| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/00490/И |
| Дугаар | 138/ШШ2021/00478 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2021/00478
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ861777 регистрийн дугаартай, овогт эд холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгч Г.******* /онлайнаар/, хариуцагч Х. /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2014 онд танилцсан бөгөөд 2014 оны 06 дугаар сараас хамтран амьдарч, бидний охин Бүжинг төрүүлсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж амжаагүй байсан тул миний бие охиноо өөрөөрөө овоглож, төрсний гэрчилгээг авсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болж эхэлсэн учир бид хамт амьдрахаа больж, би охиноо өөрөө өсгөж байна. Одоо охин маань 5 настай. Энэ хугацаанд биднийг эргэж тойрч байгаагүй. ...Хуулийн дагуу эцэг, эх хоёрын хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд 2015 оны 07 дугаар сард төрсөн З.Бүжингийн эцэг Х. мөн болохыг тогтоож, охин З.Бүжинг миний асрамжинд үлдээн, эцэг Х.ээс хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
Миний бие Х.тэй 2014 онд танилцан, үерхэж дотносон, мөн оны 06 дугаар сараас гэрт нь хамт амьдарч байсан. Хамт амьдрах 4, 5 сарын хугацаандаа жирэмсэн болж, таарч тохирохгүй байснаас хамт амьдрахаа болиод, 2015 оны 07 дугаар сарын 20-нд охин Бүжинг төрүүлсэн. Энэ хугацаанд охинтой болсон гэдгийг хэлэхэд миний хүүхэд мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн байдлаар хандаж байсан. Би 6 жил охиноо өөрөө өсгөж байна. Одоо охин минь том болж байгаа учир Х.эд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Х. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Г.*******тай 2014 оны 06 дугаар сараас танилцаж, уулзаж эхэлсэн нь үнэн. Гэвч гэнэт жил гаруйн хугацаанд огт холбоогүй алга болсон. Жил гаруй хугацаа өнгөрсний дараа холбоо барьж хүүхэдтэй болсон гэж мэдэгдсэн. Цаашид охиноо хүлээн зөвшөөрч, сар бүр хүүхдийн тэтгэмжийг төлөх болно. Миний бие Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа ба энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ирсэн. Тиймээс яаралтай шийдвэрлэж өгнө үү.
Бид 2014 оны 06 дугаар сард танилцаад, манайд 3, 4 сар хамт амьдарсан. Ингээд бид хоёр салсан. Тухайн үед жирэмсэн болсныг нь мэдээгүй байсан. Жил гаруйн дараа хүүхэдтэй болсон, чиний хүүхэд гэж хэлж байсан. Надад маргах зүйл байхгүй. Охин миний хүүхэд мөн, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.эд холбогдуулан Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон бөгөөд хариуцагч Х. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан болно. (хх 1, 15 тал)
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Х. нар нь 2014 онд танилцан, улмаар 2014 оны 06 дугаар сараас эхлэн 4-5 сарын хугацаанд хамтран амьдарсан байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр охин З.Бүжин төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн 2**************00818 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 5-6, 15 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилсан.
Хариуцагч Х. охин З.Бүжингийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин З.Бүжингийн төрсөн /биологийн/ эцэг Х. мөн болохыг тогтоож, охин З.Бүжинг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Х.эд үүсч байгаа, нөгөөтэйгүүр хариуцагч нь тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг үндэслэн хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Х.эд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 233 төгрөгөөс *******5 033 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 200 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Х.ээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 34 833 төгрөг, нийт *******5 033 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ЖЮ15272061 регистрийн дугаартай, охин З.Бүжингийн төрсөн /биологийн/ эцэг овогт /РД: ЖЯ861777/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин З.Бүжинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Г.*******д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Х.эд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.*******д тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 233 төгрөгөөс *******5 033 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 200 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Х.ээс улсын тэмдэгтийн хураамжид *******5 033 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА