| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 101/2021/00409/И |
| Дугаар | 138/ШШ2021/00481 |
| Огноо | 2021-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2021/00481
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух, ЖЕ82*******1677 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******од холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга,
Нэхэмжлэгч О. /онлайнаар/,
Хариуцагч О.******* /онлайнаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.*******той 2000 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2002 оны 11 сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2002 оны 10 сарын 31-ний өдөр хүү , 2006 оны 12 сарын 17-ны өдөр хүү , 2010 оны 04 сарын 16-ны өдөр охин , 2012 оны 12 сарын 24-ний өдөр хүү , 201******* оны 07 сарын 22-ны өдөр охин , 2018 оны 01 сарын 09-ний өдөр охин нар маань мэндэлсэн. ...Нөхөр О.******* нь 2020 оны 01 сарын 21-ний өдөр гэрээсээ гарч яваад өдийг хүртэл гэртээ ирсэнгүй. Гэрээсээ гарахдаа БНХАУ-ын Алтан-Эмээл рүү явж ажил хийнэ гэж гарсан боловч Улаанбаатар хотод очоод амьдарч байгаа юм. Энэ хугацаанд хүүхдүүдээ харж хандсангүй. ...Би эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч амжилтгүй болсон. Дараа нь оршин сууж буй хаягандаа байхгүй байсан тул шүүхэд хандан эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тогтоож өгсөн. Ингээд түүний хаягийн дагуу ******* дүүргийн шүүхэд хандаж байна. Би ...өөрийн гэсэн орон гэргүй, 6 хүүхдээ дагуулан түрээсийн байраар амьдарч байна. ...Нэгэнт тусдаа амьдарч байгаа, ******* нь өөр хүнтэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Түмэнжаргал, Түвшинбаяр, охин Сарангоо, Нарангоо, Одонгоо нарыг эх миний асрамжинд үлдээж, эцэг *******оос ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.******* нь 2020 оны 1 сарын 21-ний үүрээр ******* цагт Алтан-Эмээл явчихаад ирье гэж гэрээсээ гараад л явсан. Түүнээс хойш буцаж ирээгүй. Гэтэл ******* Улаанбаатар хотод хүний мал харж, тэндээ амьдарч байсан юм байна лээ. Тэр цагаас хойш одоог хүртэл 1 жил гаруй хугацаанд бид тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүдээ харж хандсан зүйл байхгүй. Тэгээд ч ******* өөр хүнтэй болсон юм шиг байна лээ. Мөн бид хэдийг гэр орон ч байхгүй байхад хаяад явчихсан, бид 7 одоо байр түрээслээд амьдардаг. Бид нэг зун гэр бүлээрээ бүгд л хөдөлмөрлөж байгаад нэг автомашин авсан. Уг нь олсон мөнгөөрөө гэр худалдан авч, орох оронтой болно гэж байснаа ер нь машин аваад тээвэрт явж мөнгө олж нэг мөсөн хашаа байшин аваад сайхан амьдарна гэж ярьж машин авсан. Гэсэн ч ингэж ярьчихаад л ******* нь өөрөө зугтаагаад яваад өгчихсөн. Тэр машиныг одоо байхгүй гээд байгаа, уг нь бидний л дундын өмч байгаа юм. Том хүү минь оюутан болоод 1 жил өнгөрч байхад хүүхэддээ юу ч өгдөггүй, ажилгүй болохоор юугаа өгөхөв дээ гээд л шалтаг тоочно. Бүхэл бүтэн 6 хүүхдийн эцэг хүн байж ингэж хэлж болохгүй шүү дээ, надад одоогийн байдлаар амьдрал үнэхээр хэцүү байна. Гэхдээ нэгэнт ингээд яваад өгсөн хүнийг одоо яалтай билээ дээ. Иймд шүүхээс хүсэхэд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж, насанд хүрээгүй ******* хүүхдийг минь насанд хүртэл нь ааваас нь тэтгэлэг гаргуулахаар тогтоож өгнө үү. Эвлэрч амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.тэй 2000 онд танилцаж, хамтран амьдраад, 2002 оны 11 сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2020 он хүртэл 18 жил хамт амьдрахдаа 6 хүүхдийн эцэг, эх болсон. ...Хамтран амьдарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд амьдарсан. Миний ээж, дүү нарыг хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр байнга хэлдэг. Зургаан хүүхдэд маань том болоод эцгийгээ алаарай, мөн ******* дугаар ангийн охин хүүхдээ янхан банзал гэх мэтээр харааж загнадаг. Би хүүхдүүдээ өмөөрч, бидний дунд гэр бүлийн маргаан байнга үүсдэг. ...2018 онд ийн нэр дээр Дорнод аймгийн ******* сумын 2-р хороо, махны захын зүүн талд байрлалтай 2 давхар нийтийн байранд 4*******м2 2 өрөө байр, мөн 2019 онд 88-9******* ДОР улсын дугаартай ESTIMA маркийн автомашин авч өгч байсан. 2020 оны 01 сарын 21-нд корона вирусын улмаас хил хааж ажилгүй болсон. Ажил хийх санаатай хотод ирсэн боловч ажил олдохгүй, 2020 оны 03 дугаар сар хүртэл ажилгүй байсан. 2020 оны 3-4 сард араас утасдаад байсан учир ажлаасаа гараад Дорнод аймагт гэртээ очсон. ...Дарамтанд хэцүү байсан учир 2 хоноод Улаанбаатар хот руу буцсан. ...Ажил хийж байхад шүүхээс гэр бүл салгах нэхэмжлэл ирсэн. Үүний дагуу 07 сарын 02-нд Дорнод аймаг руу очиж уулзахад салахгүй гэж шүүхээс нэхэмжлэлээ буцааж авсан. Ингээд бид хамтран амьдрахаар ярилцаад, хүнээс 3 000 000 төгрөг авч, хуучин малчныхаа зээлийг дараад, тэй хамтран шинээр 11 000 000 төгрөгийн малчны зээл авсан. Гэртээ ирэхэд байранд орно, байр авч өг, хашаанд амьдрахгүй гэж хэрүүл хийж, бүүр сүүлдээ хутга барин дайрсан. Ийм байдалтай цаашид цуг амьдрах итгэл найдваргүй болсон. Малчны зээлд 8 000 000 төгрөгөө буцаан төлөөд, 3 000 000 төгрөгийн зээлтэй үлдсэн. 2020 оны 07 сарын *******-нд гэрээсээ өмссөн хувцастайгаа гарч, Улаанбаатар хотод ирээд, одоог хүртэл дүүгийндээ амьдарч байна. Хүүхдүүдтэйгээ ярьж мөнгө төгрөг явуулъя гэхэд чиний бузар мөнгө хэрэггүй хэмээн хүүхдүүдтэй яриулдаггүй. нэхэмжлэл дээрээ намайг өөр хүнтэй амьдарч байгаа хэмээн бичсэн байна. Энэ бол худлаа зүйл. Би дүү Хүдэрбаатарынд амьдарч байна. Би үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ өдий хүртэл гэр бүлийн хүчирхийлэл дарамтыг тэвчиж ирсэн. Миний бие цар тахал намжин, ажил эхлэхэд эцэг хүнийхээ үүргийг биелүүлж, хүүхдийн тэтгэмж төлнө. Гэрлэлтээ салгуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч О.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрэгтэй хүн үйлддэггүй гэдгийг энэ хүн л харуулна даа. Хүн ер нь ийм хүний хажууд байнга дарамтанд байхаар тэсдэггүй юм байна лээ. Тэгээд л би яах аргагүй хажуунаас нь холдсон. Тэгэхээр миний бодлоор 6 хүүхдээ гурав, гурваар нь авч эрх тэгш л баймаар байна. Би 3 охиноо өөрийн асрамжинд авч амьдрах бодолтой байгаа. Мөн гэрлэлтээ цуцлуулъя гэж байнга шаардаад байгаа юм чинь гэрлэлтээ цуцлуулъя л гэж бодож байна. Харин хүүхдийн тэтгэлгийн асуудал дээр би одоохондоо ажилгүй байгаа, мөн цар тахал гээд ажил ч олдохгүй юм. Ийм учраас тэтгэлэг төлөх боломжгүй байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О. нь шүүхэд хариуцагч О.*******од холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Гэрлэгчид нь 2000 онд танилцан улмаар хамт амьдарч 2002 оны ******* дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү , 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү , 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин , 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү , 201******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин , 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, тэдний иргэний үнэмлэх болон гэрлэлтийн 1******* дугаартай гэрчилгээ, хүүхдүүдийн 44, 00190*******9, 0349180, 0000702*******46, 2134000068, 212*******000001 дугаартай төрсний гэрчилгээ, хариуцагч О.*******ын 000*******40479/************** дугаартай төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудын хуулбар, хүүхдүүдийн эрүүл бойжиж байгаа тухай Асралт-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 6-18, 24-26 тал)
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүй, хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2020 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна.
Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 07 дугаар сард тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргаж, улмаар гэрлэгчид тус эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрч, гэр бүлийн харилцаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхээр эвлэрсэн байх бөгөөд талуудын ийнхүү эвлэрсэн эвлэрлийн гэрээ-г шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШЗ2020/2*******6******* дугаар захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн боловч гэрлэгчид 2-3 хоног хамт амьдраад түүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 64-68 тал)
2002 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү нь 18 насанд хүрсэн байна. (хх 7 тал)
Нэхэмжлэгч О. нь насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү , , охин , , нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.******* нь эс зөвшөөрч ...3 охиноо би өөрийн асрамжиндаа авмаар байна. 6 хүүхдээ гурав, гурваар нь авч эрх тэгш баймаар байна... гэж маргадаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь ...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзана гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3-т зааснаар хүүхэд эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй боловч охин , нар нь бага насны буюу 7 нас хүрээгүй байх тул эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.
Харин хуульд заасны дагуу шүүх 7 ба түүнээс дээш насны хүүхдүүд болох хүү , , охин нараас саналыг авсан бөгөөд тэд ээжтэйгээ хамт байх талаар саналаа хэлсэн байна. (хх 34-36 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Гэрлэгчид энэ хуулийн 14.******* дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд шүүх:
- Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай О.ийн ам бүлийн Тодорхойлолт,
- хүү , , охин , , нар нь 2020 оны 01 дүгээр сараас одоог хүртэл эх О.ийн асрамжинд байгаа байдал,
- хүү , , охин нарын ...ээжтэйгээ хамт байна... гэсэн санал,
- нэхэмжлэгчийн О.ийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдал /Чойбалсан зочид буудалд үйлчлэгчээр ажилладаг/,
- хариуцагч О.*******ын хувьд ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн амьдрах гэр оронгүй, ээжийндээ Улаанбаатар хотод амьдардаг байдал,
- хүүхдүүд Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт сурч хүмүүждэг байдал,
- Дорнод аймгийн ******* сумын Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа-г тодорхойлсон тодорхойлолтууд зэрэг нөхцөл байдлуудыг тус тус үндэслэн, мөн насанд хүрээгүй ******* хүүхдийг салгахгүйгээр нэг дор байлгах нь зүйтэй гэж үзэж 2006 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин , 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү , 201******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин , 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг эх О.ийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.******* нь ...Би одоохондоо ажилгүй байгаа, мөн цар тахал гээд ажил ч олдохгүй юм. Ийм учраас тэтгэлэг төлөх боломжгүй байна... гэж тайлбарладаг боловч Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д ...эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч О.******* нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд хариуцагч О.*******оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг О.*******од, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О. нарт тус тус даалгах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч О.*******оос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 200 817 төгрөг, нийт 341 217 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /ЖЕ82*******1677/, овогт // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 сарын 17-ны өдөр төрсөн хүү /ЖЗ06321714/, 2010 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн охин /ЖЗ10241600/, 2012 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн хүү /ЖЛ12322414/, 201******* оны 07 сарын 22-ны өдөр төрсөн охин /ЖЛ1*******272201/, 2018 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн охин /ЖЗ18210906/ нарыг эх О.ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн хүү , 201******* оны 07 сарын 22-ны өдөр төрсөн охин , 2018 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 2006 оны 12 сарын 17-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 04 сарын 16-ны өдөр төрсөн охин , 2012 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн хүү , 201******* оны 07 сарын 22-ны өдөр төрсөн охин , 2018 оны 01 сарын 09-ний өдөр төрсөн охин нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг О.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх О.д даалгасугай.
6. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч О.*******оос улсын тэмдэгтийн хураамжид нийт 341 217 /гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА