| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2021/00112/И |
| Дугаар | 153/ШШ2021/00203 |
| Огноо | 2021-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2021/00203
| 2021 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2021/00203 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар дүүрэг, *******ын 1*******-ын 05 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******г /*******/-ын хүсэлттэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.*******г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой *******г нь Сампилын Мөнхцэцэгээс 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын эмнэлэгт миний бие төрсөн байдаг. Гэтэл тухайн үед 1995 оны3 дугаар сард төрсөн хүүхдүүдийн төрсний баримтууд байдаггүй юм. Анх Д.*******гт гэрчилгээ олгоход ээжийн төрсөн ах болох С.Ц нь өөрийнхөө эхнэр Л.ийн нэрээр гэрчилгээнд бүртгүүлсэн байдаг. Учир нь С.Мөнхцэцэгийг төрөх үед түүний нөхөр нь нас барсан байсан учраас ах, эгч 2-ынхоо нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авсан юм. Д.*******г нь төрсөн цагаас эхлэн өөрийн ээж С.Мөнхцэцэгийн гар дээр өссөн. Ээж С.Мөнхцэцэг нь *******той гэр бүл болж, түүний нэрээр охин *******гийг овоглож, овог нэр солиулахад *******ийн *******г гэж сольсон боловч эх С.Мөнхцэцэгийг сольж бүртгээгүй, зөрүүтэй байгаа юм. Иймд Д.*******г нь өөрийн төрсөн эх С.Мөнхцэцэг болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн *******ийн *******г нь Сампилын Мөнхцэцэгээс төрсөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.*******г нь 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сампилын Мөнхцэцэгээс төрсөн болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 126/000391 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
2. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 126/0003*******7 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,
3. Цын *******г /ПО95031702/-ийн №12 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Цорос овогт *******ийн *******г /ПО95031702/-ийн №12/03 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Иргэн Л., С., Н. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд,
6. Архивын Ерөнхий газрын Үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №03-6/465 дугаартай лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн ПО95031702 регистрийн дугаартай, 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******ийн *******гийг төрүүлсэн эх Егөс овогт Сампилын Мөнхцэцэг мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14-д зааснаар ПО95031702 регистрийн дугаартай, 1995 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******ийн *******гийг төрүүлсэн эх Егөс овогт Сампилын Мөнхцэцэг мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН