| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2020/01980/И |
| Дугаар | 182/ШШ2021/01073 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2021/01073
2021 05 24 182/ШШ2021/01134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, С.Ц ,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, С.У ,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, С.У нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хздхя,
Хариуцагч: Дхис тус тус холбогдох,
“Хууль зүйн яамнаас нэг удаагийн тэтгэмж, алдангийн хамт 160,206,030 төгрөг гаргуулах, С.Цд орон сууцны дэмжлэг үзүүлэх, Дотоодын их сургуулиас С.Цд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг, даатгалын мөнгө 7,150,000 төгрөг бүгд 269,148,292 төгрөг гаргуулж, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.У, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ур, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч Хздхяны төлөөлөгч Ц.Баярмагнай, хариуцагч Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөгч С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С.Ц, С.У, С.Ур нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...27 жил цэргийн газар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амь насаа алдсан Бөхбаярын Сонинпилийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-т зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн цалин , чөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах.
Бидний аав, нөхөр Бөхбаярын Сонинпил Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1965 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 330 дугаар тушаалаар цэрэгт татагдан 0101 дүтээр ангид алба хааж байгаад мөн сайдын 1968 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар тушаалаар ЗХУ-д Хилийн цэргийн дээд сургуулийн офицер бэлттэх курст сонсогч, мөн сайдын 1969 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 391 дүгээр тушаалаар хилийн 27 дугаар отрядад улс төрийн орлогчоор / бага дэслэгч/ 8 дугаар сарын 06-наас өдрөөс томилогдон ажиллаж байгаад Хилийн ба ДЦУЕГ-ын даргын 1978 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 406 дугаар тушаалаар Намын дээд сургуульд суралцсан. Бидний аав Б.Сонинпил нь НАХЯ-ны сайдын 1982 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 608 дугаар тушаалаар Цэргийн тусгай дунд сургуульд улс төрийн орлогчоор хошууч цолтой 7 дугаар сарын 01-ний өдрөөс, 1988 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 6/166 дугаар тушаалаар Цэргийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний секторт редактороор дэд хурандаа цолтойгоор 3 дугаар сарын 22-ны өдрөөс тус тус томлогдон ажиллаж байсан тухай лавлаагааг Тагнуулын Ерөнхий газар, Тусгай Архивын лавлагаа ирүүлсэн Б.Сонинпилийн тухай албан тоотоор тогтоогдож байгаа болно. Ийнхүү бидний хайрт аав, хань Б.Сонинпил нь цэргийн алба хааж эхэлснээс хойш Монгол улсын Батлан хамгаалах яам, цэргийн байгууллагад ажиллах гараагаа тавьж, жирийн цэргийн алба хаагчаас эхлэн ажил амьдралаа цэргийн байгууллагатай холбон улмаар дээд сургууль төгсөн дэд хурандаа цол хүртэл дэвшиж 1990 онд зэвсэгт хүчний АН-26 онгоц осолдох хүртэл тухайн үеийн Цэргийн дээд сургууль одоогийн Хууль сахиулахын их сургуульд багш, улс төрийн хэлтсийн дарга, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан билээ.
1990 онд зэвсэгт хүчнээс тус ангийн АН-26 онгоцоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу тусгай томилолтоор албан үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ АН-26 онгоц осолдоход нас барсан бөгөөд бага насны С.Ур, өсвөр насны С.У нар өнчирч үлдэн бидний ээж С.Ц хань нөхөргүй болж бидэнд дааж давшгүй хүнд гарз тохиолдсон болно. Тухайн үед Цэргийн дээд сургуулиас Б.Сонинпилийн оршуулгын зардлыг гаргаж өгсөн байдаг юм. Харин С.У хагас өнчний тэтгэмжийг 16 нас хүртлээ 2 сар, бага насны С.Ур 16 нас хүртлээ нийгмийн халамжийн байгууллагаас авсан байдаг бөгөөд үүнээс өөр ямар нэг тэтгэвэр тэтгэмж тус Цэргийн дээд сургуулиас огт өгч байгаагүй болно. Албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан хүмүүсийн ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалингаар тооцож 5 жилээр олгодог хуультайг тухайн үедээ уй гашууд автан, 2 хүүхдээ тэжээх гэж ядарч зовж байсан С.Ц огт мэдээгүй байсан болно. Оршуулгын зардлыг гаргаад, оршуулах ёслолыг үйлдэж сарын дараа нийгмийн халамжаас дуудаж, хагас өнчний тэтгэмж 2 хүүхдэд нь өгсөн тул бүхий л тэтгэмжийг өгч байна гэж бодсон байдаг. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хууль сахиулахын их сургуулиас бидний ар гэрийн хүнд байдалтай гэх өргөдлийг үндэслэн 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох үеэр нас барсны улмаас ар гэрт нь олгодог тэтгэмж авсан эсэхийг асуухад нь бид ар гэрт нь тэтгэмж олгодог болохыг дөнгөж мэдсэн болно.
Ингээд бид ямар нэг тэтгэмж авч байгаагүй талаараа сайн мэдэж байгаа тул Хил хамгаалах газраас лавлахад 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 3/1593 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоотоор 1990 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/57 дугаар тушаалаар 700 төгрөгийн буцалтгүй тусламж, Цагдаагийн дээд сургуулийн 1993 оны 3 дугаар сарын 6/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон гэсэн боловч бид энэ талаар огт мэдэхгүй байгаа болно. Мөн Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 499 дугаар албан тоотоор 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай ээж С.Цийг гэрчээр байцаасан 223-224 дүгээр хуудсыг авсан юм. Энэхүү гэрчээр байцаасан протоколд зурагдсан гарын үсэг нь манай ээж С.Ций гарын үсэг биш байсан болно. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 10.1.2, 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар бидний хайрт аав, хань Б.Сонинпил албан үүргээ гүйцэтгэж тусгай томилолтоор явж байхдаа осолд орсон тул 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна. Цэргийн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Зэвсэгт хүчний АН-26 онгоц осолд орж сүйрэхэд амь насаа алдсан Б.Сонинпилийн ар гэр 30 жилийн турш хуулийн дагуу олгогдох нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг огт аваагүй учраас Б.Сонинпилийн албан тушаалын цалинг 2020 оны байдлаар Дотоод хэргийн их сургуулиас гаргуулж, 2020 оны байдлаархи албан тушаалын цалин хөлсний хэмжээгээр тооцож , 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Тухайн үед цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг огт авч байгаагүй тул 2014 оны Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолын хавсралтын 1-д зааснаар 1990 ба түүнээс өмнөх онд авч байсан цалингийн хэмжээний итгэлцүүрийг 715 гэж тогтоосны дагуу бидний аав Б.Сонинпилийн сарын дундаж цалин 1235.5 төгрөгийг 5 жил буюу 60 сараар үржүүлэхэд 74128 төгрөг болно. Үүнийг 715 гэх итгэлцүүрээр үржүүлэхэд 53.001.520 төгрөг болж байгаа болно. 2020 оны байдлаархи тухайн албан тушаалын цалинг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон байдаг байна. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох аргачлалыг хуульчлан баталсан байна. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэвэр тэтгэмж бодох цалин хөлсөнд үндсэн цалингаас гадна удаан жил ажилласны болон цолны нэмэгдэл , бусад урамшууллыг оруулж тооцохоор заасан байдаг байна. Тухайн үед авч байсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал; цэргийн байгууллагаас цэргийн алба хаагчид олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлогыг мэдэх боломжгүй байгаа тул 2020 оны байдлаар Б.Сонинипилийн ажиллаж байсан албан тушаалын үндсэн цалин удаан жилийн болон цолны пэмэгдлүүдийг тооцож нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тооцуулан олгуулах нь хууль болон шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа болно.
Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульийн 21 дүгээр зүйл, 2-д зааснаар: “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.” гэсний дагуу ар гэрт олгох тэтгэмжийг Хууль сахиулахын их сургууль болон түүний дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүйн яамнаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Нэхэмжлэгч С.У, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Ций итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ур нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмнө нь 27 жил цэргийн газар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амь насаа алдсан Бөхбаярын Сонинпилийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-д зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэттэмжийг гаргуулах гэж байсан бол одоо 27 жил цэргийн газар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амь насаа алдсан Бөхбаярын Сонинпилийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-д зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 106,801,020 төгрөг, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг 30 жилийн турш олгоогүй алдангид 53,405.010 төгрөг, нийт 160,206,030 төгрөг, даатгалын мөнгө 7,150,000 төгрөг, нэхэмжлэгч С.Ц тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг, бүгд 269,148,292 төгрөг гаргуулах, С.Цд тэжээгчээ алдсан тэтгэвэрийг тогтоолгох, Дотоодын их сургуульд тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах, С.Цд орон сууцны дэмжлэг үзүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож ихэсгэж болно.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ. 2 дахь заалтад Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно гэсний дагуу Хууль зүйн яамнаас нэг удаагийн тэтгэмж, алдангийн хамт 160.206.030 төгрөгийг гаргуулах, С.Цд орон сууцны дэмжлэг үзүүлэх, Дотоодын их сургуулиас С.Цд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101.792.262 төгрөг, даатгалын мөнгө 7.150.000 төгрөг нийт 108,942,262 төгрөг гаргуулж, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах гэж шаардлагаа тодорхой болгож байна.
Цэргийн албан хаагчийи тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд: Цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах албан хаагч Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: 1/ зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч. түрүүч, байлдагч: гэж зааснаар 1965-1990 он хүртэлхи хугацаанд Дотоодын их сургуульд улс төрийн хэлтсийн дарга, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан дэд хурандаа Бөхбаярын Сонинпил Зэвсэгт хүчний ахлах офицер байх тул цэргийн тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй байна.
Дэд хурандаа Б.Сониипил нь 1990 оны 2 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ Зэвсэгт хүчний 109 дүгээр ангийн Монгол 12101 тэмдэгтэй АН-26 онгоц сүйрэх үед амь насаа алдсан байх тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 2 дахь хэсэгт зааснаар албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас нас барсан байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар дэд хурандаа Б.Сонинпил албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тул нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байна.
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 -д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно гэсиээр нэхэмжлэгч нар сарын дундаж цалин 1.780.017 төгрөгийг 60 сараар үржүүлж 106,801,020 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа авах ёстой байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 5 дахь хэсгийн заалтыг хүчийнгүй болгосноор тэтгэвэр тэтгэмжийг 1995 оноос өмнөх цэргийн алба хаагчид авахаар болсон байна.
Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2-р хавсралт: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам” , 1 дүгээр зүйлд: “ Цэргийн албан хаагч нас барсан ... тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоход энэ журмыг баримтална” , 7 дугаар зүйлд: “ ... нас барах өмнө нь энэ журмын дагуу нэг удаагийн тэтгэмж авсан тохиолдолд тэтгэмж дахин олгохгүй”, 8 дугаар зүйл: “ ... нас барсан цэргийи албан хаагчийн ар гэрт тэтгэмжийг хапъяалах яам, тусгай газраас олгоно”, Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолын хавсралт: “ Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиодолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”ын : 1.2 дахь хэсэг: “ Төрийн тусгай албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас хохирсон тохиолдолд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтална”, мөн журмын 2.1, 2.2-д заснаар 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно, Төрийн албаны хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохооор заасан бол ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй” , 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт. өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйл, “ 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө ... нас барсны улмаас... тэтгэвэрийг тогтоогоогүй бол ... хуулийн дагуу тогтоосугай” зэрэг хууль зүйн үндэслэлүүдээр дэд хурандаа Б.Сонинпилийн ар гэр нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг аваагүй болох нь Батлан хамгаалах яамны архивын лавлагаа болон холбогдох бусад баримтуудаар нотлогдсон, нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй гэх хуулийн заалт үндэслэл байхгүй байх тул ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламжид 106.801,020 төгрөг олгох үндэслэлтэй байна.
Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг 30 жилийн турш олгоогүй алдангид 53,405,010 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлийн хувьд
БНМАУ-ын 1958 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “ БНМАУ-ын тэтгэвэрийн хууль” -ийн 5 дугаар бүлэг, “Цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүлд олгох тэтгэвэр”, 37 дугаар зүйл: “ Цэргийн хугацаат албаны байлдагч, түрүүч ахлагч нар.. нас барвал гэр бүл нь тэтгэвэр авах эрхтэй”, 53 дугаар зүйл, “ БНМАУ-ын зэвсэгт хүчний системд ажиллаж байгаа офицер... тэдний гэр бүлд ... улсын тэтгэвэр олгох журмыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөл тогтооно”
1970 оны 7 сарын 23-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 132 дугаар зарлигаар баталсан “БНМАУ-ын аймаг хотын ардын депутатуудын хурлын тухай дүрэм”-ийн хорин хоёрдугаар зүйл, Хөдөлмөр нийгэм хангамжийн талаар хэсгийн ж) хэсэгт: “ Өндөр настан тахир дутуу бологчид, тэжээгчээ алдагчдад олгох тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажил зохионо.”, мөн дүрмийн з) хэсэгт: “ материалын тусламж зайлшгүй шаардагдаж байгаа хүмүүст тогтоосон журмын дагуу тэтгэмж олгож, гэнэтийн аюулд нэрвэгдсэн, онцын гачигдал тохиолдсон иргэдэд тусламж үзүүлэх”, 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 28 дугаар зүйл, 11 дэх хэсэг: “... нас барвал түүний гэр бүлд ... нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэх тухайн үеийн хууль тогтоомжуудаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг нас барсан Б.Сонинпилийн гэр бүлд өгөх үүрэг нь Засгийн газарт буюу Хууль зүйн яаманд байсан байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйл 3 дахь заалт: тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол сарын тэтгэвэр, тэтгэмжийн дүнгээс саатуулсан хоног тутамд хугацаатай хадгаламжийн хүүгээр бодсон алдангийг аль буруутай байгууллагаар нохон төлүүлнэ.”гэх заалт 2015 оны 12 сарын 05-ны одор хүртэл мөрдөгдөж байсан байна. Дэд хурандаа Б.Сонинпилийн ар гэр нэг удаагийн буцалтгүй тусламжийг цаг хугацаанд нь олгоогүй тал дээр туйлын гомдолтой байгаа болно. Иймд Иргэний хуульд зааснаар алданги тооцож байгаа бөгөөд алдангийн хэмжээ үндсэн дүнгийн тавин хувиас хэтрэхгүй гэх Иргэний хуулийн заалтыг баримтлан 106,801,020 төгрөгийн буцалтгүй тусламжийн тавин хувь болох 53,405,010 төгрөгийг алдангид тооцуулж гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Даатгалын мөнгө 7,150,000 төгрөг гаргуулах үндэслэлийн хувьд Батлан хамгаалахын төв архиваас 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэрчийг байцаасан протокол нотлох баримтаар хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч С.Ц хэзээ ч гэрчээр байцаагдаж байгаагүй, гарын үсэг зураагүй бөгөөд уг протоколд зурагдсан гарын үсэг түүнийх биш гэж маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасаны дагуу 2020 оны 09 сарын 04-ний өдөр ШШҮХ-ийн 3454 дугаар шинжээчийн дүгнэлтээр протоколд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд С.Ций гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Уг иргэний хэрэгт С.Цийг гэрчээр байцаасан протоколоос гадна Батлан хамгаалах төв архиваас ирүүлсэн бусад гэрчээр байцаасан протоколд хохирогчдод улсын даатгалаас 10.000 төгрөг өгч байсан тухай мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан байдаг. С.Ц даатгалын 11.000 төгрөгийг огт аваагүй, түүнд энэ мөнгийг хүлээлгэж өгсөн тухай ямар нэгэн баримт байхгүй бөгөөд энэ даатгалын мөнгийг С.Цд өгөх ёстой тул нэхэмжилж байгаа болно. Даатгалын гэх 10.000 төгрөгийг 2014 оны Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүулэх, тэтгэвэрийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолын хавсралтын 1-д зааснаар 1990 ба түүнээс өмнөх онд авч байсан цалингийн хэмжээний итгэлцүүрийг 715 гэж тогтоосны дагуу 715 гэх итгэлцүүрээр үржүүлэхэд 7,150,000 төгрөг болж байгаа юм.
Дэд хурандаа Б.Сонинпилийн эхнэр С.Ций тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101,792,262 төгрөг гаргуулах үндэслэлийн хувьд: С.Ц нь түүний нөхөр Б.Сонинпилийг нас барснаас 2 жилийн дараа 1992 оны 5 дугаар сарын 01-нээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.Тухайн үед БНМАУ-ын Их хурлын 3 дахь удаагийн сонгуулийн II дугаар чуулганаар 1958 оны 5 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэвэрийн хууль үйлчилж байсныг 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 189 дүгээр зарлигаар нэмэлт өөрчлөлт оруулж, албан ёсны бүрэн эхийг хэвлэж байсан болох нь Д.Нацагдоржийн нэрэмжит номьш сангаас нотлох баримтаар авчруулсан БНМАУ-ын хуулиудын эмхэтгэлийн 1 -р ботийн 24-44 дэх талд бүрэн эхээрээ байгаа болно. БНМАУ-ын Тэтгэвэрийн хуулийн Дөрөв дүгээр бүлэг, Тэжээгч хүн нь нас барсан гэр бүлийн хүмүүст олгох тэтгэвэр гарчигтай, 30 дугаар зүйл: “ Тэжээгч хүнээ алдсан эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барахаас өмнө , түүнчлэн нас барснаас хойш 5 жилийн дотор өндөр насатсан. тахир дутуу болсон бол тэтгэвэр авах эрхтэй” / эмхэтгэл 35 дахь тал гэж заасыы дагуу С.Ц нь тэжээгч Б.Сонинпилийг нас барснаас хойш 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 1992 оны 5 сарын 1-нээс энэ хуульд заасан тэжээгч хүнээ алдсан тэтгэвэр авах эрхтэй болсон байна.
Мөн хуулийн Наймдугаар бүлэг Тэтгэвэрийн хэмжээг тооцож гаргах ьлй г:х гарчигтай. 53 дугаар зүйлд: “ БНМАУ-ын зэвсэгт хүчний системд ажиллаж байгай офицер тэдний гэр бүлд улсын тэтгэвэр олгох журмыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл тогтооно" гэх заалтаар офицерүүдийн гэр бүлд олгох Сайд нарын Зөвлөлийн тогтоол байсан хэдий ч Засгийн газраас архивт байхгүй гэх тул мөн хуулийн Тав дугаар бүлэг: Цэргийн албан хаагчил ба тэдний гэр бүлд олгох тэтгэвэр гарчигтай, 40 дүгээр зүйлийг баримтлан цэргийн албан хаагч осолд орсны улмаас нас барвал энэ хуулийн 32 дугаар зүйлийн в-д заасан хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг тооцоход 360 төгрөгнөөс 65 хувьд 234 төгрөг, үлдэх хэсгээс 20 хувьд 1235.5 төгрөгийн цалингаас 360-ыг хасахад 875, 5 төгрөг үлдэх бөгөөд үүний 20 хувь 175.1 төгрөг, нийт 409.1 төгрөгийн тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй байна. Энэ мөнгийг С.Ц 1992 оны 5 дугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл авч байх ёстой бөгөөд нийт 2 жилээр үржүүлэхэд 142,366.8 төгрөг үүнийг 2014 оны Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх тэтгэвэрийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолын хавсралтын 1-д зааснаар 1990 ба түүнээс өмнөх онд авч байсан цалингийн хэмжээний итгэлцүүрийг 715 гэж тогтоосны дагуу 715 гэх итгэлцүүрээр үржүүлэхэд 101,792,262 төгрөг болж байгаа болно.
С. Цэвээнд тэжээгчээ алдсан тэтгэвэрийг тогтоолгох шаардлагын хувьд С.Ц нь түүний нөхөр Б.Сонинпилийг нас барснаас 2 жилийн дараа 1992 оны 5 дугаар сарын 01-нээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.Тухайн үед дагаж мөрдөж байсан БНМАУ-ын Тэтгэвэрийн хуулийн Дөрөв дүгээр бүлэг, Тэжээгч хүн нь нас барсан гэр бүлийн хүмүүст олгох тэтгэвэр гарчигтай, 30 дугаар зүйл: " Тэжээгч хүнээ алдсан эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барахаас өмнө, түүнчлэн нас барснаас хойш 5 жилийн дотор өндөр насалсан, тахир дутуу болсон бол тэтгэвэр авах эрхтэй” / эмхэтгэл 35 дахь тал / гэж заасны дагуу С.Ц нь тэжээгч Б.Сонинпилийг нас барснаас хойш 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 1992 оны 5 дугаар сарын 01-нээс энэ хуульд заасан тэжээгч хүнээ алдсан тэтгэвэр авах эрхтэй болсон байна. Мөн хуулийн 45 дугаар зүйлд: “ ... тэтгэвэрт гарсан иргэдэд амьдралын туршид тус тус олгоно” гэснээр дэд хурандаа Б.Сонинпилийн эхнэр С.Цд тухайн үед тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон бол үлдсэн амьдралынхаа туршид тэтгэвэр авч байх байсан тул 2021 оны 5 дугаар сарын 1-нээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 3 дахь хэсэгт зааснаар С.Ций тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоохдоо хөдөлмөрийн чадваргүй 1 хүнтэй бол 50 хувь гэсний дагуу Б.Сонинпилийн сарын 1.780.017 дундаж цалингийн тавин хувь болох 890,008 төгрөгөөр тогтоох. Үүн дээр Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйл: Тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн хэмжээ, нэмэгдэл , 2 дахь хэсэг: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно” гэсний дагуу 10 хувийн нэмэгдэл 178.000 төгрөг нэмж, 1,068,008.5 төгрөгөөр тогтоох.
С.Цд орон сууцны дэмжлэг үзүүлэх шаардлагын хувьд Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, 6 дахь хэсэгт: “Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ.” гэжээ. Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амь хохирсон бидний аав, хань дэд хурандаа Б.Сонинпил цэргийн байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан бөгөөд амьд сэрүүн байсан бол энэ хуульд зааснаар орон сууцны дэмжлэгт хамрагдах ёстой байсан байна.Түүний хань С.Ц өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон сууцгүй бөгөөд 2 охиныхоо гэр бүлээр ээлжлэн хэсч амьдардаг болно. Б.Сонинпил улсаас орон сууц авч байгаагүй юм.БНМАУ-ын 1958 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “ БНМАУ-ын тэтгэвэрийн хууль-ийг 1990 оны 2 сарын 20-ны өдөр хүртэл дагаж мөрдөж байсан бөгөөд энэ хуулийн 53 дугаар зүйл, “ БНМАУ-ын зэвсэгт хүчний сястемд ажиллаж байгаа офицер... тэдний гэр бүлд ... улсын тэтгэвэр олгох журмыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөл тогтооно” гэж зааснаар зэвсэгт хүчний офицерүүдэд олгох тэтгэвэр тэтгэмж, тусламжийг энэхүү Сайд нарын зөвлөлийн тогтоолоор зохицуулдаг байсан байна. Гэвч харамсалтай нь энэ тогтоолыг Үндэсний Архивын газар, Батлан хамгаалах яамны төв архив, Засгийн газрын архивуудаас гаргаж өгөхийг хүсэхэд олдсонгүй билээ. Улсын их хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 60 дугаар “ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль батлагдсантай холбогдуулж авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 4 дэх хэсэгт: “ цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг зохицуулах асуудлаар урьд гарсан хууль тогтоомж, Засгийн газар / Сайд нарын зөвлөл, түүний байгуулагуудын шийдвэрийг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 1994 онд багтаан нийцүүлэх” гэж зааснаар 1994 оны 6 сарын 13-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өмнө дагаж мөрдөгдөж байсан харилцааг зохицуулсан шийдвэрүүд тусгагдсан байна гэж үзэж байна.
|
|
1992 оны 5 сарын 04-ний өдөр батлагдсан Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дахь хэсэгт: “Цэргийн ангийн мэдлийн орон сууцанд амьдарч байгаа офицерийн орон сууцны хөлсийг 30 хүртэл хувиар чөлөөлнө, анги байгууллага орон сууцаар хангаагүй бол орон сууцны үнэлгээт хөлсний 30 хүртэлхи хувьтай тэнцэх тусламжийг олгоно, офицерүүдэд байнга оршин суух газраа амины орон сууц барихад хөнгөлөлт үзүүлнэ” гэх зэргээр орон сууцаар улсаас хангадаг, орон сууцаар хангаагүй бол хөнгөлөлт тусламж үзүүлдэг байсан байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, 5 дахь хэсэгт зааснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; 12 дахь хэсэг , төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; гэсний дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Энэ нь үндэсэлэлгүй. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тайлбарлаж байна. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заагаад өгсөн байгаа, 1995 оноос өмнө нас барсан, тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагч хүмүүст хамаарна гэж заасан. 2010 оноос өмнөх тэтгэвэр тэтгэмж тогтоолгоогүй хүмүүст бас хамаарна гээд тусгайлан зааж өгсөн байна.
Гарын үсэг тохирсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэж байна. “В” үсэгний зөвхөн дээд хэсэг тохирч байна гэсэн, үндсээрээ тохирохгүй байна гэснийг нотлох баримт судлахаар тодорхой харагдах байх. Батлан хамгаалах төв архиваас ирсэн гэрчээс байцаасан протуколыг ярьж байна. Энэ бол өгсөн тэтгэмж байсан гэж байна. Ганцхан С.Цийг 10 дугаар сарын 08-нд байцаасан бусад гэрчүүдийг 2 дугаар сарын 08-ны өдөр байцаасан байгаа хавтаст хэрэгт байгаа. Замын зардал өгсөн гэдэг тийм зүйл байхгүй. Цэвээнээс 10 дугаар сарын 08-ны өдөр ямар ч замын зардал асуугаагүй. Аль өмнө нь С.Цээс бусад хүмүүсээс байцаалт аваад замын зардлыг олгож өгөөч ээ гэсэн байсан, С.Цээс замын зардал асуугаагүй, С.Цд олгохгүй байсан учраас асуугаагүй байх, яагаад ганцхан С.Цийг 10 дугаар сарын 08-нд асуусан юм, бусад хүмүүсүүсийг 2 дугаар сарын 08-ны өдөр асуусан байсан.
2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон, оршуулгын зардлыг олгосон энэ бол биш Дотоодын их сургуулиас өөрсдөө ирээд оршуулж өгсөн. Эд нар бол юу ч мэдэхгүй. 700 төгрөг нь оршуулгын зардалд орсон юм байна гэж бодсон. 2000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн гэсэн баримтаа гаргаад ир, яг С.Ц авсан гэсэн, гарын үсгээ зураад хүлээн авсан баримтыг гаргаад ирээч гэхэд гаргаж ирдэггүй, байдаггүй. 10.000 төгрөгийг тэтгэмж гэж тайлбарлаж байсан. Энэ нь юу юм бэ гэхээр бусад гэрчүүдийн мэдүүлгээс харахад улсын даатгалын мөнгө гээд 10.000 төгрөг өгсөн гэсэн байсан. С.Ц өөрөө сайн мэдэж байсан гэдэг. Сонинпилийн сефинд хадгалагдаж байсан хадгаламжийн дэвтэр өөрийнх нь бичиг, бармитуудыг нэгийг нь ч хүлээлгэж өгөөгүй, хайчсан юм бүү мэд, ийм юмнууд байх ёстой гээд С.Ц гуай ярьдаг. Нэг ч бичиг баримт, 2 хадгаламжийн дэвтрийг нэгийг нь ч хүлээлгэж өгөөгүй. Ийм сонирхолтой асуудал тухайн үед бий болсон. Замын зардал аваагүй гэдэг нь, худлаа гэдэг нь бусад хүмүүсийн байцаалттай харьцуулахад нотлогдоно. 2000 төгрөг, 700 төгрөг авсан гэдэг боловч баримт нь хаана байгаа юм, С.Ций гарын үсэгтэй нотлох баримт хариуцагч тал гаргаж өгөөгүй, зүгээр л ярьдаг.
Тэтгэвэр тэтгэмжийн асуудалд хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон, хуулиараа энэ хүн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нас барснаас хойш 5 жилийн дотор авах хуулийн зохицуулалт байхад хууль зүйн үндэслэлгүй буруу тайлбар гаргаж байна. Хариуцагч талаас анхнаасаа 1995 оны хууль байсан, үүнээс өмнө огт хууль байгаагүй гэдэг. 1925 оноос эхлээд цэргийн ард гэрт олгох дүрэм, журмууд байгаа, номын тодорхой хэсгийг канондаж авчирсан. Тэтгэвэр тэтгэмж олгох тухай жагсаалт байгаа, хуулийг буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
Хариуцагч Хздхяны төлөөлөгч Ц.Баярмагнай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль /тухайн үеийн нэрээр/-д эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Сонинпил нь албан үүргээ гүйцэтгэж яваад 1990 оны 2 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд осолдсон БНМАУ-ын Зэвсэгт хүчний АН-26 онгоцны ослын улмаас амь насаа алдсан. Энэхүү осолтой холбогдуулан нэхэмжлэгч Чонос овгийн Салзадын Цэвээн, Чонос овгийн Сонинпилийн Урансүх, Сонинпилийн Урансувдмаа нараас Хздхяыг хариуцагчаар татан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нарын нэхэмжлэлд ” ... ямар нэг тэтгэвэр, тэтгэмж тус Цэргийн дээд сургуулиас огт өгч байгаагүй”, “ ... Цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/57 дугаар тушаалаар 700 төгрөгийн буцалтгүй тусламж, Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын Б/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон гэсэн боловч бид энэ талаар огт мэдэхгүй байгаа болно” гэсэн нь үндэслэлгүй болох нь дараах баримтаар нотлогдоно.
Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 08/240 тоот албан бичгээр ирүүлсэн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хохирогч нарын зардлын мөнгө гаргах тухай” Б/1030 дугаар тушаалаар “Цэргийн ерөнхий прокурорын газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/803 тоот албан бичгийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 9 тоот протоколын 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, ... тухайн үед замын зардал авч чадаагүй мэдэгдэлд заагдсан нэр бүхий хүмүүсийн замын зардалд 2363 төгрөг 93 мөнгийг” гаргахыг зөвшөөрч Улаанбаатар хотын банкин дахь Монголын ардын армийн тогтмол хэвлэлийн нэгдсэн редакцийн 181-025 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэн замын зардлыг олгосон, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газраас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 15, 16 бүртгэлийн дугаар, хуулбар үнэн дардастай Нийгмийг аюулаас хамгаалах яамны, Байлдааны гавъяаны одонт Цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Комисс томилох тухай” 6/57 дугаар тушаалаар оршуулгын комиссыгтомилж, осолд орсон нэр бүхий офицеруудын гэр бүлд тус бүр 700 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон, Б.Сонинпил агсны гэр бүл С.Ций хүсэлт, ар гэрийн гачигдлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 6/70 дугаар тушаалаар С.Цд нэг удаа 2000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон, түүнчлэн С.Ц, С.Ур нараас мөнгөн дэмжлэг үзүүлэхийг хүсэж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн захиралд хандан гаргасан өргөдлийг хянан үзээд С.Ций биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан тус их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалаар 1000000 /нэг сая/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.
Мөн Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2795 дугаартай лавлагаанд С.Цийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэчээр байцаасан протоколд “Танд гомдол санал байна уу. Нэхэмжлэх зүйл байна уу” гэсэн асуултад “... мөнгө төгрөгний хувьд 10 мянган төгрөг өгсөн. тэжээгчээ алдасны тэтгэвэр ар гэрт тогтоож өгсөн. Одоогоор нэхэмжлээд байх юм алга.” гэж бичигдсэн баримтууд байна гэжээ. Нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 10.1.2, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... тусгай томилолтоор явж байхдаа осолд орсон тул 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна”, 21 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэсний дагуу ар гэрт олгох тэтгэмжийг Хууль сахиулахын их сургууль болон түүний дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүйн яамнаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүх, арбитрт нэхэмжлэл, гомдол гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үздэг. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 80 дугаар зүйлийн 80.1-д “Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил /Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1/ бөгөөд энэхүү ослын хэрэг 1990 оны 2 дугаар сард гарсан. Өнөөдөр 2020 оны 7 дугаар сарын байдлаар 30 жил 5 сар өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нарын хуулийн үндэслэл болгож буй Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлд “Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул 1990 онд болсон тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх боломжгүй.Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” 02 дугаар зөвлөмжид “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.
БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан бөгөөд энэ хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар С.У 16 нас хүртлээ 2 сар, С.Ур 16 нас хүртэл авсан байна. БНМАУ-ын Тэтгэмжийн тухай хууль 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдан БНМАУ-ын Улсын бага хурлын 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “БНМАУ-ын тэтгэмжийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” 26 дугаар тогтоолын 1- д зааснаар Тэтгэмжийн хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад зүйл заалтыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү хуульд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан төрийн болон цэргийн албан хаагчид тэтгэмж олгох тухай зохицуулалт тусгагдаагүй байсан.Иймээс талийгаач Б.Сонинпилийн гэр бүл С.Ц нь тэтгэмж олгох хуулийн зохицуулалт тухайн үед байхгүйг мэдэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захиралд өргөдөл хүсэлт гаргаснаас харахад илт байх бөгөөд энэ гачигдалтай байдлыг нь үндэслэн Цагдаагийн сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 6/70 дугаар тушаалаар 2000 төгрөгний буцалтгүй тусламж олгогдож байснаар батлагдаж байна.
Иймд дээрх тайлбар, хууль эрх зүйн үндэслэлийн дагуу Хздхяыг хариуцагчаар татсан нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Дотоод хэргийн их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжпэгч С.Ц, С.У С.Ур нарын нэхэмжлэлд ” ... ямар нэг тэтгэвэр, тэтгэмж тус Цэргийн дээд сургуулиас огт өгч байгаагүй”, “ ... Цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/57 дугаар тушаалаар 700 төгрөгийн буцалтгүй тусламж, Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар зьрын Б/70 дугаар тушаалаар 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон гэсэн боловч бид энэ талаар огт мэдэхгүй байгаа болно” гэсэн нь үндэслэлгүй болох нь дараах баримтаар нотлогдож байна.
Үүнд:Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2020 оны 02 дугаар сарын 19-ний едрийн 08/240 тоот албан бичгээр ирүүлсэн 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хохирогч нарын зардлын мөнгө гаргах тухай” Б/1030 дугаар тушаалаар “Цэргийн ерөнхий прокурорын газрын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/803 тоот албан бичгийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 9 тоот протоколын 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, ... тухайн үед замын зардал авч чадаагүй мэдэгдэлд заагдсан нэр бүхий хүмүүсийн замын зардалд 2363 төгрөг 93 мөнгийг” гаргахыг зөвшөөрч Улаанбаатар хотын банкин дахь Монголын ардын армийн тогтмол хэвлэлийн нэгдсэн редакцийн 181-025 тоот дансанд шилжүүлэхээр шийдвэрлэн замын зардлыг олгосон баримт; Цагдаагийн ерөнхий газрын төв архивын газраас 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 15, 16 бүртгэлийн дугаар, хуулбар үнэн дардастай 1990 оны 02 дугаар зарын 21-ний өдрийн “Комисс томилох тухай” 6/57 дугаар тушаалаар оршуулгын комиссын бүрэлдэхүүнийг томилж, байгууллагаас гэр бүлд нь зориулан 700 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон баримт; Б.Сонинпил агсны гэр бүл С.Ций хүсэлт, ар гэрийн гачигдлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 6/70 дугаар тушаалаар С.Цд 2000 төгрөгний буцалтгүй тусламжийг байгууллагаас олгосон тухай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна. Түүнчлэн С.Ц, С.Ур нараас мөнгөн дэмжлэг үзүүлэхийг хүсэж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Их сургуулийн захиралд хандан гаргасан өргөдлийг хянан үзээд С.Ций биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдлыг харгалзан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/111 дүгээр тушаалаар 1000000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Ийнхүү талийгаач Б.Сонинпилийн ар гэрт төрийн байгууллагаас удаа дараалан буцалтгүй тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн байтал нэхэмжпэгчид эс мэдэгчийн дүр эсгэн төрийн байгууллага, түүний тухайн үеийн удирдлагыг гүтгэн төрийн хайр ивээлийг огт хүртээгүй гэж мэдүүлж байгаа нь ёс зүй, шударга байдалтай огт нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 10.1.2, 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар ... тусгай томилолтоор явж байхдаа осолд орсон тул 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна”, 21 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох пэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно” гэсний дагуу ар гэрт олгох тэтгэмжийг Хууль сахиулахын их сургууль болон түүний дээд шатны төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүйн яамнаас нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэснийг эс зөвшөөрч дараахь үндэслэлийг гаргаж байна.
Иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүх, арбитрт нэхэмжлэл, гомдол гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үздэг. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 80 дугаар зүйлийн 80.1-д тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил бөгөөд энэхүү ослын хэрэг 1990 оны 2 дугаар сард гарсан. Өнөөдөр 2020 оны 7 дугаар сарын байдлаар 30 жил 5 сар өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжпэгчид “ ... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... 1000000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох үеэр нас барсны улмаас ар гэрт нь олгодог тэтгэмж авсан эсэхийг асуухад нь бид ар гэрт нь тэтгэмж олгодог болохыг дөнгөж мэдсэн ...” гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцуулахаар барин тавин худал мэдүүлж байна. Энэ нь тэдний гаргасан нэхэмжлэлийн 2 дахь хуудасны дээрээс 3 дахь өгүүлбэрт “Ингээд бид ямар нэг тэтгэмж авч байгаагүй талаараа сайн мэдэж байгаа тул Хил хамгаалах газраас лавлахад 1120 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/1593 дугаар хариу хүргүүлэх тухай албан тоотоор буцалтүй тусламж олгосон ... “ гэж цаг хугацааны зөрүүтэй мэдүүлснээс харагдаж байна.
Үүнээс дүгнэлт хийхэд нэхэмжлэгчид ямар нэгэн аргаар төрөөс мөнгө салгах арга зам хайж хууль хяналтын бүх байгууллага /ХХЕГ, ТЕГ, АТГ, ДХИС гм/-уудад өргөдөл хүсэлтээ хувилан тарааж нэгэнт шийдэгдсэн асуудлаар төрийн албан хаагчдын цаг завыг барж, өөрийн хүслээр тоглолт хийж ирсэн нь тэдний гаргасан өргөдөл, хүсэлтээс харахад илт байна. Нэхэмжпэгч С.Ц, С.У С.Ур нарын хуулийн үндэслэл болгож буй Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлд “Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа" 12 дугаар зөвлөмжид “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан бөгөөд энэ хуульд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар С.У 16 нас хүртлээ 2 сар, С.Ур 16 нас хүртэл 2 жил авсан байна.БНМАУ-ын Тэтгэмжийн тухай хууль 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан БНМАУ-ын Улсын бага хурлын 1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “БНМАУ-ын тэтгэмжийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” 26 дугаар тогтоолын 1-д зааснаар тэтгэмжийг хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бусад зүйл заалтыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү хуульд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан төрийн болон цэргийн албан хаагчид тэтгэмж олгох тухай зохицуулалт тусгагдаагүй байна.
Иймээс талийгаач Б.Сонинпилийн гэр бүл С.Ц нь тэтгэмж олгох хуулийн зохицуулалт тухайн үед байхгүйг мэдэж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаагийн дээд сургуулийн захиралд өргөдөл хүсэлт гаргаснаас харахад илт байх бөгөөд гачигдалтай байдлыг үндэслэн Цагдаагийн сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” 6/70 дугаар тушаалаар 2000 төгрөгний буцалтгүй тусламж олгогдож байснаар батлагдаж байна. Иймд дээрх тайлбар, хууль эрх зүйн үндэслэлийн дагуу Дотоод хэргийн их сургуулийг хариуцагчаар татсан нэхэмжлэгч С.Ц, С.У С.Ур нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц, С.У, С.Ур нар хариуцагч Хздхя, Дхисд холбогдуулан цэргийн ар гэрт олгох нэг удаагийн тэтгэмж болох 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний 53 001 520 төгрөг гаргуулах гэж шаардлага гаргасан./1хх1-2/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн, ихэсгэсэн байна. /2хх109-110/
Хздхяанд холбогдуулан 27 жил цэргийн газар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амь насаа алдсан Б.Сонинпилийн ар гэрт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-д зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 106 801 020 төгрөг, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг 30 жилийн турш олгоогүй алданги 53 405 010 төгрөг, нийт 160 206 030 төгрөг гаргуулах,
Дхисд холбогдуулан нэхэмжлэгч С.Цд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101 792 262 төгрөг, даатгалын мөнгө 7 150 000 төгрөг, С.Цд тэжээгчээ алдсан тэтгэврийг тогтоолгох, Дотоодын их сургуульд тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах гэж тус тус өөрчлөн ихэсгэж, энэхүү шаардлагаа дэмжиж оролцсон болно.
Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяа Байлдааны гавъяаны одонт Цэргийн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан дэд хурандаа цолтой Б.Сонинпил нь 1990 оны 02 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд осолдсон БНМАУ-ын Зэвсэгт хүчний АН-26 онгоцны осол болох үед амь насаа алджээ.
Талийгаач Б.Сонинпил нь 1965 онд цэрэгт татагдан, сонсогч, бага дэслэгчээр ажиллаж байгаад 1978 онд Намын дээд сургуульд суралцаж, 1982 оны 07 сарын 09-ний өдрөөс Цэргийн тусгай дунд сургуульд улс төрийн орлогч, эрдэм шинжилгээний секторт редактороор, 1988 оны 03 сарын 31-ний өдрөөс Цэргийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний секторт редактороор тус тус ажиллаж байсан ба осол болсон цаг хугацаанд албан үүрэг гүйцэтгэж байсан байна. /хх29/
Нэхэмжлэгч С.Ц нь талийгаач Б.Сонинпилтэй 1971 оны 08 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 1972 оны 10 сарын 09-ний өдөр С.У, 1976 оны 03 сарын 30-ны өдөр С.Ур нарыг төрүүлжээ.
Б.Сонинпил агсаны амь насаа алдах үед С.У 17 нас 4 сартай, С.Ур 14 нас 1 сартай байсан бөгөөд БНМАУ-ын Тэтгэврийн хуульд /1958.03.24-ний хуулиар/ зааснаар тэжээгч хүн нь нас барсан гэр бүлийн хүмүүст олгох тэтгэврийг тогтоосон байна. /хх15,20-22, 99/
Б.Сонинпил агсаныг амь насаа алдсантай холбогдуулан дараах байгууллагаас тусламж олгож байжээ.
1. Цэргийн дээд сургуулийн захирлын 1990 оны 02 сарын 21-ний өдрийн Б/57 тоот комисс томилох тухай тушаалаар эрдэм шинжилгээний ажилтан дэд хурандаа Б.Сонинпил, салааны захирагч дэслэгч Ч.Батбаатар нар албан үүргээ гүйцэтгэж яваад гэнэтийн ослоор нас барсаны учир оршуулгын комисс томилж, гэнэтийн осолд орсоны учир нэр бүхий офицеруудын гэр бүлд тус бүр 700 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосугай, /хх 13,102,104/
2. Улсын аюулгүй байдлыг хангах Ерөнхий газрын даргын 1990 оны 11 сарын 16-ны өдрийн Б/1030 тушаалаар замын зардал авч чадаагүй нэр бүхий хүмүүсийн замын зардал 2363 төгрөг 93 мөнгө олгосугай, /хх14,79, 115/
3. Цагдаагийн дээд сургуулийн захирлын 1993 оны 03 сарын 18-ны б/70 тушаалаар тус сургуулийн эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байсан Б.Сонинпил агсаны гэр бүл Цэвээний хүсэлт, ар гэрийн гачигдал үндэслэн нэг удаа 2000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай, /хх103, 2-100/
4. Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 02 сарын 21-ний Б/111 тушаалаар Б.Сонинпил агсаны гэр бүл С.Ций өргөдөл хүсэлтээр 1 000 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсүгэй /хх80/ гэжээ.
5. Мөрдөн байцаалтын 009015 тоот эрүүгийн хэрэгт 1990 оны 10 сарын 08-ны өдөр С.Цийг гэрчийг байцаасан протоколд ...иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрх үүргийг тайлбарлав...миний нөхөр ХЦ-ийн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан байсан...онгоцны осолд орж нас барсан. Энэ явдал онгоцны экипажийн хүмүүсийн хариуцлагагүйгээс болсон гэж бодож байна...маш их гомдолтой байна, мөнгө төгрөгийн хувьд 10 мянган төгрөг авсан.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр ар гэрт тогтоож өгсөн. Одоогоор нэхэмжлээд байх юм алга гэжээ. /хх26-29,143-144, 2-21-44/
Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 04 сарын 24-ны өдрийн 7586 лавлагаанд ...1990 оны мөрдөн байцаалтын 009015 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэрэгт С.Ц иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ 10 мянган төгрөг авсан гэж мэдүүлсэн байна гэжээ. /хх118/
Дээрх нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Талийгаачийн ар гэрт олгосон гэх тусламжуудаас 1990 оны 700 төгрөгийг, замын зардал болон оршуулгын үйл ажиллагааг улсаас зохион байгуулсан тул замын зардал 2363 төгрөгөөс аваагүй, 1993 оны 2000 төгрөгийг мөн аваагүй гэхдээ эдгээрийг нэхэмжлэхгүй,
Тэтгэвэр, тэтгэмжийн талаар хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тогтоогоогүй тул Хздхянаас Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2-д зааснаар нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг мөн хуулийн 19 дүгээр зүйл, 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 106 801 020 төгрөг, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг 30 жилийн турш олгоогүй алданги 53 405 010 төгрөг, нийт 160 206 030 төгрөг гаргуулах, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг даалгах гэж,
Дотоод хэргийн их сургуулиас эхнэр С.Цд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101 792 262 төгрөг гаргуулах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох, тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах, С.Цээс иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг огт аваагүй, мэдүүлэгт 10 мянган төгрөг авсан гэж бичсэн гэтэл энэ талаар санхүүгийн баримтгүй тул 10 мянган төгрөгийг итгэлцүүлээрээр тооцож 7 150 000 төгрөгийг гаргуулна гэж тус тус шаардсан,
Хариуцагч талууд татгалзлын үндэслэлээ...Б.Сонинпил агсаны ар гэрт түүний эхнэр С.Ций хүсэлтээр сургуулийн зүгээс тусламжийг удаа дараа олгож байсан. Осол болох үед мөрдсөн эрүүгийн хэрэгт С.Цийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан бөгөөд тухайн мэдүүлэгт 10 мянган төгрөг авсан гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгийг үгүйсгэх баримтгүй байна. Тухайн үеийн санхүүгийн баримт гарахгүй тул тушаалуудыг үнэлэхэд тусламж авсан нь тогтоогдож байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1995 оны 01 сараас дагаж мөрдөхөөр заасан мөн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэг: Хздхяанд холбогдох шаардлагын тухайд:
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг 1994 оны 06 сарын 13-ны өдөр баталж, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 2 -т цэргийн тэтгэмж нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж, нэг удаагийн тэтгэмж, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж гэж 4 төрөл байхаар заажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж гэж тодорхойлсон боловч хэргийн үйл баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Цэргийн тэтгэмжээс нэг удаагийн тэтгэмжийн төрлийг шаардсан гэж үзэхээр байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 4-д Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар амь насаа алдвал 10 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно гэжээ.
/ Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 6-д Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэжээ.
/энэ хэсэгт 2018 оны 06 сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Талийгаач Б.Сонинпил нь цэргийн албанд ажиллаж байсан, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон ослын улмаас амь насаа алдсан мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг насанд хүрээгүй хүүхдүүд олгосон болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хэн аль маргаагүй байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан зүйл хэсэг буюу 19 дүгээр зүйлин 4 дэх хэсэгт хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж,
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 6-д Цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн хэсэгт 2016 оны 09 сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж, тус тус хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн цаг хугацаанд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулж байсан хуулийг тухайн эрх зүйн харилцаанд хэрэглэх бөгөөд өөрөөр хэлбэл уг акт хүчин төгөлдөр болохоос өмнө нь үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр байна.
Харин тухайн үйл явдал болох үед дараахь хууль тогтоомж хэрэгжиж байжээ.
БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1979 оны 07 сарын 02-ны өдрийн 189 дүгээр зарлигаар БНМАУ-ын Тэтгэврийн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулж түүний алба ёсны бүрэн эрхийг хэвлэсэн байна. Энэхүү хэвлэсэн хууль нь 1958 оны 03 сарын 28-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 5 дугаар бүлэгт 30 дугаар бүлэгт Цэргийн албан хаагчид ба тэдний гэр бүлд олгох тэтгэврийн харилцааг,
БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байна. Энэ хуулийн 40 дүгээр зүйлээр Цэргийн албан хаагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг тус тус зохицуулсан байх бөгөөд харин цэргийн нэг удаагийн тэтгэмжийн талаар мөн орон сууцны дэмжлэг үзүүлэх талаар зохицуулсан зүйлгүй байжээ.
Түүнчлэн 1994 оны 06 сарын 07-ны өдөр батлагдаж, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол улсын хууль хэрэгжснээр 1991 оны 04 сарын 23-ны өдрийн БНМАУ-ын Тэтгэмжийн тухай хууль, 1992 оны 06 сарын 01-нээс дагаж мөрдсөн Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлтүүд орсон байх боловч харин цэргийн нэг удаагийн тэтгэмж мөн орон сууцны дэмжлэгийн үзүүлэх талаар ороогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх нь зүйтэй бөгөөд 2018 оны хуулиар баталсан хуулийг 1990 оны 02 сарын 20-ны өдрийн үйл баримтад хэрэглэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хуульд буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл алданги бол үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр тохиролцож байгаа төлбөр юм. Алданги төлөх тохиролцоо бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол алданги нэхэх шаардах эрхгүй гэж хуульд зааснаар алданги шаардах эрхгүй байна.
Иймд Хздхяанд холбогдуулан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг итгэлцүүлээр тооцож, мөн түүний алданги гаргуулах, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл шаардлага үндэслэлгүй байна.
Хоёр: Дхисд холбогдох шаардлагын тухайд
Нэхэмжлэгч С.Ц нь 1948 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн, нөхөр Б.Сонинпилийг осолдож амь насаа алдах үед 42 настай, Дэвшил сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байсан, хөдөлмөрийн чадвартай байсан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар 1992 оны 05 сарын 01-нд өндөр насны /1991 оны Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр/ тэтгэвэр тогтоолгосон байна.
Нэхэмжлэгч С.Цийг насны тэтгэвэр тогтоолгох үед БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хууль үйлчилж байжээ.
БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн /1991 он/ 31 дүгээр зүйлд...тэжээгч нь нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж, ...33 дугаар зүйлийн 2-т тэжээгчээ нас барахаас өмнө, нас барсаны дараа 5 жилийн дотор тэтгэврийн насанд хүрсэн буюу тахир дутаа болсон нөхөр, эхнэр тэтгэвэр авах эрхтэй гэж... хуулийн 5 дугаар зүйлд ...иргэн улсаас хэд хэдэн төрлийн тэтгэвэр авахаар байвал зөвхөн нэг төрлийн тэтгэврийг сонгон авах эрхтэй гэж тус тус заасан байна.
Иймд С.Ц нь насны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг аль нэгийг сонгон авах эрхтэй байсан бөгөөд насны тэтгэвэрээ тогтоолгох сонголтыг хийсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 60 дугаар зүйлд...энэ хуульд заасан бүх төрлийн тэтгэвэр тогтоох асуудлыг орон нутгийн Ардын их хурлын гүйцэтгэх захиргаадын дэргэдэх тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комисс тэтгэвэр тогтоолгох өргөдөл баримт бичгийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байна.
1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 24 дүгээр зүйлд тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж, нийгмийн даатгалын байгууллагад өгнө.
/Энэ заалтад 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ байна.
Хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гэж заажээ.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлийг хүсэлт гаргагч өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хууль болон Цэргийн үүрэгтэний тухай хуульд тэжээгчээ алдсан тэтгэмж тогтоолгоход тухайн байгууллага бүрдүүлэх тухай зохицуулалт байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй хэдий боловч тухайн этгээдээс шаардах эрхийн үндэслэл нь хуульд зааснаар хэрэгжих тул Дотоод хэргийн их сургуулиас тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт бүрдүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Хэрэг учрал болох үед мөрдөн байцаалтын явцад бүрдүүлсэн хэргийн баримтад авагдсан 1990 оны 10 сарын 08-ны өдөр С.Цээс авсан гэх мэдүүлгийн талаар огт мэдэхгүй, тэрээр гэрчийн мэдүүлэг өгөөгүй байхад мэдүүлсэн мэтээр, ар гэрт нь 10 мянган төгрөг өгөөгүй байхад авсан мэтээр бичсэн байх тул энэ 10 мянган төгрөгийг даатгалын төлбөр гэж үзэж итгэлцлүүрээр тооцож 7 150 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мэдүүлгийн гарын үсэг нь С.Ций гарын үсэгтэй тохирохгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан мөн тухайн дүгнэлтийн талаар Шүүх шинжилгээний даргын албан тоотоор уг дүгнэлтэд дурдсан С.Ций гарын үсгийн талаар “тохирч байна” гэснийг “тохирохгүй байна” гэж зөвтгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн байдаг. /хх162/
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтын нэгэнд шинжээчийн дүгнэлт орох бөгөөд тухайн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, зөрүүтэй гэж үзвэл дахин болон нэмэлт шинжилгээ хийх боломжтой хэдий ч хэргийн оролцогчоос энэхүү хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх бөгөөд харин шүүх шинжилгээний албан тоотыг шүүх үнэлэх боломжгүй юм.
Шинжээчийн дүгнэлтээр уг мэдүүлэгт зурсан гарын үсэг нь нэхэмжлэгч С.Ций гарын үсэгтэй тохирохгүй гэх дүгнэлтийг үнэн зөв үзэж байгаа боловч тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон хугацаанд үйлчилж байсан эрх зүйн акт, хууль тогтоомжоор цэргийн ар гэрт нэг удаагийн тусламж, тэтгэвэр, даатгалын нөхөн олговор олгох талаар зохицуулсан зүйлгүй бөгөөд гарын үсгийн дүгнэлтийг үндэслэн даатгалын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
1963 оны Иргэний хуулийн 51 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно гэж, 1994 оны Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэл гаргах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно гэж тус тус заасан бөгөөд тухайн хуулийг 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон байна.
2002 оны Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх тэтгэвэр, тэтгэмж олгогдох эсэх талаар огт мэдээгүй 2020 онд тусламж авахдаа мэдэж шүүхэд хандсан гэдэг.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч нарын дээрх тайлбарууд үндэслэлгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгч нарын төрийн байгууллагад хандсан өргөдөл, хүсэлтүүд авагдсан байх бөгөөд хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-1 8,10,11, 51-60, 62-70, 83, 85-86,хх-2, 49,91,94,95,/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 6, 25 дугаар зүйлд тус тус зааснаар хариуцагч Хздхя, Дхисд тус тус холбогдох нэхэмжлэгч С.Ц, С.У, С.Ур нарын “Б.Сонинпил агсаны ар гэрт нэг удаагийн тэтгэмж 106 801 020 төгрөг, алданги 53 405 010 төгрөг, нэхэмжлэгч С.Цд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 101 792 262 төгрөг, даатгалын мөнгө 7 150 000 төгрөг, С.Цд тэжээгчээ алдсан тэтгэврийг тогтоолгох, шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2021/01393 дугаар захирамжаар бүрдүүлсэн 6 ширхэг номыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан хүргүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН