| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0083/Э/220/2024/0501 |
| Дугаар | 2024/ШЦТ/306 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/306
2024 03 11 2024/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,
улсын яллагч: Д.Рэгзэдмаа
шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Энхтүвшин
шүүгдэгч: О.Д нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д холбогдох эрүүгийн 2108018111609 тоот хэргийг 2023.12.14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймагт *******-нд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 8 гудамж 311 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД*********/, Б овогт О.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Хэргийн талаар:
Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1418 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар: Яллагдагч О.Д нь 2021 ны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны орчим З.Т400000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 30000 төгрөгийг авахаар цүхнийхээ оосроор хоолойг нь боож хүч хэрэглэн авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ./2-р х.х-3-6/
Шүүгдэгч О.Д нь 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны нутаг давсгэр, 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны урд талын автобусны буудалд ирж зогссон автобуснаас буухдаа тус автобусанд зорчиж явсан иргэн З.Тгар утсыг, гар утасны хавтсанд байсан 30000 төгрөгийн хамт хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,
- Хохирогч З.Т 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “Тухайн үед хорооллоос буюу ГССҮТ-с автобусаар явж байсан ба тухайн автобусанд байсан гэх залуу надтай таараад автобусан дотор байхад миний гар утсыг гуйгаад ярьсан юм. Тэгээд миний утсаар ярьж байх хооронд Сонгинохайрхан дүүргийн Хархорины автобусны буудал дээр автобус ирж байсан ба тухайн үед миний гар утсаар ярьж байсан залуу шууд автобуснаас буухаар нь араас нь дагаж буугаад зугтаахаар нь хөөсөн ба нэг дэлгүүр байсан санагдаж байна тэр хавьд араас нь хөөж байгаад тухайн залуугийн араас барих гээд үүрч явсан цүнхнаас нь бариад авсан чинь шууд эргэж хараад намайг цүнхнийхээ оосроор миний хоолойг ороогоод газарт унгасан. Тэгээд тухайн залуугаас гар утсаа ч авч чадалгүй намайг цүнхнийхээ оосроор боож унагасан ба тэр хооронд нь хүн ирсэн санагдаж байна. тэгтэл тухайн залуу цүнхээ үлдээгээд шууд зугтаагаад явсан болно. Тухайн үед миний бие гар утсаа алдсан ба гар утасны ард талд нь бэлнээр 30000 төгрөг байсан болно. Тэгэхээр гар утас болон 30000 төгрөгөө алдсан гэж ойлгож болно” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.М: “2021 оны 08 дугаар сарын 02-ны шөнө ажлаасаа буугаад өөрийнхөө машинтай ганцаараа явж байсан. Тэгтэл Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 19 дүгээр байрны хажууд хоёр эрэгтэй хүн барьцалдаж байгаад нэг залуу нь доор нь унаад нөгөө залуу нь дээр нь унасан. Тухайн үед би дээр нь унасан залууг доор унасан залуугаа боогоод унагааж байгааг харсан. Тэгээд би машинаасаа буугаад тэр хоёр найз тоглож байна гэж хэлэхээр нь доор нь унасан залууг татаад босгоход тэр залуу надад хандаж энэ ах миний гар утсыг дээрэмдчихлээ гэж хэлэхээр нь боож унагаасан залууг бариад зогсож байсан. Би миний гар утсыг дээрэмдээд зугтаачихлаа гэж хэлсэн цохиж зодоогүй боогоод гар утас аваад зугтаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-21/,
- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 643 дугаартай “самсунг А50 маркийн гар утас-400000 төгрөг” гэх дүгнэлт /хх-23-25/,
- Хохирогч З.Т 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “бор, жижиг, оосортой цүнх 1 ширхэг, О.Д төрийн банкны карт 1 ширхэг, сим картны үүр 2 ширхэг, зээлийн бичиг 1 хуудас, 850 төгрөг” түр хураан авсан тэмдэглэл /хх-5-6/,
- Яллагдагч О.Д 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “бор хүрэн өнгийн хуучин хэрэглэж байсан жижиг гар цүнх болон 850 төгрөг, зээлийн гэрээг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/,
- Яллагдагч О.Д: “Прокурорын тогтоолтой санал нийлж байна.” гэх мэдүүлэг /хх-95, 247/,
- Мөн шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч О.Дмэдүүлэг зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч О.Дхувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Д нь 2021 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ****** хорооны нутаг давсгэр, 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны урд талын автобусны буудалд ирж зогссон автобусанд зорчин явахдаа мөн тус автобусанд зорчиж явсан иргэн З.Тгар утсыг “утсаар чинь ярья” хэмээн гуйж авсан бөгөөд автобус зогсоход гар утсыг авч бууж зугтаасан, гар утсаа авахаар араас нь хөөж очсон З.Тамирыг боож унагаасан бөгөөд иргэн Б.Мөнх-Эрдэнэ ирснээр тухайн үйлдэл таслан зогсоогдож, О.Днь өөрийн барьж явсан цүнхээ орхин цааш зугтаан явсан болох нь хохирогчийн хамгийн сүүлд буюу 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг, шуурхай дуудлагын хуудас, гэрч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөрдөгч Э.Ерөөлт, Б.Мэндбаяр нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал: хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлжээ. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмшиж хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж, заналхийлж довтолдгоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Дээрэмдэх гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхлэж, эзэмшигч болон бусад саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай үйлдлээр тус тус илэрдэг. Энэ гэмт хэргийн бүрдэл нь гэмт этгээдийн өөрийнхөө санаа зорилгыг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсөнө.
Шүүгдэгч О.Д нь хохирогч З.Т утсыг “утсаар чинь ярья” гэж аваад автобуснаас бууж зугтаасан бөгөөд утсаа авахаар араас нь хөөсөн хохирогчид хүч хэрэглэн боож унагасан үйлдэл нь утсыг өөрийн эрхшээлдээ хүч хэрэглэхгүйгээр авсны дараа үйлдэгдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд прокуророос О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Доржсүрэнг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Д хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн З.Тамирт нийт 430000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогч З.Тмэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Т “нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх хүсэлтийг хангаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар О.Доржсүрэнгээс жич нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч О.Д нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хорих ялаас 01 жил 01 сар 19 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадалал, шүүгчийн захирамжийн хуулбар баримтуудаар тогтоогдож байна. /хх-1-52, 53-80/ Шүүгдэгч О.Д нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Шүүгдэгч О.Д үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байгааг харгалзаж үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оноож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж оролцлоо.
Дээр дурдсан нөхцөл байдлыг болон шүүгдэгч О.Дхувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Д 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт О.Д бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Доржсүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Д цагдан хоригдсон 168 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т иргэний нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хангаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Тамир нь шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар О.Д жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8. Шүүгдэгч О.Д хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ