Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/01199

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/01199

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 29-401 тоотод оршин суух, эрэгтэй, Харчин овогт Шийравын Дамбасүрэн /РД ИС90020711/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, эмэгтэй, Гэрэлтам овогт Бямбаагийн Ихбаяр /РД ИЙ78080100/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Нацагдоржийн Мөнхтөр /РД ИЙ76010212/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6 177 600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай янан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд /РД УП89032108/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

 

:

 

Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би эхнэр, нөхөр болох Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нарт гурван удаа зээл олгосон.

-1000 000 төгрөгийг Б.Ихбаярт 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, сарын 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан.

-2 000 000 төгрөгийг Н.Мөнхтөрд 2018 оны 4 дүгээр сарын 04-нөөс 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 650 000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн.

-2 800 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-наас 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай, сард 650 000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Мөн тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Ихбаярын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 8-57 тоотод байрлах, 594 м.кв газар барьцаалсан, барьцааны гэрээг байгуулсан.

Эхний зээлсэн мөнгөө төлөөгүй боловч гарцаагүй мөнгөний хэрэг гарсан, найдвартай төлнө гэж гуйж байсан учир дахин 2 удаа зээл олгосон. Гэвч зээлээ төлөхгүй, уулзаж ярилцая гэхээр уулзахгүй байгаа учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу иргэн Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Гэрээний хугацаанд хүү тооцож, гэрээний хугацаа дуусанаас хойш хугацаанд алданги тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг тооцоолсон болно.

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон зээлийн төлбөрт үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 100 000 төгрөг, алданги 550 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөг нэхэмжилж байна.

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгосон зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг нэхэмжилж байна.

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон зээлийн төлбөрт үндсэн зээл 2 800 000 төгрөг, хүү 774 893 төгрөг, алданги 1 787 446 төгрөг, нийт 5 362 339 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч нарт нийт 5 800 000 төгрөг зээлдүүлсэн ба нийт хүү 874 893 төгрөг, алданги 2 377 446 төгрөг бүгд 9 012 339 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Б.Ихбаярын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 8-57 тоот хаягт байрлах, 594 м.кв газраар хангуулж өгнө үү гэжээ.

 

Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд : Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор тохирч, 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 000 000 төгрөгийг Б.Ихбаярт зээлж, түүний ХААН банкны 5062008570 дугаарын данс руу мөн өдрөө 225 000 төгрөгийг шилжүүлж, 775 000 төгрөгийг Б.Ихбаярт бэлнээр өгсөн. Б.Ихбаяр 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Б.Цогзолмаагийн ХААН банкны 5084033667 тоот дансруу, 4 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 төгрөгийг Ш.Дамбасүрэнгийн данс руу буцаан төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 930 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцон, 465 000 төгрөг, нийт 1 395 000 төгрөгийг Б.Ихбаяраас нэхэмжилнэ.

2.Мөн Б.Ихбаяртай 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 800 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, мөнгийг бэлнээр өгсөн. Барьцаанд нь Б.Ихбаярын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 857 тоотод байрлах, 594 мнкв газрыг барьцаалсан. Б.Ихбаяр нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 600 000 төгрөгийг Ш.Дамбасүрэнгийн ХААН банкны 5084128143 тоот данс руу буцаан төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 200 000 төгрөг, 7 сарын хүү 1 232 600 төгрөг, нийт 3 432 600 төгрөгийг Б.Ихбаяраас нэхэмжилнэ. Алданги нэхэмжлээгүй. Иймд Б.Ихбаяраас хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 4 827 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын ХААН банкны дансны хуулбараар Б.Ихбаярт 3 295 000 төгрөг дансаар өгч, 1 500 000 төгрөг буцааж авсан, зөрүү 1 795 000 төгрөг байдаг. Б.Цогзолмаагаас 611 000 төгрөг өгч, 320 000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэгдэл 291 000 төгрөг, нийт дансаар 2 086 000 төгрөг авахаар байна. Хариуцагч нар нь хүч хэрэглэн гэрээ байгуулсан гэх боловч энэ талаар баримтгүй. Иймд Б.Ихбаяраас 4 827 600 төгрөгийг нэхэмжилнэ. Тооцооллын алдаа гаргасан учир нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 2 835 399 төгрөгийг татгалзаж байна. Барьцааны гэрээг бүртгүүлээгүй учир барьцаагаар хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.

3.Н.Мөнхтөртэй 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай амаар тохирч зээлдүүлж, түүний эзэмшлийн 86-27 УБИ улсын дугаартай, приус 10 маркийн автомашиныг нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнгийн эзэмшилд шилжүүлсэн. Ингээд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 350 000 төгрөгийг Ш.Дамбасүрэнгийн данс руу, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөгийг Б.Цогзолмаагийн данс руу буцаан төлсөн. Тээврийн хэрэгсэл Ш.Дамбасүрэнгийн нэр дээр бүртгэлтэй боловч эзэмшил нь Н.Мөнхтөрд байгаа учир уг машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон тул Н.Мөнхтөрөөс үндсэн зээлийн үлдэгдэл 1 350 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Зохигч нь анх 6 000 000 төгрөг дээр эвлэрч, 3 000 000 төгрөгт газрыг тооцож авья гэхэд зөвшөөрөөгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Дамбасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Ихбаяр нар нь хувиараа бизнес эрхэлдэг хүмүүст өдрийн зээл олгодог. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэгч Ш.Дамбасүрэнтэй 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан ч гэрээний дагуу 3 000 000 төгрөгөө олгоогүй байдаг ба уг гэрээг хийгдсэн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 800 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 2 170 000 төгрөг, нийт 2 970 000 төгрөг авсан байдаг. Ингээд Б.Ихбаяр нар нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-нд 3 000 000 төгрөг бүгдийн төлөөд дуусгавар болгосон гэрээ хийж барьцаанд тавьсан газраа чөлөөлсөн байна.

Гэтэл Ш.Дамбасүрэн одоо хүүний 700 000 төгрөг үлдсэн шүү гэж ямар ч үндэслэлгүй мөнгө төлөхийг шаардан, 700 000 төгрөгт хүү, алданги тооцон, удаа дараа гэр оронд нь хүмүүс дагуулж ирж мөнгөө төл, машинаа барьцаал гэж унаж байсан приус 10 маркийн машиныг нь барьцаалж, өөрийн нэр дээр шилжүүлэн авч, унаж явж эвдэн, айлган сүрдүүлж, дарамталж, дахин мөнгө аваагүй байхад хүчээр зээлийн гэрээ байгуулж, хий хоосон хүү, алданги тооцон, ямар ч үндэслэлггүй мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна.

Б.Ихбаяр нар нь Ш.Дамбасүрэнгээс нийт 3 295 000 төгрөг дансаар авсан байдаг ба 4 500 000 төгрөг буцаан төлсөн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

 

Б.Ихбаяр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд тайлбараа: Би огт мөнгө аваагүй. Ш.Дамбасүрэн автомашиныг зээлийн төлбөртэй шилжүүлэх ёстой гэхээр нь Н.Мөнхтөр бид хоёр хамт очиход 700 000 төгрөгийн хүү үлдсэн гэсэн. Тэр мөнгөний барьцаанд Н.Мөнхтөрийн нэр дээр байсан приус 10 автомашинаа Ш.Дамбасүрэнгийн нэр дээр шилжүүлэхийн тулд автомашины торгууль 225 000 төгрөгийг Ш.Дамбасүрэнгээс би дансаар авсан. Үлдсэн 775 000 төгрөгийг би аваагүй. Манай нөхрийн бие өвдсөн байсан, Ш.Дамбасүрэн гэрээ хийх ёстой гээд 3-4 залуутай ирэхээр нь айгаад, мөн машиныг чинь та хоёрт өгье, та хоёр нотариат дээр ороод энэ гэрээ дуусаагүй гэж хэлж болохгүй шүү гэхээр нь Москва рестораны хажууд байрлах газар очиж, бид хоёр автомашинаа авахын тулд хүчээр гэрээ хийсэн. Би 225 000 төгрөгийг өөрийнхөө данснаас Ш.Дамбасүрэн болон түүний эхнэр Б.Цогзолмаагийн данс руу буцааж шилжүүлсэн. Одоо төлөх төлбөр байхгүй учир Ш.Дамбасүрэнгийн нэхээд байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Мөнхтөр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Ш.Дамбасүрэнтэй хийж, 3 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгасаны дараа над дээр дахин ирж, таны үлдэгдэл мөнгө дээр 10 сарын хүү төлөх ёстойг харж үзээд 2 сарын хүү 700 000 төгрөг авья гээд надтай 1 000 000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд та машинаа барьцаалж гэрээ хий гэхэд нь би миний машин торгууль төлбөртэй байгаа гэхэд би танд торгуулийн мөнгө 225 000 төгрөгийг өгье гээд миний машиныг барьцаалахын тулд надад өгсөн. Би 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Дамбасүрэнгээс мөнгө аваагүй. Харин 614 000 төгрөгийг таны мөнгийг тэгшитгээд 2 000 000 төгрөг болгоод гэрээ хийе гээд өгсөн. Би өөр мөнгө аваагүй. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4 залуутай манайд ирээд гэрээ хийхгүй бол таныг шүүхэд өгнө гээд ирэхээр нь би 2 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан. Тэгээд манай хашаанаас машиныг унаад явсан. Зөрүү 1 250 000 төгрөг нь өмнө нь дуусгавар болсон нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй гэрээнээс үлдсэн хүү гэж надад хэлсэн. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Ихбаяртай хамт хүрээд ир, ганцхан автомашин барьцаалахгүй гэхээр нь би надад өөр барьцаалах зүйл байхгүй, энэ автомашиныг төлбөртэй ав гэхэд таны машин муу юм байна гэсэн. Ингээд 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Ихбаяр бид хоёр очоод 2 800 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ нь ямар учиртай гэхээр таны үлдэгдэл зээлийн хүү, алдангитай тооцход 2 800 000 төгрөг болсон, төлөхгүй бол хашаа, автомашиныг чинь авна гээд 3-4 залуучуудтай ирээд гэрээ байгуулж, Б.Ихбаяр бид хоёр гарын үсэг зурж, машинаа барьцаалсан. Нотариат дээр очиход намайг дуугай байж байгаарай, автомашиныг чинь өгнө гэхээр нь би машинаа авч хөл залгахын тулд дуугай байж байгаад гэрээ хийсэн. Тэгээд нотариат дээр очоод энэ хүмүүс надаас бэлэн мөнгө авсан гэж хэлж гэрээ хийсэн. Тухайн үед би хууль дүрэм мэдэхгүй, шүүхэд хандана гэхээр нь айгаад төлье гээд бодож байсан. Тэрнээс хойш би 8, 9 сард мөнгө өгч байсан, одоо дааж давашгүй их мөнгө нэхээд байгаа тул төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

ؿ охигчийн тайлбар, хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ :

 

Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 012 339 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Ихбаярын нэр дээр гэрчилгээтэй, 594 м.кв талбайтай газар эзэмших эрхээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ихбаярт холбогдуулан 4 827 600 төгрөг, хариуцагч Н.Мөнхтөрд холбогдуулан 1 350 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2 834 739 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Ихбаярт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна. Б.Бадамханд нь нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнг төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнгийн хариуцагч Б.Ихбаярт холбогдох үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Ихбаярын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 857 тоотод байрлах, 594 м.кв талбайтай газар эзэмших эрхээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээнүүдийг дарамталж, айлган сүрдүүлж хийлгэсэн бөгөөд уг мөнгийг зээлж аваагүй тул төлөхгүй гэж татгалзжээ.

 

Шүүхээс зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг танилцуулж, зохигчийн хуульд заасан эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг хангалттай хийсэн, хариуцагч нарын өмгөөлөгч авах, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд хэргийн оролцогч 25 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1- л а, татгалзал, , шүүхэд ж, . Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Түүнчлэн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ганбаатар нарт 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр биечлэн мэдэгдсэн, тэд хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

1.Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Б.Ихбаярт холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 930 000 төгрөг, алдангийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 465 000 төгрөг, нийт 1 395 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ гэх бичгийн баримтаар нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Б.Ихбаярт 1 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Ихбаяр нь тогтоосон хугацаанд дурьдсан мөнгийг хүүгийн хамт бүхэлд нь буюу хэсэгчлэн төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх, зээлдүүлэгч Ш.Дамбасүрэн нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Б.Ихбаярт 1 000 000 төгрөгийг түүний ХААН банкны 5062008570 тоот дансанд шилжүүлэн хүлээлгэн өгөх, зээлдэгч Б.Ихбаяр нь өдөр бүр 20 000 төгрөгийг Ш.Дамбасүрэнгийн ХААН банкны 5084128143 тоот дансанд төлөхөөр тохирч, зээлдүүлэгч нь 225 000 төгрөгийг мөн өдөр зээлдэгчийн ХААН банкны дансанд шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

 

Хариуцагч Б.Ихбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 225 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан нь үнэн боловч энэ нь Н.Мөнхтөрийн тээврийн хэрэгслийн торгуулийн мөнгө гэж шилжүүлсэн гэх тайлбараа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нь зөрүү 775 000 төгрөгийг хариуцагч Б.Ихбаярт бэлнээр хүлээлгэн өгсөн гэх боловч уг тайлбараа тус тус нотлох баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, 225 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул шилжүүлсэн хэмжээгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагч Б.Ихбаярт 775 000 төгрөгийг бэлнээр өгсөн тул алдангийн хамт нэхэмжилнэ гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь тэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан зээлдүүлэгч нь 1 000 000 төгрөгийг түүний ХААН банкны 5062008570 тоот дансанд шилжүүлэн хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Б.Ихбаяр нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн эхнэр Б.Цогзолмаагийн данс руу 20 000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнгийн данс руу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 50 000 төгрөг, 4 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 төгрөгийг тус тус буцаан төлсөн болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 105 000 төгрөг /225 000120 000/-ийг гэрээнд заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 52 500 төгрөг, нийт 157 500 төгрөгийг хариуцагч Б.Ихбаяраас гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,. 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцэж байна гэж үзэн, нэхэмжлэлээс 1 237 500 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

2.Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Б.Ихбаярт холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2 200 000 төгрөг, 7 сарын хүү 1 232 600 төгрөг, нийт 3 432 600 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ гэх бичгийн баримтаар нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нарт 2 800 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, нэг сард 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нар нь 6 сарын хугацаанд сар бүр 650 000 төгрөг төлөх замаар төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх, зээлдүүлэгч Ш.Дамбасүрэн нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгч Б.Ихбаяр, Н.Мөнхтөр нарт 2 800 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан Ихбаяр, Мөнхтөр гэж талууд гарын үсэг зурж, гэрээг мөн өдөр нотариатчаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нь дээрх гэрээний үүргийг хариуцагч Б.Ихбаяраас нэхэмжилнэ гээд түүнд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2 200 000 төгрөг, 7 сарын хүү 1 232 600 төгрөг, нийт 3 432 600 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Б.Ихбаяр нь дээрх мөнгийг бэлнээр аваагүй, манай нөхөр Н.Мөнхтөрийн бие өвдсөн байсан, Ш.Дамбасүрэн гэрээ хийх ёстой гээд 3-4 залуутай ирэхээр нь айгаад, мөн машиныг чинь та хоёрт өгье, та хоёр нотариат дээр ороод энэ гэрээ дуусаагүй гэж хэлж болохгүй шүү гэхээр нь Москва рестораны хажууд байрлах газар очиж, бид хоёр автомашинаа авахын тулд хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан, бодитоор 2 800 000 төгрөг аваагүй гэх татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Хариуцагч нь бодитоор 2 800 000 төгрөг аваагүй, айлган сүрдүүлж, дарамтлан гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. Тодруулбал Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гарын үсгээ зурсан баримт бичгийг үйлдсэн байгаа тул талуудын хооронд 2 800 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийг манай автомашиныг хүчээр авч явсан, зээлийн үлдэгдэлгүй байсан гэх тайлбараа нотлохоор өөрийн төрсөн охин М.Нарантуяа, нагац дүү Б.Заяа нарын гэрчээр асуулгасан боловч гэрч М.Нарантуяагийн ...аав Н.Мөнхтөр, ээж Б.Ихбаяр нарын приус маркийн автомашиныг Дамбасүрэн гэдэг ах хоёр эрэгтэй хүнтэй ирээд 2018 оны үед аваад явсан, Тэр хүнээс манай аав, ээж хоёр мөнгө зээлсэн байсан гэсэн. Тэрийгээ хугацаанд нь төлсөн байсан чинь хүүгээ нэхээд байсан. Зээлсэн мөнгөний хүүнд аваад явсан гэж ойлгосон, машиныг буцааж авсан, одоо хаана байгааг мэдэхгүй байна гэх, гэрч Б.Заяагийн ...2018 оны 6 сард манай урд талын хашаанд байдаг Н.Мөнхтөр ахын хашаа дотор хүмүүс орилолдоод байхаар нь би очиход Н.Мөнхтөр ахын гадаа машинтай танихгүй 3 залуу машинаа авна гээд яриад цэнхэр ногоон өнгийн приус 10 маркийн машиныг тэр хүмүүс аваад явсан. Тухайн үед маргалдаж байхдаа зээл, мөнгө төгрөг гэж яриад байсан. Н.Мөнхтөр, Б.Ихбаяр хоёрыг мөнгө төл гээд байсан. Яасан юм бэ гээд би Н.Мөнхтөр, Б.Ихбаяр хоёроос асуухад мөнгө төгрөгөө төлсөн, хүү нь яасан гэлээ, дахиж илүү мөнгө авах гээд байна гэж Б.Ихбаяр надад хэлсэн гэх мэдүүлгүүдээр хариуцагч нарын татгалзал нотлогдохгүй байгаагаас гадна гэрч нарын мэдүүлэг нь 㺺 эд 俿 . Тодруулбал гэрч нарын 俿 .

 

Хариуцагч Б.Ихбаяр нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 600 000 /300 000+300 000/ төгрөгийг буцаан төлсөн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул дээрх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, үндсэн зээлийн төлбөрт 2 200 000 төгрөг, гэрээний дагуу тохирсон 5 сарын хүү 1 104 000 төгрөг, нийт 3 304 000 төгрөгийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч хариуцагч Б.Ихбаяраас гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгож, нэхэмжлэлээс 128 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Ихбаяраас дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 3 461 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгож, нэхэмжлэлээс 1 366 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Н.Мөнхтөрд холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1 350 000 төгрөгийг нэхэмжилж, хавтас хэрэгт авагдсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Миний бие Н.Мөнхтөр 2018-4-4-нд 86-27 УБИ машиныг Дамбасүрэнгийн нэр дээр шилжүүлэн 2 000 000 хоёр сая авсан үнэн. Энэхүү машиныг Мөнхтөр миний бие унаж яваа зээлсэн мөнгөө өгч дуусгавар болгон машинаа нэр дээрээ авна. 4 сарын t-тай, сард 650 000 төг төлнө, 2018.4.4-нд Мөнхтөр гэх бичгийн баримтыг үндэслэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх мөнгөний 616 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Дамбасүрэн нь хариуцагч Н.Мөнхтөрийн 5084033667 тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг бэлнээр авсан болохоо Н.Мөнхтөр өөрөө бичиж өгсөн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 350 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Б.Цогзолмаагийн дансанд тус тус шилжүүлсэн тул үлдэгдэл 1 350 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласныг хариуцагч Н.Мөнхтөр нь Би 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Дамбасүрэнгээс мөнгө аваагүй. Харин 614 000 төгрөгийг таны мөнгийг тэгшитгээд 2 000 000 төгрөг болгоод гэрээ хийе гээд өгсөн, уг бичгийг би бичиж өгсөн нь үнэн гэх боловч түүний тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч Н.Мөнхтөр нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 350 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Б.Цогзолмаагийн дансанд тус тус шилжүүлэн төлсөн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул дээрх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, үндсэн зээлийн төлбөрт 1 350 000 төгрөгийг хариуцагч Н.Мөнхтөрөөс гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгох үндэслэлтэй байна. Тодруулбал хариуцагч Н.Мөнхтөр нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 650 000 төгрөгийг төлж, 1 350 000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Мөнхтөрөөс зээлийн гэрээний үүрэгт 1 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ :

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ихбаяраас 3 461 500 төгрөг, хариуцагч Н.Мөнхтөрөөс 1 350 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнд олгож, нэхэмжлэлээс 1 366 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнгийн хариуцагч Б.Ихбаярт холбогдох барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дамбасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ихбаяраас 70 334 төгрөг, Н.Мөнхтөрөөс 36 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 119 119.4, 119.7- , 7 14 , , 뺺 㺺 뿿 㺺 тайлбарла.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ