Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2021/00488

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд онлайнаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаартай, овогт Борхүүгийн т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 47 962 500 төгрөгийн мал гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Б.тай 2008 онд Улаанбаатар хотод танилцаж үерхэн 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин У.Өнөрцэцэг нарыг төрүүлсэн. Бид гэрлэлт цуцлуулах шалтгаангүй өдийг хүртэл итгэж найдаж амьдарч ирсэн. Гэр бүлийн зарим ялимгүй зүйлээс болж маргаж муудалцахдаа зодуулж, цохиулж байсан ч өнгөрөөж чаддаг байсан. Гэтэл сүүлийн хэдэн сард нөхөр маань машинаа унаад аймаг руу орж ажил бүтээнэ гээд явдаг болсон бөгөөд би түүнд нь итгэж байсан. Гэтэл гэртээ байх нь аймагт байхаас бага болж хэд хэдэн хоногоор алга болж архи дарс уух нь ихэссэн. 2021 оны 01 дүгээр сараас эхлэн өөр эмэгтэйтэй ярьж, харьцдаг болсон. Үүнээс болж байнгын хэрүүлтэй байх болсон. Би өөрт нь болон нөгөө эмэгтэйд нь хэлсэн боловч намайг янз бүрээр доромжилсон. намайг сэтгэл санааны дарамтанд оруулж, зодсоноос болж хүүхэд минь зулбаж байсан. Тиймээс эрүүл байгаа дээрээ салах хүсэлтэй байна. нь гэрлэлтээ цуцлуулахгүй, тэр эмэгтэйгээс холбоогоо таслана гэсэн боловч нөгөө хүүхэнтэйгээ архидаж гэртээ хүртэл дагуулж ирээд хонож байсан. Би цаашид Б.тай хамт амьдрахгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 47 962 500 төгрөгийн мал авахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдааны өмнө бид 2 ярилцаад гэр бүлийн дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар тохиолцож эд хөрөнгийн талаар эвлэрсэн тухай хэлцэл хийсэн. Бидний хийсэн хэлцлийн дагуу малыг хувааж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2009 оноос хойш нэг гэрт амьдарч хүү, охинтой болсон. Би эхнэрээ зодож цохисон зүйл байхгүй. ******* нь одоогоос 6 жилийн өмнөөс хүүхэд сургуульд орох, охиныг цэцэрлэгт орох үед аймагт байдаг байсан. Би цор ганцаараа хөдөө мал дээрээ байдаг байсан. Нэхэмжлэл дээр янз бүрээр худал зүйл зохиож бичсэн байна. Гэртээ байхдаа эв зүйгээ олох гэхэд ******* нь юу ч ярихгүй, яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй дуугүй байгаад байдаг. Намайг гар утас битгий барь, утасгүй хэдэн сар бол гэдэг бөгөөд гарч явах гэхээр хаашаа явах гээд байгаа юм, нөгөө хүүхэн рүүгээ явах гээд байгаа юм уу гэх мэтээр хэрүүл хийгээд байдаг. Үнэхээр эв зүйгээ олж чадахгүй бол гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. ******* бид 2 ярилцаад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваан авах тухай эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хуваахад маргах зүйл байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 47 962 500 төгрөгийн мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

*******, Б. нар нь гэрлэлтээ 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1144 дугаарт бүртгүүлж, 2009 оноос 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин У.Өнөрцэцэг нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү *******, У.Өнөрцэцэг нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болжээ.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс, нөхөр Б. нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 02 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, дээрх хугацаанд эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Өнөрцэцэг нарыг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Б. зөвшөөрч байх тул *******, У.Өнөрцэцэг нарыг эх *******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.  Иймд 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Өнөрцэцэг нарыг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Б.т үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт гэрлэгчид нь гэрлэлт цуцлах үед гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж харилцан тохиролцож болохоор заасан.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Б. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг дараах байдлаар хуваахаар тохиролцсон байна. Үүнд:

1. *******гийн хуваарьт хөрөнгө 3 үхэр буюу хар алаг үнээ, тугал, эр бяруу, хүү *******ын хуваарьт хөрөнгө 3 адуу буюу хүрэн халзан гүү, хээр морь, хээр азарга, 3 үхэр буюу мухар хар үнээ, тугал, улаан охин бяруу, охин У.Өнөрцэцэгийн хуваарьт хөрөнгө 3 адуу буюу халиун гүү, унага, цавьдар морь, 3 үхэр буюу далиу улаан халзан үнээ, тугал, улаан халзан охин бяруу буюу нийт 15 богийг *******гийн өмчлөлд үлдээхээр, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс тугалтай үнээ 2 /4 толгой/, адуу 3, хонь 80 /эм хонь 35, төлөг 15, хурга 30/, ямаа 44 /эр ямаа 10, эм ямаа 11, борлон 14, ишиг 9/ буюу нийт 131, бүгд 146 толгой малыг *******гийн өмчлөлд,

2. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хонь 82 /эр хонь 2, эм хонь 34, төлөг 15, хурга 31/, ямаа 43 /эр ямаа 10, эм ямаа 11, борлон 14, ишиг 8/, адуу 8, бүгд 133 толгой малыг Б.ын өмчлөлд тус тус үлдээхээр шийдвэрлэсэн байна. Иймд Б.ын өмчлөлд 133 толгой малыг үлдээж, Б.аас нийт 146 толгой малыг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох тэмдэгтийн хураамж 477 700 төгрөгийг тэнцүү хувааж төлөхөөр тохирсон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693 616 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 215 916 /70200+70200+75516/+238 850= 454 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, овогт Борхүүгийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Өнөрцэцэг нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Өнөрцэцэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү *******, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин У.Өнөрцэцэг нарыг тус бүр 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хонь 82 /эр хонь 2, эм хонь 34, төлөг 15, хурга 31/, ямаа 43 /эр ямаа 10, эм ямаа 11, борлон 14, ишиг 8/, адуу 8, бүгд 133 толгой малыг Б.ын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.аас *******гийн хуваарьт хөрөнгө 3 үхэр буюу хар алаг үнээ, тугал, эр бяруу, хүү *******ын хуваарьт хөрөнгө 3 адуу буюу хүрэн халзан гүү, хээр морь, хээр азарга, 3 үхэр буюу мухар хар үнээ, тугал, улаан охин бяруу, охин У.Өнөрцэцэгийн хуваарьт хөрөнгө 3 адуу буюу халиун гүү, унага, цавьдар морь, 3 үхэр буюу далиу улаан халзан үнээ, тугал, улаан халзан охин бяруу, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс тугалтай үнээ 2 /4 толгой/, адуу 3, хонь 80 /эм хонь 35, төлөг 15, хурга 30/, ямаа 44 /эр ямаа 10, эм ямаа 11, борлон 14, ишиг 9/ бүгд 146 толгой малыг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693 616 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 215 916 /70200+70200+75516/+238 850= 454 766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ