Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

 

 

        

   2024       05        03                                          2024/ШЦТ/169

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ш.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Ц-д холбогдох эрүүгийн 2438000520148 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол улсын иргэн, Ш.Ц-, 1993 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 17-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн .... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд 4914 ХӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн”, 15.8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан ...улсын дугаартай Шевролет Крузе маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, мөргүүлсэн тээврийн хэрэгслийн зорчигч П.Ц-ын биед зүүн 3, 4, 5, 6, 7, баруун 4, 5-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Ц- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан, согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд 4914 ХӨВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн”, 15.8 дахь хэсэгт заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байсан ...улсын дугаартай Шевролет Крузе маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, мөргүүлсэн тээврийн хэрэгслийн зорчигч П.Ц-ын биед зүүн 3, 4, 5, 6, 7, баруун 4, 5-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хэргийн газарт нөхөн хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15 тал/, зам тээврийн  ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 тал/, хохирогч П.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, хохирогч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 31-32, 34 тал/, иргэний нэхэмжлэгч Г.А-н мэдүүлэг /хх-ийн 37 тал/, гэрч Г.Г-н мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2346 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 52 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2218 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 тал/, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа /хх-ийн 65-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш.Ц- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Ц-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.О-н эд хөрөнгөнд 1,325,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хохирогч Б.О-, шүүгдэгч Ш.Ц- нар нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “...Ш.Ц- миний бие хохирол төлбөрт 1,325,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүрэн төлсөн. Б.О- би 1,325,000 төгрөгийг Хаан банкны ... тоот дансаар хүлээн авсан. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрч байна” гэх нотариатаар гэрчүүлсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 77 тал/, хохирогч П.Ц-, шүүгдэгч Ш.Ц- нар нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “1,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр П.Ц-ын Хаан банкны ... тоот дансаар хүлээлгэн өгч, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг мөн дансаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд П.Ц- нь Ш.Ц-гаас цаашид нэмж төлбөр нэхэмжлэхгүй, энэ талаар гомдол санал гаргахгүй байхаар тохиролцов” гэх нотариатчаар гэрчүүлсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 109 тал/ хэрэгт авагдсан байх тул  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Ц-г хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А-г тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Г.А-н мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,541,400 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Ц-гаас 1,541,400 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ц-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Ц-д тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Ц-гаас 1,541,400 (нэг сая таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн 2438000520148 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Ц-, Б.О- нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР