Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00632

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00632

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын .. дугаар багт оршин суух, Г овогт Х-ын Б (Р...)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ш сумын .. дугаар багт оршин суух, И овогт Э-ын Н (Р...)-д холбогдох,

Нэмэхбаярын А-ийн төрсөн эцэг мөн болохоо, түүний асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Х.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Х.Б нь Э.Н-тэй 2010 онд нэг гэрт орсон. 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр хүү А төрсөн. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй учраас хүү А ээж Н-ээр овоглосон. 20.. оны .. дугаар сард хүү А-аа ой гарантай байхад нь орхиод явсан. Ингэхдээ хүү бид хоёрыг хоосон байшинд үлдээж бүх тавилга эд хөрөнгөө аваад явсан. Үүнээс хойш 10 жил болоход хүүтэйгээ нэг удаа утсаар ярьж, нэг удаа санаандгүй байдлаар уулзсан. Мөн энэ хугацаанд хүүхдийн мөнгийг Э.Н авч байсан. Одоо Х.Б миний бие хүү А-тайгаа хамт мал маллан амьдардаг. Хүү А Э сумын сургуульд 4-р ангид суралцаж байна. Иймд Х.Б намайг миний хүү Н.А-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, миний асрамжид үлдээж өгнө үү. Би ядахдаа хүүгийнхээ мөнгийг өөрт нь зарцуулах юм даа. 10 жил хүүхэдтэйгээ уулздаггүй хүн байдаг л юм байна. Хүү минь Э суманд манай ахынд сургуульд сурахдаа очдог. Бусад цагт надтай хамт мал маллаж хөдөө байдаг. Хичээл номдоо дажгүй сурдаг, сайн хүү байгаа. Морь унаж байхад нь ээж нь нэг удаа дуудаж хувцас авч өгсөн байсан. Миний хүү ээжийгээ танихгүй ээжийнхээ ах дүү хамаатан саданг ч мөн танихгүй ээ. Ээжээрээ овоглосон байдаг юм. Би хүүгийнхээ төрсөн эцэг мөн болохоо тогтоолгож өөрийн асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Н миний бие Х.Б-ийн хүүхдийнхээ төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгож хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Б бид хоёр анх 2010 онд танилцаж үерхэж эхэлсэн. 20... оны .. дугаар сарын ..-ны өдөр бид хоёрын дундаас хүү Н.А төрсөн юм. Хүү маань төрсөн цагаасаа хойш аавтайгаа хамт амьдарч байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Н.А-ийн асрамжийг өөрчилж аавынх нь асрамжинд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Э.Н-д холбогдуулан хүү Н.А-ийн төрсөн эцэг мөн болохоо тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Э.Н нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэд эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас хүү Н.А төрсөн болох нь нэхэмжлэгчийн ... Миний бие Х.Б нь Э.Н-тэй 2010 онд нэг гэрт орсон. 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр хүү А төрсөн. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй учраас хүү А ээж Н-ээр овоглосон.... гэх нэхэмжлэл,

Хариуцагчийн ... Х.Б бид хоёр анх 2010 онд танилцаж үерхэж эхэлсэн. 20 оны .. дугаар сарын ...-ны өдөр бид хоёрын дундаас хүү Н.А төрсөн юм. Хүү маань төрсөн цагаасаа хойш аавтайгаа хамт амьдарч байгаа.... гэх хариу тайлбар,

И овогт Н-ын А эрэгтэй, 20.. оны .. дугаар сарын ..-нд М-д төрснийг ИБМ төрсний бүртгэлд 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов Р... регистрийн дугаар, № 0000634.. дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримтаар нотлогдож байна.

Охин Н.А-ийн нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар хүний их эмч Тунгалагийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн: Давааны ар баг, А нь 201...-нд М нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү мэндэлсэн, одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх эмчийн тодорхойлолт, Х аймгийн Т сумын .. дугаар багийн засаг дарга Б.Г-ын Д ар багийн иргэн Х-ын Б нь ам бүл-2 хүү А-тайгаа тус багийн иргэн мөн болохыг тодорхойлов гэх албан бичиг зэрэг хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул Х.Б нь хүү Н.А-ийн төрсөн эцэг мөн болохоо тогтоолгохоор,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүү Н.А-г өөрийн асрамжинд үлдээхийг тус тус шаардан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь Хүү Н.А төрсөн цагаасаа эхлэн одоог хүртэл эцэг Х.Б-ийн хайр халамжинд өсөж бойжиж байгаа, аавдаа ээнэгшин дассан байдал, эх Э.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн, хүү Н.А-ийн шүүхэд өгсөн санал, ээжийгээ огт танихгүй байдал зэргээс 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн И овогтой Н-ын А-г эцэг Х.Б-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй.

Иймд 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн И овогт Н-ын А (Р...)-гийн төрсөн эцэг Г овогт Х-ын Б (Р...) мөн болохыг тогтоож, хүү Н.А-г эцэг Х.Б-ийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хариуцагч Э.Н шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирж чадахгүй тул өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримт ирүүлээгүй ба нэхэмжлэгч Х.Б нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн И овогт Н-ын А (Р...)-гийн төрсөн эцэг Г овогт Х-ын Б (Р...) мөн болохыг  тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14дугаар зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн И овогт Н-ын А (Р...)-г эцэг Г овогт Х-ын Б (Р...)-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсанаар шүүх хуралдаан 14 цаг 37 минутад хаав.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА