| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0066/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Иргэдийн төлөөлөгч *******,
Гэрч *******, *******, *******,
Шүүгдэгч ё өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт овогт , овогт нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000429 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол улсын иргэн, өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хуүхдийн хамт аймгийн сумын баг тоотод оршин суудаг, урьд:
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
овогт //,
1.2.Монгол улсын иргэн, өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт дүүргийн дугаар хороо хороолол дүгээр байр тоотод бүртгэлтэй боловч одоогоор тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
овогт //
1.3. Монгол улсын иргэн, өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт аймаг сум тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй
овогт //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хороолол Ардын өргөн чөпөө тоотод найз *******ийг өмөөрлөө гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2023 оны сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хороо Ардын өргөн чөлөө байрны гадна иргэн *******ыг “агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун хацар, дух, зулай ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хороолол байрны гадна болон уг байрны 5 тоотод 2023 оны сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18-р хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-21-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22--р хуудас/, хохирогч *******ы мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 35-36-р хуудас/, хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 38-39-р хуудас/, гэрч *******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 43-44-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 46-47-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 49-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны сарын 14-ний өдрийн 80тай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 0 сарын 14-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “2023 оны 0 сарын 10-ны өдөр ******* намайг Дархан-Уул аймагт ирж шивээс хий гэж хэлсэн. ******* намайг авах гэж замын зардал 30,000 төгрөгийг жолоочид шилжүүлж би Дархан-Уул аймагт ирсэн. Ирсэн өдрийн шөнө *******ын гэрт хоносон. Маргааш нь би *******ын гэрт ганцаараа байсан. Бид хэд орой нь *******ынд шар айраг уусан. Бааранд *******тай цуг орсон. Бид хоёрыг баарнаас ******* ирж авсан. *******ын гэрт архи уусан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд *******тэй маргаж байсан. Хэрүүл болж байхад *******ын гэрт байсан охидууд намайг шүүрээр цохиж өшиглөж байсан. Би *******тэй маргалдсан. ******* намайг зодсон. Би *******ын гэрээс гарч зугтаасан. Гадаа байсан приус машинд орж суусан. Тухайн машинд хэдэн залуучууд байсан. Намайг машинаасаа хөөсөн. Машинаас буухад миний араас хүчтэй цохисон” гэх мэдүүлгийг,
- шүүгдэгч *******: “2023 оны 0 сарын 08-ний өдрийг шилжих шөнө ******* манай гэрт ирсэн. Манай гэрт согтууруулах ундаа хэрэглэж байхдаа *******, ******* хоёр маргалдсан. ******* гарч явсны дараа ******* араас нь гараад явж байсан. Би араас нь гарсан. Приус 30 маркийн машины хажууд барьцалдаж байхад нь би ******* ахыг түлхэж унгаасан. ******* ахыг өшиглөсөн. ******* ахыг ******* ахыг цохисон гэж өмнө нь хэлсэн. ******* ах *******ы толгойг цохиогүй” гэх мэдүүлгийг,
- шүүгдэгч *******: “Би тухайн өдөр машин барьж явсан. Бага уусан байсан. маргалдсан. *******ыг унтуулах гэж хөнжлөөр дарсан. ******* охидуудтай маргалдсан. Надад уурласандаа намайг ******* цохисон. Хойноос нь гарч найзыгаа яаж орхих вэ? гэж бодоод оруулж унтуулах гэж гарсан. *******ыг оруулах гээд цээж рүү нь 2 удаа алгадсан. *******, түлхэж байсан. Би салгасан дахиад толгойг нь дэвссэн билүү цээжинд цохисныг сайн мэдэхүй байна” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө, 04 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум, баг, хороолол, Ардын өргөн чөлөө, тоотод найз *******ийг өмөөрлөө гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө, 04 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хороо Ардын өргөн чөлөө байрнаас *******ы хамт гарч, байрны гадна *******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хороолол байрны гадна болон уг байрны 5 тоотод 2023 оны сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18-р хуудас/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хзргийн 22--р хуудас/,
- Хохирогч *******ы “...Би 2023 оны сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим аймгаас Дархан-Уул аймагт ирсэн. Ингээд би найз тэй уулзаад хамт явж байхад хуурай дүү гэх залуугийн гэрт нь очсон бөгөөд уг айлд унтаж амарсан юм. Ингээд маргааш өглөө 12 цагийн орчим босоод байж байтал надад хоол унд авч ирсэн. Ингээд орой 22 цагийн орчим болон орж ирсэн бөгөөд нь бид хоёрыг Дархан сумын багт байрлах баар руу хүргэж өгсөн. бид хоёр уг бар дстор 500 граммын савлагаатай 4 ширхэг “Сазз” гэх нэртэй пиво хувааж уунгаа бүжиглэж байгаад бар хаах үед 01 цагийн орчим барнаас гарахад саарал өнгийн Сго\л/п маркийн тээврийн хэрэгсэлтзй ирсэн байсан бөгөөд машин дотор суухад үл таних 3 эмзгтэй хамт явж байсан. Ингээд бид нар ын амьдарда! нийтийн байр руу очсон бөгөөд тухайн үед 4 ширхэг 2 литрийн Сэнгүүр нэртэй пиво гэрт оруулж ирсэн. Ингээд , , үл таних 3 эмэгтэй бид нар хувааж уугаад сууж байгаад надтай уг эмэгтэйчүүд маргалдаад байсан бөгөөд би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Ингээд би гэрээс гарсан бөгөөд миний араас , Мөнх Эрдэнэ нар гарч ирж байсан ингээд би эмнэлэгт ухаан орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,
- Гэрч *******ийн: “...Би 2023 оны 0 сарын 09-неөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд болон нарын хамт Дархан сумын 9 дүгээр багт байрлах уулын саравчинд хоорондоо юм яриад сууж байтал манай найз Мөнх- Эрдэнэ над руу залгаад “хаана байгаа юм бэ, уулзах уу” гэж асуухаар нь би “, нарын хамт уулын саравч дээр байна” гэж хэлэхэд бид нарыг ирж авахаар болсон юм. Ингээд хэсэг хугацааны дараа цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд , нарыг машиндаа суулгаад Дархан сумын багт байрлах баар руу явсан. Тухайн үед баарны гадна очиход баарнаас , нар нь нэлээн согтуу гарч ирсэн юм. Ингээд , нар машинд суугаад бид нар Дархан сумын багт байрлах магнолиа дэлгүүр дээр ирээд нь 4 ширхэг 2 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво аваад гарч ирсэн. Бид нар тухайн үед ын гэр болох Дархан сумын багт байрлах 9 дүгээр гийн 5 тоотод очсон. Ингээд , , , , бид нар нь ын гэрт 4 ширхэг 2 литрийн пивыг хувааж уугаад сууж байтал гэх залуу нь гэнэт уурлаад намайг болон миний эмэгтэй найзуудыг “янхан, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад нь миний нүүр хэсэг баруун гараараа 1 удаа цохисон юм. Тухайн үед нь д хандан “чи эмэгтэй хүмүүсийг ямар муухай хэлдэг юм бэ” гэж хэлэхэд гэх залуу нь “чи энэ алнуудаа өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлээд баруун гараараа 1 нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон юм. Ингээд нь тай ноцолдож байгаад гэрт байсан бор өнгийн иштэй хутга бариад бид нарыг ална гэж айлгаж байгаад нь ын гэрээс нь гараад явсан. Тухайн үед ы араас нь болон нар гараад явахаар нь , бид гурав хувцсаа өмсөөд араас нь гартал уг байрны ертөнцийн зүгээр урд талд нь байрлах асфальтан зам дээр дээшээ харсан байдалтай нүүр амнаас цус гарчихсан хэвтэж байсан бөгөөд нь ыг аас холдуулаад “чи одоо болиоч” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд гэнэт гүйж очоод баруун хөлөөрөө 1 удаа ы толгой дээр дэвссэн бөгөөд тухайн үед ы хамраас нь цус гараад эхэлсэн. Ингээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед 2023 оны 0 сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим болж байсан. Тухайн үед ын гэрээс гарч явахдаа нэлээн согтуу гарч явсан бөгөөд ы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
- Хохирогч өгсөн “...Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг манай найз нь надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,
- Гэрч *******гийн: “...Би 2023 оны сарын 09-ний орой 21 цагт хоёр найз , нартай уулзахаар гэрээсээ гараад Дархан сумын баг Микрийн “а” дэлгүүрийн урд найз тай тааралдаад бид хоёр Парк дээр очиж нийлээд морин хуурын толгойн урд хэсэгт гадаа саравчинд суугаад хүний 2-3 лаазтай пиво ууж байгаад найзыгаа дуудаад гэх залуу машинтай ирээд бид 4 шинэ дарханд байрлах "диди" баарны гадаа очиж машинтай ирсэн залуугийн найз нар гээд хоер залууг аваад хуучин дарханд а дэлгүүр орж 2,5 литртэй 4 пиво аваад микрийн 9 дүгээр 2 давхарт 1 өрөө байр буюу гэх залуугийн гэрт срж бид 6-уулаа пиво ууж байгаад гэх запуу манай найз ийг хэл амаар доромжпоод хэрүүл хийгээд байсан. нь чи согтсон байна, одоо унтаж амар гэхэд би унтаж амрахгүй гарна гээд орилоод байсан гаргахгүй эндзэ унтаж амраад яваа гэхэд гэх залуу руу уурлаад гэнэт гартаа хутга бариад агсам тавиад эхэлсэн. Бид нарыг бараг бүгдийг цохиж гүлхээд байсан. ы гарт байсан хутгыг булаагаад авсан. нь гэх залуугийн ам руу нь цохиод уруулаас нь цус гарч байсан. Тэгээд , , нар байрнаас гараад явсан удалгүй гаднаас нэг эгч орж ирээд “та нар юун хүмүүс вэ, хаанаас ирсэн юм, гар, анай байрны хүмүүс гомдол гаргаад байна, одоо тарцгаа” гэхээр нь бид 3 байрны гадна гараад ирэхэд нь машины зогсоол дээр хэвтэж байсан. Мөнх- Эрдэнэ, нар хоёр талд нь зогсож байсан, бид 3 ойртоод очиход Мэнд- Амар гэх залуу нь ы толгой дээрээс газар руу дэвсэж байсан. Гадна байрны хүмүүс цонхоор “та нар болиоч ээ, хүн аллаа” гээд орилоод байсан. , хоёр сугадаад аваад явж байхад цагдаа нар ирсэн, тэгээд бид гурав гэр гэртээ харьсан. миний зүүн гарын дотор талаас чимхэж, гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж, хамар руу гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-р хуудас/,
- Гэрч : “...Би 2023 оны 0 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд , нарын хамт Дархан сумын 9 дүгээр багт байрлах уулын саравчинд хоорондоо юм яриад сууж байхад манай найз нь зүс таних гэх залуу руу залгаад “бид нарыг ирж авах талаар хэлсэн” юм. Ингээд хэсэг хугацааны дараа нь цагаан өнгийн сгоwп маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж , бид нарыг авсан бөгөөд бид нар шууд Дархан сумын багт байрлах барны гадна очиж болон нарыг авсан. Тухайн үед , 2 нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан бөгөөд машинд суусан бөгөөд бид нар барны гаднаас Дархан сумын багт байрлах 24 цагийн “” гэх нэртэй дэлгүүрийн гадна очсон бөгөөд нь дэлгүүр орж 4 ширхэг 2 литрийн Сэнгүр нэртэй пиво авч гарч ирсэн. Тэгээд бид нар шууд ын гэр рүү нь явсан. ын гэр нь Дархан сумын багт байрлах "" гэх нэртэй авто угаалгын дээр байдаг байр руу нь очсон. Ингээд ын гэрт нь очоод гитар тоглоод дуулангаа уг авсан пивоо хувааж уусан бөгөөд гэнэт нь уурлаад , бид нарыг “янхан, гичий” гэх зэргээр доромжилж байгаад ийн нүүр хэсэг рүү 1 удаа баруун гараараа цохисон юм. Тухайн үед д хандан “чи эмэгтэй хүмүүсийг ямар муухай хэлдэг юм бэ” гэж хэлэхэд гэх залуу нь “чи энэ алнуудаа өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлээд баруун гараараа нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон юм. Ингээд нь тай ноцолдож байгаад нь гэрт байсан бор өнгийн иштэй хутга бариад бид нарыг ална гэж айлгаж байгаад ын гэрээс гараад явсан. Тухайн үед ы араас болон нар гараад явсан бөгөөд ын гэрийн шалан дээр болон нарын уруулаас цус гараад бохирдуулчихсан байсан бөгөөд , бид нар гэрээс гарахдаа цус болсон шалыг арчиж цэвэрлэсэн. Ингээд , бид 3 хувцсаа өмсөөд араас нь гарах гэж байхад уг байрны жижүүр эгч орж ирээд бид нарыг загнаад “та нар одоо хурдан яв, би цагдаа дуудсан шүү” гэж хэлж байсан. Ингээд , бид 3 ын гэрээс гараад явжбайтал нь Ёотон 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн урд талын асфальтан зам дээр ухаан алдчихсан байсан бөгөөд нь ыг аас холдуулаад “чи ингэж болохгүй” гэж хэлээд зогсож байсан юм. Тэгтэл нь гэнэт руу гүйж очоод баруун хөлөөрөө ы толгой хэсэг дээр 1 удаа дэвссэн юм. Ингээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тухайн үед нь ы биед халдаж зодсон асуудал гаргаагүй. Харин нь нүүр хэсэг рүү нь баруун гараараа 1-2 удаа цохисон. гэрээс гарч явахдаа нэлээн согтуу гарч явсан бөгөөд ы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
- Гэрч : “...Би Дархан-Уул аймгийн Дархан сум баг хороо Ардын өргөн чөлөөний байрны 4 тоотод 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай хажуу айл буюу 5 тоотод гэх 19 настай залуу ганцаараа амьдардаг юм. Би гэх залууг зүс танина. Би 2023 оны 0 сарын 09-нөөс 10-нд шилжих өнө 01 цагийн орчим гэртээ ирэхэд манай хажуу айл болох 5 тоотын гэх залуу нэлээн хэдэн хүмүүстэй гэртээ байсан бөгөөд тухайн үед нь уг хүмүүстэй гитар тоглоод дуулалдаад байсан. Ингээд би тухайн үед шууд унтаад өгсөн юм. Тэгтэл шөнө 03 цагийн орчим хажуу айлд байсан хүмүүс хоорондоо маргалдаад байх дуу чимээ гарсан бөгөөд уг хүмүүс нь байрны коридорт маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа байрны жижүүр эгч болох дээд давхраас бууж ирээд 5 тоотод байсан хүмүүсийг загнаад гаргаж байсан. Ингээд дахиж 5 тоотоос хүчтэй дуу чимээ гараагүй болохоор нь би шууд гэрээсээ гараад хүмүүстэй уулзахаар явсан. Ингээд би их дэлгүүрийн ойролцоо явж байхад миний фейсбүүк рүү чатаар залгаад “эгчээ би гэрт байсан хүмүүстэйгээ маргалдаад цагдаа дээр ирчихсэн байна. Манайх жаахан муухай болчихсон байгаа болохоор та цэгцлээд өгөөч, бас миний утсыг гэрээс аваад төв цагдаа дээр авчраад өг” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Их дэлгүүрээс шууд яваад ын гэрийг нь цэвэрлэж гэрт нь байсан Сэнгүр гэх нэртэй 2 литрийн пивоны савуудыг гэрээс нь гаргаж хогийн цэг дээр хаяад, утсыг нь гэрээс нь аваад 2023 оны 0 сарын 10-ны үүрээр 04 цагийн орчимд төв цагдаа дээр т авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47-р хуудас/,
- Гэрч : “...Би тухайн үед гэртээ байсан ба шөнийн 03 цагийн үед манай байранд эмэгтэй хүний хоолойгоор орилоод дуу чимээ гаргаад байсан. Ингээд би 01 давхар руу буухад 5 тоот өрөөнөөс чимээ шуугиан гараад байсан ба тухайн өрөөнд гэх залуу ганцаараа амьдардаг юм. Би өрөө рүү ороход 3 охин байсан ба хар өнгийн өмд, хар өнгийн цамцтай, нэг будмал охины хамраас нь цус гарсан байсан ба би тухайн 3 охиныг загнаад байрнаас гаргасан. Байрнаас гарахад тухайн 3 охин гүйгээд зугтчихсан. 9 дүгээр хажууд нь цээж нүцгэн зогсож байсан, түүний хажууд үл таних нэг эрэгтэй хүн зогссон, мөн тэр хоёр залуугийн доор үл таних эрэгтэй хүн хэвтсэн байдалтай байсан ба намайг харж байхад цохих, зодох үйлдэл хийгээгүй. Харанхуй байсан тул хэн нь ямар хувцастай байсан талаар мэдэхгүй байна, 9 дүгээр гийн 3 давхарт байх гэрээсээ үл таних эрэгтэй хүн "Цээж нүцгэн эрэгтэй нь зодсон шүү" гэж орилоод байсан. Ингээд цагдаа ирээд тухайн хүмүүсийг аваад явсан тул би гэртээ орсон. гэх хүн нь уг байранд 2023 оны 6 дугаар сарын сүүлээс эхэлж амьдарч эхэлсэн, хүмүүс цуглуулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хүүхэд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/,
-Гэрч : “...2023 оны сарын 10-ны өглөө 04 цаг 30 минутын орчим хүлээн авах тасагт зодуулсан гэх өгүүлэмжтэй согтуу 20 гаруй насны эрэгтэй хүн ирж үзүүлсэн. Өвчтөний биед үзлэг хийхэд хуйх нилэнхүйдээ хавдар ихтэй, зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан, хөлийн өвдөгний үе болон шилбэ хэсгээр зулгарсан шархтай, баруун хацар болон баруун мөрний үе орчмоор зулгарсан шархтай байсан. Ингээд хүлээн авах тасапг эмчилгээ хийлгэж байгаад гэмтлийн тасагт хэвтүүлж шинжилгээ хийхэд дух. зулай, чамархай яс хөндлөн хугарсан, тархины эдэд дух чамархай хэсэгт том цус хуралттай, баруун хацар яс хугарсан гэмтэлтэй байсан. Ингээд 2023 оны сарын 10-нд тархины бүлэн, цус хуралт авах мэс засалд орсон. Хагалгаанд 2 удаа орсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54-р хуудас/,
- Гэрч *******ийн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын баг байрны 40 тоотод 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих унтаж байхад гэнэт хүмүүс хоорондоо маргалдаад байх ши: хүчтэй дуу чимэз гарахаар нь би гайхаад цонхоороо хартал "манай байрны ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах асфальтан зам дээр дээгүүрээ цээж нүцгэн хоёр залуу маргалдаад байсан юм. Ингээд тухайн үед зугтаад байсан цээж нүцгэн доогуураа хөл нүцгэн залуу нь тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод зогстол "араас нь цээж нүцгэн залуу нь хүрч ирээд газар унагааж байгаад уг залуугийн толгой хэсэг рүү нь 2, 3 удаа хөлөөрөө дэвссэн юм. Ингээд уг тээврийн хэрэгсэл хөдлөөд явчихсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл дотор 2 эрэгтэй хүүхэд болон 1 эмэгтэй нийт 3 хүн зорчиж явж байсан. Тэгтэл дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хөл нүцгэн залуу нь ухаан алдаад замын голд унах үе "дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу дахин уг залуугийн толгой дээр 1-2 удаа хөлөөрөө дэвссэн бөгөөд удалгүй цагдаа болон эмнэлгийн машин хүрээд ирсэн юм. Тухайн үед гадна гудамжны гэрэлтүүлэг унтраагүй байсан болохоор би сайн харсан юм. 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө 04 цаг болж байсан. Тухайн үед дээгүүрээ цээж нүцгэн байсан хоёр залуугаас гадна дээгүүрээ хувцастай байсан залуу нь тухайн үед цээж нүцгэн, доогуураа хөл нүцгэн байсан залуугийн бие хэсэг рүү нь 1-2 удаа цохисон юм. Толгой хэсэг рүү нь цохиж харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны сарын 14-ний өдрийн 80тай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “*******ы биед их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун хацар, дух, зулай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-87-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 0 сарын 14-ний өдрийн дугаартай “ биед доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдзнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-80-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө *******тэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж согтуурсан үедээ 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө иргэн *******тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч *******ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай бүлэглэж үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэх гэм буруугийн дүгнэлийг,
Өмгөөлөгч Н.Баярмаа: “Шүүгдэгч *******т хууль зүйн туслалцаа үзүүлж байна. ******* нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд *******ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан нөхцөл байдал байхгүй байна. ******* хохирогч *******ы цээжин хэсэгт цохисон байна. Харин *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч *******т ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө шүүгдэгч ажил хийж төлөх бодолтой байгаа. ******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 4-р зэрэглэлд хамаарна гэж заасан байна. ******* нь зорилтод бүлэгт хамаардаг. Гэм хорын зардлыг 15,000,000 төгрөгөөр тогтоож, нийт 23,340,540 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлийг,
Өмгөөлөгч Ж.Туяа: “******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд гадаа гарснаас хойш юу болсноо мэдэхгүй гэж мэдүүлдэг. Шүүх хуралдаанд машинд сууж байхад ар талаас дагз руу хүчтэй цохисон гэж хэлж байна. Сүүлийн үйлдлийг хэлж байгаа гэж ойлгож байна. үйлдэл биш. *******ын гэрт *******, ******* нар хоорондоо маргалдсан. Хохирогч ******* нь *******д хөнгөн хохирол учруулсан. ******* нь *******ы биед хохирол учруулаагүй болох нь гэрч Цагаанцэцэгийн мэдүүлгээр нотлогдож байна. Сүүлийн үйлдлийг 5 хүн харсан байдаг. Цагаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр хувцастай нь биеийн хэсэг рүү нь цохисон гэсэн өгүүлбэр байдаг. Юугаар яаж цохисон нь тодорхойгүй өгүүлбэрийг бичсэн байна. ******* гэдэс рүү нь цохиж гар хүрсэн гэж хэлдэг. Хэрэгт ******* оролцоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. ******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт эхлээд ******* цохиж унгаасан гэдэг зүйлийг хэлдэг. Одоо тухайн мэдүүлэг нь больсон байна. Өнөөдөр цохиогүй гэж хэлж байна. Хохирол төлбөрийг төлөх үндэслэлгүй. ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хэлдэг. Иймд гэмт хэрэг үйлсэн нь нотлогдоогүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Өмгөөлөгч Ж.Нарантуяа: “Прокурорын шатнаас *******ы өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч ******* хохирогчоор, шүүгдэгчээр тогтоогдож шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчийн байр сууринаас хэлэхэд *******, ******* нарын үйлдлийн улмаас *******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. *******тай бүлэглэж зодоогүй гэж байна. Хохирогч ******* бүлэглэж зодсон талаар мэдүүлдэг. Хэрэг болдог өдөр 2023 оны 0 сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө. Байранд болсон үйл баримтаар хоёр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. ******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь хохирол учирсан болох нь 812 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогчоор мэдүүлэг өгсөн. ******* *******, ******* нар намайг зодсон гэж хэлдэг. Мөн гэрч Цагаанцэцэгийн мэдүүлэг дээр хоёр хүн зодсон талаар мэдүүлдэг. *******ы эрүүл мэндэд учирсан гэмтлийг 80тай дүгнэлт дээр хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. ******* нь анх 41,869,331 төгрөгийг анх нэхэмжилсэн. Бодитой эмчилгээнд гарсан зардал 9,221,034 төгрөг, сэтгэцийн хор уршиг 24,750,000 төгрөг, нийт 33,971,034 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч ******* “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,
3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохироогүй ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг ба энэ нь гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч, хохирогч *******: “*******, ******* хоёр ярилцаж байхыг санаж байна. Энийг нийлж байгаад цохичих уу гэж ярьж байсан. Согтолттой байсан учир мартаад байж магадгүй. цээжинд нь цохисон гэдгийг санаж байна” гэх,
- Гэрч ******* өмгөөлөгчийн Хувцастай залуу нь доогуураа хөл нүцгэн дээгүүрээ цээж нүцгэн залууг зодсон уу? гэх асуултад “Салгах хооронд гар хүрсэн... Дуустал нь хараагүй” гэх,
- Гэрч *******: “Хоорондоо маргалдаад байсан. Зүгээр шууд *******ыг *******, ******* нар аваад гарсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******, ******* нар нь *******ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж зодсон, улмаар түүний биед хүнд хохирол санаатай учруулсан болох нь, уг үйлдэл болон учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.
Хэдийгээр гэрч ******* нь “хувцастай залуу, хөл нүцгэн залуугийн толгой руу цохиогүй” гэж мэдүүлж байх боловч уг мэдүүлэг нь түүний тухайн үйл явдлыг тасралтгүй хараагүй байдал, хохирогч *******ы “ цээжинд нь цохисон гэдгийг санаж байна” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******ы хувьд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч *******, ******* нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд сар болгон 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлөх саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус бүр 8 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлэх, шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоног, шүүгдэгч 33 хоног цагдан хоригдсон хоног тус бүрийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна.” гэх саналыг,
Өмгөөлөгч Ж.Нарантуяа: “Шүүгдэгч ******* өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Өмгөөлөгч Н.Баярмаа: “*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан. ******* нь илүү дутуу зан байхгүй даруу хүүхэд. Өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүгй. Цагдан хоригдох хугацаанд өөрийн үйлдсэн гэмт хэргийг гэмшиж дүгнэлт хийсэн. Хохирол төлбөрийн хувьд зорилтод бүлэгт байдаг боловч өөрөө ажил хийж төлөхөө илэрхийлдэг. Иймд 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128, 189, 2 хх-ийн 71/-аар, шүүгдэгч ******* нь урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч *******, ******* нар нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 120, 139, 2 хх-ийн 84/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг ялгамжтай оногдуулах үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2. Хохирол, хор уршиг:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ******* нь эмчилгээний зардалд баримтаар 9,221,034 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд 24,750,000 төгрөг, нийт 33,971,034 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд 15,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3. зүйлд зааснаар хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд 15,000,000 төгрөгийг, эмчилгээний зардалд 9,221,034 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******эс хохирогч *******ы эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зөв.
Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 12,110,517 төгрөгийг, О.эс 11,110,517 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******д олгох нь зөв байна.
3. Бусад асуудал:
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 43 хоногийг, цагдан хоригдсон 33 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 12,110,517 төгрөгийг, О.эс 11,110,517 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 23,221,034 төгрөгийг хохирогч ******* / аймаг, сум, баг, тоот, утас: , рд: /-д олгосугай.
7. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Н.ИДЭР