| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00478/И |
| Дугаар | 155/ШШ2021/00575 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/00575
| 2021 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2021/00575 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны .... тоотод оршин суух, РЭ........1 дугаар регистртэй, эмэгтэй, Боржигон овогт Ж. Д,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 19... онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Алаг-Эрдэнэ сумын .... дугаар багт оршин суух, РА.... дугаар регистртэй, Онход овогт Ж. Э.. холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00478/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, хариуцагч Ж.Э. нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ж.Э. 2005 онд танилцаж, 2006 онд гэрлэж, гэрлэлтээ бүртгүүлэн гэрчилгээ авсан. Бидний дундаас 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Э.С.. мэндэлсэн. 2011 оноос эхлэн нөхөр, бид хоёрын зан харьцаа таарч тохирохгүй болсны улмаас мөн оноос эхлэн бид тус тусдаа амьдарсаар өнөөг хүрсэн. Ж.Э. нь тусдаа амьдарч эхэлсний дараа жилээс буюу 2012 оноос өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон, тэдний дундаас төрсөн хүү нь одоо 5 настай. Би 2019 оноос эхлэн өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, бидний дундаас мөн хоёр охин мэндэлсэн. Ж.Э. бид хоёр тусдаа амьдраад 10 жил болж байгаа, хоёулаа өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зэргээс цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Би тус аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд хандсан ба дээрх шалтгааны улмаас эвлэрэх боломжгүй байгаа учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон. Хүү Э.С. нь Ж.Э. бид хоёрыг тусдаа амьдрах болсноос хойш өнөөг хүртэл миний асрамжид байгаа.
Иймд Ж.Э. бидний гэрлэлтийг цуцлан, хүү Э.С. эх миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. Ж.Э. бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй, хүү Э.С. эцэг нь болох Ж.Э. тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Ж.Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д. 2005 онд танилцан үерхэж байгаад албан ёсоор 2006 онд гэр бүл болж, 4 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд хүү Э.С. 2008 онд төрж, сайхан амьдарч байсан боловч сүүлдээ таарч тохирохоо больж, намайг хөөсөн болохоор гэрээсээ хувцсаа аваад явсан. Тэгээд Замын-Үүдэд ажиллаж байгаад эргэж очоогүй, 2011 оны сүүлээр тусдаа амьдрах болсон. Би хүү Э.С. уулздаг. Одоо Ж.Д. бид хоёр тус тусдаа өөр амьдралтай болж, үр хүүхэд төрүүлсэн тул цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй.
Иймд гэрлэлт цуцлуулж, хүү Э.С. эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д. нь хариуцагч Ж.Э. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Ж.Д. Ж.Э. нар 2011 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Ж.Д, Ж.Э нар 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн А...... сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон Эрэгтэй: РД: ра........., Монгол улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, овог: Онход, эцэг /эх/-ийн нэр: Ж..., нэр: Э...., Эмэгтэй: РД: рю8.....2, Монгол улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, овог: Боржигон, эцэг /эх/-ийн нэр: Ж....., нэр: Д......... нар 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0050204 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
тэдний дундаас хүү Э.С.. 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн А...... сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ра......., Онход овогт Э. С., хүү, 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн А.....суманд төрснийг Хөвсгөл аймгийн А...... сумын төрсний бүртгэлд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №42 бүртгэлийн дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.А........ тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сод эрдэм Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн Э..... С. нь Б.О...багштай 7 дугаар ангийн А бүлэгт суралцдаг нь үнэн болно гэх бичилттэй №17 дугаартай сурагчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн нас, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.С..төрүүлсэн эх Ж.Д... асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Э.С..төрүүлсэн эх Ж.Д... асрамжид үлдэж байгаа нь эцэг Ж.Э... хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Э.С... эцэг Ж.Э... хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Э.С... хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иймд Ж.Д..., Ж.Э...нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.С... эх Ж.Д... асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Д... хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б..... овогт Ж.Д., Онход овогт Ж.Э. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.С эх Ж.Д. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ж.Э., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.Д... нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д..улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э. улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Д. олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА