| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/402 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/402
2024 04 02 2024/ШЦТ/402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа
улсын яллагч:Г.Мөнхтүвшин
шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 2408002320337 тоот хэргийг 2024.03.27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** өдөр ****** аймгийн **** суманд төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ялгуулсан ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, охин хүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн ****** хороо, ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Б овогт Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Онь 2023 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 126 байрны 116 тоотод оршин суух гэр бүлийн харилцаатай Ү.Э нүүрэнд нь гараараа цохиж зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5, 15/,
- Хохирогч Ү.Э “Миний бие 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 126-116 тоотод хамтран амьдрагчОбид 2 хоол цай идчихээд өдөр 17 цагийн орчимд нэг шил архи авч уугаад дахин нэг шил архи уучихаад байж байтал О биеэ хянах чадваргүй болтлоо согтсон ба гарч явна гээд уурлаад болохгүй болохоор нь би унтаж амар гээд аргадаж оронд нь хувцсыг тайлаад хэвтүүлэхэд босож ирээд би явна гээд гар утсаа хайгаад байхаар нь унаж амар гээд аргадаад байхад улам эсэргүүцэн миний нүүр зүүн шанаа нүд хэсэгт мөн баруун үүдэн шүд хэсэгт нийт 4-5 удаа гараа атгаж байгаад цохихоор би орилсон. Хажуу өрөөний Азаа охин Одсүрэнг гараад явахаар нь цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-22-23/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 1112 дугаартай “Ү.Э биед зүүн нүдний дээд доод зовхи, хацар, эрүүнд цус хуралт, баруун шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,
- Сэжигтэн Д.О: “хамтран амьдрагч Ү.Энхмаагийн хамт хоол идчихээд 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тухайн үед хэрүүл маргаан бооогүй байсан ба дахин 1 шил архи нэмж аваад ууж байгаад юу болсноо санахгүй ухаан санаа орж гараад байх үед Э “ханиа унтаарай” гээд байх шиг байсан ба би “явлаа, утас өг” гээд өгөхгүй болохоор нь Энхмаагийн яг хаана цохсьон гэдгийг мэдэхгүй, гэхдээ би цохьсон, надаас өөр цохих хүн байхгүй, бид хоёр л байсан, хажуу өрөөний Азаа гэх хүн цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-26-28/,
- Яллагдагч Д.О: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-44/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.О хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.О, хохирогч Ү.Э нар нь 2 жилийн турш гэр бүлийн харилцаа тогтоож, хамтран амьдарч байгаа болох нь өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 –т зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Шүүгдэгч Д.О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлээн хэрэглэж 2023 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 126 байрны 116 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ү.Э “утас өгсөнгүй, явуулсангүй” гэх үл ялиг зүйлээр шалтаглан нүүрэнд нь удаа дараа гараараа цохиж зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 1112 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Д.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Д.О нь танхайн сэдэлтээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ү.Э эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, зодсоны улмаас бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул Д.Одсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Ү.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Ү.Э “Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-23/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ “Миний бие Ү.Э нь Д.О гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Ү.Э нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Д.О иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-62/ тогтоогдож байна.
Д.О үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болно. хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар тухайлсан шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Б овогт Д.О 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжил ирүүлээгүй, хохирогч “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Д.О мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ