| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0173/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Д.Агар /цахимаар/,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2403000000240 дугаартай хэргийг 2024 оны 0 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг ******* тоотод оршин суух хаягтай,
урьд 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар тэнсэн харгалзах ялаар,
1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123. 2. 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,
1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэг, 211.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 2 сар 12 хоног хорих ялаар,
2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 419 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14******* зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 7 сар хорих ялаар,
2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар,
2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14******* зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар,
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14******* зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар тэнсэн харгалзах ялаар,
2019 оны 0******* сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж 57 хоног хорих ял болгон өөрчилсөн
******* овогт ******* овогтой Эрдэнэ-Очир /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэр “” ХНН-ийн Зорчигч тээврийн төв буудал дотор 2024 оны 0 сарын 05-ны шөнө иргэн гээгдүүлсэн "Samsung Galaxy А-13” загварын гар утсыг авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэгт мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч мэдүүлэгт мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч мэдүүлэгт мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, “Капитал Зууч" ХХК-ийн 2024 оны 0 сарын 08-ны өдрийн дугаар хөрөнгийн үнэлгээний ...самсунг А54 загварыг гар утсыг 330.000 төгрөгөөр үнэлсэн...тайлан, дүгнэлт /хх-ийн 44-4******* хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******ын “гээгдэл эд хөрөнгийг олсон атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч нь хохирол төлбөрт 330,000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн /хавтаст хэргийн 113 дугаар тал/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сум ******* баг 53 дугаар брак байрны 03 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамжны зуслан тоотод түр оршин сууж байгаа болох нь дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . Шүүгдэгч ******* овогт ******* Эрдэнэ-Очирыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий “си ди”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ