Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Ө.Алтантуяа,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнаран, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Насанжаргал, тэдний өмгөөлөгч Ч.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мягмарнаранд холбогдох эрүүгийн 201726010125 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-70 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ганган овгийн Базарсадын Мягмарнаран /РД:ИН01220617/

 

Холбогдсон хэргийн талаар яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Насанд хүрээгүй яллагдагч Б.Мягмарнаран нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-56 тоотод суух иргэн С.Алтангэрэлийн гэрийн тооноор нэвтрэн орж Самсунг маркийн нөүтбүүк, “Эрчи” брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж, 680000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнаран мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

          Хохирогч С.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим би зүүн салаанд гэрийнхээ хашааны онгорхой хаалгаар машинтайгаа хашаан дотроо гэрийнхээ урд очиж зогсоход гэрийн тооно дээр нэг юм хөдлөөд байхаар нь харж байтал нэг хүн гарч ирээд гэрийн хойшоо буугаад зугтахаар араас нь хөөж гүйцээд барьж автал тэр залуугийн биенээс миний жинсэн өмд, цамц, жижиг бор цүнх, гар утасны батерей цэнэглэгч, USB-залгуур 1 ширхэг унасан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй байсан. Урьд манай гэрээс 2016 оны 10 дугаар сарын сүүлээр мөн тооноор хулгай орж гэрийн хойд талд байдаг шургуулганд байсан самсунг маркийн нөүтбүүк, Эр-Чи брендийн бугуйн цаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрсөн. 2016 сны 10 дугаар сарын 18-ны өдөр би хамгийн сүүлд өөрийн нөтэбүүкээ шалгахад байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр эмнэлгээс гараад, тэр өдрөө би эхнэр хүүхдийн хамт айлд хоносон юм. Яг тэр үеэр миний нөтэбүүк, бугуйн цагаа хулгайд алдсан байх гэж бодож байна. Тэгэхээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн хооронд эзэнгүй хойгуур хулгай орсон байх. Энэ талаар цагдаад мэдэгдээгүй юм” гэжээ. /хх-24-25-р тал/

 

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “…Би 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэв журмын офицер цагдаагийн ахмад Санжаабаасангийн хамтаар 14-22 цагийн хооронд 144 дүгээр чиглэл дээр Баянхошууны тойргоос Зүүн салааны 1 дүгээр автобусны буудал орчим явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ачит 10-аас 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-56 тоотод хулгай орсон, хулгайчийг барьсан, зугтах гээд байна, хурдан яваад оч гэсэн дуудлага ирсэн. Очиж шалгахад хохирогч Алтангэрэл гэх залуу 15 орчим насны Мягмарнаран гэх этгээдийг хувцаснаас нь барьчихсан, манай гэрийн тооноор ороод эд зүйл хулгайлаад гарч байхад нь барьсан гэж хэлсэн. Алтангэрэл нь өмнө 2016 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрийн тооноор мөн хулгай ороод нөтэбүүк, бугуйн цаг алдагдаж байсан. Тэр үед би цагдаад мэдэгдээгүй гэж хэлж байсан. Мягмарнарангаас болсон хэргийн талаар асуухад би өмнө энэ айлын тооноор 2016 оны 10 дугаар сарын сүүлээр орж, самсунг нөүтбүүк, бугуйн цаг хулгайлсан гэж хэлсэн. Ингээд хэргийн газрыг хамгаалалтанд авч мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Цолмонбаярын удирдсан бүрэлдэхүүнд Мягмарнаранг хүлээлгэн өгсөн.” гэжээ. /хх-27-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ¹440 тоот дүгнэлт: Хэргийн газрын үзлэгээр гэрийн зүүн хойд ханан дахь бор өнгийн шүүгээ, уг шүүгээн дээр цагаан цэнхэр өнгийн ширээний гэрэл дээрээс 2 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлж, харьцуулахад шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулахад шинжилгээнд ирүүлсэн Базарсад овогтой Мягмарнарангийн баруун гарын эрхий хурууны дардас санд 2013-5303-СХД дугаараар бүртгэгдсэн №1 дугаарын гарын мөртэй тохирч байна.” гэх дүгнэлт /ХХ-34-р тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд./хх-5-8/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, Эд зүйлийн үнэлгээ / хх-15-16/, Насанд хүрээгүй сэжигтэн яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-67/, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс албан бичиг  /хх-74-80/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнаран нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-56 тоотод суух иргэн С.Алтангэрэлийн гэрийн тооноор нэвтрэн орж, Самсунг маркийн нөүтбүүк, Эр-чи брэндийн эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлж, 680000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Алтангэрэл “…2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим би зүүн салаанд гэрийнхээ хашааны онгорхой хаалгаар машинтайгаа хашаан дотроо гэрийнхээ урд очиж зогсоход гэрийн тооно дээр нэг юм хөдлөөд байхаар нь харж байтал нэг хүн гарч ирээд гэрийн хойшоо буугаад зугтахаар араас нь хөөж гүйцээд барьж автал тэр залуугийн биенээс миний жинсэн өмд, цамц, жижиг бор цүнх, гар утасны батерей цэнэглэгч, USB-залгуур 1 ширхэг унасан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлгээр /хх-24-25-р тал/, гэмт хэргийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн офицер Б.Санжаабаасангийн мэдүүлэг /хх-28/, гэрч Г.Ууганбаярын мэдүүлэг /хх-27/ Шүүх эмнэлгийн ¹440 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд./хх-5-8/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, Эд зүйлийн үнэлгээ / хх-15-16/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнаранд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

 Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнаран, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Наранжаргал нар нь гэмт хэргийн улмаас учируулсан гэм хорын хохиролд шүүхийн шатанд 80.000 төгрөг хохирогч С.Алтангэрэлд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцуулахаар хуульчилсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Мягмарнарангийн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг түүний эх Д.Наранжаргалаас гаргуулах нь зүйтэй.

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээдийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэв.