| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/076 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: Э.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002480041 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 сарын 23-ны өдрийн хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Заг суманд 1 тооны адууг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас *******т 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад сартай хээр манай адуунд 09 дүгээр сарын эхээр манай адууг дагаж Гурванбулаг сумын Өвөр матга гэх газраас ирсэн, тус сартай хээр морь манай адуунд байж байхдаа манай морьдоос морь дагуулж гүйгээд байхаар нь би барьж аваад 2 хоног унаад гэрийнхээ гадаа 3 хоног аргамжсан, тус хээр морь нь анх ирэхдээ дэлийн зассан байдалтай ирсэн би тэгэхээр нь дэлийн нь бага зэрэг дарж тавьсан юм. Тэгээд 10 гаран хонгийн дараа өөрийнхөө адуу дээр очтол тус сартай хээр морь манай адуунд байхгүй байсан ба ойр хавиар хайгаад явж байтал Гурванбулаг сумын гэх залуутай таараад сартай хээр морийг асуутал тус сартай хээр морь чинь Баянбулаг сумаас алдсан морь байсан, эзэн Гурванбулаг сумын Дулаан жалга гэх газраас аваад явсан талаар хэлсэн, тэгээд удалгүй Баянбулаг сумаас сартай хээр морины эзэн над руу утсаар залгаад “хонгор үрээ, хээр даага харсан уу” гэхээр нь би “хараагүй” гэж хэлсэн чинь сартай хээр морины эзэн “чи мэдэж байсан юм биш үү” гэхээр нь би гийн адуунд байсан гэж 2023 оны 07 дугаар сарын сүүлээр Хумсгүй хар хочит надад хэлж байсныг сартай хээр морины эзэнд хэлсэн, тэр үед сартай хээр морины эзэн намайг үрээ, даага 2 олж өгөөрэй гэж байсан. Над руу 2023 оны 06 дугаар сарын эхээр Баянбулаг сумын гэх над руу утсаар залгаад “Баянбулаг сумаас хонгор үрээ, сартай хээр, хээр даага 3 алдчихлаа, наад хавиараа сураг тавьж байгаарай” гэж захиж байсан. Миний хувьд хонгор үрээ, хээр даага 2-ын хараагүй, харин ний адуунд байсан гэж Хумсгүй хар хочит хэлж байсан ба би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр ний гэрт очоод хонгор үрээ, хээр даага 2-ыг асуугаад адуунд нь үзсэн чинь байхгүй байсан, тэр үед нь надад хонгор үрээ, хээр даага 2-ыг эзэн аваад явсан гэж байсан. Сүүлд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Заг сумын 1 дүгээр багийн Тамга гэх найзаасаа хонгор үрээ, хээр даага 2-ыг асуусан чинь гийн үрээнүүдтэй 08 дугаар сарын ихээр байж байсан гэж хэлсэн, тэгэхээр нь би Хумсгүй хар аас хонгор үрээ, хээр даага 2 гийн адуунд байна Баянбулаг сумаас гэх хүн асуугаад хайгаад байна гэсэн чинь “гийн адуунд байхгүй байна, мэдэж байгаа байх” гэж хэлсэн. Тэрнээс хойш хээр морь нь манай адуунд байж байгаад алга болсон байсан ба 2023 оны 10 дугаар сарын дундуур Баянбулаг сумаас эзэн нь аваад явсан байсан өөр зүйл мэдэхгүй. Би эхлээд хонгор үрээ, хээр даага 2-ынх нь талаар хэлэх гээд 2023 оны 08 дугаар сарын эхээр ын 8016 сүүлийн тоогын санахгүй байна, дугаар луу өөрийнхөө гэх дугаараас залгасан боловч холбогдохгүй байсан мөн хээр морийг унаж эдэлж байхдаа дахин 2023 оны 09 дүгээр сарын дундуур залгасан боловч холбоо барьж чадаагүй. Ийм учраас хэл өгч чадаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Б. гэх найз маань 3 тооны адууг Баянбулаг сумаас гүйлгүүлээд алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ойр хавьд амьдардаг айлуудаасаа сураглаад байсан чинь 2023 оны 07 дугаар сарын сүүлээр хонгор зүсмийн даага болон халтар зүсмийн даага нь айлын адуунд нийлсэн гэх сураг гарахаар нь яваад очтол эзэн нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Харин хээр зүсмийн морь нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр манай азарга адуунд нийлсэн байсан. Тэгээд манай азарга адуунаас 2-3 морь дагаж гүйгээд байхаар нь тухайн морийг бариад 2-3 хоног аргамжсан. Гэтэл удалгүй алга болсон байсан. Тэгээд 10 гаран хоногийн дараа адуун дээрээ иртэл манай адуунд байхгүй байсан бөгөөд “Дулаан жалга” гэх газарт худагт усанд орж байхад нь эзэн нь ирээд аваад явсан гэж тэр хавын хүн хэлсэн. Би Б. найз руугаа энэ талаар хэлэхээр гар утсаар холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан. Би уг адууг нь олж өгөх зорилгоор л айлуудаас сурагласан гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 06 сарын 08-ны өдөр сартай хээр морь, хээр даага, хонгор үрээ зэрэг 3 тооны адуугаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 4-р багт байх хашаанаасаа үдээс хойш гаргаад түүнээс хойш хайгаад олоогүй. Тэгээд Баянхонгор аймгийн Заг, Байдраг, Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Бууцагаан, Хүрээмарал сумдууд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин баг, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Чулуут зэрэг сумдаар хайгаад олоогүй. Тэгээд фейсбүүк бүлгэмүүдэд зар тавьсан. Тэгээд байж байтал 2023 оны 10 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат гэх надтай утсаар яриад “чиний сартай хээр морь чинь Гурванбулаг сумын Дулаан жалга гэх газар байна, ирээд ав” гэсэн. Тэгээд би тэр өдрөө яваад очтол гэгч нь миний сартай хээр морийг барьж аваад услаад байж байсан. Тэгтэл миний морийг хүн унаж эдэлсэн, хөл нь улдчихсан. Дэл сүүлийг нь засаад танигдахааргүй болгочихсон байсан. Тэгээд би морио аваад гэртээ ирсэн. Тэгтэл маргааш нь Дулаан жалга гэх газар байх худаг дээр нутгийн хүмүүс байж байтал Заг сумын ******* гэх хүн “сартай хээр морь үзэв үү” гээд хайгаад хүрээд ирсэн гэж тэнд байсан хүмүүс гэх хүнд хэлснийг над руу залгаж хэлсэн. ******* гэх хүн миний морийг хайгаад ирэхдээ “миний морь байгаа юм” гээд явж байна лээ гэж надад хэлсэн. Мөн гэх хүн гэх хүнтэй ярихад 2023 оны 07 сарын 20-ны үеэр манай адуунд тамгагүй дэлтэй хонгор үрээ, цагаан галтай нар саран тамгатай хээр даага 2 манай адуунд ирээд нийлсэн байсныг ******* гэх хүн ирээл “энэ 2 миний адуу байгаа юм” гэж хэлсэн бөгөөд маргааш нь тухайн 2 адуу байхгүй болчихсон байсан гэж надад хэлсэн шүү гэж надад хэлсэн. Сартай хээр морь тамгагүй, дэлтэй хонгор соёолон үрээ, тамгагүй, хээр даага.цагаан галтай нар саран тамгатай адуунууд байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 /,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2-р багийн нутаг Дулаан жалга гэх газар айлаас адуу авахаар очсон байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Дулаан жалга гэх газрын худаг дээр байж байтал ын алдсан сартай хээр морьтой төстэй морь айлын адуутай хамт худаг дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь зургийг нь аваад ын эхнэр Эрдэнэмөнх рүү чатаар зургийг нь явуултал “манай морь мөн байна” гэсэн. ‘Гэгээд тэр өдрөө Эрхээ гэх залуутай хамт Бонго 3 маркийн цэнхэр өнгийн машинаар ирээд аваад явсан. Тэгээд надад үлдсэн хээр даага, хонгор үрээ хоёрыг хүмүүсээс сурч байгаарай гээд захиад явсан. Тэр хавиар байсан хүмүүс морио ирээд аваад явснаас 1-2 хоногийн дараа ******* сартай хээр морийг сураад явж байна гэж хэлсэн. Тэгээд би хүмүүсээс сурч байтал Гурванбулаг сумын Гайдав, цагаан банди гэх залуу 2023 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Гурванбулаг сумын Дулаан жалга гэх газар хоёулахнаа явж байсан ба сүүлд нь Заг сумын ******* сүүлд нь сураад явж байсан гэж надад хэлсэн. Тэгээд дахиад хүмүүсээс сурч байтал Гурванбулаг сумын Хүрэлсүхийн гэх залуу надад галтай нар саран тамгай хээр даага, бидэртэй цагаан хонгор үрээ хоёр 2023 оны 07 сард манай адуунд нийлсэн байсан. Тэгээд Заг сумын ******* гэх залуу тухайн хоёр адууг сурч ирэхээр нь “хэний юм бэ” гэхэд ******* “миний адуу байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө хоёр адуу манай адуунаас алга болчихсон байсан гэж надад ярьсан. Тэгээд би хүмүүс тэгж ярьж байна шүү гэж т хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/,
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2023 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2-р багийн нутаг Ар матга гэх газар байх хаваржаандаа тал адуугаа үлдээчхээд Шар усан даваа гэх газар луу нүүсэн. 2023 оны 07 сарын 20- ны үеэр Шар усан даваа гэх газраас Ар матга гэх нэртэй газар луу уруудаж нүүж орж ирсэн. Тэгэхэд манай адуу Ар матга гэх газар байдаг байсан. Тэгээд ирээд адуун дээрээ очиход манай үрээнүүд дунд цагаан өнгийн галтай нар саран тамгатай хээр даага, тамгагүй дэлтэй хондон үрээ хоёр нийлсэн байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 25, 26-ны үеэр би үрээнүүд дундаасаа нэг морь барьж унаад адуугаа урагшаа туухад дээрх хоёр адуу манай үрээнүүд дунд байсан. Тэгээд 3-4 хоногийн дараа манай үрээнүүд усанд орж ирэхэд тухайн хоёр адуу байхгүй байсан. Тухайн хоёр адуу манай адуунаас алга болсоноос хойш би дахиж тухайн хоёр адууны барааг хараагүй. Тэгээд 8 дугаар сарын эхээр Заг сумын ******* надаас үрээнүүд дотор чинь байсан халтар даага, хонгор үрээ хоёр хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би манай адуунд байж байгаад алга болчихоор нь эзэн нь аваад явсан юм байлгүй гэж бодсон ш дээ танайх байсан юм уу гэж асуухад минийх байгаа юм, би авсан юм байсан. Тэрнээс хойш мэдэхгүй. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр Дулаан жалга гэх газар худаг дээр ах сартай хээр морийг барих гэж байхаар нь би барилцаад ямар учиртайг нь асуухад хавар Баянбулагаас алдсан хээр морь байна гэсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь би гэх хүнтэй адуунд явж байхдаа таарахад сартай хээр морийг ******* сураад явж байхаар нь би Баянбулагаас эзэн нь ирээд аваад явчихсан ш дээ гэсэн чинь өө тийм үү би энэ доороос хаднаас авсан гэсэн гэж надад хэлсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 06 сарын 15-ны үеэр Гурванбулаг сумын 2 дугаар баг Өвөр матга гэх газар манай зээрд үрээтэй цагаан өнгийн галтай нар саран тамгатай хээр даага, тамгагүй бор хонгор зүсмийн биндэртэй, жижиг сартай дэлтэй хонгор үрээ хоёр нийлчихсэн явж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаж үлдээгээд өөрийнхөө үрээг салгаад хөөгөөд явуулсан. Түүнээс хойш 2023 оны 08 сарын 10- ны үеэр манай тэр хавиар тэр 2 адууг явж байна гэж хүмүүс яриад байсан. 2023 оны 09 сарын 10-ны үеэр Заг сумын ******* манайд ирээд Ногвоогийн адуунд хээр даага, хонгор үрээ хоёр байсан чинь байхгүй болчихсон байна, та харж үзэв үү гээд надаас сураглаад явсан. Тэгээд саяхан над руу залгаж асуухаар нь би энэ тухай хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Баянбулаг сумын иргэн ******* гэх хүнийг танихгүй, харин 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө манайд ирж Буянаа ахын гэрийг асуугаад ирж байсан8 маргааш өглөө нь Буянаа ахын гаднаас хээр морио ачаад буцах замдаа манайд дахин ирсэн болохоор зүс таних болсон. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өглөө “Дулаан жалга”-ын худаг дээр адуу усалж байхад адууны захад нэг хээр морь байсан, надтай хамт адуу усалж байсан Баянбулаг сумын ын морь гээд зургийг авч сүлжээнд гарч зургийг нь явуулсан, тэгээд мөн байна гэж хэлээд барьж байсан, тэгтэл алдсан морь гэдгийг мэдсэн. 2023 оны 10 дугаар сарын 03-нд намайг цагаан чулуутын эхэнд утасны сүлжээнд байхад ******* ирж надаас “том сартай хээр морь үзэгдэв үү” гэж асууж байсан “тэр морийг чинь алдагдсан морь гээд эзэн гэж гэх хүн ирээд аваад явсан, тэр хүнтэй холбогдож асуу” гэж хэлсэн Тэгэхэд ******* “би тэр морийг доод хаднаас хүнээс авсан юм, би тэр авсан хүнээсээ асууж байж учрыг нь олохоос гэж ******* хэлж байсан. Надтай адуу усалж байсан “энэ адуутай хамт хоёр гурван адуу алдагдсан байх ёстойдоо” гэж байсныг сонссон. Ямар зүсний адуу алдагдсаныг мэдэхгүй ын ярьж байснаар хамт хоёр гурван адуу алдсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
8. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 332 дугаартай: ....Адуу /нас гүйцсэн/ 3.000.000 төгрөг,
....Адуу /соёолон нас/ 2.500.000 төгрөг,
.....Адуу /2 настай/ 2.000.000 төгрөг,
Хулгайд алдсан гэх адуунуудын нийт үнэ цэнэ 2023 оны 06 дугаар 10-ны өдрийн байдлаар 7.500.000 /Долоон сая таван зүун мянга/ төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 47/ болон мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого /хх-ийн 91-95/, шүүгдэгч Э.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/ зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 09 дүгээр сард хохирогч М.Амгаланбаатарын алдуул морь болох сартай хээр морийг өөрийн адуунд ирсэнийг нь алдуул морь бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж унаж ашигласан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын иргэн ******* нь 2023 оны 06 дугаар сард сартай хээр морь, хээр даага, хонгор үрээ зэрэг 3 тооны адуугаа хөлөөр нь алдсан бөгөөд хохирогч нь хээр даага, хондон үрээгээ хөлөөр нь алдсаныг олж авсан харин сартай хээр морийг шүүгдэгч Э.******* нь өөрийн адуунд нийлсэнийг унаж, эдэлж хэрэглэж дэлийг зассан бөгөөд уг адууг мөн хөлөөр нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын “дулаан жалга “гэх газар луу алдсаныг хохирогч нь буцаан авсан бөгөөд шүүгдэгч Э.******* нь сартай хээр морийг бусдын алдуул мал гэдгийг мэдсээр байж төрийн зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, түүнийг унаж эдэлж дэлийг нь зассан үйлдэл нь уг алдуул малыг завших гэсэн санаа зорилготой байсан байна гэж дүгнэлээ.
Харин уг сартай хээр морийг шүүгдэгч Э.*******ын адуунд ирснээр уг гэмт хэрэг төгссөн гэж ойлгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ