| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0038/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/85 |
| Огноо | 2024-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.А,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Э-т холбогдох эрүүгийн 2335000000240 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............................ өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн ................. сумын .............. ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б- овогт Б-ын Э-, (РД: ............................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутагт “Нуурын хоолой” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Д.Ц- шүүгдэгчээс 2.600.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Үүнээс нийт 619.800 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч Б.Э-оос хохирогч Д.Ц-д баримтаар тогтоогдсон 619.800 төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгуулах, харин бусад гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн төрлийн хэрэгт анх удаа холбогдож, сонсгосон зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн цаг хугацаанд Б.Э-ын биед мөн гэмтэл учирсан тул энэ талаар хүсэлтээ гаргаж, эрх бүхий хяналт тавьж байгаа байгууллагууд, хяналтын прокурор, түүний дээд шатны прокурор, улсын ерөнхий прокурорт удаа дараа гомдол гаргаад явж байсан. Б.Э- нь болсон үйл явдлыг үгүйсгэх, өөрийгөө илт өмөөрөх хэмжээний хүн биш гэж ойлгож байгаа... Миний үйлчлүүлэгчийн гаргасан үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж дуусаад Увс аймгийн Прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэгдсэн. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас өөрт ашигтай байдлаар нотлох баримтыг цуглуулж орж ирсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болоод байгаа үйл баримтыг мэддэг ганц эрүүл хүний мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусган оруулж ирээгүй. Энэ хэрэгт цагаатгах талын буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг миний үйлчлүүлэгчид ач холбогдолтой байдлаар цуглуулаагүй. ...Д.Ц- гаднаас орж ирэхдээ мэнд асуухад бид нарын мэндийн хариу өгсөн боловч Донойд мэндийн хариулт өгөөгүй гэж хэлсэн байдаг. Гэрчээс асуухад 2 хутга махтай таваг дээр тавьж өгсөн, эхний хутгыг нь аваад мах идэх гээд байхаар нь би Д.Ц- ахын зан араншинг мэддэг учраас би хутгыг нь авчихсан, дахиад Б-иас шаардаад хутгаа аваад ар талдаа бариад суугаад байсан учраас би ажиглаад хараад байсан гэдгийг Г- буюу Т- удаа дараа хэлсэн. ...Б.Э- босох гээд хойш орон дээр унахад дээрээс нь заамдах маягтай дарж унасан, би архи уугаагүй эрүүл байсан учраас Д.Ц- тэр 2 маргалдаад хутга бариад суугаад байсан тул юмыг яаж мэдэх вэ, хутгалчхаж магадгүй гэж үзээд хараад суугаад байсан гэж гэрч Т- мэдүүлсэн. Энэ гэрчийн мэдүүлэгт яагаад ач холбогдол өгөхгүйгээр яллах дүгнэлтэд тусгахгүйгээр зөвхөн тухайн үед согтуу байсан гэх Б- буюу Х-, согтуу байсан хохирогч Д.Ц-гийн мэдүүлэг, согтуу байсан гэрийн эзэн Б-ийн гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөөд яллах дүгнэлт үйлдэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж, Эрүүгийн тусгай ангид заасан зүйл заалтаар зүйлчилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Э-ын биед тухайн үед гэмтэл учирсан гэхдээ гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн гэмтэл учруулсан хүн нь ганц нагац ах Ц-. Хохирогч Д.Ц-гийн биед учирсан гэмтлийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй. Тэгэхдээ санаатай үйлдлээр гэмтэл учруулаагүй, харин биеэ хамгаалахдаа гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн байцаалт, хэргийн оролцогч нарын асуултад хариулт өгөөд явж байгаа. Түүнээс огт ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэх мэдүүлэг өгөөгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн үйлдэл бол санаатай үйлдэл биш, санаатай гэмтэл учруулаагүй, биеэ хамгаалах буюу аргагүй хамгаалалтыг хийхдээ биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд миний үйлчлүүлэгч Б.Э-ын гаргасан үйлдлийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад сонгосон зүйл, ангийг би хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан надаас эхэлж үүсээгүй гэдгийг нотлох 2 зүйл байгаа. Нэгд Т-гийн мэдүүлэгт мэнд асуухад Д.Ц- бид нарын мэндийн хариу өгсөн боловч Донойгийн мэндийн хариу өгөөгүй. Хоёрт Д.Ц- мэдүүлэгтээ “би Б.Э-т газрын тухай асуудал ярихад дундуур нь Б- орж ирээд хөгшин төгцөг минь, бид нар одоо ажлын бус цагаар явж байна, ажлын өрөөнд нь очоод ажлын цагаар наад асуудлаа яриарай гэж хэлсэн” гээд бичүүлчихсэн байгаа. 2 дугаарт дайралт хэнээс эхэлж үүссэн бэ гэдгийг Т- мэдүүлэгтээ өгсөн байгаа. Эхлээд хутга ирсэн, дахиад 1, 2 дахь хутгыг аваад босох гэтэл би гар дээрээс нь бариад авсан, би хоол идмээр байна гээд суугаад гарыг тавиулсан гэж хэлсэн. Тэгэхээр дайралт хийх тодорхой, завдалтын байдалд Д.Ц- байсан гэдэг нь илэрхий байна. 3 дугаарт урьдчилан сэргийлэх буюу албаны үүргээ би аргагүй хамгаалалтаар сайн гүйцэтгэсэн. Мөрдөгч намайг та гэмт хэргийг таслан сэргийлэх чиг үүрэгтэй хүн мөртлөө та өөрөө гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа. Би гэмт хэрэг үйлдээгүй, тэр хүн над руу дайрсан, би амиа хамгаалсан, харин ч албаны үүргээ би нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өнөөдөр би амьд сэрүүн ингээд зогсож байгаа. Хэрвээ би гүйцэтгээгүй бол Д.Ц- намайг алаад, би нутгийнхаа шороонд, Д.Ц- энд гавтай зогсож байх байсан. 4 дүгээрт энэ хүнээ аваач, намайг алах гээд байна гэж би тусламж гуйсан. Наадах хүн чинь байнга намайг ална гэдэг юм, одоо хутгатай болчихлоо, наад хүн чинь алж магадгүй шүү гэж би сануулсан. 5 дугаарт шинжлэх ухааны хувьд зулгаралт гэж юу вэ? гэдгийг эмч нараас нь шинжлэх ухааных нь тодорхойлолтыг харвал яасан юм бэ. Энгийн үгээр би өөрийнхөө ойлгож байгаагаар тайлбарлавал бид нар гүйж яваад бүдэрч унахад зулгаралт яаж үүсдэг билээ. Тэгтэл миний зүүн суганы фото зураг дээр зөвхөн ойр орчмынх нь арьс огт гэмтэхгүйгээр зүсэлт үүссэн байгаа. Зулгаралт гэдэг бол тэр чигт нь үүсгэж байж захаасаа гол руугаа хүндэрч үүсдэг гэж үзэж байгаа юм. Тийм тодорхойлолттой юм байна лээ. Прокурор надаас Д.Ц-гийн биед санаатай гэмтэл учруулсан уу гэж асуусан, би үгүй гэсэн. Би бол аргагүй хамгаалалт хийсэн гэдэг байр суурьтай байгаа. Би Д.Ц-гийн биед, хамар орчимд байгаа шалбархай надтай хамааралтай байхыг үгүйсгэхгүй гэдгээ би хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Харин 8 дугаар хавирганы гэмтэл надад ямар ч хамааралгүй. Хуулиар хүн өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ шүүгдэгч болгон ёс зүйгүй байна гэж байхгүй. Би өөрийнхөө намтартай холбоотой 2 зүйлийг хэлэхэд би аймагт 2 түрүүлж, улсад нэг түрүүлсэн. Гэмт хэрэгт холбогдоод явж байсан 2 хүүхдийг батлан даалтад аваад, шинжлэх ухааны хичээлээс гадна ёс зүй, нийгмийн хичээл, ахуй заагаад тухайн 2 хүүхэд нэг нь хилийн цэрэгт ажиллаж, нэг нь программын инженер болчихсон явж байна. Гэхдээ миний 40 гаруй шавь нараас улсын прокурор, өмгөөлөгч, дарга, цэрэгт ч байна. Тэгэхээр миний гаргасан амжилтыг судлах хэрэгтэй, би ёс зүйгээ алдчихсан хүн биш. Эхний Б-ын мэдүүлэг, Т-гийн мэдүүлэг хоёр нь агуулгын хувьд ижил байна лээ. Б-оос 2 дахь удаагаа мэдүүлэг авахад мэдүүлэг нь өөрчлөгдсөн байхад дахиад яагаад Т-гаас мэдүүлэг аваагүй юм бэ. 2 дугаарт зүсэлт үүссэн байна гэдгийг нарийн мэргэжлийн эмч нотлоод, боолт хийлгээд зургийг нь авчихсан байхад яагаад тухайн эмчээс тодруулга мэдүүлэг авахгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг би хэлэхийг хүссэн юм. Монголын хууль, шүүх, прокурор, мөрдөгч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нийгэм эрх зүйн багшийн хувьд эргэлзэж байгаа зүйл байна, ойлгохгүй байгаа зүйл байна. Гэхдээ та бүхний шийдвэрийг би хүндэтгэж үзэх болно. Би өөрийн амиа хамгаалсан Монгол Улсын нэг иргэн байна. Ингээд миний нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг та бүхнээсээ хүсье” гэх мэдүүлгийг гаргав.
Эрүүгийн 2335000000240 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутаг "Нуурын хоолой" гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед үхрээ хайж яваад Өгөөмөр багийн төвийн манаач Д.Б-ийн гэрт очиход тус сумын засаг дарга Б.Э-, Б.Х-, Ц.Т- болон гэрийн эзэн Д.Б-ь нар байсан. Манай хүү Ц.Б- тус сумын Зэлийн гол багт Манка гэх хүнээс хашаа худалдаж авсан бөгөөд тухайн худалдаж авсан хашааны хажуу талд худалдаа үйлчилгээний зориулалттайгаар газар эзэмшүүлэх талаар засаг дарга Б.Э-т хүсэлт гаргаж байсан. Харин тухайн газарт 2022 оны намар Зоригоо гэх залуу зөвшөөрөлгүй хашаа барьсан. Би сумын төв рүү байнга ороод байдаггүй болохоор засаг дарга Б.Э-той уулзсан дээрээ тухайн зөвшөөрөлгүй хашааг буулгаж, миний хүсэлтийн дагуу уг газрыг олгож өгөх талаар хэлсэн. Тэгэхэд Б.Э-той хамт явсан Б.Х- гэх залуу яриан дундуур хөгшин төгцөг минь, юу яриад байгаа юм, энэ чинь ажлын газар биш гэсэн. Би уг Б.Х- гэх залууд хандаж, надад сумын төв байнга орж засаг даргатай уулзаад байх боломж байхгүй учир уулзсан дээрээ хүсэлт тавьж байна гэж хэлээд бидний хооронд маргаан үүсэж байхад Б.Э- нь миний хамар хэсэг рүү цохисон. Намайг санамсаргүй байхад Б.Э- цохисон болохоор би манарсан бөгөөд би Б.Э-ыг барьж авахад, намайг газар унагаасан. Тэгэхэд миний зүүн хавирга хэсэг рүү хүн өшиглөсөн. Тухайн үед Ц.Т- гэх залуу Б.Э-, Б.Х- нарыг надаас салгаад аваад явсан. Харин би Д.Б-ь гэх айлд хонож маргааш өглөө цагдаагийн байгууллага болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Уг хэрэг нь Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутаг "Нуурын хоолой” гэх газар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед ойролцоогоор 40 минутын хугацаанд болсон. Тухайн үйл явдал болоход Д.Б-ь, түүний эхнэр Ц- болон Ц.Т-, Б.Х-, Б.Э-, П.Б- бид нар байсан. Б.Э- нь миний толгой, хамар, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон ба миний хамар хугарсан, зуун нүд улайсан, тухайн үед толгой хавдаж өвдөж байсан бөгөөд одоо хаван буусан боловч толгойны өвчин хэвээр байна.
...Б.Э- маргалдаж байгаад нүүр лүү цохисон. Тэгээд барьцалдаж газарт унасан байхад толгойн орой руу болон эрүү рүү 3 удаа цохисон. Нэг удаа хавирга руу өшиглөсөн. Тэр өшиглөсөн хүнийг хараагүй нүүрээ гараараа дарж хамгаалж нөгөө гараараа барьцалдсан байсан. Б.Э- салахдаа өшиглөсөн гэж ойлгосон. Гэтэл аймгийн төвд Б.Э- уулзахдаа Б- нь таныг өшиглөсөн гэж хэлсэн. Б- нь таныг өшиглөснөө мэдэхгүй байна гэж хэлсэн. ...Би хутгаа тавганд орхисон байсан. Ноцолдох үед хутга бариагүй. Б.Э-ыг хутгалсан зүйл байхгүй. Биеэ хамгаалж ноцолдсон зүйл бий..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-8 дахь тал);
2. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би гал дээр байсан шөл гаргах хооронд хэн, юу гэж хэлснийг мэдэхгүй байна, Д.Ц- Б.Э- хоёр барьцалдсан байдалтай, Д.Ц-гийн дээр Б.Э- гараад суусан байхаар нь хажууд байсан хүмүүстэй хамтарч уг хоёр хүнийг салгаад Б.Э-, П.Б-, Т-, Х- нар машинд суугаад явсан. Харин Д.Ц- манайд үлдсэн бөгөөд хамраас нь цус гарсан, хавирга дээр юм өвдөж байна гэхээр нь манай гэрт унтаж амраад өглөө гэр лүүгээ морио унаад явсан.
...Би хутга тавьж өгөөд шөл гаргах хооронд Д.Ц-, Б.Э- нар маргалдаад барьцалдаж аваад зүүн ор, баганы хооронд унаад ноцолдоод байсан. Д.Ц- доор нь орсон, Б.Э- дээр нь байсан. ...Д.Ц- нь хутгаар мах идэж байсан. Ноцолдох үед Д.Ц-гийн гарт хутга байсан эсэхийг анзаараагүй, Б.Э-ыг хутгалж харагдаагүй. Хувцас хунар нь урагдсан, цус болсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-17 дахь тал);
3. Гэрч Ч.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Д.Ц- ямар хүнээр зодуулсан талаараа хэлсэн зүйл байхгүй. Харин Д.Ц- хэлэхдээ урьд орой буюу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой нэг хүнтэй маргалдаж тэр хүн нь намайг түрүүлж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал);
4. Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Э-, Д.Ц- хоёр хоорондоо ам зөрж байх зуур Д.Б-ь нь гал дээрээс мах гаргаад өгөхөөр нь амсаад гадна гараад машиндаа сууж байтал гэр дотор Б.Э-, Т-, Д.Ц- нарын дуу чанга сонсогдож Т- яг хэнд хандаж хэлсэн гэдгийг мэдэхгүй, энэ хоёр хүнийг салгаж авмаар байна гэж хэлж байсан. Би машин дотор сууж байтал Д.Ц- ах гэрээс гарч ирээд машины хажууд зогсохоор нь би ах та зүгээр үү гэхэд миний хавирга хугарсан юм шиг боллоо гэж хэлээд зогсож байтал Т-, Х-, Б.Э- нар нь одоо явъя гэсэн гарч ирэхээр нь би Б.Э-ыг аваад явсан.
...Б.Э- нь тэр үед цагаан пудволк, бараан өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан, хувцас хунар нь цус болсон зүйлгүй урагдаагүй байсан. Т- халамцуу байсан, гэхдээ гайгүй байсан. Б.Э-, Б.Б- нар согтуу байсан. Д.Б-ь нэлээд согтсон байсан. Д.Ц- морьтой ирсэн. Согтуу байдал ажиглагдаагүй. Би жолооч хүн тул архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);
5. Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аавыг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд явж байхад Б.Э- нь эмнэлгийн гадна эхнэрийн хамт ирж уулзаад таны нүүр, хамрыг би нэг цохисон. Тэрийгээ би хариуцна. Харин хавиргыг хэн цохисныг хэлчих үү гэж байгаад Б.Б- таны хавиргыг өшиглөж гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд аав маань тэр Б.Б-оо аваад ир гэж хэлсэн. Тэгээд Эрчмийн ойролцоо очоод Б.Э-, Б-ыг дагуулж ирж уулзсан. Тэр үед Б.Б- нь ааваас тамхи нэрж уучлалт гуйгаад би өөрөө согтуу байсан учраас таныг цохисон эсэхээ санахгүй байна. Цохисон бол намайг уучлаарай гэж уучлалт гуйсан. Энэ бүгдийг ярьж байхад би хажууд нь байсан учир сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);
6. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 382 дугаартай “....үзүүлэгч Д.Ц-гийн биед цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний баруун ирмэгт цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогт, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, үүдэн дээд баруун 4 дүгээр шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний баруун ирмэгт цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогт, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, үүдэн дээд баруун 4 дүгээр шүдний сулрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал);
7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 383 дугаартай “...Үзүүлэгч Б.Э-ын биед хамрын зүүн угалз, зүүн хацар, цээжний зүүн хажууд, баруун гуяны урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц, ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл биш байна. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал);
8. Шинжээч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг гэмтлүүд нь хурц, ир, үзүүртэй зүйлийн улмаас үүсэх боломжгүй. Учир нь дээрх гэмтлүүд нь зүсэгдсэн болон хатгагдсан шинж тэмдэг байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал);
9. Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Тэгээд намайг гэртээ байж байтал Э- 18:00 цагийн орчимд байх манайд эхнэрийнхээ хамт ирсэн. Тэгээд надад Д.Ц- ах чамтай уулзана гэж байна. Би Д.Ц-тэй уулзахдаа хамрын асуудлыг би хариуцна, хавирганы асуудлыг чамайг хариуцна, чи гэмтээсэн шүү гэж хэлчихсэн шүү гэж надад хэлсэн. Би тухайн үед Б.Э-т би Ц-г өшиглөсөн зүйл байхгүй гэдгээ хэлэхэд “Хөгшин чинь төрийн алба хашиж байгаа хүн, зодоон цохионы асуудалд орчихоор ажлаас чөлөөлөгддөг юм байна. Чи Д.Ц- ахтай уулзаад хавиргыг нь би цохисон гээд хэлчих. Найзыгаа нэг удаа бод” гэж гуйсан. Тэгээд би түүнтэй хамт яваад Д.Ц- ахтай очиж уулзахдаа уучлалт гуйсан. Таны хавиргыг би цохисон гэж уучлалт гуйсан. Б.Э- ажлаас чөлөөлөгдөнө гэж ятгасан, Э- бид хоёр дунд сургуульд хамт сурч байсан найзууд учир би түүнийг бодоод Д.Ц-д энэ талаар хэлсэн юм. ...Угаасаа хохирол төлбөр гарах байх тэр мөнгийг нь би даана. Гэхдээ шоронд явахгүй байх гэж Д.Э- надад хэлсэн. Надад мөнгө төгрөг өгсөн өгөхөөр амласан, дарамталж сүрдүүлсэн зүйл байхгүй. Би Д.Ц-г цохиж, өшиглөсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал);
10. Яллагдагч Б.Б-ыг Б.Э-той бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллагдагчаар татсан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 7 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол (хавтаст хэргийн 134-136 дахь тал);
11. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаартай “Яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, (хавтаст хэргийн 137-139 дэх тал);
12. Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/604 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн материалыг хүргүүлсэн тухай” албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогч Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн:“... Би хутгаа тавганд орхисон байсан. Ноцолдох үед хутга бариагүй. Б.Э-ыг хутгалсан зүйл байхгүй, зодсон зүйл байхгүй. Биеэ хамгаалж барьцалдаж ноцолдсон зүйл бий. Б.Э- нь Улаангомд уулзахдаа та хутга авч дайрсан гэж хэлж байна лээ. Би түүнд хутга авч дайрсан зүйл байхгүй гэдгээ хэлсэн...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал);
2. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ хоёр хүн хэн хэнийгээ ямар байдлаар нэгийгээ цохисон талаар мэдэхгүй байна. Маргаан болох үед маргаанд оролцсон хүмүүс нь гартаа ямар нэгэн хутга болон түүнтэй адил төрлийн мэс барьсан талаар мэдэхгүй, анзаарсан зүйл байхгүй. Мах таваг дээр гаргаж өгөхдөө 2 хутга тавьж өгсөн. Өөр надад хэлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал);
3. Яаралтай түргэн тусламж /103/ -ийн эмчээс Б.Э-ын биед үзлэг хийж, ”Үзлэгт 1 см орчим арьсны түвшинд зүсэгдсэн шархтай байна. Боолт хийв” гэж бичсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дахь тал);
4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 383 дугаартай “...Гэмтлийн байрлал: Хамрын зүүн угалзад 0.3х0.1 см, цээжний зүүн урд хажуу дунд хэсэгт ташуу байрласан 1.8х0.3см, баруун гуяны урд дунд хэсэгт босоо байрласан 1.2х0.3 см тав тогтсон зулгаралтуудтай. Зүүн хацарт нүдний доод зовхины ирмэгээс доош 2 см зайд 0.4х0.1 см тав нь хуурч унасан өнгөц зулгаралттай...Б.Э-ыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14:00 цагт 103-р үзсэн эмчийн үзлэгт онош: Зүүн хөхний хэсгийн зүсэгдсэн шарх. Эмч Р.Баасанхүү (үзлэгт 1 см орчим арьсны түвшинд зүсэгдсэн шарх байна. Боолт хийв), Үзүүлэгч Б.Э-ын биед хамрын зүүн угалз, зүүн хацар, цээжний зүүн хажууд, баруун гуяны урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц, ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл биш байна. Хамрын зүүн угалз, зүүн хацар, цээжний зүүн хажууд, баруун гуяны урд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...”гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал);
5. Б.Э-ын зүгээс Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 383 дугаартай дүгнэлтийг танилцаад, эс зөвшөөрч гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 56 дахь тал);
6. Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол (хавтаст хэргийн 57 дахь тал);
7. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хавтаст хэргийн 66-68 дахь тал);
8. Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Д.Ц- гэх хүн нь миний ээжийн дүү буюу миний нагац ах юм. Би түүнтэй маргалдаад байх шалтгаан байхгүй. Д.Ц- нь надаас хууль, ёс зүйд нийцэхгүй зүйл шаарддаг юм. Тухайлбал: Ч-ын 3 залуу, Т-ийн 3 залуу, -ийн 2 залуу, Д-ийн 1 залуу нарыг Өгөөмөр уулын зүүн бэлд хаваржуулахгүй албадан нүүлгэж өг гэж надаас шаарддаг юм. Өгөөмөр уулын зүүн бэлд Д.Ц-гийн өвөлжөө байдаг бөгөөд уг өвөлжөөнөөс 2-3 км орчим зайд эдгээр залуучууд хаварждаг юм. Мөн энэ айлууд Баян нуурын хөвөөнд очиж зусдаг бөгөөд энэ айлуудын холын бэлчээртэй бод мал нь Өгөөмөрийн араар байгаа айлуудын намаржаа, өвөлжөөгөөр бэлчдэг тул тэднийг болиулж өгөөч гэж шаарддаг. 3 дахь шаардлага нь ................. сумын төв Эл багт байгаа Д.Ц-гийн хүү Б- гэх айлын хамар хашаа болох Зоригоо гэх айлын хашааг буулгаж өг, би хашаанд байшин барих гэж байгаа гэж шаардаж байсан. Эдгээр шаардлага, гуйлтууд нь биелэх боломжгүй бөгөөд энэ талаар би хэлдэг байсан...Д.Ц- болон хүү Б- нар сумын баяр наадам болдог газрыг Засаг дарга надад өгнө гэж хэлсэн. Би хашаалж аваад түрээсээр наадам хийнэ гэдэг цуу яриаг иргэдийн дунд гаргасан байсан. Энэ нь надад миний нэр хүндэд муугаар нөлөөлөх болсон. Би тэр газрыг өгнө гэж хэлээгүй. Тухайн хэрэг гарсан гэх өдөр энэ яриа мөн давтагдаж яригдсан...Д.Ц- нилээд согтуу орж ирсэн, би мэнд ус мэдэхэд гаднаас ууртай орж ирээд миний мэндийн хариуг өгөхгүй, чи муу хулгайч юу хийж яваа юм, та нар төрийн машин уначихсан архидаж яваа юм уу гэж хэлсэн. Түүнээс болж идсэн уугаагүй, газар өгсөн аваагүй гэж маргалдаж эхэлсэн. Тэр хооронд Б-ь, Б- нар чанасан мах гаргаж таваглаад бидний өмнө тавьсан. Ц- хоймор талд дээр суугаад би урдаас нь харж суугаад миний баруун гар талд Б-, зүүн гар талд Т- сууж байсан. ...Ц- надруу чамайг ална доён /айлын ганц залуу гэсэн утгатай/ пизда минь гэж хэлсэн. Би түүнд та ямар учиртай юм бэ? танай залуу хүртэл намайг ална бүлнэ гээд байдаг, би яасан юм бэ, би та нарт өөрийгөө алуулахгүй, гэр бүлээ ч алуулахгүй. Үнэхээр бидний дундаас нэг хүн алах гээд байгаа юм бол тэр төрсөн эгчээ очоод алчих гэж би түүнд хэлсэн. Ц- бид хоёрыг холбож байгаа ганц хүн манай ээж Ц-гийн эгч Ц юм. Тэгж байх зуур Б-ь хутга авч ирсэн. Ц- түрүүлээд хутга шүүрч авах гэхэд нь түүнээс түрүүлээд Т- шүүрээд авсан. Ц- дахин хутга авч ир, би хоол идмээр байна гэж хэлсэн. Б-ь дахин нэг хутга авч ирсэн. Тэр хутгыг Ц- шууд аваад надруу хутгаар зангаад ална шүү гэж хэлсэн. Тэгээд хутга ардаа бариад өндийгөөд босоход нь Т- хажуугаас нь түүний хутгатай гарыг барьж авсан. Тэгэхэд Ц- би хоол идэх гэж байна гэхэд Т- гарыг нь тавьсан. Намайг хутгалж алж мэднэ шүү гэж Т-, Б- нарт хэлсэн. Ц- надруу хутгаа далайгаад “Чамайг ална” гэж хэлээд надруу босоод ирсэн. Би урдаас нь босоод гэдийхдээ гэрийн зүүн талын орон дээр унасан. Тэгэхэд Ц- надруу хутгаа далайсан хэвээрээ махтай таваг даваад над дээр ирээд намайг дарсан. Би түүнийг дарахад нь зүүн тийш эргэсэн, тэгэхэд тэр хүний барьсан хутга миний биений зүүн талаар ор луу шаасан...би тэдэнд та нар энэ хүнийг салгаж аваачээ энэ хүн чинь хүн аллаа гэж хэлсэн. Ц-г би гараараа түлхэж, хөлөөрөө жийгээд түлхээд холдуулсан. Тэр үед Т- хутгатай гарыг, Б- нөгөө гарыг нь барьж авсан...Ц- нэлээд согтуу байсан. Би халамцуу боловч болсон явдлыг бүгдийг сайн санаж байна. Т- эрүүл байсан. Б- халамцуу байсан...Миний зүүн суга орчимд хутгаар хатгагдаж 5 см орчим зүсэгдсэн. Баруун гуянд 3 см орчим хутгаар зүсэгдсэн. Цээжний зүүн хэсэг суганд учирсан гэмтлийг Ц- хутгатай дарж унахдаа үүсгэсэн. Харин баруун гуяны гэмтлийг би түлхэж холдуулж байхад үүссэн байх. Бид хоёр нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй. Тэр хүн хутгатай намайг дарж унаад би зүүн тийш хазайгаад түүнийг нүүр лүү нь гараараа түлхээд хөлөөрөө өрц орчимд жийгээд холдуулсан...Ц-г эмнэлэгт ирж үзүүлж байхад нь би очиж уулзаад та намайг зүсэж ийм сорви үлдээсэн гэж шархаа үзүүлэхэд Ц- нь би хутга аваагүй та гурав намайг алах байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-74 дэх тал);
9. Б.Э-ын биеийн зүсэгдсэн шархыг нотлох гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 117-118 дахь тал);
10. Б.Э-ын зүгээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-т бичгээр гаргасан “Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 383 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний биед нэмэлтээр дахин дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт (хавтаст хэргийн 129 дэх тал);
11. Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол (хавтаст хэргийн 130-131 дэх тал);
12. Б.Э-оос 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрахад бичгээр гаргасан“ ..Дахин шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлт, уг хүсэлтийг хангахаас татгалзсан тухай ерөнхий прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай тогтоол, (хавтаст хэргийн 146-150 дахь тал);
13. Б.Э-оос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдол, түүнийг хүлээн авахаас татгалзсан тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/21 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 154-160 дахь тал);
14. Гэрч Ц.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц- нь Э-ыг ална гэж хуруугаа заахад Э- та угаасаа намайг ална гэж хэлээд байгаа...махан дээр хутга тавихад Ц- ах хутга авах гэж гараа явуулахад нь би түрүүлээд хутгыг нь авчихсан. Учир нь тэр хоёр маргалдаад байсан юм. Тэгээд Ц- би хоол идмээр байна хутга аваад ир гэж хэлээд Б-ь дахин хутга авч ирж өгөхөд нь Ц- хутгыг аваад хутга барьсан гараа ардаа аваад хажуулдаад суугаад байсан...” гэх мэдүүлэг ” (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
16. Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид багаасаа нэг ангид суралцаж, хамт өссөн найзууд юм. Б.Э- нь ................. сумын уугуул хүн бөгөөд дунд сургууль төгсөөд их сургуульд суралцаж, түүх нийгмийн багш мэргэжил эзэмшсэн, төгсөөд сургуульдаа багш, эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 2020 оноос сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа. Эхнэр хүүхэд нь Улаангом суманд байдаг. Өөрөө ................. суманд ээжийнхээ гэрт ирж, очоод амьдардаг. Зан араншингийн хувьд найзууд дундаа чөлөөтэй харьцаатай, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, багаасаа илтгэл тавьдаг, нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Сумын Монгол ардын намын даргаар ажиллаж байсан. Засаг дарга болсон улс төрч хүн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал);
17. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байгаа. Энэ хугацаанд 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр маань ................. суманд дунд сургуульд суралцаж төгсөөд Боловсролын их сургуульд суралцаж, түүх, нийгмийн багш мэргэжил эзэмшсэн, ................. сумын сургуулийн багш, эрхлэгчээр ажиллаж байгаад Удирдлагын академид суралцаж төрийн захиргааны удирдлагын мэргэжлийг эзэмшсэн. Улмаар сумын Монгол Ардын Намын даргын ажил хийж байгаад 2020 оноос сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа. Би сумандаа эмчээр ажиллаж байгаад 2017 оноос Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжиж ирсэн. Түүнээс хойш Улаангомд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа, нөхөр Улаангом, ................. сумын хооронд ирж очин ажиллаж амьдардаг. Манай том хүүхэд 12 настай, бага хүүхэд нэг настай. Ахуй амьдралын хувьд “Subaru Forester” загварын машинтай, 3 өрөө байртай. Өрхийн сарын орлогын хувьд би хүүхэд асрах чөлөөтэй, ажиллахгүй байгаа. Ажилласан тохиолдолд сард 2.000.000 төгрөгийн цалин авдаг, нөхөр 900.000 төгрөгийн цалинтай. Нөхөр маань зан араншингийн хувьд шударга, хэлэх үгээ шулуухан хэлчихдэг, бодож санаад байдаггүй. Элдэв муу санаад хонзогноод яваад байдаггүй, цайлган цагаан зантай хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслол, найз нөхдийн хүрээнд хааяа тохируулан хэрэглэдэг, агсам согтуу тавиад байдаггүй, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал);
18. Б.Э-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал);
19. Б.Э-ын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 97-101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч Б.Э-, хохирогч Д.Ц- нар нь садан төрлийн холбоотой хүмүүс байх бөгөөд хохирогч Д.Ц- 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үхрээ хайж яваад орой 20 цагийн үед Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутаг “Нуурын хоолой” гэх газарт байх Д.Б-ийнд гэрт ороход тэднийд тус сумын засаг дарга буюу шүүгдэгч Б.Э-, гэрч Б.Б- (Х-), Ц.Т-, П.Б- болон гэрийн эзэн Д.Б-ь нар хамт байсантай тааралдаж, улмаар Д.Ц- нь засаг дарга Б.Э-т хандан “Манай хүү Ц.Б-ы худалдаж авсан хашааны хажууд 2022 оны намар З гэх залуу зөвшөөрөлгүй хашаа барьсан. Тэр хашааг буулгаж, газрыг нь миний хүсэлтийн дагуу надад олгох асуудлыг шийдэж өгмөөр байна” гэж хэлснээр тэдний хооронд хэрүүл, маргаан үүсэж, шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Ц-гийн хамар тус газарт гараараа цохисон,
Хохирогч Д.Ц- нь Б.Э-ыг барьж авахад Б.Э- түүнийг газар унагаж, толгой, эрүү тус газарт нь нэг бус удаа цохисон, тэднийг салгах үед Б.Э- нь хохирогчийн зүүн талын хавирга тус газарт өшиглөсөн гэх үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
Тодруулбал: Хэрэг учрал болсон орой иргэн Д.Б-ийн гэрт зөвхөн шүүгдэгч Б.Э-, хохирогч Д.Ц- нарын хооронд хэрүүл, маргаан үүсэж, тэд барьцалдаж ноцолдох үед шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь:
Хохирогч Д.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Э- нь миний толгой, хамар, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон ба миний хамар хугарсан, зүүн нүд улайсан, толгой хавдаж, хавантсан, Э- надтай барьцалдаж байгаад надаас салахдаа миний хавирга уруу өшиглөсөн гэж ойлгосон” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Уг хүмүүс мах идэж байх хооронд би гал дээр байсан шөл гаргах үед Ц-, Э- хоёр барьцалдсан байдалтай, Ц-гийн дээр Э- гараад суусан байхаар нь хажууд байсан хүмүүстэй хамтарч тэр хоёрыг салгасан. Салгахад Ц-гийн хамраас цус гарч байсан. ...Ц- манайд үлдэж, хоносон бөгөөд хамраас нь цус гарсан, хавирга дээр юм өвдөж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 16-17 дахь тал),
Гэрч Ч.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2023 оны 09 сарын 09-ний өдөр дуудлагаар Өгөөмөр багийн Нуурын хоол гэх газарт очиход Д.Ц-гийн хамар хугарсан, зүүн талын хавирга хугарсан байж магадгүй гэхээр нь уг хүнийг үзээд 2 дугаар шатны эмнэлэг рүү шилжүүлсэн. Д.Ц- нь урд орой нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүнтэй маргалдаж, тэр хүн нь зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Мах амсаад гараад машин дотор сууж байтал гэр дотор Э-, Т-, Ц- нарын дуу чанга сонсогдож, Т- “энэ хоёр хүнийг салгаж авмаар байна” гэж хэлсэн. Тэгж байтал Д.Ц- ах гарч ирээд хажууд зогсохоор нь ах та зүгээр үү гэхэд миний хавирга хугарсан юм шиг боллоо гэж хэлсэн. Б.Э- намайг зодсон гэж хэлсэн. Э-, Б- нар согтуу байсан, Ц- согтуу байдал ажиглагдаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 23 дахь тал) зэрэг баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-гийн биед цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний баруун ирмэгт цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогт, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, үүдэн дээд баруун 4 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлүүд учирсан, хохирогч Д.Ц-гийн биед учирсан цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох нь Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 382 дугаартай дүгнэлт, шинжээч Н.О-ын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байна. (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
Мөрдөн байцаалтын шатанд Б.Б- (Х-)-ыг хэрэг учрал болсон орой хохирогч Д.Ц-г өшиглөж, түүний зүүн талын 8 дугаар хавирганд нь хөнгөн хохирол учруулсан буюу Б.Э-той бүлэглэж, хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч тухайн орой Б.Б- нь хохирогч Д.Ц-гийн зүүн талын хавирга тус газарт өшиглөж, гэмтээсэн нь баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй,
Тэрээр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн үед хохирогч Д.Ц-г өшиглөөгүй гэдгээ Б.Э-т хэлэхэд тэр “Хөгшин чинь төрийн алба хашиж байгаа хүн, зодоон цохионы асуудалд орчихоор ажлаас чөлөөлөгддөг юм байна. Чи Ц- ахтай уулзаад хавиргыг нь би цохисон гээд хэлчих, найзыгаа нэг удаа бод, би Ц-тэй уулзахдаа хамрын асуудлыг би хариуцна, хавирганы асуудлыг чамайг хариуцна гээд хэлчихсэн” гэх мэтээр гуйсан. Тэгээд би түүнтэй хамт яваад Ц- ахтай уулзаж, таны хавиргыг би цохисон гэж уучлалт гуйсан. Э- өөрийгөө ажлаас чөлөөлөгдөнө гэж намайг ятгасан. Бид найзууд тул би түүнийг бодоод Ц-д түүнийг цохисон гэж хэлсэн. Б.Э- надад угаасаа хохирол, төлбөр гарах байх, би тэр мөнгийг даая, гэхдээ шоронд явахгүй байх гэж надад хэлсэн. Тэрнээс надад Д.Ц-г зодож өшиглөсөн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна. (хавтаст хэргийн 84 дэх тал),
Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой хохирогч Д.Ц-гийн зүүн талын хавирга тус газарт өшиглөж гэмтээсэн үйл явдал болоогүй, харин тэрээр шүүгдэгч Б.Э-ын гуйлтаар Д.Ц-г өшиглөж, 8 дугаар хавиргыг нь гэмтээсэн гэж мэдүүлсэн нь нотлогдож байх тул прокуророос Б.Б-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Б.Э-ын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон нь үндэслэл бүхий, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ц-, Д.Б-ь, Ч.М-, П.Б- нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Ц-, гэрч Д.Б-ь, Ч.М-, П.Б-, Ц.Ц-, шинжээч Н.О-, яллагдагч Б.Б- нарын мэдүүлгүүд, 382 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Харин гэрч Ц.Тулгын мэдүүлэг, Б.Б-ын яллагдагчаар анх удаа өгсөн мэдүүлгүүдийн агуулга нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Б- нь аавд тамхи нэрж, уучлалт гуйгаад би өөрөө согтуу байсан учраас таныг цохисон эсэхээ санахгүй байна. Цохисон бол намайг уучлаарай гэж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал), хохирогч Д.Ц-гийн “Харин Б.Б- (Х-) нь миний зүүн талын хавирга уруу өшиглөж, 8 дугаар хавирга хугалсан. Намайг Улаангом суманд ирээд эмнэлэгт үзүүлсний дараа Б.Э- нь Б.Б- (Х-)-г дагуулж ирж уулзахдаа би таны хамар, нүдийг цохисон ба хавиргыг тань хугалсан хүн Б.Б- гэж хэлэхэд тэр надаас уучлалт гуйсан” гэх агуулга бүхий мэдүүлгүүд (хавтаст хэргийн 4 дэх тал)-ийн эх сурвалж нь Б.Б-ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэнийг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутагт “Нуурын хоолой” гэх газарт гэрч Д.Б-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Ц-г зодож, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирлыг учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Э- нь хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.Э- нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Э-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э-ын хохирогч Д.Ц-гийн нүүр, хамар тус газар гараараа нэг бус удаа цохисон үйлдэл, мөн хавирга тус газарт нь өшиглөсөн үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан “цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Э-, хохирогч Д.Ц- нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
2. Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч Ө.Н нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж, Б.Э-ыг цагаатгуулах байр суурьтай оролцсон бөгөөд тэдгээрийн тайлбар, дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Тодруулбал: Шүүгдэгч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн үед Д.Ц- над руу хутгатай дайрч, миний зүүн суга орчимд хутгаар хатгагдаж 5 см орчим зүсэгдсэн. Баруун гуянд 3 см орчим хутгаар зүсэгдсэн. Цээжний зүүн хэсэг суганд учирсан гэмтлийг Ц- хутгатай дарж унахдаа үүсгэсэн. Харин баруун гуяны гэмтлийг би түлхэж холдуулж байхад үүссэн байх. Бид хоёр нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй. Тэр хүн хутгатай намайг дарж унаад би зүүн тийш хазайгаад түүнийг нүүр лүү нь гараараа түлхээд хөлөөрөө өрц орчимд жийгээд холдуулсан. ...Ц-г эмнэлэгт ирж үзүүлж байхад нь би очиж уулзаад та намайг зүсэж ийм сорви үлдээсэн гэж шархаа үзүүлэхэд Ц- нь би хутга аваагүй бол та гурав намайг алах байсан гэж хэлсэн. Би тухайн үед амиа хамгаалсан, харин ч албаны үүргээ би нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өнөөдөр би амьд сэрүүн ингээд зогсож байгаа. Хэрвээ би үүргээ гүйцэтгээгүй бол Д.Ц- намайг алаад, би нутгийнхаа шороонд, Д.Ц- энд гавтай зогсож байх байсан. Хэрэв миний үйлдлээс Д.Ц-гийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзвэл би түүнийг санаатай зодож гэмтээсэн асуудал байхгүй. Би өөрийгөө хамгаалж, хариу үйлдэл үзүүлснээс үүссэн гэмтэл байхыг үгүйсгэхгүй. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргасныг түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байна.
Шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтээс үзэхэд тэд шүүгдэгч Б.Э-ыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой, 20 цагийн үед Увс аймгийн ................. сумын Өгөөмөр багийн нутаг, Нуурын хоолой гэх газар байсан, Д.Б-ийн гэрт өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хохирогч Д.Ц-гийн эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэх үндэслэлээр цагаатгуулахаар маргажээ.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл (1) Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба Т-рсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, (2) Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй. (3) Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж тус тус заажээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд зөвхөн гэрч Ц.Т-гийн “Ц- нь Э-ыг ална гэж хуруугаараа заахад Э- та угаасаа намайг ална гэж хэлээд байгаа гэж хэлсэн. ...Ц.Б-ь тавагтай махан дээр хутга авчирч тавихад Ц- ах хутга авах гэж гараа явуулахад би түрүүлээд хутгыг нь авчихсан. Учир нь тэр хоёр маргалдаад байсан юм. Тэгээд Ц- би хоол идмээр байна хутга аваад ир гэж хэлээд Б-ь дахин хутга авч ирж өгөхөд нь Ц- хутгыг аваад хутга барьсан гараа ардаа аваад хажуулдаад суугаад байсан. Тэгэхэд Б.Э- энэ хүн намайг угаасаа ална гэж яриад байдаг хүн одоо хутга шөвөгтэй ч болчихлоо, намайг алчихаж мэднэ гэж хэлээд босохоор өндийхөд Ц- дагаад боссон, Э- хойшоо орон дээр унахад Ц- дээрээс нь дараад авсан. Э- урдаас нь тэр хүнийг холдуулах гээд гараараа түлхэж, хөлөөрөө жийсэн. Тэднийг салгах үед Ц-гийн гарт хутга байсан, яг хутгаар хүн хутгалах гэж далайж, чичсэн зүйл харагдаагүй” гэх мэдүүлгээс өөр бусад нотолгооны хэрэгслүүдэд хохирогч Д.Ц- нь Б.Э-той маргалдах үед гартаа хутга барьж байсан талаар тусгагдаагүй,
Тухайн үед Б.Э-ын биед хамрын зүүн угалз, зүүн хацар, цээжний зүүн хажууд, баруун гуяны урд хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан нь тогтоогдсон хэдий ч тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болох нь хавтаст хэргийн 53-54 дэх талд авагдсан шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 383 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.
Дээрхээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Б.Э-ын биед хурц, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн нэг ч гэмтэл учраагүй нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Ц- нь хэрэг учрал болсон орой Б.Э- уруу хутга авч дайран, түүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц хэмжээний хууль бус халдлага, довтолгооныг хийсэн үйл баримт болоогүй байна.
Түүнчлэн хэрэг учрал болсны дараа шүүгдэгч Б.Э-ын өмсөж явсан хувцас зүсэгдсэн, цус болсон зүйл байгаагүй талаар гэрч Ц.Т-, П.Б- нар тодорхой мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.Э-ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э- болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нараас гаргасан “Шүүгдэгч Б.Э- нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хохирогч Д.Ц-гийн хууль бус Т-рсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э- нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүйг дурдах нь зүйтэй.
Яллагдагч Б.Б- буюу Х- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар анх удаа мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Э-ын гуйлт, ятгалгаар хэргийн бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж мэдүүлсэн боловч тухайн үед Б.Б-оос хууль сануулж мэдүүлэг аваагүй, тэрээр яллагдагчаар мэдүүлэг өгсөн, нөгөөтэйгүүр шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2335000000240 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд “Цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 382 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч Д.Ц- нь мөрдөн байцаалтын шатанд: “Би эмчилгээ, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу 2 удаа явж ирсэн. Эмчилгээний зардалд 2.600.000 төгрөг зарцуулсан” гэх мэдүүлгийг өгч, гэмт хэргийн хор уршгийг нотлох зорилгоор 619.800 төгрөгийн үнийн дүн бүхий 7 ширхэг НӨАТ-ын баримтыг нотлох баримтаар өгсөн байна.(хавтаст хэргийн 8, 45-47, 119-121 дэх тал);
Иймд энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Ц-гээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 2.600.000 төгрөгөөс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Э-оос 619.800 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-д олгож, үлдэх 1.980.200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Э-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хохирогч Д.Ц-гийн ............ дугаарын утсанд удаа дараа холбогдож, шүүх хуралдааны товыг тухай бүр мэдэгдэхэд тэрээр мал ахуйг нь харах хүн байхгүй тул шүүх хуралд оролцох боломжгүй, хохирлын талаар хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгсөн, тэр хүрээндээ хохирлоо гаргуулж авна гэх хариуг өгч байсан нь шүүгчийн туслах Г.Б-ийн үйлдсэн “Шүүхийн мэдэгдэх хуудас”-аар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс хохирогч Д.Ц-г шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангах зорилгоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, удаа дараа хурлын тов мэдэгдэж, шүүхэд дуудсан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хариуг өгч байсан, гэмт хэргийн хор уршиг 2.600.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтыг шүүхийн шатанд бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй, нэмж хохирол нэхэмжлэх эсэхээ илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумд эдлүүлэх санал гаргаж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “..Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биеэ авч явж байгаа байдал, энэ хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гээд харгалзан үзэх зүйлүүд бий. Холбогдож байгаа хэргийн хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял гэх мэтээр сонгох санкцтай зүйл заалт байгаа. Б.Э- нь торгох ялыг төлөх санхүүгийн боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр орлоготой хүн байгаа. Сумын удирдлага хүний хувьд заавал нийтэд тустай ажил хийлгэх шаардлагатай биш. Тэгэхээр Б.Э-ын хувийн байдлыг нь харгалзан, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, торгох ялыг хэрэглэж өгнө үү. Б.Э- нь торгох ялыг хуулийн хугацаанд төлөх бүрэн боломжтой” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Б.Э- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “А.А- прокурорт намайг яллах л зорилго байсан болохоос хүний амьдрал ахуй, ажил төрөл, залуу хүний хувьд энэ хүн юуг хэлээд байна гэж нэг ч удаа бодоогүй. Ямар зорилгоор, яах гэж намайг дэндүү туйлширсан байдлаар буруутгаж байгааг би ойлгохгүй байгаа учраас би шийтгэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.Э- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 90 дэх тал),
-Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э- нь хувийн байдлын хувьд ......... онд төрсөн, ....... настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн ................. сумын Засаг дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 90, 97-100, дахь тал);
Түүнчлэн гэрч Э.Б-, Ц.А-, түүний эхнэр Б.М нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ буюу хохирогчийн эрүүл мэндэд тус тусдаа хөнгөн гэмтлийн шинжийг хангах хохирол учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн арилаагүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан түүнд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суух Увс аймгийн ................. суманд биш, Увс аймгийн Улаангом суманд хийлгэж эдлүүлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
7. Шүүгдэгч Б.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-оос гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Б- овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуун) цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э-оос гэмт хэргийн хор уршигт 619.800 (зургаан зуун арван есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгож, хохирогчийн үлдэх 1.980.200 (нэг сая есөн зуун наян мянга хоёр зуу) төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Э-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА