Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/00659

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/00659

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дугаар багийн ........... тоотод дугаар оршин суух, РА.......дугаар регистртэй, Эх .......овогт Л. С.......,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .....дугаар хороолол, ..... дугаар хороо, .....дугаар байр, .......тоотод оршин суух, эрэгтэй, ЙЮ..... дугаар регистртэй, Б......овогт Ц..Б... холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2021/00484/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Л.С..нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.С...шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Б.... бид, хоёр 2016 оны 7 дугаар сард танилцаж, 2016 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 ихэр охин буюу А......., А. нарыг төрүүлсэн. Ц.Б....... өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул охидоо би өөрийнхөө нэрээр овоглосон. 2019 оны 3 дугаар сард уул уурхайн ажил хийнэ гэж явснаас Ц.Б.......зан өөрчлөгдөж, өрх тусгаарлан тусдаа амьдрах ямар нэг санаачилга гаргахгүй, архи хэрэглэн агсам согтуу тавьж, өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа үүсгэж, бидэнд анхаарал халамж тавихаа больж, охидоо 01 нас 10 сартай байхад нь орхиод явсан. Одоо өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай хамтран амьдарч байгаа. Охин С.А. аутизм гэсэн өвчний оноштой аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн тасгийн байнгын хяналтад байж асаргаа, сувилгаа, хараа хяналтыг шаардаж байдаг тул надад ажил хийх боломж байхгүй. Ц.Б.а хүүхдүүдээ харж хандаж байгаагүй.

Иймд охин С.А..., С.А....нарын төрсөн эцгээр Ц.Б... мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Б...шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сард Л.С...танилцаж, 2016 оны 11 дүгээр сард хамтран амьдарч байгаад гэрлэлтээ баталгаажуулж байгаагүй байж байгаад надтай сууж, түүний охин У... хамт амьдарч байсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 ихэр охин болох А...., А....нар төрсөн. Би 2018 оны 4 дүгээр сарын дундуур ажилд орж цалингийн зээл авч, хань болох С....ашин авч өгөөд энэ хүнийг чадах бүхнээрээ амьдруулж байсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сараас ааш зан нь хувирч, үр хүүхдээ анхаарахгүй архи уух болсон. Улмаар даамжирсаар энэ нь хэцүү болоод би 20 хоног ажиллаад, 10 хоног амардаг газар ажиллаад, 10 хоногийн амралтаар ирэх үед гэртэй байхгүй, архи ууж, миний 2 ихэр охиныг дүү нартаа хаяад байхгүй байдаг. Энэ байдал удаа дараалан олон болж даамжираад би аргагүй байдалд орж, энэ хүнтэй амьдрах итгэл алдарч, ийм байдалтай 2019 оны 8 дугаар сар хүртэл байсан учир миний бие энэ хүнтэй байх аргагүй болоод өөрийн ээж дээрээ амьдрах болсон. Би С....амьдарч байхдаа ойр зуур зээл, банк бусын зээл хүртэл авч байсан. Тэр их өр ширээ одоо мөн дараад явж байна. Өөрийн гэсэн орлого муутай, авсан цалин энэ их өр зээлд яваад дуусдаг. Энэ их өр зээлийг хань үр хүүхдэдээ зориулсан. Тэрийг юман чинээ тоохгүй ааш араншин дийлдэхгүй хэцүү байсан.

Ийм учир А., А. болох хоёр миний охин мөн учир хоёр охиндоо тэтгэмж төлөхийг зөвшөөрч байгаа нь үнэн болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.С. нь хариуцагч Ц.Б. холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.С.., хариуцагч Ц.Б.. нар 2016 оны 7 дугаар сард танилцан, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин С.А.., 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин охин С.А...нар буюу ихэр хүүхэд төрж, эх Л.С....овоглож бүртгүүлэн, эхийн асрамжид байдаг, одоо эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгч Л.С..... ...Ц.Б..... бид хоёр 2016 оны 7 дугаар сард танилцаж, 2016 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2 ихэр охин буюу А...., А.... нарыг төрүүлсэн... гэх тайлбар, хариуцагч Ц.Б......2016 оны 7 дугаар сард Л.С.... танилцаж, 2016 оны 11 дүгээр сард хамтран амьдарч байгаад гэрлэлтээ баталгаажуулж байгаагүй байж байгаад...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хоёр ихэр охин болох А... А.... нар төрсөн... гэх тайлбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: РА17292524 дугаар регистртэй, Э... мэргэд овогт С... А.., охин, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн .......сумын төрсний бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6..... бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: РА....дугаар регистртэй, Эх ... овогт С.А., охин, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн ...... сумын төрсний бүртгэлд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №67..... бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.А... С.А.., С.А.. нар эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул охин С.А...э, С.А... нарын эцгээр Ц.Б...тогтоох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин С.А...., С.А.... нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Ц.Б... сар бүр тэтгэлэг гаргуулж, охин С.А...., С.А....нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А...., 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А....нарын төрсөн эцэг нь Ц.Б.... мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А....03 нас 08 сар, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А.....03 нас 08 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин С.А....., охин С.А.... нарт тус бүр, сар болгон эцэг Ц.Б....төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин С.А....., охин С.А.а...рт сар бүр төлөх нийт 213.800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, бүгд 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б.... улсын тэмдэгтийн хураамж бүгд 140.874 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.С.... олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.С.... шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б... оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А..., 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А...нарын төрсөн эцэг Бо... овогт Ц.Б... мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А.-. 11 .нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин С.А... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох хүүхдийн тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Б.... гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б.... улсын тэмдэгтийн хураамж 140.874 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.С.... олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА