| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2020/00759/И |
| Дугаар | 152/ШШ2021/00243 |
| Огноо | 2021-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2021/00243
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: К банк дахь БЭХА-ийн,
Хариуцагч: Ц овогт Г-ийн Г-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Н, Л.С нар /цахимаар/, хариуцагч Г.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
К банк дахь БЭХА Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Н, Л.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Г-ийн Г нь К банктай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №639 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 3.000.000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээл авсан. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны №639 дугаар гэрээгээр Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, арал №HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр тус тус барьцаалуулсан. Зээлдэгч зээлийг гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 55,04 төгрөг, үндсэн зээлийн хүүд 521,679.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 276,231.28 төгрөг, бүгд 797,966.00 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь тус банктай байгуулсан №639 дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн №639 дугаар гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөгийг хариуцагч Гансүхийн Ганцэцэгээс гаргуулж, барьцааны №639 дугаартай гэрээг үндэслэн барьцааны хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, арал №HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “К банк дахь БЭХА нь Г.Г надад холбогдуулан 9.575.115,24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би анх 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд биеийн байдал болон хувийн асуудлаас шалтгаалан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ тухайгаа К банкинд тайлбарлаж, хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан. Мөн шүүхэд хандаж хүү зогсоолгох саналыг гаргасан ч өнөөдрийг хүртэл боломжгүй гэдэг хариу өгсөөр 9.000.000 гаруй төгрөг болсон байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
¯ÍÄÝÑËÝÕ íü:
Нэхэмжлэгч К банк дахь БЭХА нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Би анх 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд биеийн байдал болон хувийн асуудлаас шалтгаалан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Энэ тухайгаа К банкинд тайлбарлаж, хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан боловч өнөөдрийг хүртэл боломжгүй гэх хариу өгсөөр 9.000.000 гаруй төгрөг болсон байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.
Хариуцагч Г.Г нь К банктай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 639 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн, зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, аралын HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр зэргийг тус тус барьцаалуулжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэвч хариуцагч Г.Г-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч К банк дахь БЭХА-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал К банк, Г.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хариуцагч Г.Г зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 77.500 төгрөг, ... сүүлд 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 4.900 төгрөг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол зэргээр тогтоогдож байна.
Дээрх үүргийн гүйцэтгэлээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дууссан байна.
Нэхэмжлэгч К банк дахь БЭХА нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 7 сар 20 хоногоор хэтрүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К банк дахь БЭХА-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч К банк дахь БЭХА-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К банк дахь БЭХА-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч К банк дахь БЭХА-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ