Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбэлэг,

Шүүгдэгч О.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнямын Лхагвасүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюунбилэгийн Даваасүрэн нарт холбогдох эрүүгийн 201624000729 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эхнэр, 4-2 насны 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 83 дугаар гудамж 12 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Буурал овгиин Дашнямын Лхагвасүрэн /РД:ЧВ76022577/

 

Монгол улсын иргэн 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хан Талст” ХХК-нд харуул хамгаалалтын ажилтан, ам бүл 4, эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эх гудамж 1393 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овгийн Оюунбилэгийн Даваасүрэн /РД:ИБ89021310/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдхгч  О.Даваасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Жанцангийн замд “Ланд ровер” маркийн 37-67 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Мөнхтулгад хүнд зэргийн гэмтэл учруулсан,

 мөн дүрмийн 2.5-ын а, б, в, г-д заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

 

Яллагдагч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Жанцангийн замд Тоёота Приус маркийн 37-63 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчснөөс явган зорчигч Г.Мөнхтулгыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын үед Баянхошуны Жанцангийн буудлаас уруудаад явж байсан. Тэгээд миний урьд явж байсан “Ландд ровер” маркийн автомашин явж байгаад баруун гар тал руугаа маш хурдан дараад гарсан. Тэгэхээр нь би зүүн тал руугаа дараад гарахад юм мөргөх чимээ сонсогдсон. Тэгээд зогсоод харсан чинь зам дээр хүн хэвтэж байсан. Тэгээд эхнэртэй хүн мөргөчихлөө цагдаа, түргэн тусламж дууд гэж хэлээд түргэн тусламж дуудсан. Тэгээд удаагүй түргэн тусламжийн машин ирээд аваад явсан” гэв.

 

Шүүгдэгч О.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын үед Баянхошууны Жанцангийн буудал уруудаад тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тухайн үед гадна бороо орж байсан замын үзэгдэх орчин муу, эсрэг урсгалаас ирж байсан машины гэрэл гялбасан зам дээр юу байгаа нь харагдахгүй орой байсан. Тэгээд Баянхошууны Жанцан уруудаад явж байхад цагаан өнгийн машин намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний урд нэг удаа тооромс гишгээд цаашаа явсан. Тэгээд явж байхдаа эсрэг урсгал руу орж саад тойрох үйлдэл хийсэн. Тэгээд би хойно нь явж байсан болохоор гэнэт миний урд зам дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь баруун гар тал руугаа огцом дараад гарах гэсэн боловч тойрч гарч чадаагүй. Талийгаачийн хөл дээгүүр гараад явсан. Тэгээд нэг дүгээр эгнээнд машинаа байрлуулаад ослын гэрлээ татаад буугаад ирэх хооронд зам дээр хэвтэж байсан хүн миний хойно явж байсан жижиг тэрэгний доор нь ороод миний хажууд ирсэн. Тухайн үед маш их сандарсан байсан учраас хэргийн газрыг орхиж явсан” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбэлэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манай гэр Баянхошууны шинэ эцэст байдаг. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 21-ний орой гэртээ байхад манай дүү над руу утсаар ярьж манай дүү осолд орсон талаар хэлсэн. Дүүгээ осолд орсон гэдгийг 22 цагийн үед мэдсэн. Нэгэнт манай дүү нас барсан учраас босоод ирэхгүй. Тийм учраас хоёр жолоочид гомдол саналгүй. Шүүгдэгч О.Даваасүрэнгээс сэтгэл санааны хохирол төлөх юм бол гомдол саналгүй” гэв

 

Гэрч Э.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед нөхөр бид хоёр, хүү Энхзориг, миний төрсөн дүү Чанцалдулам нарын хамт 37-67 УБЦ улсын дугаартай автомашинтай ...Баянхошууны замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Гол хэсгээр нь л явж байсан санагдаж байна. Ингээд явж байхад манай машины баруун талаар нэг цагаан өнгийн жижиг машин хурдтай гүйцэд түрүүлээд урдуур ороод чигээрээ явчихсан. Тэр машин гэнэт огцом зүүн тийш эргэж эсрэг урсгалд ороод саад тойрч байгаа юм шиг мурилзаад цаашаа явсан яг манай машины урд талд зам дээр нэг хүн хөндлөн, толгойн хэсэг нь Богд уулыг чиглэсэн байрлалтай хэвтэж байгаа харагдсан ба манай машин уг хүний хөл талын хэсэг буюу баруун гар талаараа тойрч гараад хамгийн захын хайсны харалдаа зогссон. Тэгээд дөнгөж зогстол ард явж байсан нэг саарал өнгийн жижиг автомашин араас нь ирээд нөгөө хүнийг мөргөөд дээгүүр нь гарчих шиг болсон. Би өөрөө жирэмсэн болохоор бие өвдөөд, гэртээ харимаар байна гээд нөхөр Даваасүрэнд хэлээд шууд хөдлөөд явчихсан юм... гэх мэдүүлэг /хх-32-р тал/

 

Гэрч С.Амгаланзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн эзэмшлийн 96-21 УБВ улсын дугаартай автомашинтай 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой такси үйлчилгээнд явж байхдаа Баянхошууны уулзвар ороод, Жанцангийн уулзвар өнгөрөөд явж байтал зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд гялгар уут шиг зүйл харагдах шиг болсон. Би өөрөө 1 дүгээр эгнээнд явж байсан. Тэгээд ойртоод ирсэн чинь хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгтэл миний зүүн талаар буюу 2 дугаар эгнээгээр бараан өнгийн жийп маркийн автомашин хурдтай гүйцэж түрүүлээд гарч ирээд нөгөө хүнийг хараагүй бололтой дээгүүр нь гарч яваад гэнэт тоормос гишгээд 1 дүгээр эгнээнд миний урд орж зогссон ба уг жийп маркийн автомашины ард 2 дугаар эгнээнд явсан Тоёота Приус-11 маркийн автомашин мөн нөгөө хэвтэж байсан хүнийг харалгүй дээгүүр нь дайраад доороо оруулаад 3 орчим метр газар чирээд зогссон. Би тэр үед тэр 2 автомашины ар талд явж байгаад нөгөө Тоёота Приус-11 маркийн автомашины харалдаа очиж зогсоход жийп маркийн автомашины жолооч цонхоороо гараа гаргаж заачихаад яваад өгсөн. Уг жийп маркийн автомашиныг араас нь харахад “Land Роvег” гэсэн бичигтэй бараан өнгийн автомашин байсан. Би хүмүүсээ буулгачихаад эргэж ирээд нөгөө Тоёота Приус-11 маркийн автомашины жолоочид “эхлээд Ланд ровег маркийн автомашины жолооч мөргөсөн, дараа нь та мөргөсөн” гэдгийг нь хэлээд явсан. ...Би тухайн явган зорчигч буюу зам дээр хэвтэж байсан хүнийг 100 метр хол зайнаас харсан. Ланд ровер маркийн автомашин бол зөвхөн хөл дээгүүр нь дайраад гарсан, цааш нь чирсэн зүйл байхгүй. Харин Тоёота Приус-11 маркийн автомашин уг явган зорчигчийг цээж хэсгээр нь дайраад 2-3 метр газар чирээд зогссон. Уг хүн хойд тэнхлэг доогуур нь орчихсон байсан... гэжээ. /хх-145-146, 195-р тал/

 

Гэрч С.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…таксинд суугаад гэрлүүгээ явж байсан юм. Жанцан уруудаад гэрлэн дохио дөхөж явтал миний сууж явсан таксины жолооч “хүүе” гэж орилохоор нь “яасан бэ” гэсэн чинь “энэ урд талын цэнхэр өнгийн жийп маркийн автомашин хүн дайраад арынх нь машин тэр хүнийг дайрчихлаа” гэж ярьсан. Би бол яг тэр ослыг нь хараагүй. Тухайн үед таксины жолооч “хүн дайрчихаад зугтсан чинь арынх нь автомашин мөн тэр хүнийг дайраад дээгүүр нь гарчихлаа” гэж байсан. Тэгээд доошоо уруудаад гэрлэн дохион дээр очиход “нөгөө автомашин чинь энэ ш дээ” гээд нэг цэнхэр өнгийн автомашиныг заагаад дугаарыг нь тэмдэглүүлж байсан юм. Одоо тэр автомашины дугаарыг нь санахгүй байна. Тухайн өдөр бороотой, зам нойтон, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай, замын гэрэл асаатай байсан” гэжээ. /хх-222-224-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ¹265 тоот дүгнэлт: “…Талийгаачийн цогцост тогтоогдсон цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэл цээжний олон хавирганы хугарал, 2 уушигны авчилт, зүүн бөөрний няцрал, элэгний няцрал, урагдал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, умдаг ясны хугарал, аарцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэний шарх, хуйханд цус хуралт, хуйх, дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн ташаа, ууц, зүүн өгзөгт зулгаралт бүхий гэмтлүүдийн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. Дээрхи гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой байна. Мөргүүлэх хэлбэрийн өвөрмөц гэмтлүүд тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь талийгаач нь хэвтээ байрлалд үүссэн байх боломжтой ба зүүн шилбэний шарх, хуйханд цус хуралт, хуйх, дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн ташаа, ууц, зүүн өгзөгт зулгаралт бүхий гэмтлүүд нь чирэгдэх үед үүссэн байх боломжтой. Дээрх цээжний олон хавирганы хугарал, 2 уушигны авчилт, зүүн бөөрний няцрал, элэгний няцрал, урагдал, бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, умдаг ясны хугарал, аарцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, зүүн шилбэний шарх, хуйханд цус хуралт, хуйх, дух, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, зүүн сарвуу, зүүн ташаа, ууц, зүүн өгзөгт зулгаралт бүхий гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн шаант тахилзуур ясны ил хугарал гэмтлийг зам тээврийн ослын дайрагдах үед үүсгэгдэх байх боломжтой. Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ” гэжээ. /хх-208-210-р тал/

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Талийгаачийн авсан гэмтэл нь амьд байхад авсан гэмтэл байна. Амьд байхад авсан гэмтэл гэдгийг тогтоож байгаа зүйл нь хүн амьд байхад цусны эргэлт явагдаг учраас зөөлөн эд болон бөөрний хальсанд цус хурсан байсан. Харин нас барсан хойно үүссэн гэмтэл байхгүй байсан. Шаант тахилзуур ясны хугарал нь машинд дайрагдах үед үүссэн гэмтэл. Талийгаач нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлээс болж нас барсан. Энэ гэмтэл нь хүний үйлдлээс давсан хүчээр үүссэн байсан. Зам тээврийн ослын үед мөргөгдөх, дайрагдах үед үүсдэг гэмтэл байсан. Талийгаачийн цусанд шинжилгээ хийхэд 5 хувь буюу хүнд зэргийн согтолттой байсан. Харин хүн 3 хувиас дээш согтолттой бол өөрийн үйлдлээ хянах чадваргүй болдог” гэв

 

Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлтэд: ...37-67 УБЦ улсын дугаартай Ланд Ровер /Land Rover/ маркийн автомашины жолооч О.Даваасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

37-63 УНД улсын дугаартай Тоёота Приус /Toyota Prius/ маркийн автомашины жолооч Д.Лхагвасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Явган зорчигч Г.Мөнхтулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-151-152/

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газарт хэмжилт хийсэн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургын үзүүлэлт /1хх-2-8/, Тээврийн хэрэгслийн техникийн байдалыг шалгасан тэмдэглэл /1хх-9-10/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-16/, ял шалгах хуудас /1хх-67, 82/ шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /1хх-68-72, 189-192/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-73, 85/, шүүгдэгч О.Даваасүрэнгийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /1хх-83-84, 86, 193-196/ хохирлын баримтууд /1хх-87-118/, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-119-123, 175, 215/ ослын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-134-144/, гомдол саналгүй гэх хүсэлт /1хх-214/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэх хүсэлтүүд, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдалыг тодорхойлсон баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгч нарын хувьд гагцхүү тэдний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.Даваасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Жанцангийн замд Ланд ровер маркийн 37-67 УБЦ улсын дугаартай иргэн О.Баасансүрэнгийн тээвриин хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г Мөнхтулгыг дайрч зүүн шаант тахилзуур ясны ил хугарал бүхий хүнд зэргийн гэмтлийг учруулж, мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний орой 22 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Жанцангийн замд Тоёота Приус маркийн 37-63 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчснөөс явган зорчигч Г.Мөнхтулгыг дайрч амь насыг нь хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбэлэг “…Дүүгээ осолд орсон гэдгийг 22 цагийн үед мэдсэн. Нэгэнт манай дүү нас барсан учраас босоод ирэхгүй. Тийм учраас хоёр жолоочид гомдол саналгүй. Шүүгдэгч О.Даваасүрэнгээс сэтгэл санааны хохирол төлөх юм бол гомдол саналгүй” гэж, мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “…Талийгаачид зүүн 6-р хавирганы хугарал, өрцний зүүн хэсгийн урагдал, элэгний зүүн дэлбэн, дэлүү, чацархай, нойр булчирхайн шарх. Хэвлийн хөндийн цус алдалт. 2500 мл. бүсэлхйин зулгаралт тогтоогдлоо. Талийгаачийн уушиг хавагнасанаас болж нас баржээ.” гэх дүгнэлт /1 хх-114-115-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүнэлт “…Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ. /хх-208-210-р тал/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газарт хэмжилт хийсэн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургын үзүүлэлт /1хх-2-8/, Тээврийн хэрэгслийн техникийн байдалыг шалгасан тэмдэглэл /1хх-9-10/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-16/, хохирлын баримтууд /1хх-87-118/, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-119-123, 175, 215/ ослын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-134-144/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Хэрэгт “Ланд ровер” маркийн 37-67 УБЦ улсын дугаартай автомашины ¹00871759 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Тоёота Приус-11” маркийн 37-63 УНД улсын дугаартай автомашины ¹00544758 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Даваасүрэнгийн жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг дурдаж, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн ¹316094 тоот жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Д.Лхагвасүрэнд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар,

 

Шүүгдэгч О.Даваасүрэнг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэлийг учруулсан, Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол талийгаачийг оршуулахдаа холбогдон гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунбэлэгт шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 4.900.000 төгрөг, шүүгдэгч О.Даваасүрэн 2.400.000 төгрөг төлж, мөн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбэлэг нь сэтгэл санааны хохирол  тодорхойгүй нэхэмжилснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба сэтгэл санааны байдлыг /эдийн бус хохирлыг/ үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй байна. 

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, О.Даваасүрэн нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас оршуулахдаа холбогдон гарсан зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг дурдах нь зүйтэй.