| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0080/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/084 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000290049 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байрлах *******ын эзэмшлийн гэрт мэргэлүүлэх зорилгоор эх Ч.*******ийн хамт очин *******ыг мэргэлж өгөхгүй гэсэн шалтгааны улмаас түүнтэй маргалдан, гараараа нүүр хэсэгт 2 удаа, цээж хэсэгт 2 удаа халдаж, эрүүл мэндэд хавирганы хугарал, баруун хөмсөг, баруун чамархай, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 19-ний би ээж болох Оюундэлгэрийн хамт гэртээ байж байсан тэгсэн манай гэрт ирсэн ирэхдээ нэг шил архитай ирсэн тэгээд би болон манай ээж ******* мөн бид гурав тэр архийг хувааж уусан, тэгээд би ээжийнхээ хамт ******* ламын гэрт мэргэлүүлэх гэж очсон тэгээд би намайг мэргэлээд өгөөч гэсэн шөнө орой болсон байна тэгээд ч би ямар мэргэлдэг хүн юм уу би мэргэлэхгүй гэсэн тэгэхээр та яахаараа мэргэлэхгүй гэж хэнд нь мэргэлээд хэнд мэрэг хийж өгдөг юм бэ гэсэн тэгээд би мэргэлэхгүй байхдаа яадаг юм бэ ганц мэргэлээд өгөөч гэсэн тэгээд би ******* ламыг бариад авсан чинь намайг бас бариад авсан тэгээд би ******* гуайн толгойн хэсэгт нь хоёр удаа цохисон тэгээд 5ид хоёр барилцаад орон дээр дээр доороо гараад байж байтал манай ээж ******* бид хоёрыг салгасан тэгээд гэрээс нь гараад явж байсан чинь миний араас ******* гуй бариад авсан тавихгүй болохоор нь гарынхаа араар цохиод авсан хойшоогоо унаж байгаа харагдсан тэгээд би ээжийнхээ хамт хашаанаас нь гараад явсан өөр зүйл болоогүй. Би хүлээн зөвшөөрч байна, миний буруу ......гэх мэдүүлэг / хх-ийн 74-75 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 12 дугаар сарын 19-ны орой 19 цаг 10 минут үед ******* ээж ******* нар нь манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд намайг юу хийж байна, Яагаад байна гэж хэлээд агсан тавиад байсан. Тэгэхээр нь би харьж амар эрүүл дээрээ ирж уулз гэж сануулсан. Тэгсэн нөгөө ******* гэх залуу чинь чамтай яаж уулзсан ч яадаг юм бэ? намайг зодох гээд гар далайхаар нь гэр рүүгээ яв гээд үүд рүүгээ түлхсэн. Тэгсэн миний зүүн гарнаас атгаад орон дээр багалзуурдаж аваад цохих гэсэн. Тэгэхээр нь би түлхсэн чинь баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрийнхээ зүүн талын ор руу явсан араас барьж аваад зүүн талын орон дээр миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би одоо боль гээд хэлсэн чинь энэ муу өвгөнийг алчихъя гээд цээж хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд би доошоо харсан чинь миний нуруун дээр бас өшиглөөд хоёр хөлийн гуянд нэг нэг удаа өшиглөөд байсан. Ээж ******* нь намайг ямар ч хамгаалах арга хэмжээ авахгүй хараад байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ тухайн үед миний дух хэсэгт хагалж цус гоожиж байсан одоо бол толгой бага зэрэг хатгаж өвдөж байна, мөн хоёр хөлний гуя хэсэгт хөндүүрлэж өвдөж байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 06-07 /,
......Надад өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... Надад одоо гомдол гэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна......гэх мэдүүлэг /хх-ийн 31 /
4. Гэрч Ч.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би хүүгийнхээ хамт лам ******* гуайн гэрт очих уу гэсэн. Тэгээд гэрт нь ирсэн чинь манай хүү мэргэлүүлэх гэсэн юм гэсэн чинь ******* лам мэргэлэхгүй. Та нар яв гэсэн чинь манай хүүхэд цохиод авсан. Тэгээд тэр хоёр баруун талын орон дээр барилцаад авсан. Тэгээд би хүүхдэдээ одоо боль гээд тавь гэсэн чинь манай хүү ******* ламын нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд одоо боль гээд гэрээс нь аваад гараад гэртээ очсон чинь манай хүүхэд ээжээ би ******* гуайн утсыг нь аваад ирсэн байна гээд байж байсан чинь цагдаа манай гэрт ирсэн... Та яахаараа надад мэргэ хийж өгдөггүй юм бэ? надаас өөрөөр хүнд мэргэ хийдэг байдаг гэсэн чинь ******* лам мэргэ хийдэг өдөр биш гэсэн. Тэгээд манай хүүхэд уурлаад тэгээд хоорондоо барилцаад авсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 /,
...Би хүүгийнхээ хамт ******* ламынд очсон. Гэрт нь орсон чинь манай хүү мэргэлүүлэх гэсэн юм гэсэн чинь ******* лам би мэргэлэхгүй харанхуй шөнө болсон. Тэгээд би мэргэлэхгүй чадахгүй гар гэсэн. Тэгсэн манай хүү ******* ******* гуайг бариад авсан. Тэгээд манай хүү ******* толгой хэсэгт хоёр удаа цохисон. Тэгээд дээр доороо гараад барилцаж аваад байхаар нь би салгасан. ******* лам манай хүүг хоёр удаа алгадсан. Тэгээд би хүүгээ аваад гарсан чинь араас орилоод гарсан. Тэгсэн манай хүү тохойгоороо цохисон. Тэгсэн ******* гуай унасан. Тэгээд ******* гуай зодоон хийх үү гээд орилоод байсан. Тэгээд эргээд барьж авах гэхээр нь боль гээд би хүүгээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
5. Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаартай:
1. Оролцогч ******* овогтой *******ийн ******* /РД: *******/ нь мэдрэлийн хувьд эрүүл, сэтгэцийн эмчийн үзлэгээр оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол илэрч байна. *******ийн ******* нь тухайн үйл явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй байсан боловч болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадахгүй, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.
2. Оролцогч ******* овогтой *******ийн *******т сэтгэцийн хувьд оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол илэрч байна. Эдгээр шинжүүд нь Оюуны хомсдол өвчний үед болон тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгүүдийн үед илрэх боломжтой.
3. Оролцогч ******* овогтой *******ийн ******* /РД: *******/ нь багадаа мэдрэлийн өвчний учир мэдрэлийн эмчийн хяналтад, халамжид байсан гэх өгүүлэмжтэй боловч түүнийг батлах эмнэлгийн дэвтэр байхгүй байна. Гэвч үзлэгээр оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол илэрч байна.
4. Оролцогч ******* овогтой *******ийн ******* /РД: *******/ нь төрөх үедээ хүндрэлтэй, бүтэлттэй төрсөн. Багын өсөлт бойжилт хоцрогдолтой байсан. Багадаа мэдрэлийн эмчийн хяналтад байсан гэх өгүүлэмжтэй. Өвчнийг анх оношилсон хугацаа, тухайн үед илэрч байсан шинж тэмдэг болон шинжилгээний өөрчлөлтүүдийг хяналтын картнаас тодруулах шаардлагатай. Мөн онош тодруулах шаардлагатай бол IQ тогтоолгох шинжилгээ болон тархины компьютер томографын шинжилгээ хийлгэж болно.
5. Оролцогч ******* овогтой *******ийн *******т тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өөрчлөлт илрээгүй.
6. Одоогийн байдлаар оролцогч Оролцогч ******* овогтой *******ийн Эрдэнэ- Очирт үзлэгээр оюун ухааны болон сэтгэхүйн хөгжлийн хоцрогдол илэрч байгаа боловч тухайн хэрэг явдал болох үед ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай....гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн:
1.2. *******ын биед хавирганы хугарал, баруун хөмсөг, баруун чамархай, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл ба мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байрлах *******ын эзэмшлийн гэрт мэргэлүүлэх зорилгоор эх Ч.*******ийн хамт очин *******ыг мэргэлж өгөхгүй гэсэн шалтгааны улмаас түүнтэй маргалдан, гараараа нүүр хэсэгт 2 удаа, цээж хэсэгт 2 удаа халдаж, эрүүл мэндэд хавирганы хугарал, баруун хөмсөг, баруун чамархай, баруун сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Ч.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 32 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь оюуны хомсдол өвчний үед болон тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг өвчтэй нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр тогтоогдсон бөгөөд өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийх чадваргүйн улмаас үл ялих зүйлээр шалтаглаж хүний эрүүл мэндэд халдаж зодсон боловч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.*******т зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс гадагш явахгүй байх үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ