Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

 

 

 

        

   2024       04        16                                          2024/ШЦТ/146

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Н.Г-, Н.О-  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-, Н.Г- нарт холбогдох эрүүгийн 2438000000075 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Н.О-,

Монгол Улсын иргэн, Н.Г-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О- нь шүүгдэгч Н.Г-той бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт Н.Г-ийн гэрт Б.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт Б.Б-ыг шүүгдэгч Н.О-тай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан зодож биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438000000075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Н.О- нь шүүгдэгч Н.Г-той бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт Н.Г-ийн гэрт Б.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Н.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт Б.Б-ыг шүүгдэгч Н.О-тай бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан зодож биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О-ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, ....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-ын өгсөн: “...тэгээд гэртээ байж байхад Н.Г- манай урд талын Б- ахынд ирсэн байхаар нь би тэднийд орсон. Тэгтэл тэднийд Н.Г-, Н.О-, Б- ах нар 0,5 литрийн Их монгол гэдэг архи уугаад сууж байсан. тэр архийг ууж дуусгаад Н.Г- ахын гэр лүү Б- ахыг гэрт нь үлдээгээд явцгаасан. Тэгээд Н.Г-ийнд эхнэр нь хоол хийж байсан тэрийг идэцгээсэн. Тэгээд Н.О- ах 0,5 литрийн Их монгол нэртэй архи гаргаж ирээд бид гурав тэр архийг хувааж уугаад шатар тоглоцгоосон. Тэгтэл нөгөө архи дууссан чинь Н.О- ах 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Тэр архийг уугаад тоглоцгоосон. Тэгтэл Н.О- согтоод унтаад өгсөн. Н.Г- бид хоёр үлдсэн архиа уугаад сууж байсан чинь Н.Г- тасраад унасан. Тэгээд би Н.Г-ийг оронд нь оруулах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би нэлээн муудсан болохоор гэрийн баруун талд зуухны ард унтсан. Тэгээд унтаж байхад Н.О- ах миний зүүн нүд рүү өшиглөөд тэр чигтээ намайг босгохгүй нүүр лүү цохиод байсан. тэгтэл Н.Г- унтаж байснаа босож ирээд намайг боож байгаад гэрээс чирч гаргаад хоёулаа зодсон. Тэгэхээр нь би уучлалт гуйгаад байхад ээлжилж зодоод намайг алаад нойлд булж хаяна гэж зодоод байсан. Энийг дутуу үлдээж болохгүй гээд зодож байгаад гэртээ орсон. ... Би болсон асуудлын талаар үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Товчхондоо бол намайг Н.Г-ийн гэрт зуухны ар талд нь унтаж байхад гэнэт Н.О- намайг өшиглөөд цохиж зодоод эхэлсэн. Нүүр ам толгой руу л цохиж өшиглөөд байсан. Тэгээд намайг Н.О- гэрээс чирч гаргаад 1-2 удаа цохиж байтал Н.Г- араас нь гарч ирээд намайг боосон. Тэгээд Н.Г-той ноцолдож байхад намайг Н.Г- нэгээс хоёр удаа чих толгой руу цохисон. Н.Г-той ноцолдож арай гэж тавиулаад байж байтал Н.О- ирээд намайг цохиж нүдсэн. Тэр хоёр хэн хэн нь намайг босгох сөхөө өгөхгүй цохиж зодоод байсан. Н.О-, Н.Г- бид гурав архи ууж байгаад Н.О- түрүүлээд унтсан. Н.О-ын дараа Н.Г- бид хоёр 1 шил 0.75 литр хэмжээтэй архи ууж байгаад Н.Г- тасраад унахаар нь орон дээр хэвтүүлээд өмдийг нь тайлж унтуулах гэсэн чинь эхнэр нь боль боль гээд байхаар нь би орхиод зуухны ар талд хэвтээд унтаж байтал Н.О- намайг багана зуух хоёрын голд цус нэлээн гоожтол цохиж зодож өшиглөж нүдсэн. Би өмнө мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би гадаа зодуулж байгаад буцаад Н.Г-ийн гэрт Н.О-, Н.Г- нартай ороход Н.Г-ийн эхнэр байхгүй байсан. Н.О- бол унтаад гайгүй болчихсон байсан болохоор бүх юмаа мэдэж байгаа. Н.Г- бол нэлээн согтуу байсан. Би тэднийд ороод зуухны тэнд байсан цусаа өөрөө шалны алчуураар хагас дутуу арчиж цэвэрлэчхээд тэднийхээс гарч зугтаад уурын зуух орсон. Би тэр хоёрыг цохиж зодох ямар сөхөө болоогүй. Намайг эсэргүүцэх сөхөлгүй л зогсоо зайгүй зодож нүдээд байсан. Би хохирол нэхэмжлэлийнхээ талаар дэлгэрэнгүй бичээд баримтуудаа хавсаргаад ирсэн байгаа. Би нийтдээ 2.340.000 одоогоор нэхэмжилж байна. Цаашдаа эмчилгээний явцад гарсан зардал мөнгөө мөн баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжлэх бодолтой байгаа. Өнөөдөр гэхэд л би Улаанбаатар хот руу явах гэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 25 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Б.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 1,798,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан” талаарх албан бичиг, хавсралт, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон баримт /хх-н 27-31 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...Б.Б-ын хувьд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 1,798,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

Гэрч Д.Ц-ийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манайх буузаа хийх гээд махаа татаад дуусаад байж байтал Н.Г- ирж манай хогийг ачаад явахдаа манай нөхөр Б.Б- цуг явж хог асгалцаад ирье гээд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гэртээ ирээд үлдэгдэл махаа татаж дуусгаад орой 21 цаг болж байхад Н.Г- бууз хийлцэнэ гэсэн би дуудаад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад манай гэртээ уурын зууханд ажилладаг Н.Н- гэдэг залуу ирээд танай нөхөр хүнд зодуулаад уурын зууханд дээр ирсэн байна аймар зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд би уурын зуухан дээр очоод эмнэлэг дуудаад Их эмч Бямбасүрэнтэй ярьж байгаад уурын зуухан дээр ирээд ийм орчинд үзэхгүй эмнэлэг авъя явна гэсэн чинь Н.Н- Содномдаржаа нар өргөөд 2 талаас нь түшээд эмнэлэг оруулж өгсөн. Тэгээд эмнэлгийн тусламж аваад Мөрөн орж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Ш.Г-ын өгсөн: “...Б.Б- манай нөхөр Н.Г-ийг унтаж байхад нь дуудаж байгаад сэрээсэн. Тэгээд тэр 3 нөгөө архиа ууж байгаад Н.Г- тасраад буцаад унтаад өгсөн. Тэгсэн чинь Б.Б- Н.Г-ийн өмдийг нь тайлаад байхаар нь би чи болиоч гэж хэлээд одоо яв гэж хэлээд байж байтал манай бага хүүхэд сэрээд уйлсан чинь Н.О- ах Б.Б-ыг аваад гарсан. Тэгэхээр нь би 2 охиноо сэрээгээд бага хүүхдээ аваад хажууд аавын орж унтсан. Тэгээд маргааш өглөө нь гэртээ орж ирсэн чинь Н.О- Б.Б- нар байхгүй манай нөхөр гэртээ том хүүтэйгээ гэртээ унтаж байсан. Манай гэрийн баруун талын орны урд талд хэсэг газар цус болсон байсан тэрийг арчиж цэвэрлэсэн. Би сайн мэдэхгүй байна гэхдээ Н.Г-ийн өмдийг тайлаад байхаар нь би Б.Б-ыг болиоч наад хүнээ зүгээр унтуулчхаач гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан чинь Н.О- чи болиоч гэж хэлэхэд үгэнд нь орохгүй байсан тэгээд Н.О- ах Б.Б-ыг аваад гараад явсан. Үүнээс л болсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Н.Н-ын өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө ээлжээ хүлээж аваад ажлаа хийж байтал 2023 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 05 цагийн үед зуух руугаа нүүрс хийгээд байж байтал манай сумын иргэн Б.Б- орж ирээд “би хүнд зодуулчихлаа, дулаан юм байна уу” гэхээр нь би зуухнаас гаргаад ажлын байр луу авч орсон. Тэгтэл нүүр ам нь танихын аргагүй болсон байсан. Б.Б- цагдаа дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь би хамт ажилладаг хүмүүстэйгээ үлдээгээд цагдаа болон эхнэрт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101 дугаартай: “...1. Б.Б-ын биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.       Дээрх хүзүүний боолтын гэмтэл нь хүзүү хэсгээр боож татах үед үүсгэгдсэн бол бусад хэсгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа тус тус үүсгэгджээ. 3. Б.Б-ын биед учирсан боолтын ором, хүзүү болон духны шарх, баруун, зүүн зовхины цус хуралт, зүүн чих, эрүүний гэмтэл, 4 хамар ясны хугарал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бол цээжний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Б.Б-ыг зодсон зодоогүй эсэхээ ч санахгүй байна. ...Б.Б- намайг зодсон, боосон гээд байгаа юм. Би тасарсан байсан болохоор зодооны талаар юу ч санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.О-ын яллагдагчаар өгсөн: “...би Б.Б-ын нэг цохиод гэр дотор нэлээд ноцолдоод ...гэрээс гарч бас зодолдож нэлээд ноцолдож байгаад түлээний тэнд очиж тайвшраад хэсэг суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Д.Ц-, Ш.Г-, Н.Н- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Н.Г-, Н.О- нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Н.О-, Н.Г- нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт Н.Г-ийн гэрт Б.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед дух болон хүзүүнд шарх, хүзүүнд боолтын ором бүхий цус хуралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцралт, цээжинд зулгаралт, хамар ясанд хугарал, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл учруулж, хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч нарын бүлэглэн Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Г-, Н.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Г-, Н.О- нараас 600.000 төгрөгийн эмчилгээний зардал авсан. Мөрөн-Тосонцэнгэл хооронд явсан замын зардал, асаргааны хүний цалин, эмийн үнэ, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 2,340,000 төгрөг нэхэмжилж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн гавал доторх гэмтлийн байршил гэх 200,000 төгрөгийн Е-баримтын хуулбар зэргийг хэрэгт өгсөн /хх-ийн 88-93 тал/ байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын  хохирол буюу Мөрөн-Тосонцэнгэл хооронд явсан замын зардал, асаргааны хүний цалин, эмийн үнэ, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Г-, Н.О- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Г.Аззаяаг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,798,700 төгрөгийг шүүгдэгч Н.Г-, Н.О- нараас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Г-, Н.О- нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,798,700 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Г-оос 899,350 төгрөгийг, шүүгдэгч Н.О-аас 899,350 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Г-, Н.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэргийн оролцоо, учруулсан хохирол хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдлийн арга, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. ...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.О- нь ял эдэлж дууссан талаар баримт гаргаж өгөөгүй байх тул үлдсэн 8 цагийг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “..миний үйлчлүүлэгч Н.Г-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бусдад төлөх төлбөргүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Хохирогч 2,340,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Г-, Н.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 66-69, 71-75 дугаар талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.О- нь ... зэрэг түүний хувийн байдал,

хавтаст хэргийн 77-80, 82-84 дүгээр талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Н.Г- нарыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Н.О- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 342 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж, 8 цагийн нийтэд тустай ажил хийх ялын үлдэгдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 8 цагийн ажлыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 358 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г-, Н.О- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г-, Н.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Есөн Чоно овогт Н.Г-, Есөн Чоно овогт Н.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Н.Г- нарыг тус бүр 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Н.О-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) цагийн ажлыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 358 (гурван зуун тавин найм) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Н.Г- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

              5. Шүүгдэгч Н.О-, Н.Г- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Б- нь Мөрөн-Тосонцэнгэл хооронд явсан замын зардал, асаргааны хүний цалин, эмийн үнэд нэхэмжилсэн 2,340,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Г-, Н.О- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Г-оос 899,350 (найман зуун ерэн есөн мянга гурван зуун тавь) төгрөгийг, шүүгдэгч Н.О-аас 899,350 (найман зуун ерэн есөн мянга гурван зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

              8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г-, Н.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч Б.Б-д 600,000 төгрөг өгсөн болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-, Н.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР