнэрийн ажлын ********** гэх залуу авч яваад буцааж өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

 

“********** эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Х-00034 дугаартай ““Acer ********** 5” загварын **********ийг 3,300,000 төгрөгөөр, Саnоn D70 загварын зургийн аппрадыг 1,350,000 төгрөгөөр, нийт 4,650,000 төгрөгөөр үнэлсэн тайлан (хавтас хэргийн 44-45 дахь тал)

 

“********** ********** **********” ХХК-ийн захирал Н.********** болон О.********** нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22/Г/2762 дугаартай хөдөлмөрийн гэрээ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-90 дахь тал) гэсэн,

“********** ********** **********” ХХК-ийн захирал Н.**********ын 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 22/А011 дугаартай “Ажилд авах тухай” тушаал (хавтаст хэргийн  92 дахь тал/

 

Шүүгдэгч О.**********ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 59-62 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дуусгавар болсон тогтоол (хавтаст хэргийн 59-64 дэх тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөгийг төлөх талаах хүсэлт гаргасан зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.**********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч О.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “********** ********** **********” ХХК-д 2022 оны 06 дугаар сараас үйл ажиллагааны менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сард байгууллагын “********** ********** 5 загварын **********, ********** D70 загварын зургийн аппаратыг хувьдаа завшиж 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** болон шүүгдэгч О.********** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

“********** эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Х-00034 дугаартай ““Acer ********** 5” загварын **********ийг 3,300,000 төгрөгөөр, Саnоn D70 загварын зургийн аппрадыг 1,350,000 төгрөгөөр, нийт 4,650,000 төгрөгөөр үнэлсэн тайлан (хавтас хэргийн 44-45 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөгийг төлөх талаах хүсэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

 

Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

 

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.********** нь “********** ********** **********” ХХК-д 2022 оны 06 дугаар сараас үйл ажиллагааны менежерээр ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сард байгууллагын “********** ********** 5 загварын **********, ********** D70 загварын зургийн аппаратыг хувьдаа завшиж 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.**********ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.**********д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч О.**********д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлсөн, хохирогч гомдол саналгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд “...О.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 2.350.000 төгрөгийн төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-торшин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.**********д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Гэмт хэргийн улмаас “********** ********** **********” ХХК-д 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан ба эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөгийг төлөх талаах хүсэлт зэргийг гаргасан ба шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 2.350.000 (хоёр сая гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж “********** ********** **********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.**********ад олгох нь зүйтэй.

Эрүүгийн 2210027910046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********-********** **********ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.**********д хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг)  жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-торшин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч О.**********ийг тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.**********өөс 2.350.000 (хоёр сая гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж “********** ********** **********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.**********ад олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ