Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч О.Баасанхүү,

Шүүгдэгч О.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овгийн Онгооборын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 201724000129 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагаан 9 дүгээр гудамж 331 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Их тугтан овгийн Онгооборын Мягмарсүрэн /РД: ОЕ94122711/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч О.Мягмарсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанцангийн уулзвар замд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 07 цагийн орчим Тоёота Королла маркийн 28-80 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ч.Санжсүрэнгийн жолоодож явсан Тоёота Приус-20 маркийн 80-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5 а,в дэх заалтыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.  

Иргэний нэхэмжлэгч Ч.Санжсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 80-44 УНП улсын дугаартай автомашиныг би жолоодон ганцаараа Баянхошууны Жанцангийн уулзварын зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад уулзвар дээр 1 дүгээр эгнээнд шилжээд гэрлэн дохио хүлээгээд 8-10 орчим секунд зогсож байтал гэнэт миний машиныг зүүн хойд талаас нэг машин түсхийтэл мөргөсөн. Мөргөсөн машин уулзвар нэвтрээд зугатаагаад явсан.  28-80 УНО улсын дугаартай Тоёота королла маркийн шаргал өнгийн автомашин байсан. Би ослын газар дээр машинаа хөдөлгөхгүй байж байгаад 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Ослын улмаас миний машины хойд талын буфер хагарч бутарсан, зүүн хойд их гэрэл хагарсан, багаж чихэгдсэн, зүүн талын крыло гэмтсэн. Би өөрөө гэмтэж бэртээгүй. Хохирлоо авмаар байна” гэжээ. /хх-17-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Удвал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тоёота Королла маркийн 28-80 УНО улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор найз Мягмарсүрэн рүү утсаар залгаад өөрийн машиныг жолоодуулж гэртээ хүргүүлээд машинаа өгч явуулсан. 02 дугаар сарын 15-ны өглөө Замын цагдаагийн газраас утсаар “Чиний машин осол гаргаад зугатаасан байна” гэж хэлэхээр нь ослын талаар би мэдсэн. Ослын улмаас миний машины урд крыло чихэгдэж, урд буфер баруун их гэрэл хагарч, урд копуд дотогшоо хунирсан” гэжээ. /хх-23-р тал/

 

Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ¹78 тоот дүгнэлтэд: “ Тоёота Королла маркийн 28-80 УНО улсын дугаартай автомашины жолооч О.Мягмарсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ Зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Тоёота приус-20 маркийн 80-44 УНО улсын дугаартай автомашины жолооч Ч.Санжсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй” гэх дүгнэлт /хх-45-р тал/

 

Вендо ХХК-ний хохирлын үнэлгээ: Марк загвар тоёота приус-20, улсын дугаар 80-44 УНП, эзэмшигчийн нэр Ч.Санжсүрэн, шууд хохирол 1 110 000 төгрөг, нийт хохирол 1 356 700 төгрөг. /хх-ийн 31-р тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа: 80-44 УНП улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины эзэмшигч Чимгээ овогтой Санжсүрэн. /хх-ийн 19-р тал/

 

Арвижих эстимейт ХХК-ний хохирлын үнэлгээ: Марк загвар Тоёота Королла, улсын дугаар 28-80 УНО, эзэмшигчийн нэр Г.Удвал, шууд хохирол 945 000 төгрөг, нийт хохирол 1 185 000 төгрөг. /хх-ийн 40-р тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа: 28-80 УНО улсын дугаартай Тоёта Королла маркийн автомашины эзэмшигч Гантөмөр овогтой Удвал. /хх-ийн 52-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, осол гарсан газарт хэмжилт хийсэн бүдүүвч /хх-5-6/, ял шалгах хуудас /хх-77/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр хүлээн авсан гомдол санаргүй гэх хүсэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Мягмарсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанцангийн уулзвар замд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 07 цагийн үед “Тоёота Королла” маркийн 28-80 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Ч.Санжсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 80-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5 а,в дэх заалтыг зөрчин зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугатаасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Санжсүрэнгийн мэдүүлэг /хх-17/, Г.Удвалын мэдүүлэг /хх-23/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, осол гарсан газарт хэмжилт хийсэн бүдүүвч /хх-5-6/, авто машинуудын хохиролын үнэлгээ /хх-31, 40/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр хүлээн авсан гомдол саналгүй гэх хүсэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

 

Иймд тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч О.Мягмарсүрэн нь зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Мягмарсүрэн нь иргэний нэхэмжлэгч Ч.Санжсүрэнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Удвалд 1.180.000 төгрөг тус тус төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Мягмарсүрэнгийн ¹951035 тоот жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Мягмарсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хориг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.