| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0279/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2318000000312 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсеи, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын ******* мэргэжилтэй, “*******” ТӨХК-нд хүнд машии механизмын ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын ******* баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
******* овогт РД://,
2. Монгол Улсын иргэн, өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын *******, мэргэжилтэй, “*******” ТӨХК-нд хүнд машин механизмын ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам ээжийн хамт Дархан-Уул аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
овогт РД://,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* багийн нутаг дэзсгэрт үйл ажиллагаа явуулах "" үйлдвэрийн граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан метталлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- н 15/, “" төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/841 дугаартай албан бичиг, хавсралт гэрэл зураг /хх-н 18-19/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-н 23/, гэрч мэдүүлэг/хх-н 27 дугаар тал/, гэрч мэдүүлэг/хх-н 32-33/, гэрч мэдүүлэг /хх-н 35-37/, гэрч мэдүүлэг /хх-н 39/, гэрч : мэдүүлэг/хх-н 29-30/, Капитал зууч" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 54-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би маш их харамсаж байгаа” гэж,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үнэхээр гэмшиж байна” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай байгууллагын харуулын албанаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 250 килограмм хөнгөн цагаан металлыг улсын дугаартай старекс загварын тээврийн хэрэгслийн багажид ачаад явж байна гэх мэдээллийг ирүүлсэн. Байгууллагын хуулийн хэлтсээс дуудлага мэдээлэлтэй холбогдуулан холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлгийг авсан. Манай байгууллагын ажилчин , нар нь дээрх хөнгөн цагаан металлыг нууцаар аваад харуулын 5 дугаар пост дээр саатуулагдсан. Одоо манай байгууллагад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж тус тус мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч *******, ******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ТӨХК-ийн үйлдвэрийн граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан метталлыг байгууллагын эзэмшлийн улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачиж, улмаар үйлдвэрийн бүсээс гарах үед харуул хамгаалалтын ажилтан тээврийн хэрэгслийн тээшийг шалгаж тухайн хөнгөн цагаан металлыг хураан авч, үйлдвэрт хүлээлгэж өгсөн” үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н15 дугаар тал/,
- " төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/841 дугаартай албан бичиг, хавсралт гэрэл зураг/хх-н 18-19 дүгээр тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын "...Намайг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байтал харуул хамгаалалтын "Үйлдвэрийн 5 дугаар постоор улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслээр 250 кг хөнгөн цагааныг нэвтрүүлэхээр завдсан" утга бүхий албан бичгийг хуулийн хэлтэст ирүүлсэн. Миний бие дээрх албан бичгийн дагуу холбогдох ажилчид болох авто тээврийн албаны , авто тээврийн албаны жолооч , авто тээврийн албаны , хүнд машин механизмын ******* *******, нартай уулзаж болсон явдлын талаар тодруулж тайлбарыг авахад нь "2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө зааланд байж байхад , нар нь дугуй хэлбэртэй эд зүйлийг улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийн арын ачааны хэсэг рүү ачиж байгааг харсан ба тухайн үед жолооны хүрд дээр жолооч сууж байсан гэж тайлбар өгсөн. Үүний дагуу , нараас тайлбарыг авахад "Бид хоёр холбогдох засвар үйлчилгээг хийсэн ба тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эд зүйл ачсан үйлдэл хийгээгүй ба засвар үйлчилгээ хийсэн гэх улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолооч унаж шалгаж үзэхэд нь бид 2 хамт машинд явсан ба хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуул хамгаалалтын ажилтан бидний сууж явсан машиныг шалгаж үзэн арын ачааны хэсгээс эд зүйл гаргаж ирсэн тухайн эд зүйлийг хяналтын постоор нэвтрүүлэх албан бичиггүй байна гээд авч үлдсэн. Тухайн тээврийн хэрэгслээс гарч ирсэн эд зүйлийг ямар учиртай хэн, хэзээ улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд ачсан болохыг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Харин жолооч нь "Намайг ажилтай байхад механик улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн байгаа унаж үзээд шалга" гэж хэлсэн. Тэгээд граж дээр явж очиход , нар машин асаачихсан байсан ба би шууд машинд суугаад жолоодон шалгаж үзэхээр хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуулын ажилчин тээврийн хэрэгслийг зогсоож улмаар шалгалт хийж арын ачааны хэсгээс дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж хураан авсан. Миний бие ямар учиртай эд зүйл тухайн тээврийн хэрэгсэлд ачсан байсныг мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгсөн. Иймд манай байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэлд авч явсан буюу хяналтын постоор гаргах гэж байсан 250 кг хөнгөн цагааныг хураан авч , , нарыг шалгаж өгөхийг хүсэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн граж дотор байсан техникийн эд зуйл байгаа юм. Би өгсөн тайлбарын дагуу , , гурвыг үгсэн тохиролцож байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гаргах гэж байсан гэж сэжиглэж байна...." гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар тал/,
- Гэрч : "...Намайг граж дотор байх засварчдын өрөөнд байж байгаад гарах гэтэл манай ажпын хувцастай 2 хүн шар старекс машины арын ачааны хэсэг рүү дугуй хэлбэртэй зүйл өнхрүүлж хажууд нь аваачиж байсан хамтдаа ачааны хэсэг рүү өргөж ачиж байсан. Би тухайн үед харахдаа ******* ахыг маш сайн харсан ба андуурахааргүй таньсан. Харин хажууд нь байсан нь байсан уу эсхүл байсан уу гэдгийг хараад таньж чадаагүй юм. Яагаад гэвэл , , гурав хамтдаа шар старекс машинд засвар хийж байсан юм. Шар старексийн ард дугуй хэлбэртэй зүйлийг ачиж байхад миний харснаар хоёр хүн л байсан ба нэг той хамт эсхүл байсан гэж би бодож байна. Тэр өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гэвэл , , гурав улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байхыг би харсан. Удалгүй дахин харахад нэг хүн нь байхгүй байсан ба ах нэг хүнтэй хамт машины ард дугуй хэлбэртэй эд зүйлийг өргөж ачиж байсан. Тэр хүнийг би хараад таньж чадаагүй ба хамт засвар хийж байсан , хоёрын нэг нь гэж бодож байна. Харин хамт байсан нэг хүн хаашаа гарч явсан хаана байгааг нь хараагүй..." гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар тал/,
- Гэрч : "...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг өнгөрч байхад ээлжээ буюу тус өдрийн хийж гүйцэтгэх ажлын зааварчилгааг мастер авч шар өнгөтэй старекс маркийн автомашины форсунк солих болсон. Тэгээд мастераас авсан зааварчилгааны дагуу том гражид байсан шар өнгөтэй старекс машиныг асааж миний бие жолоодсон ба тухайн үед , нартай хамт граж руу явж очсон. Бид гурав хамтдаа старекс маркийн машины форсункыг сольж дуусаад байж байтал гражийн гадна байсан улсын дугаартай трайлер машинд жолооч хамт засвар үйлчилгээ хийх болоод би гараад явсан ба 10-15 минутын болсон. Тэгээд намайг граж руу буцаж орох үед жолооч ирээд бид 3 хамтдаа форсунк сольсон гэх шар өнгөтэй старекс маркийн автомашиныг шалгаж үзэхээр явж байтал хяналтын 5 дугаар цэг дээр харуул хамгаалалтын ажилтан бид нарыг зогсоож тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд бидний сууж явсан старекс маркийн автомашины ачааны хэсэгт бөөрөнхий хэлбэр дүрстэй машины дугуйнаас том хэмжээтэй 2 ширхэг эд зүйлийг гаргаж ирсэн ба Тухайн эд зүйлийг хяналтын цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл байхгүй байсан болохоор хяналтын цэг дээр хураан авч үлдсэн гэж би хувьдаа ойлгосон. Удалгүй манай байгууллагын хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэх 30-35 орчим насны эрэгтэй хүн надаас ямар учиртай эд зүйлийг хяналтын 5 дугаар цэгээр нэвтрүүлэх гэж байсан талаар асуусан ба би тухайн шар өнгөтэй старекс маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн талаар хэлж харин тухайн тээврийн хэрэгслийн ачааны хэсгээс гарч ирсэн эд зүйлийн талаар мэдэхгүй болох талаараа тайлбар өгсөн. Миний мэдэж байгаагаар бид гурав хамтдаа тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэгт засвар үйлчилгээ хийсэн. Би тухайн цаг мөчид гражны гадна байх автомашинд засвар үйлчилгээ хийхээр гарсан ба намайг гарсан хойгуур ямар үйл явдал болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Миний бие оос "Ямар учиртай эд зүйл машинаас гарч ирэв" гэж асуухад "Хойд төмрийн цэг дээр аваачиж өгөх гэж байгаад мартсан байна" гэх зүйлийг хэлсэн. Би хэзээ машинд ачсан талаар нь би асуугаагүй ч яриагүй. Жолооч ийг механик унаж үзэж Шалгах чиглэл өгсний дагуу ирсэн ба бид хоёр засвар үйлчилгээ хийсэн хүмүүс болохоор цуг явж шалгаж үзэх ёстой байсан. Тэр үед вер автомашины эд ангийг нэг бүрчлэн задлах ажил хийж байсан тул хамт яваагүй. Би тухайн машины урд хэсэгт засвар үйлчилгээ хийх байсан учир арын ачааны хэсгийг шалгаж үзээгүй байсан тул эд зүйл байсан эсэхийг мэдээгүй. Хяналтын цэг дээр очиход машинаас гарч ирсэн эд зүйлийг төмрийн цэгт өгөх гэж байсан юм гэж ярьж байсан учир ийг тухайн машины ард ачсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар тал/,
- Гэрч : "...Тухайн өдөр би ээлжийн жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байсан ба над руу 11 цагийн үед гэж санаж байна ******* над руу утсаар залгаад "Та хаана явж байна, шар старекс машинд засвар хийж порсункыг нь сольчихлоо унаж шалгаж үзэх хэрэгтэй байна гээд механик т хэлэхэд өнөөдөр таныг ажилтай байгаа буюу ийг унаж үзээд шалгачих гэж хэлсэн" гэх зүйлийг надад хэлсэн. Тэгээд намайг гражид явж очин дотогш орж үзэхэд , хоёр машины урд талын хэсгийн эд ангийг боож байсан ба засвар хийсэн гэх шар старекс маркийн машин асаалттай байсан. Тэгтэл гаднаас орж ирсэн ба би моторчин г "Миний хажууд урд суугаад өөрөө сайн мотороо сонсоорой" гэж хэлээд тухайн машиныг асаалттай байсан болохоор нь арын ачааны хэсэг болон дотор талын хэсгийг шалгаж үзэлгүй жолооны хэсэгт сууж жолоо барихад хажууд , нар хамт суусан. Харин граж дотор өөр ажил хийгээд үлдсэн юм. Тухайн үед надтай утсаар ярьж засвар үйлчилгээ хийсэн шар старексийг унаж шалгаж үзэх хэрэгтэй байгаа талаар механик т мэдэгдэхэд таныг дуудаад унаж шалгаад үзчих өөрөө ажилтай завгүй байна гэж хэлсэн гэхээр нь би ид итгээд механик тай холбогдож намайг улсын дугаартай шар старекс машиныг шалгаж үз гэж хэлсэн юм уу гэж асууж тодруулаагүй болон тухайн тээврийн хэрэгслийг унаж шалгахдаа дотор гадна талд ямар нэгэн эд зүйл ачсан болон өөр эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзээгүй нь миний буруу. Тээврийн хэрэгслийг шалгаж үзэхээр гражид очиход шалгаж үзэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан ба унаж үзэхэд бэлэн гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг шалгаж үзэлгүй жолоодсон юм. Тэгээд жолоодох үед арын хэсэгт эд зүйл ачсан эсэхийг мэдээгүй. Механик яг надтай өөрөө холбогдож дээрх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх талаар ажпын чиглэл өгөөгүй ба ******* ийн хэлсэн үгэнд итгэж л тээврийн хэрэгслийг унаж явсан юм..." гэх мэдүүлэг /хх-н 35-37 дугаар тал/,
- Гэрч өгсөн “Миний бие 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 40 минутад ажил дээрээ очиж тухайн өдөр ажиллах ажилчдад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг дэвтэрт бичиж ажилчдад уншиж танилцуулан гарын үсэг зуруулдаг ба ажилчид 08 цаг 30 минутад ажилд гардаг. Тэгээд шуурхай үйлчилгээнд ашигладаг байсан улсын дугаартай старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр моторчин д ******* той хамтран дээрх хөдөлгүүрийн 1 дүгээр цилиндрийн порсункыг сольж тавьж ашиглахад бэлэн болгох машины зааварчилгааг өгсөн ба , нар манай өрөөнөөс дээрх машиныг асаахаар түлхүүр, аккумлятор авч гараад том гражид байсан улсын дугаартай старекс маркийн тээврийн хэрэгслийг асаагаад гражид байрлуулан Засвар үйлчилгээ хийх гэж байгаа талаараа мэдэгдчихээд гарсан. Удалгүй Мишигдорж над руу "Ахаа шар старексийг гарахад нь шалга гэж хэлээрэй юм гаргаж байна" гэх мэдээллийг өгсөн юм. Тэгээд би харуулын албатай холбогдож улсын дугаартай засвар хийгдсэн тээврийн хэрэгслийг гарах үед нь заавал шалгаарай гэж хэлсэн. Тэгээд 11 цаг 27 минутад над руу залгаад Машиндаа засвар үйлчилгээ хийгээд болчихлоо, гэмтэл арилсан эсэхийг одоо шалгах хэрэгтэй байна жолооч ээр шалгуулчих уу" гэж асуухаар нь би дотроо эмэгтэй жолооч техник тал дээр муу байх гэж бодоод "За түр хүлээгээд байж байгаарай би өөрөө очиж шалгана" гэж хэлчхээд утсаа таслаад хэсэг хугацааны дараа хяналтын 5 дугаар цэгийн хяналтын камерыг хартал улсын дугаартай шар старекс маркийн машин очсон шалгуулж арын ачааны хэсгээс 2 дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж байгаа дүрс бичлэг харагдсан. Тухайн өдөр надтай холбогдож засвар хийгдсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шалгаж үзэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Засварчин гийн утасны дугаараас дуудлага ирсэн ба миний утсаар ярьж байхдаа анзаарч сонсоход гийн хоолой байсан буюу надаас машин засах зааварчилгаа авсан гэдэг утгаараа надтай өөрөө холбогдож ярьж байна гэж бодсон. Түлшний порсунк гацсан гэх эвдрэлийн оноштойгоор 2023 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр түр ашиглах боломжгүй сэлбэг, засвар үйлчилгээ хийгдэх болж зогссон байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа дээрх тээврийн хэрэгслийг засах зааварчилгааг д өгч байсан ба тухайн үед засвар хийхэд гацсан порсунк дотроо хугарч үлдэх байгаа эрсдэл гарч ирсэн. Иймд ярилцаж байгаад арга зам шийдэлд хүрээд дараа засах болж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 39 дүгээр тал/,
- Гэрч өгсөн "... Миний бие 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөө 08 цагт засварчдадаа зааварчилгаа өгсөн. Тэгтэл механик надтай ярилцаж ", хоёрын ажил бага байгаа бол шар старекст засвар үйлчилгээ хийлгэж болох уу" гэж асуухад нь зөвшөөрсөн. Тэгээд 10 цагийн орчимд гэж санаж байна механик , бид гурвыг хамт өрөөндөө сууж байтал дарга гэнэт гурвуулаа хамт граж явъя гэж хэлсэн ба тухайн үед бид хамт граж дээр явж очиход шар өнгийн старекс граж дотор зогсож байсан. Тэгээд , хоёр "Сая машин шалгах гээд хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуул зогсоогоод машин шалгахад машины араас эд зүйл гараад ирлээ. Бид нар одоо ямар зүйлд холбогдоод байна бид нар тухайн эд зүйлийг ёстой мэдэхгүй юм байна гэх зүйл хэлж ярьж байсан. Маргааш едер нь , , тус тусад нь ганцаарчилж уулзаж болсон явдлын талаар асууж тодруулахад "Мэдэхгүй ээ, бид нар шар старекс машины ард ачсан байсан эд зүйлийг мэдэхгүй байна бид нар хэлмэгдчихлээ" гэх зүйл хэлж ярьж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан эд зүйл нь манай байгууллагад 2017 онд ашиглаж байсан цэнхэр базагч болох техникийн соронзон генератор доторх эд анги ба тухайн генератор нь 2017 онд граж дотор байрлуулсан гэж намайг 2020 онд 04 дүгээр сард шилжиж ирэхэд д байж байсан. Би өөрийн хариуцсан засварчидтай хамт, эсхүл хийсэн ажпын талаар зургийг баримтжуулан ажпын дотоод групп байрлуулахыг шаарддаг. Сүүлд 202- оны 04 дүгээр сард засварчидтай хамт граж доторхыг цэвэрлэсэн буюу граж доторх сэлбэг эд зүйлүүдийг эмхэлж цэгцлэх ажил хийсэн. Тэр үед хуучин цэнхэр базагч техникийн соронзон генератор хэвийн байсан ба тухайн үед байрнаас ч хөдөлгөөгүй өвөр хэмжээ том, хүнд эд анги юм. Тухайн граж доторх эргэн тойронд шар старек маркийн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан гэх дугуй хэлбэртэй 2 ширхэг хөнгөн цагаан дамар ороомог болох эд анги харагдаагүй. Сэжигтэй этгээдүүд дээрх эд зүйлийг генератор дотроос авахаар эртнээс бэлдсэн байж болзошгүй гэж бодож байна. Миний бие тухайн үед механик бид 2 хамт нэг өрөөнд сууж байсан ба ******* , руу залгаад "Засвар хийчихлээ, машин унаж үзэж шалгах хэрэгтэй байна үйлчилгээний машины жолоочийг дуудаад өгөөч гэх зүйлийг хэлэхэд намайг хүлээгээд түр байж бай" гэж хэлсэн ба утсаар ярихдаа чанга яригч дээрээ тавьж ярьсан тул би сонссон м. Механик жолооч т шар өнгийн старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох талаар зааварчилгаа өгөөгүй гэж бодож байх ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө шар старекс байсан гэх том граж хяналтын камертай ба харин , , нарын засвар хийсэн гэх граж хяналтын камергүй. Би засварчдыг машин байсан том граж дотор засвар үйлчилгээ хийсэн гэж бодож байсан ба тухайн машиныг асааж граж руу явах болсон талаараа надад мэдэгдээгүй. Би 2023 оны эхээр хуучин сэлбэг анги болох гадаа контейнерын орчим хэсгийг цэвэрлүүлж дуусаад ашиглах боломжгүй болсон төмрийн хаягдлыг хариуцсан албан хаагчаас нь асууж тодруулан дотооддоо буюу төмөр бэлдэх цехэд урьд өмнө тушааж тодорхой хэмжээний хувийг үйлдвэр авч ажилтан үлдсэн хувийг нь авч ундаа, тамхины мөнгөө олдог байсан гэх хуучин ажилчдын ам дамжсан яриаг тухайн үед ярьж байсан. Тэрнээс албан ёсоор байгууллага доторх эд зүйлийг тушааж мөнгө олох боломжтой гэж хэлээгүй. Тухайн үед гражаас шар старекс маркийн машинд ачсан байсан эд зүйлийг хэн нэгэн ажилтан албан тушаалтан надтай холбогдож ашиглах боломжтой эсхүл ашиглахгүй байгаа талаар холбогдож асуусан хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-н 29-30 дугаар тал/,
- "Капитал зууч" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн "... Үнэлгээнд хамрагдаж буй дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн “... Үнэлэгдэж буй эд хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 31,007,812 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 54-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдэх үе шатыг тодорхойлохдоо гэмт хэрэгт бэлтгэх, завдах, гэмт хэрэг төгсөх гэж ангилан тухайн үе шат бүрийд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ өөр, өөр байхаар Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.
Завдалтын обьектив шинж нь “субьектийн үйлдэл нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх”, “Халдлагын зүйлд хор уршиг учрах бодит заналхийлэл учрах”, “тухайн гэмт хэргийн үйлдлийн шинжийг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх”, “гэмт хэрэг төгсөөгүй нь субьектийн хүсэл зоригоос гадуур үйлдэл таслан зогсоогдсон байх” гэсэн эдгээр дөрвөн шинж байна.
Шүүгдэгч *******, ******* нарын энэхүү үйлдэл нь дээр дурдсан гэмт хэрэг завдах үе шатын шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүүгдэгч нар үүрэг оролцоог хуваарилаагүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоор нэгдсэн байгаа нь шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч нар нь тухайн хөнгөн цагаан металлыг ачихад үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь гэрч , , , нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас “” маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж заасан. Шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан ял оногдуулах саналтай байна. Тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгох тухайд санал хэлье. ******* ******* нар нь манай байгууллагад олон жил ажилласан. ******* нь одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. Тухайн “” маркийн тээврийн хэрэгсэл манай байгууллагын өмч учраас шүүгдэгч нараас үнийг нь гаргуулахгүйгээр шийдвэрлүүлэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч *******, ******* нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Дархан Төмөрлөгийн үйлдвэрт тодорхой цаг хугацаанд үр бүтээлтэй ажилласан. Тиймээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч нь 2, 7 насны хүүхэдтэй. нь бага насны 3 хүүхэдтэй. Хамгийн бага хүүхэд төрөөд хэдхэн сарын хугацаа өнгөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан шүүгдэгч , нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийснээ илэрхийлдэг. Нийгмээс тусгаарлагдахаар бага насны хүүхдүүдийн асуудал хөндөгдөх учраас шүүх энэрэнгүй зарчмыг баримтлахыг хүсэж байна. Харин эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээний тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж,
5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, хор уршиг:
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч хуулийн этгээд “*******” ТӨХК-д ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шийдвэрлэв.
3. Бусад асуудал:
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт , овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ