Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч Б.Чинбилиг,

Шүүгдэгч Б.Пүрэвбазар, түүний өмгөөлөгч В.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Базаргочоогийн Пүрэвбазарт холбогдох эрүүгийн 201726010195 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1968 оны 07 сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 48 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1 Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Далангийн 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тус дүүргийн 24-р хороо Зээлийн задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхээс 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 зүйлд зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөлийн хуулиар  08 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, урьд өмнө 4 удаагийн ял шийтгэлтэй Саарал адуу овгийн Базаргочоогийн Пүрэвбазар /РД:АЗ 68071115/

 

Холбогдсон хэргийн талаар яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар:

Яллагдагч Б.Пүрэвбазар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгай тоотод 2017 оны 01 сарын 15-ны орой 20-21 цагийн үед архидан согтуурсан үедээ “чи охиндоо үг хэлж бай, өөрөөсөө хөгшин хүнтэй архи уугаад, хүний эд зүйл алга болсон биз дээ” гэж хамтран амьдрагч С.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Пүрэвбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Би 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэчимэгийн охин Дэлгэрцэцэг оёдлын машин аваад ирээч гэж намайг утсаар дуудхаар нь тэдний гэрт очсон. Би Эрдэнэчимэгийн охин Дэлгэрцэцэгийг өөрийн охин шигээ санаад “архи, дарс битгий уулга, хулгайд сэрдэгдээд байгаа биз дээ, охиндоо сайн хэлж бай” гэж хэлэхэд Эрдэнэчимэг явна гэхээр нь орой болсон байна явж болохгүй гээд хаалга хаагаад зогсож байхад Эрдэнэчимэг намайг маажсан. Тэгэхээр нь би бугуйнаас нь бариад орон дээр суулгатал Эрдэнэчимэг миний мөрнөөс хазсан” гэв.

 

Хохирогч С.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2012 оны 12 сард Пүрэвбазартай утсаар танилцсан. Тухайн үед өөрийгөө албан газрын мал малалдаг, өөрийн чинь дугаарыг хүнээс авсан юм гэсэн ба түүнээс хойш байн байн утсаар ярьж байгаад 2013 оны хавраас “ би Чойрын засан хүмүүжүүлэх ангид байдаг” гэдгээ хэлсэн. Зун 07 сард “ би хараа муутай хүн, архи дарс уусан үедээ хүнтэй муудаад танхайн хэргээр энд орсон юм” гэсэн. Ингээд 2015 оны 11 сард би Өршөөлийн хуулиар Пүрэбазарыг суллагдахад нь гэртээ авчирсан, хэн хэндээ түшигтэй амьдраад болчих байх л гэж бодон нэг гэрт амьдарч эхлэсэн. ... 2017 оны 01 сарын 15-нд СХД-ин 24 дүгээр хороонд гэртээ байхад Пүрэвбазар архи уучихаад миний үснээс зулгаалж, баруун гарын эрхий хурууг арагш нь дарж, намайг хойшоо гар дарсан чигээрээ түлхэж явсаар орон дээр дарж унагасан. Тэгэхээр нь би нуруунаас нь хазсан чинь чи муу намайг хазлаа гээд дахиад л үсдэж зодоод байхаар нь нөмгөн дээлтэй гарч гүйн охин Дэлгэрцэцэгийнд ирсэн” гэжээ. /хх-14-15, 43-44-р тал/

 

Гэрч А.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Самбуу-ёндонгийн Эрдэнэчимэг бол миний төрсөн ээж, харин Пүрэвбазар 2015 оны 11 сард Өршөөлийн хуулиар шоронгоос гарснаасаа хойш миний ээжтэй хамтран амьдарч байгаа ба 2016 оны 08 сар хүртэл ээжтэй хамт манай 2 нэг хашаанд амьдарсан. Энэ хугацаанд энэ 2 байнга л хэрүүлтэй, архи уусан агсам тавьсан байдалтай байдаг байсан. Гэхдээ ээжийг зодож байгаагүй, нийлээд архи уучихдаг байсан. …2017 оны 01 сарын 15-ны орой 20 цагийн үед ээж 86122066 дугаараас миний дугаар руу залгаад “Базар ах чинь архи уусан согтуу, ээжийг нь зодоод байна, гараад явах гэхээр чи хүүхдүүд рүүгээ явах гээд байна уу гээд гаргахгүй, арайхийн утсаа авчихаад ярьж байна, цагдаа дуудсан ирдэггүй, чи цагдаа аваад ирэх үү, энэ хаягийг хэлж мэдэхгүй байна” гэсэн, түүнээс 30-40 минутын дараа дахин залгаад “ээж нь Баруун салааны автобусанд суугаад 1-р буудал дээр явж байна, Базар ах чинь гараад ирэх байх гэж айгаад нөмгөн дээлтэй явж байна” гэхээр нь нэг хашаанд амьдарч байгаа ээжийн дүү Энхтуяа эгчид өөрийнхөө курткыг өгөөд автобусны буудал руу явуулсан. Тэгээд 102 руу залгаад өөрийнхөө хаягаар дуудлага өгсөн. Ээжтэй зэрэгцээд цагдаа ирсэн. …Ээж маань тухайн үед их айсан байдалтай, нимгэн подволкан дээр гэр зуураа өмсдөг дээлтэйгээ, баруун гараа тохойгоор нь нугалаад барьчихсан өвдөөд байна гэсэн. Тэгээд гарыг нь үзэхэд баруун гарын алганы ар хэсэг, долоовор, эрхий хуруу орчим, гарын бугуй нь хавдсан байсан. …Үүнээс гадна өнгөрсөн хавар өөрийнхөө дугаараас миний 88400213 дугаарт залган “10 настай охиныг чинь хүчиндэнэ шүү, нөхрийн чинь шөрмөсийг тастуулна, банди болгоно, мөлхөж амьдрах ямар байдгийг мэдрүүлнэ, их хуцвал гудамжны чинь архичдад юм зааж өгөөд явуулна, ээж та 2-ыг луусангийн шоронд хийлгэнэ” гэж байсан, энэ хэргийн дараа ч “өргөдлөө авахгүй бол гэртэй чинь галдан түймэрдэнэ” гэх мэтээр заналхийлсэн ...” гэжээ. /хх-21-22-р тал/

 

Гэрч С.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…С.Эрдэнэчимэг бол миний төрсөн эгч, Пүрэвбазар бол эгчтэй маань хамтран амьдардаг хүн юм. …2017.01.15-ны оройхон эгч над руу залгаснаа би энд хүнд алуулчих гээд байхад та нар чинь яагаад бүгдээрээ утсаа хаачихдийн, би хашааныхаа буланд автобус хүлээгээд байж байна гэсэн. Тэгэхээр нь би Дэлгэрцэцэгийнд ороод “ээж чинь нөгөөхтэйгээ муудсан юм шиг байна, нүцгэн нөмгөн наашаа ирэх гээд автобус хүлээж байна гэнэ” гээд тэдний хүүхдийг дагуулаад автобусны буудал руу очсон. Тэгэхэд Эрдэнэчимэг эгч улаан хүрэн дээл нөмгөн өмссөн, үс нь арзайсан юм л автобуснаас бууж ирсэн. Тэгээд л бид нар Дэлгэрцэцэгийнд ирсэн. Удаагүй намайг цаад гудамжны дэлгүүрт очиход Пүрэвбазар ирчихсэн зогсож байсан. Тэр орой эгч надад хэлэхдээ “Пүрэвбазар миний хурууг арагш нь дараад гээд аль билээ нэг хуруу нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-23-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн  ¹1893 тоот дүгнэлтэд: “…С.Эрдэнэчимэгийн биед баруун гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-31-р тал/

 

Ял шийтгэлийн хуудас /хх-51/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-69/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /хх-56-62/, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн гомдол саналтай гэх хүсэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд, гагцхүү тэдний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбазар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгай тоотод 2017 оны 01 сарын 15-ны орой 20-21 цагийн үед архидан согтуурсан үедээ “чи охиндоо үг хэлж бай, өөрөөсөө хөгшин хүнтэй архи уугаад, хүний эд зүйл алга болсон биз дээ” гэж хамтран амьдрагч С.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Эрдэнэчимэг “…2017 оны 01 сарын 15-нд СХД-ин 24 дүгээр хороонд гэртээ байхад Пүрэвбазар архи уучихаад миний үснээс зулгаалж, баруун гарын эрхий хурууг арагш нь дарж, намайг хойшоо гар дарсан чигээрээ түлхэж явсаар орон дээр дарж унагасан. Тэгэхээр нь би нуруунаас нь хазсан чинь чи муу намайг хазлаа гээд дахиад л үсдэж зодоод байхаар нь нөмгөн дээлтэй гарч гүйн охин Дэлгэрцэцэгийнд ирсэн” гэх мэдүүлгээр /хх-14-15, 43-44/, гэрч А.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хх-21-22/, гэрч С.Энхтуяагийн мэдүүлэг /хх-23/, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹1893 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын хамтын амьдралын болон хувийн таарамжгүй харьцаанаас болжээ гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбазар нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, мөн Сүхбаатар дүүргийн шүүхээс 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 210 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 зүйлд зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөлийн хуулиар 08 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч Б.Пүрэвбазар нь 2 нүд нь хараагүй болсон тул Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “...өөр бусад хүнд өвчний улмаас сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадаваргүй болсон нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх шийтгэх тогтоол гарахын өмнө ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Харин өвчний учир ялаас чөлөөлүүлэх эсэх асуудлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтэд Б.Пүрэвбазар нь зүүн нүд нь хараагүй бөгөөд баруун нүдний хараа нь 20 см-т саад мэдрэх төдий байна гэснийг дурдах нь зүйтэй.