Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0435

 

 

  

 

 

     2022           06           07                                        128/ШШ2022/0435

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.А,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У нарын хооронд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн, ..... дугаар хороо, ..... дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А-ын эзэмшлийн гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан гэдгийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аын эзэмшлийн гараашд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шаардлага бүхий Н.А-ын нэхэмжлэлтэй маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Н.А нь Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.А-ын эзэмшлийн гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан гэдгийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аын эзэмшлийн гараашд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

          2. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөвшөөрөлгүй баригдсан гараашийг албадан буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдэх хуудаснуудаар Баянгол дүүргийн .... дугаар хорооны .... дугаар цэцэрлэгийн зүүн талд байрлах гараашийг чөлөөлөхийг Н.Аод мэдэгджээ.

          3. Н.Аын нэхэмжлэлд дурдсан асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02-06/772 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгснөөр, тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Н.А миний бие Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард гарааш эзэмшиж, өмчилдөг. Уг гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан.

          Улмаар Баянгол дүүргийн ....-р цэцэрлэгийн хойд талд 0,05 га газрыг гараашийн зориулалтаар байршил тогтоож, газрын дарга Г.Боос Б-Ү-Б компанид амины гараашийн зориулалтаар газар олгосон тухай мэдэгдсэн байдаг. Б-Ү-Б компани нь О.Ч нэг гараашийг худалдаж, О.Чээс Н.А миний бие уг гараашийг 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахаас өмнө газрын албанд очиж асуухад болно гэсэн. Тийм учраас худалдаж аван, газрын алба надаас газар ашигласан төлбөр авсан.

          Гэтэл Баянгол дүүргийн газрын албанаас Газрын тухай хуулийн 27.1, 27.4-т заасныг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 17-ны 31, 2022 оны 03 дугаар сарын 11-ний 35 дугаар газар чөлөөлөх мэдэгдлийг өгсөн.

          Харин миний өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгө болох гарааш нь  Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан тул гэрчилгээ авахыг хүсэхэд олгодоггүй, газар ашиглах гэрээ байгуулан төлбөр авдаг байсан. Тэгсэн атлаа одоо болохоор гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй гарааш байрлуулсан, албадан газар чөлөөлөх төлөвлөгөөнд тусган баталж, улмаар газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн нь иргэний үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг зөрчиж байна.

          Тодруулбал иргэн хуулийн хүрээнд шударгаар үл хөдлөх хөрөнгө олж авсан байхад түүний нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр шууд хүчээр нураана, газар чөлөөлнө гэж байгаад гомдолтой байна.

          Миний бие уг асуудлаар Нийслэлийн газрын албанд гомдол гаргасан ба уг байгууллагаас манай гараашийг албадан чөлөөлөх 2022 оны төлөвлөгөөнд туссан учраас гомдлыг хүлээн авах боломжгүй гэжээ.

          Баянгол дүүргийн газрын албанаас баталсан 2022 онд чөлөөлөх гараашийн байрлал болон Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Эийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн болон 2022 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн мэдэгдэх хуудас нь захиргааны акт гэж үзэж байгаа болно.

          Учир нь уг захиргааны эрх зүйн үр дагаварт иргэн миний бие заасан хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөх шаардлагатай болж байна. Улмаар сайн дураараа гараажийг буулгаагүй, газар чөлөөлөөгүй бол захиргааны журмаар албадан шууд буулгах эрх, боломжийг захиргааны байгууллагад олгосон захиргааны шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна.

          Газрын тухай хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.", 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна." гэж тус тус заасан.

          Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн Н.Аод хамааралтай хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар гаргаж байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж хувийн өмчийг хамгаалсан байдаг. Төр, түүний байгууллагаас нийгмийн Хэрэгцээ шаардлагын үүднээс төрийн зөвшөөрөлтэй гараашийг буулгах гэж байгаа бол нөхөн олговор олгох нь Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалсан үндсэн зарчим юм.

          Гэтэл нөхөн олговрын асуудал шийдэхгүйгээр, түүнчлэн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан эсэхийг тодруулахгүйгээр бүгдийг албадан буулга гэсэн захиргааны өрөөсгөл шийдвэр гаргасан байгаа нь хувийн өмчид халдсан хууль бус захиргааны шийдвэр гэж үзэж байна.

          Иргэн Н.А Баянгол дүүрэг .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамж (одоогийнхоор нийслэлийн Засаг даргын захирамж)-ын дагуу баригдсан. Өөрөөр хэлбэл төрөөс уг гараашийг барих шийдвэрийг гаргасан байдаг.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-т “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заасан. Тиймээс энэ заалтын хүрээнд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

          Тодруулбал, Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргаа Бор-Үрээ компани хооронд эрх зүйн харилцаа үүсч, Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргаанаас Бор-Үрээ компанид Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард барилга байгууламж /гарааш/ барих зөвшөөрлийг олгосон байдаг. Уг гараашийг худалдан авсан Н.А миний хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах, өмчлөх эрхийг дордуулж байгаа тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-т нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. гэв.

          5.Хариуцагч Баянгол дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

          “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд
заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн
гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”,
27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг
хориглоно", 56 дугаар зүйлийн 56.5-д
Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан,
тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан
тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан
хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

          Нэхэмжлэгчийн тухайд Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр,
.... дугаар цэцэрлэгийн хойно байрлах 1 ширхэг гараа
шийн газрыг гэрээний
үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул Тус дүүргийн газар зохион
байгуулалтын албанаас газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч
мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна.

          Иргэн нь 2002 онд батлагдсан бөгөөд өнөөдөр хүчин
төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх
эрхгүй этгээд тул өмнөх буюу 1992 онд гарсан захирамжийн хууль зүйн эрх зүйн
харилцаа байгаа эсэхийг тогтоох эсэх нь тус хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж
байна.

          Нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, Иргэдийн эрүүл, аюулгүй
орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн
автомашинууд нэвтрүүлэх, түгжрэлийг сааруулах, зам өргөтгөн шинэчлэх,
автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон
байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах
зөвшөөрөлгүй гараашийг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг
чөлөөлж ажиллахаар төлөвлөсөн.

          Энэхүү ажил нь улирлын чанартай ажил юм. Хэрвээ захиргааны актын
биелэлтийг түдгэлзүүлбэл захиргааны үйл ажиллагаанд залруулах боломжгүй
хохирол учрах тул Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т
“Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд
хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол захиргааны
актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй” гэж заасны дагуу түдгэлзүүлэх
үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт .... дугаар цэцэрлэгийн хойно байрлах зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг албадан чөлөөлөх мэдэгдэл өгөн чөлөөлөх гэж байгаатай холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авч судлан танилцлаа.

Монгол Улсын “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн, 57 дугаар зүйлийн 57.3Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр  түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4  Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэсэн заалтын дагуу холбогдох арга хэмжээ авсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана.” гэсэн заалт зөрчсөн. Дээрх захирамж нь хүчин төгөлдөр бус болно.

Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах авто машинууд нэвтрүүлэх, зам өргөтгөн, шинэчлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/60 өдрийн тоот захирамж гарсан.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н.Аын гаргасан Баянгол дүүргийн, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.Аын эзэмшлийн гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох,  Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аод холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан.

          1/Миний эзэмшлийн гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан.

          2/Төр, түүний байгууллагаас нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс зөвшөөрөлтэй баригдсан барилга байгууламж /гарааш/-ийг буулгах гэж байгаа бол нөхөн олговор олгох нь Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалсан үндсэн зарчим юм. Нөхөн олговрын асуудал шийдэхгүйгээр, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр баригдсан эсэхийг тодруулахгүйгээр гараашийг бүгдийг албадан буулгах шийдвэр нь хувийн өмчид халдсан хууль бус захиргааны шийдвэр.

          3/Уг гараашийг худалдан авсан миний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах, өмчлөх эрхийг зөрчиж байна.

          3.Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт төлөвлөлтийн газрын 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлээр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлаг хороололд .... дугаар цэцэрлэгийн хойд талд 0,05 га газрыг Б-Ү ХХК-д гараашийн зориулалтаар ашиглуулахаар олгосон.

          4.Б-Ү ХХК нь өөрийн хөрөнгөөр барьсан Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн хойно байрлах авто гараашаас нэгийг О.Чд худалдаж, /хэргийн 36-38 дахь тал/ Н.А нь О.Чээс 20.... оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан байна. /хэргийн 89 дэх тал/

          5.1994 онд батлагдсан Газрын тухай хуулиас өмнө Газрын эрх зүйн харилцааг 1971 оны БНМАУ-ын Газар эдэлбэрийн тухай хуулиар[1] зохицуулж байсан.

          Уг хуулийн 24 дүгээр зүйлд “Хот, суурины нутаг дэвсгэрт багтаж байгаа бүх газар хот, сум хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд байна. Хот, суурины эдэлбэрийн газрыг үйлдвэр, соёл-аж байдал, үйлчилгээ, орон сууцны бүх барилга байгууламж барих, ... төлөвлөгөөний дагуу эдлэнэ.”, 25 дугаар зүйлд “Хот, суурины нутаг дэвсгэрт багтаж байгаа бүх газар хот, сум хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр гүйцэтгэнэ.”, 26 дугаар зүйлд “Хот, суурины нутаг дэвсгэрт байгаа барилгыг өмчлөх үйлдвэр, албан байгууллага, иргэдийн эрх бусдад шилжвэл уг барилгын газрыг эдлэх эрх шилжинэ.” гэж заажээ.

          6.Энэхүү зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий гараашийн газар нь зохих байгууллагын зөвшөөрлөөр олгогдож, уг газар дээрх гараашийн доорх газрыг  ашиглах эрх О.Чд шилжсэн болох нь тогтоогдож байна.

          Иймээс нэхэмжлэгч Н.Аын гаргасан нэхэмжэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах  Н.Аын эзэмшлийн 4 тоот .... м.кв гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

          7.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан автомашины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон. /хэргийн 119 дэх тал/

8.Мөн нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн а/263 дугаар захирамжаар /хэргийн 78-79 дэх тал/ улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Баянгол дүүргийн Засаг даргад шилжүүлсний дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дүүргийн ногоон байгууламж, тохижилтын ажлын даалгаварт Баянгол дүүргийн .... дугаар хороо .... дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах гараашийн газар тусгагдсан байна. /хэргийн 46-49 дэх тал/

          9.Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан ...тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

          10.Дээрх захирамжийн дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлээр тус тус Н.Аод газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

          11.Хэдийгээр гарааш эзэмшигч Н.А нь О.Чээс уг гараашийг худалдан авч, Баянгол дүүргийн газрын албатай Газрын төлбөр тодорхойлох актын дагуу газар ашигласны төлбөр төлж байсан /хэргийн 134-138 дахь тал/ боловч түүнд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр, гэрээ, гэрчилгээ байхгүй тул газар эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна.

          12.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;” үүргийг дүүргийн Газрын албанд хүлээлгэж, 57 дугаар зүйлийн 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэжээ.

          13.Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэж, уг захирамжийн дагуу Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлээр тус тус Н.Аод газар чөлөөлөхийг мэдэгдсэн нь дээрх хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

          14.Иймээс нэхэмжлэгч Н.Аын гаргасан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аод холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Н.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах  Н.Аын эзэмшлийн 4 тоот гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоон, хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аод холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.5, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, БНМАУ-ын Газар эдэлбэрийн тухай хуулийн /1971 оны/ 24, 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн, .... дугаар хороо, .... дугаар цэцэрлэгийн ард байрлах Н.Аын эзэмшлийн 4 тоот гарааш нь Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 захирамжийн дагуу баригдсан болохыг тогтоон, хүлээн зөвшөөрч, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 31, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 захирамжийн 1 дэх хэсгийн 704 тоосгон гарааш гэсэн хэсгийн Н.Аод холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

 

[1] Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл. 20.... он  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар