| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/164 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч О.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 2138001980477 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.А-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А- нь 2021 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Дөрөлж хороололд байрлах Д.Б-ын гэрээс 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, авдар дотор байсан 520.000 төгрөгийг нийт 2.220.000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2138001980477 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.А- нь 2021 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Дөрөлж хороололд байрлах Д.Б-ын гэрээс 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, авдар дотор байсан 520.000 төгрөгийг нийт 2.220.000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 тал/,
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны хавар 06 сарын үед сум руу орох гарах хөдөлгөөнийг тухайн үед Ковид-19 өвчний улмаас түр хязгаарласан байсан юм. Хорио цээр тогтоохоос өмнөх нь би сумын төвийн Дөрөлж хороололд байдаг гэрээ түгжээд хөдөө 2 дугаар багийн нутагт байдаг гэртээ байж байтал төвийн хашааны хөрш айлын хөгшин Х- гэж хүн утсаар залгаад “танай байшингийн цонх хагарсан байна хүн орчихсон юм биш үү ирж үз” гэхээр нь хөдөөний гэрээсээ гараад сумын хяналтын постноос гэрт хулгай орчихсон юм шиг байна орж шалгах хэрэгтэй байна гэж гуйж байгаад ороод гэртээ иртэл хашааны том хаалга онгорхой, байшингийн хойд талын цонхыг хагалчихсан байсан. Би гэрээ онгойлгоод орсон чинь хулгай орсон бололтой шинж тэмдэгтэй байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд юнителийн гэр интернэт, хар өнгийн нөүтбүүк байхгүй байсан. Авдар дотор байсан эд зүйлээ бүртгэхээр түлхүүрийг хийгээд татах гэхэд цүүгээрээ сугараад ирсэн. Авдарны цоожийг цүүгээр суга татаад доторх эд зүйлийн аваад хүн харахад цоожтой мэт харагдуулж цүүг нь буцааж хийсэн байсан. Авдар дотор байсан хоёр нүдний орос дуран, түрүүвчинд байсан 520,000 төгрөг, хананд өлгөөтэй байсан 5 килограмм л байсан байх сайн мэдэхгүй байна үхрийн борц, хөлдөөгчид байсан 7-8 килограмм үхрийн мах байхгүй болсон байсан. Мөн пийшин зуухны хажууд байсан 2,5 литрийн пивоны саванд хийсэн монгол архи байхгүй байсан. Ийм л эд зүйл алга болсон. 2021 оны 06 дугаар сарын 15-ны үеэр Мөрөн ороод ганц хоноод буцаад сумын төвд гэртээ ирээд өглөөгүүр байж байхад манай баруун талын хөрш Х- гуайн хүү болох Х- согтуу орж ирэхэд араас Ж- мөн адил халамцуу орж ирээд 0,5 литрийн архи гаргаж задлаад надад 1 хундага хийж өгөөд тэр хоёр тус бүр 1 хундага архи уугаад гараад явсан. 2021 оны 06 сарын 18, 19, 20-ны аль нэгэнд л орсон. 19-ний өдөр байх магадпалтай юм. ...миний алдагдсан гэх дурангийн хайрцаг манай сумын Х- буюу Г.П- надад хэлэхдээ манай гэрээс алдагдсан дурангийн хайрцгийг дурантай нь үүрч ирсэн гэж хэлсэн. ...алдагдсан гэх 520,000 төгрөгөө түрийвчинд хийгээд дээлийн ханцуйнд боогоод авдарт хийсэн. Би тухайн үед сүүгээ зараад мөнгийг нь хурааж байсан. Тийм учраас сайн санаж байгаа юм. Нэг бүрээр хэлбэл сүүнийхээ мөнгийг дэвсгэрт дэвсгэрт хувааж түрүүвчинд цэгцтэй хийсэн. Нэг өдөр өнжөөд сүүгээ сумын төв рүү оруулж ирэхэд 40 литр 1 литр сүү 1,500-2,000 мянган төгрөг ханштай байсан. Олон өдөр зарж хураасан мөнгө байсан. Би сери дугаарын мэдэхгүй, харин мөнгөн дэвсгэртээ бол мэдэж байгаа юм. Аз гэдэг хорин мянгатын дэвсгэрт 1 ширхэг түрүүвчинд байдаг байсан. Манай баруун талын хөрш айл болох Х- эгчийн хүү Х- гартаа 0,5 литрийн архи барьсан орж ирсэн. Араас нь Ж- гэх залуу орж ирсэн. Х- надад 1 хундагалж өгөхөөр нь уухгүй ах нь яараад байна хөдөө гарах гэж байна гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр 1 хундага архи уугаад гарсан. Харин авдарт архи байгаа үгүйг мэдэхгүй, мөн пийшингийн хажууд байсан монгол архийг ч мэдэхгүй. Би өмнөх мэдүүлэг цонхны шил үнэлэхгүй гэсэн одоо ч үнэлэх шаардпага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 38, 41-42 тал/,
Гэрч Б.А-ийн өгсөн: “...О.А- нь миний Т-сөн дүү бөгөөд бага наснаасаа мал маллаж өссөн. ...О.А-г манай нутгийнхан Адуу Б- гэж дууддаг. Манай дүү архи уудаг, уухаараа хулгай хийдэг 13 наснаасаа л хойш бараг бага зэрэг юм хумсалдаг байсан. Зөндөө хэлсэн боловч үг авахгүй. ...гэвч өөрийн ухаангүй байдлаас болж хэрэг төвөгт орооцолдож хэд хэдэн удаа ял шийтгэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Гэрч М.Ш-ын өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 25-ны үеэр байх өдрөө сайн санахгүй байна. Би сумын төвд Г.П- буюу нутгийн дууддаг нэр Х- гэх айлд очиход Б-, Г-, Х- гурав байхаар нь хамт 1 шил архи ууссан. Г.П-ын байшингийн цонхны тавцан дээр дурангийн хайрцаг байсан. Би Х-д энэ дурангийн хайрцгийг 50,000 мянган төгрөгөөр өгөх үү гэж наргиж хэлэхэд тэг тэг гэхээр нь үүрч яваад Ж- гэх хүний дэлгүүр орж 1 шил архи аваад мааньт хороололд Т- гэдэг айлынд ороод байж байтал манай нутгийн ах Д.Б- утасдаад уулзъя гэж хэлэхээр нь байгаа газраа зааж өгөөд хүлээж байтал эхнэртэйгээ хамт ирээд миний авсан дурангийн хайрцгийн талаар асуухаар нь Х-ас авсан тухайгаа ярьсан. Уг дурангийн хайрцгийг Д.Б- ах дурангийн хамт гэрээсээ хулгайд алдагдсан байсан. Би тэр хайрцгийг Д.Б- ахад өгөөд буцаж Х- дээр очиход Адуу Б- сууж байсан. Тэгээд бид нарыг Х-ийнд сууж байхад хэсгийн төлөөлөгч ирээд Б-г араас ир гэж хэлээд намайг өөрөө цагдаагийн байран дээр авчирч байлгаж байгаад 21 цагийн үед явуулсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би хөдөө 2 дугаар багаас сумын төв рүү орж ирж хоночихоод маргааш орой нь 16 цагийн үед Х-тай уулзаад хамт байж байгаад би гэрт нь хоносон юм. Тэгээд шөнө 01 цагийн багцаанд л байх Х- бид хоёр юм яриад сууж байхад танихгүй дугаараас адуу Б- залгаж орж ирээд танайхаар төлөөлөгч очиж байна уу гэж асуусан. Х- Б-г чи манайд ирээд ширээн дээр мөнгө гаргаж ирээд архиар шахаад байсан биз дээ, яагаад чи Шинээг зүгээр байхад нь чирээд байгаа юм. Чи муу пизда дурантай орж ирээ биз дээ гэж хэлэхэд намайг дурантай орж ирсэн гэж хэлж болохгүй сүйд болно шүү гэж хэлсэн. Х- “чи хаана байгаа юм бэ" гэж асуухад “би Архангай аймгийн Цахир суманд байна гэж хэлсэн. Тэр хоёрын утасны яриа надад тод сонсогдсон. Дурангаа авсан өдрөө Х-ас энэ хэнийх юм бэ гэхэд минийх л гэж хэлсэн. Б- араас нэг шил архи авчихсан ирээд чи дуранг нь хүлээчихээч гайгүй шүү дээ гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд явуулсан. ... 2021 оны 06 дугаар сарын 25-ны үеэр сумын төвд Г.П-ынд буюу Х-ынд очиж архи уусан. Тэгээд цонхны тавцан дээр хоёр нүдний дурангийн хайрцаг байхаар нь Х-ас энэ хоёр нүдний дурангийн хайрцагийг зарах уу гэж тоглоом болгож хэлэхэд 50,000 төгрөгөөр наргиж хэлсэн. Дурангийн хайрцагийг үүрээд сумын төвийн Ж- эгчийн дэлгүүр нэг шил аваад Т- гэх айлд байхад нутгийн Д.Б- ах утсаар залгаад хаана байгаа юм гэж дуудсан. Тэгээд Д.Б- ахтай уулзаад дурангийн хайрцагны талаар бүгдийг нь хэлсэн. Тэрнээс хулгайн дурангийн хайрцаг гэдгийг ч мэдээгүй. Зүгээр л Х- буюу Г.П-ын цонхны тавцан дээр байхад нь хэлээд авсан. 2021 оны 06 дугаар сарын 19-ний шөнө адуу Баясгаа хочтой О.А- тухайн дурангийн хайрцагийг үүрч ирээд 20,000 төгрөг хоёр ширхэгийг гаргаж Х- хочтой Г.П-ын ширээн дээр нь тавьсан. Мөн хувцас нь норсон, 0,75 литрийн хар чингис нэртэй архи задалсан гэж байсан. Би тэр дурангийн хайрцагийг хулгайнх гэдгийг мэдээгүй. 2021 оны 06 дугаар сарын 19-ний шөнө ирсэн би 25-ны өдөр очсон. Хэд хоног архидсан байгаа юм. Тэр үед ковид гээд хөл хориотой байсан. ...О.А- 20,000 дэвсгэрт 2 ширхэгийг Г.П-ын байшингийн мялаалганд өгөх боломжгүй, үнэтэй хар чингис уухгүй, хараа, ерөө зэрэг хамгийн хямд архи л уудаг. Нутгийн хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Намайг төлөөлөгч дуудаад дурангийн хайрцагны талаар тодруулж асуухаар нь бодит зүйлийг хэлсэн. Тэгээд цагдаагийн кабоны гадаа байхад адуу Б- О.А- над дээр ирээд чи намайг дурангийн хайрцаг үүрч явсан гэж битгий хэлээрэй, чи даачих гайгүй шүү дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд салсан. Чи зүгээр байгаарай өөрөө хэргээ хүлээж сур, мөрөөрөө яваа хүнийг хэрэгт оруулах гээд байгаарай гэсэн хар цагаан дуугүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
Гэрч Г.П-ын өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд буюу Арал хороолол ... тоотод гэр бүлгүй ганцаараа амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын 18-ны үеэр би Улаанбаатар хотоос ирсэн гэрийн тавилгаа байшиндаа оруулсан. Тэгээд 2021 оны 06 сарын 19-ний шөнө 02 цагийн үед адуу Б- хочтой О.А- миний ... дугаар руу жи билүү, юнителийн дугаараас залгаад "чи байшин савандаа орсон уу, хөгшин нь яваад очих уу” гэж хэлэхээр нь тэг тэг гэхэд удаагүй ганцаараа ирсэн. Тэр шөнө бороо орсон байсан юм даа. Б- орж ирэхдээ хар өнгийн 0,75 литрийн хар чингис архитай орж ирээд, байшин мялааж байгаа хорин мянган төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу дөчин мянган төгрөг өгсөн. Б- гаднаас орж ирэхдээ хүзүүндээ хоёр нүдний орос дурангийн хуучны бололтой аятайхан хайрцагтай дурангийн хайрцагтай орж ирсэн. Дотроо дуран байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд хар чингис архиа уугаад унтсан. Маргааш нь босоод М.Ш-, Б- нар 1 билүү 2 билүү шил архитай ирсэн. Тэр архинаас гадна 1, 2 шил архи уугаад М.Ш- гадаа унтаж гэсээр орж ирсэн. Бид бүгдээрээ сууж байхад Д.Б- гэх хүн дуран сурж, Б-г дурантайгаа орж ирсэн үү гэж асуухаар нь “зүүсэн явсан” гэж хэлсэн. М.Ш- орж ирэхдээ адуу Б- намайг дуран зүүж орж ирсэн гэж худлаа ярьсан байна. ...Адуу Б- өөрөө дурангийн хайрцагтай орж ирснийг М.Ш-, Б- болон би мэднэ. ...миний ярьсан зүйл бүгд үнэн. 2021 оны 06 дугаар сарын 19-ны шөнө Адуу Б- согтуу ирээд хар чингис нэртэй архитай ирж манайд архи ууссан. Тэгж ирэхдээ дурангийн хайрцаг үүрсэн ирсэн. Манай нутгийн шар Д.Б- ах манайд ирээд дурангийн талаар асуусан. Тэгэхэд Адуу Б- үүрч ирсэн гэдгийг хэлсэн. Тэгээд ч манайд ирэхдээ хувцас хунар нь норсон байдалтай ирсэн. Хорин мянган дэвсгэрт 2 ширхгийг гаргаж ширээн дээр тавьсан. Шар Д.Б-ын гэрээс алдсан хар чингис архиа авч ирсэн юм шиг байгаа юм. Д.Б- ахын гэрээс алдсан дурангийн хайрцаг О.А-гийн үүрч явсан дурангийн хайрцаг байсан. О.А- тогтсон ажил Т-өл байхгүй. Орон гэргүй, эхнэр, хүүхэдтэй, архинд дуртай хэрэг төвөгт их орж байсан бид хамт мөрдөнд хүртэл цуг байсан. Т-сөн ахындаа хүртэл хулгай хийж байсан нөхөр юм. О.А- манайд дурангийн хайрцагтай ирсэн тэрэндээ их хайртай мянгат малчин шиг яваад байсан. Цуг архи уусан М.Ш-ыг дараахан ундаа авч өгөөд ганц дурангийн хайрцаг гайгүй шүү дээ чи даачих гэж хэлсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 60, 64 тал/,
Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 921/2269 дугаартай: “алдагдсан гэх эд зүйлүүдийн нийт үнэ 1.700.000 төгрөг” гэх үнэлгээ /хх- ийн 67-69 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.ц
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А-: “...Би тухайн хавар 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр морьтойгоо явж байгаад айлд морио үлдээгээд төв рүү орсон. Тэгээд өдөржин сумын төвөөр явж байгаад орой нь эгчийндээ буюу тухайн үед манай том гэр сумын төвд байсан учраас гэртээ очсон. Орой гэртээ байж байгаад Х. руу залгаад би сумын төвд байна чи хаана байгаа юм бэ гэсэн чинь би сумын төвд байшингийн цайллагаа хийж байна, манайд хүмүүс архи ууж байна чи ирэхгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би Түгхээгийн дэлгүүрээс 1 шил архи худалдаж авсан. Тухайн үед намайг Хар чингис гэх архитай очсон гэж гэрч нар мэдүүлсэн байдаг боловч би Хараа нэртэй архи авч очсон. Намайг очиход Х-го гэртээ ганцаараа байсан ба бид хоёр нөгөө 1 шил архиа хувааж угаад би тэднийд хоносон. Ингээд би тасраад унтсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс юм яриад байхаар харсан чинь М.Ш-, Г-, Х., О., Б-, Х. эд нар архи ууж байхаар нь би босоод хамт архи уусан. Би тэгж явж байгаад хүмүүстэй тараад бас 1 шил архи уусан. Тэгээд явж байгаад сумын төвд эгчийндээ очиж хоноод маргааш нь Т-өө ах хог ачиж байхаар нь хог ачилцаад эгчийндээ хоносон. Маргааш нь дахиад хоносон. Тэгээд маргааш нь морь луугаа очих унаа хайж сумын төвийн дэлгүүрийн үүдээр явж байгаад Адил ахтай тараад дүүдээ ганц архи аваад өг гэж хэлсэн чинь надад нэг 0,33 литрийн архи авч өгсөн. Тэгэхээр нь би нөгөө архиа аваад Х-гоогийнд хүргүүлээд очсон чинь Б-, Х. хоёр 1 шил архи ууж байхаар нь хамт уугаад өвөрт байсан 1 шил архиа гаргаж ирж уучихаад морь луугаа явмаар байна унаа байна уу, нагац ах бид хоёр Сангийн далай руу оторт явах гэж байгаа талаараа хэлээд байж байсан чинь Шинээ орж ирсэн. Ингээд байж байсан чинь манай хэсгийн төлөөлөгч Э-, Д- шар ах эхнэртэйгээ хамт орж ирсэн. Тэгээд Д- шар ахын гэрийг ухсан, алга болсон дурангийнх нь хайрцгийг Ши- үүрч явсан, Ш- дурангийн цүнхийг Х-с авсан гэж хэлсэн. Тэгээд Ш-г аваад явсан, намайг бас ирээрэй гэхээр нь би очсон. Намайг цагдаа дээр яваад очиход Шинээ согтуу гарандаа гавтай сууж байсан. Надаас гэрчийн мэдүүлэг авна гэхээр нь за гээд надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн үед би хэсгийн төлөөлөгчийн хажууд Ш-д хэлж байсан би муу нэртэй хүн хэцүү шүү, дурангийн хайрцаг авсан юм бол өөрөө хэргээ хүлээгээрэй, гай болно шүү би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаа дээр асуудалтай байгаа гэж хэлсэн. Ингээд би явсан. Тухайн өдрөө би Х-нд очоогүй. Хэсэг хугацааны дараа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэсгийн төлөөлөгч намайг Э- байцаагч чамаас гэрчийн мэдүүлэг аваарай гэж хэлсэн гээд надаас гэрчийн мэдүүлэг авсан. Ингээд би цагдан хоригдоод байж байсан чинь над дээр манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд чамаас яллагдагчаар мэдүүлэг авна, чамайг Хөвсгөл аймаг рүү шилжүүлнэ гэж хэлсэн. Би хохирогчийн гэрт орсон асуудал байхгүй. Шинээ болон Х-го нарын мэдүүлгийг харахад дан л намайг буруутгасан мэдүүлэг байсан. Хэрэв би хохирогчийн гэрт хулгайгаар ороод дурангийн хайрцгийг авсан бол Х-гийн архи авч очоод дурангийн хайрцгийг авч очоод дуранг нь Х-гийн тавихгүй, намайг муу нэртэй болохоор хулгайн хэрэгт гүтгээд байгаа нь хэцүү байна. Би өмнө хулгайн хэрэгт холбогдож байхдаа авсан хэргээ үнэнээр нь хүлээгээд цагдаа, прокурор, шүүхийн ажиллагаанд саад учруулж байсан удаа байхгүй. Хэрэв тухайн үед намайг хулгайлсан гэж бодсон юм бол Х-гийнд байх үед тэр олон хүмүүсийг бүгдийг нь цагдаа дээр дуудаж гэрчийн мэдүүлэг аваад гутлын мөрийг нь шалгаж үзсэн бол энэ хэргийн эзэн нь олдчих байсан. Гэтэл ийм зүйл болоогүй. Дараа нь Энхбат байцаагч над дээр ирээд чамайг Д.Б-ын гэрт хулгайгаар орсон гэж Х-го мэдүүлсэн, чи хэргээ хүлээгээд Завханы хэрэгтэйгээ хамт хэргээ шийдүүлчих гэж хэлэхээр нь би ийм хэрэг хийгээгүй талаар хэлээд яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн, надаас мэдүүлэг ч аваагүй. Х-го мэдүүлэг дээрээ намайг 02 цагийн үед ирсэн гэж хэлсэн байсан. Гэтэл би бүрэнхий болж байхад очсон. Мөн намайг Х-го 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манайд ирсэн гэж хэлсэн байдаг. Гэтэл би 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сумын төв орсон байдаг. Х-го мэдүүлэгтээ намайг орон гэргүй, байнга хулгай хийдэг гэж хэлсэн байсан. Надад орон гэр, мал байгаа. Х-го өөрөө манайд байнга ирж хоол идээд явдаг. Би 2016 оноос 2020 оны хооронд алдаж онож байсан нь үнэн. Гэхдээ одоо би зөв амьдаръя гэж бодсон. Би Завхан аймагт үйлдсэн хэрэгтээ шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, үүнийгээ би хүүхдийн үсний найранд явж архи ууж байгаад хорих ялаар сольсон. Х-го намайг дурангийн хайрцаг үүрч орж ирсэн гээд гүтгээд байгаа. Намайг дурангийн хайрцаг үүрч ирсэн талаар Шинээ, Батка эд нар мэднэ гэж байх боловч тухайн өдөр Х-го гэртээ ганцаараа байсан...” гэж,
Шүүгдэгч О.А-гийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг: “...Миний үйлчлүүлэгчийг Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаж оролцож байна. Гэрч нар миний үйлчлүүлэгчийг Г.П-ынд 1 шил архи, 2 ширхэг 20,000 төгрөгтэй орж ирснийх нь төлөө түүнийг хулгайлах гэмт хэрэгт яллаж байгаа нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хохирогч нь юнителийн гэр интернэт, хар нөүтбүүк, хоёр нүдний орос дуран, 520,000 төгрөг, хананд өлгөөтэй байсан 5 кг борц, 8 кг үхрийн мах, 2 литр 500 грамм монгол архи зэргийг алдсан талаараа мэдүүлсэн байдаг, бусад эд зүйлд хаачсан талаарх баримт хэрэгт огт авагдаагүй. ...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн эд хөрөнгө хулгайд алдагдсан нь тогтоогдож байх боловч тухайн эд хөрөнгийг шүүгдэгч авсан болох нь тогтоогдоогүй. ...Хэрэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон гэрч М.Ш-, Г.П- нарын мэдүүлэг л авагдсан байдаг. Гэтэл тухайн үед Г-, Б-, Б- нар байсан талаар шүүгдэгч болон гэрч М.Ш-, Г.П- хэн аль нь мэдүүлдэг. Гэтэл энэ хүмүүсээс мэдүүлэг аваагүй, ...шүүгдэгч нь Түгэхээ гэх хүний дэлгүүрээс Хараа нэртэй архи авсан талаараа мэдүүлсэн боловч ...үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. ...Б.А- гэдэг хүн шүүгдэгчээр байшин бариулаад мөнгө өгсөн талаар шалгаж тогтоох боломжтой байсан боловч, энэ талаар шалгаж тогтоогоогүй. ...гэрч Г.П-, М.Ш- нарын үйлдэл болон үгнүүд нь хооронд их зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл хэргийн материалд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй байж болох, цагаатгах талын нотлох баримтуудыг мөрдөгчийн зүгээс цуглуулаагүй, үүнтэй холбоотой нэг ч ажиллагаа хийгээгүй. Хэдийгээр гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авч байгаа боловч гэрч нар худал мэдүүлээд байна гэж үзээд гэрч Г.П-, М.Ш- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд миний үйлчлүүлэгч хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг мөрдөгч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. ...Шүүгдэгч Г.П-ын очихдоо 40,000 төгрөг өгсөн ач холбогдол өгч байх боловч тухайн мөнгө эх үүсвэрийн талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тайлбарлаад байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг ямар мөнгөтэй явж байсан талаар асууж тодруулсан асуудал байхгүй. Хэрэв энэ талаар шалгаж тогтоосон бол шүүгдэгчийн мөнгө авсан гээд байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. ...Мөрдөгч нь гэрч нараас мэдүүлэг авахдаа хөтөлж авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үндэслэл журмыг зөрчиж авсан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. ...Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн гэм буруутай болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож чадаагүй ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. ...Миний үйлчлүүлэгчийн гэм бурууг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгт бүртгэлт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч,
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч М.Ш-ын: “...2021 оны 06 дугаар сарын 25-ны үеэр байх өдрөө сайн санахгүй байна. Би сумын төвд Г.П- буюу нутгийн дууддаг нэр Х- гэх айлд очиход ...Г.П-ын байшингийн цонхны тавцан дээр дурангийн хайрцаг байсан. Би Х-д энэ дурангийн хайрцгийг 50,000 мянган төгрөгөөр өгөх үү гэж наргиж хэлэхэд тэг тэг гэхээр нь үүрч яваад Ж- гэх хүний дэлгүүр орж 1 шил архи аваад мааньт хороололд Т- гэдэг айлынд ороод байж байтал манай нутгийн ах Д.Б- утасдаад уулзъя гэж хэлэхээр нь байгаа газраа зааж өгөөд хүлээж байтал эхнэртэйгээ хамт ирээд миний авсан дурангийн хайрцгийн талаар асуухаар нь Х-ас авсан тухайгаа ярьсан. Уг дурангийн хайрцгийг Д.Б- ах дурангийн хамт гэрээсээ хулгайд алдагдсан байсан. Би тэр хайрцгийг Д.Б- ахад өгөөд буцаж Х- дээр очиход Адуу Б- сууж байсан. Тэгээд бид нарыг Х-ийнд сууж байхад хэсгийн төлөөлөгч ирээд Б-г араас ир гэж хэлээд намайг өөрөө цагдаагийн байран дээр авчирч байлгаж байгаад 21 цагийн үед явуулсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би хөдөө 2 дугаар багаас сумын төв рүү орж ирж хоночихоод маргааш орой нь 16 цагийн үед Х-тай уулзаад хамт байж байгаад би гэрт нь хоносон юм. Тэгээд шөнө 01 цагийн багцаанд л байх Х- бид хоёр юм яриад сууж байхад танихгүй дугаараас адуу Б- залгаж орж ирээд танайхаар төлөөлөгч очиж байна уу гэж асуусан. Х- Б-г чи манайд ирээд ширээн дээр мөнгө гаргаж ирээд архиар шахаад байсан биз дээ, яагаад чи Шинээг зүгээр байхад нь чирээд байгаа юм. Чи муу пизда дурантай орж ирээ биз дээ гэж хэлэхэд намайг дурантай орж ирсэн гэж хэлж болохгүй сүйд болно шүү гэж хэлсэн. ...Тэр хоёрын утасны яриа надад тод сонсогдсон. Дурангаа авсан өдрөө Х-ас энэ хэнийх юм бэ гэхэд минийх л гэж хэлсэн. Б- араас нэг шил архи авчихсан ирээд чи дуранг нь хүлээчихээч гайгүй шүү дээ гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 25-ны үеэр сумын төвд Г.П-ынд буюу Х-ынд очиж архи уусан. Тэгээд цонхны тавцан дээр хоёр нүдний дурангийн хайрцаг байхаар нь Х-ас энэ хоёр нүдний дурангийн хайрцагийг зарах уу гэж тоглоом болгож хэлэхэд 50,000 төгрөгөөр наргиж хэлсэн. Дурангийн хайрцагийг үүрээд сумын төвийн Ж- эгчийн дэлгүүр нэг шил аваад Т- гэх айлд байхад нутгийн Д.Б- ах утсаар залгаад хаана байгаа юм гэж дуудсан. Тэгээд Д.Б- ахтай уулзаад дурангийн хайрцагны талаар бүгдийг нь хэлсэн. Тэрнээс хулгайн дурангийн хайрцаг гэдгийг ч мэдээгүй. Зүгээр л Х- буюу Г.П-ын цонхны тавцан дээр байхад нь хэлээд авсан. 2021 оны 06 дугаар сарын 19-ний шөнө адуу Б- хочтой О.А- тухайн дурангийн хайрцагийг үүрч ирээд 20,000 төгрөг хоёр ширхэгийг гаргаж Х- хочтой Г.П-ын ширээн дээр нь тавьсан. Мөн хувцас нь норсон, 0,75 литрийн хар чингис нэртэй архи задалсан гэж байсан. Би тэр дурангийн хайрцагийг хулгайнх гэдгийг мэдээгүй. 2021 оны 06 дугаар сарын 19-ний шөнө ирсэн би 25-ны өдөр очсон. Хэд хоног архидсан байгаа юм. Тэр үед ковид гээд хөл хориотой байсан. ...О.А- 20,000 дэвсгэрт 2 ширхэгийг Г.П-ын байшингийн мялаалганд өгөх боломжгүй, үнэтэй хар чингис уухгүй, хараа, ерөө зэрэг хамгийн хямд архи л уудаг. Нутгийн хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Намайг төлөөлөгч дуудаад дурангийн хайрцагны талаар тодруулж асуухаар нь бодит зүйлийг хэлсэн. Тэгээд цагдаагийн кабоны гадаа байхад адуу Б- О.А- над дээр ирээд чи намайг дурангийн хайрцаг үүрч явсан гэж битгий хэлээрэй, чи даачих гайгүй шүү дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд салсан. Чи зүгээр байгаарай өөрөө хэргээ хүлээж сур, мөрөөрөө яваа хүнийг хэрэгт оруулах гээд байгаарай гэсэн хар цагаан дуугүй яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Г.П-ын өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд буюу Арал хороолол 4-4 тоотод гэр бүлгүй ганцаараа амьдардаг. ...2021 оны 06 сарын 19-ний шөнө 02 цагийн үед адуу Б- хочтой О.А- миний 98985256 дугаар руу жи билүү, юнителийн дугаараас залгаад "чи байшин савандаа орсон уу, хөгшин нь яваад очих уу” гэж хэлэхээр нь тэг тэг гэхэд удаагүй ганцаараа ирсэн. Тэр шөнө бороо орсон байсан юм даа. Б- орж ирэхдээ хар өнгийн 0,75 литрийн хар чингис архитай орж ирээд, байшин мялааж байгаа гээд хорин мянган төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу дөчин мянган төгрөг өгсөн. Б- гаднаас орж ирэхдээ хүзүүндээ хоёр нүдний орос дурангийн хуучны бололтой аятайхан хайрцагтай дурангийн хайрцагтай орж ирсэн. Дотроо дуран байсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд хар чингис архиа уугаад унтсан. Маргааш нь босоод М.Ш-, Б- нар 1 билүү 2 билүү шил архитай ирсэн. Тэр архинаас гадна 1, 2 шил архи уугаад М.Ш- гадаа унтаж гэсээр орж ирсэн. Бид бүгдээрээ сууж байхад Д.Б- гэх хүн дуран сурж, Б-г дурантайгаа орж ирсэн үү гэж асуухаар нь “зүүсэн явсан” гэж хэлсэн. М.Ш- орж ирэхдээ адуу Б- намайг дуран зүүж орж ирсэн гэж худлаа ярьсан байна. ...Адуу Б- өөрөө дурангийн хайрцагтай орж ирснийг М.Ш-, Б- болон би мэднэ. ...миний ярьсан зүйл бүгд үнэн. 2021 оны 06 дугаар сарын 19-ны шөнө Адуу Б- согтуу ирээд хар чингис нэртэй архитай ирж манайд архи ууссан. Тэгж ирэхдээ дурангийн хайрцаг үүрсэн ирсэн. Манай нутгийн шар Д.Б- ах манайд ирээд дурангийн талаар асуусан. Тэгэхэд Адуу Б- үүрч ирсэн гэдгийг хэлсэн. Тэгээд ч манайд ирэхдээ хувцас хунар нь норсон байдалтай ирсэн. Хорин мянган дэвсгэрт 2 ширхгийг гаргаж ширээн дээр тавьсан. Шар Д.Б-ын гэрээс алдсан хар чингис архиа авч ирсэн юм шиг байгаа юм. Д.Б- ахын гэрээс алдсан дурангийн хайрцаг О.А-гийн үүрч явсан дурангийн хайрцаг байсан. ...О.А- манайд дурангийн хайрцагтай ирсэн тэрэндээ их хайртай мянгат малчин шиг яваад байсан. Цуг архи уусан М.Ш-ыг дараахан ундаа авч өгөөд ганц дурангийн хайрцаг гайгүй шүү дээ чи даачих гэж хэлсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 60, 64 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 921/2269 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.А- нь шунахайн сэдэлтээр 2021 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Дөрөлж хороололд байрлах Д.Б-ын оршин суух байшингийн цонхыг хагалан нэвтэрч, уг байшин дотор байсан 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн эд зүйл болон авдар дотор байсан бэлэн 520,000 төгрөг, нийт 2,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч О.А-гийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.А-гийн шунахайн сэдэлтээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Дөрөлж хороололд байрлах Д.Б-ын оршин суух байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 650,000 төгрөгийн үнэлгээ бүхий ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2 нүдний дуран 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 килограмм үхрийн борц, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий 7 килограмм үхрийн мах, 210,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр интернет, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий нотебүүк 1 ширхэг, 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас 1 ширхэг, нийт 1,700,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, авдар дотор байсан 520.000 төгрөгийг нийт 2.220.000 төгрөгийн эд хөрөнгийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.Б-т 2,220,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Б- нь “хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгийг өгсөн /хх-ийн 42 тал/ авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гаас 2,220,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан Т-өл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ял дээр 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн оногдуулах саналтай байна…” санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.А-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ...удаа үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 96-100, 102-113 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.А- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч О.А-г Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/665 дугаартай албан бичигт: “...О.А- нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хорих ялыг биеэр 07 сар 11 хоног эдэлж, 28 хоногийн ялын үлдэгдэлтэй байна..” гэх ялын тооцоог ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч О.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.А-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 9 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 26 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.А-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.А-г 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 9 (ес) хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 8 (найм) сар 9 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 26 (хорин зургаа) хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 2 (хоёр) жил 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гаас 2,220,000 (хоёр сая хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР