| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт,
Шүүгдэгч *******,
Гэрч *******, *******,
Иргэдийн төлөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2324000000027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, суманд төрсөн, настай, эрэгтэй, , малчин, ам бүл-5, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Б овогт Ц.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15-17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т сумын Ц багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр ******* дайрч амь насыг хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд
1.1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 15-17 цагийн орчимд согтуурсан үедээ Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутаг дэвсгэрт 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр ******* дайрч амь насыг хохироосон үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтууд болох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ орой 17 цагийн орчим байж байхад оготно устгалд явж байсан хүмүүс манай хүргэн ******* рүү утсаар яриад сумын төвөөс урагш Хараатын урд талын худгийн тэнд танайхны хүргэн Цэнд-Аюуш юм шиг байна хамт яваа хүн нь болохоо байчихсан юм шиг байна бид нар сүлжээнд гарч ирж ярьж байна цагдаа дуудчихсан байгаа, хурдан ирээрэй гэж хэлэхээр нь *******, хүргэн *******, манай эхнэр Эрдэнэчимэг, *******ийн охин нарын хамт сумын төвөөс урагш гараад тухайн газар луу явж байхад сумын төвийн урд талд Булгийн эх газар цагдаагийн машин зогсож байхаар нь тэнд яваад очиход жолоочийн хажууд нь сууж яваа хүн нас барчихсан байна гэж цагдаа хэлэхэд нь манай дүү Анхзул очоод хаалгыг нь татаад үзэхэд дүү мөн болохыг хараад таньсан. ...Базардайрийгийн хүүхдүүд Түдэвтэй суманд байгаа, Цэнд-Аюушийн ээж дээр болон манай аавын гэрт ирж очоод байж байгаа. Цаашид амь хохирогч дүүгийнхээ 4 хүүхдийг манай эгч ******* өөр дээрээ авах санаатай байгаа. Манай эгч нөхрийнхөө хамт амьдардаг, хүүхдүүд нь бүгдээрээ том болоод тусдаа гарсан. Манай эгч ******* нь дүүгийнхээ хүүхдүүдийг өөрийнхөө нэр асаргаанд авч харж хандах талаар Түдэвтэй сумын халамжийн мэргэжилтэнд хандсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 27-28, 30/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр над руу захиргаанаас нэг хүн утасдаад танай хүргэн, дүү хоёр чинь машинтайгаа нэг газар байна хурдан ир гэсэн. Очиход машин нь онгоц буудлын наана байсан. Машины хаалгыг онгойлгоход суудлын урд хэсэг рүү толгой нь шалавч дээр, хөл нь үрүүлийн тийшээ дээшээ болсон байсан. Машины шалавч хэсэгт цус байсан. Тухайн үед ******* цагдаатай хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед би *******ид даанч яав даа гэж хэлсэн. *******ийнх 5-12 насны 4 хүүхэдтэй. 5 настай, 12 настай хүүхдүүд манайд байгаа. 6 настай, 11 настай хоёр хүүхэд нь эмээгийндээ байгаа. Би хүүхдүүдийг тэжээн тэтгэж асран хамгаалах саналтай байна. *******аас хохирол нэхэмжлэх зүйлгүй. Оршуулгын зардал хэдэн төгрөг болсон талаар тооцож үзээгүй. *******ийн хувийн байдлын тухайд сумын төв орж ирэхдээ, цагаан сарын дараа ирж очдог. Бид нарыг очиход цайлж дайлдаг элдэв ааш араншин гаргадаггүй байсан. Найз нөхөдтэйгөө хааяа уусан сураг гардаг. Архи уусан үедээ манайхаар орж ирдэггүй. Согтуу байхад нь таарч байгаагүй. Хохирогч болон ******* хоёрыг хоорондоо маргалдаж байхыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Базардайрий миний ганц эмэгтэй дүү маань байсан юм. Бид нар ойр дотно байдаг байсан. Манайх Түдэвтэй сумын төвд байдаг манай хашаанд аавынх бас байдаг. Цэнд-Аюушийнх сумын төв орж ирэхээр манайхаар л ирдэг, хоол унд идэж уугаад явдаг байсан. Намайг гэртээ байхгүй үед аавынд хоол идээд явдаг байсан. Гэр бүлийн хувьд ямар нэгэн таарамжгүй харьцаатай зүйл байгаагүй. Бид нар тэр болгон очоод байдаггүй хааяа нэг очихоор сайхан хүлээж аваад дайлж цайлдаг. Болохоо байсан тийм асуудал байгаагүй. Дутагдаад гачигдаад байдаг зүйл байхгүй амьдралаа болгоод л явдаг хүүхдүүд байсан. Мөнгө төгрөг байхгүй үедээ надаас юм зээлээр аваад явдаг тэгээд удалгүй буцаагаад өгдөг л байсан. Талийгаач дүү нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг өнгөрч байхад байхаа миний суудаг дэлгүүрээр орж ирсэн. Манай дэлгүүрт ирэхдээ ганцаараа ирэхээр нь би Цэнд-Аюушийг хаачсан гэхэд гэдэг найзынхаа гэрт байгаа удахгүй хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд дүү маань манай дэлгүүрээс ойр зуурын ногоо, салат хийх материал аваад “манай хадам эгчийн хүүгийн төрсөн өдөр болох гэж байгаа, салат хийх юм аваад ирээрэй гэж захисан юм” гээд 2 торонд хийлгэж авсан. Тэгээд 13 цаг болоод би цайндаа явах гээд нөхөр болон талийгаач дүүгийнхээ хамт дэлгүүрээсээ гараад хажуу талд байдаг “долоон бурхан” нэртэй цайны газар ороод нэг нэг тахианы мөч авч идээд, хүргэн Цэнд-Аюуш болон том охин Нандин-Эрдэнэ хоёрт бас нэг нэг тахианы гуя аваад тооцоог нь би хийгээд бид 3 дэлгүүрээс гараад манай гэрийн гудамж руу ороод алхаад явж байтал Цэнд-Аюуш Гантулга гэдэг хүний хамт машинтайгаа хүрээд ирсэн. Цэнд-Аюуш ирж зогсоод манай дүү машиныхаа суудлын ард хэсэг рүү нөгөө тортой юмнуудаа хийгээд бид 3 цааш алхаад манай хашаа руу явсан. Харин Цэнд-Аюуш, Гантулга гэдэг хүний хамт машинтайгаа хөдлөөд манай гэрийн хашааны гадаа очоод зогссон. Тэгээд би гэрийнхээ гадаа очоод 00 орчхоод нөхрийнхөө хамт гэртээ орсон. Манай нөхөр бид хоёрыг гэрт ороход хашааны гадаа Цэнд-Аюуш, Гантулга, манай дүү талийгаач Базардайрий нар үлдсэн. Би хашаа руугаа орохоос өмнө дүүгээсээ “та нар одоо ингээд явчих юм уу” гэж асуухад манай дүү Базардайрий “тэгнэ” гэж хариулж байсан. Дүүтэйгээ би хамгийн сүүлд тэгж л уулзсан. Надтай уулзахдаа манай дүү зүгээр өмнө нь ямар байдаг байсан тэр шигээ л байсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байхгүй. Манай дүү Базардайрийг би архи дарс уусан байхыг нэг ч удаа харж байгаагүй, тэр өдөр ч гэсэн уугаагүй л байсан. Цэнд-Аюушийг хааяа нэг архи уучихсан байна гэж сонсож байсан, яг уусан үед нь уулзаж таарч байгаагүй, өөрийн нүдээр харж байгаагүй. Тэр өдөр Цэнд-Аюуш, Гантулга нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх талаар анзаараагүй. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна, 4 жоохон хүүхэд үлдсэн. Манайх 2 талаасаа ярилцаж байгаад зуны цагт 4 хүүхдийг нь аавынх нь ээж хөдөө гэр дээрээ аваад, намраас сургууль орохоор сумын төв оруулж ирээд би гэртээ байлгаад харж хандахаар ярилцаад байгаа. Бид нар аль аль тал нь хүүхдүүдийг аваад дутагдах гачигдах зүйлгүйгээр өсгөөд аваад явах боломжтой байгаа. Цэнд- Аюушийн 4 хүүхэд нь хөдөө аавынхаа ээжтэй хамт байдаг байсан болохоор тэр эмээдээ арай илүү сайн, сургуульд явахдаа манайхаар болон манай аавынхаар байдаг байсан болохоор аль аль тал нь авах боломжтой байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх 78-79/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр урд талын толгой дээрээ хоёр удаа гарч өөрийн мал болон малд явсан нөхрөө дурандсан. Эхний удаа 15 цаг өнгөрч байхад гарсан байх. Урд талын толгой дээр гараад зүүн зүг рүү дурандахад хойд зүгээс буюу сумын төвөөс урд зүг рүү Баянцагаан багийн зүг рүү явсан замаар нэг хөх өнгийн Портер машин явж байсан. Би өөр тийш дурандаад буцаад нөгөө Портер машиныг дурандахад нөгөө портер машин зогссон байсан. Миний дуранд нэг явган хүн ороод ирсэн. Тэр явган хүн уг машинаас нилээд хол зайтай зам дагаад урд зүг рүү гүйж байсан. Араас нь портер машин хөдлөөд явж байсан. Тэгээд би өөр тийшээ дурандаад эргээд хартал нөгөө хүн портер машины урд талд явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин дурандаад хартал явган явж байсан хүнийг хөх өнгийн Портер машин араас нь хөөгөөд нөгөө хүн зугтааж байсан. Нөгөө явган хүн зугтаагаад портер машин араас нь хөөгөөд дугуйраад явж байсан. Хэд хэдэн удаа дугуйраад хөөгөөд нөгөө явган хүн нь урд талд нь зугтаагаад байсан. Тэгж байгаад удалгүй нэг хүн орилох шиг болсон. Би юу болов оо арай дайрчхаагүй байгаа гэж бодоод хартал нөгөө хөх портер машин зогссон байдалтай нөгөө урд нь зугтааж гүйж байсан хүн байхгүй болчихсон байсан. Тэгээд хүн бууж ирэх нь үү гээд хартал хүн бууж ирээгүй. Тэгэхээр нь би уулнаасаа буугаад гэртээ орж ирээд 30 орчим минут болсон байх. Дахин уулан дээр гараад малаа болон малд явсан нөхрөө дурандаад нөгөө хөх Портер машиныг дурандахад нөгөө машин сумын төвийн зүг явж байсан. Тэгээд машин зогсож байсан газар руу дагуулаад хартал хүн хэвтэж байсан. Ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Би тэр Портер машиныг яагаад хүнээ орхиод явчхав аа гэж бодоод дагуулаад дурангаараа хартал нөгөө хүн байгаа газраас Портер машин хойд зүг рүү нэлээд холдоод явж байсан ба цаад талд нь нэг хүрэн дээлтэй хүн сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хүнээ аваад эргээд ирэх гэж байгаа юм байна гэж бодоод харж байтал нөгөө Портер машин хойд зүг рүү явж байгаад хүрэн дээлтэй хүн дээр очилгүй буцаж ирээд нөгөө хэвтэж байсан хүн дээрээ ирсэн. Тэгээд хэвтэж байсан хүний хажууд ирээд жолооч талаас нэг хүн буугаад хэвтэж байгаа хүний хажууд суусан. Тэр хүн жолоочийн хаалгаа хаагаагүй онгорхой орхисон байсан. Тэр үед 16-17 цагийн орчим байсан байх. Энэ явдлыг хоёр дахь дурандалтаар харсан. Би тэгээд удалгүй гэртээ ороод ирсэн. Намайг гэртээ орохоор уулнаас буухад хөх өнгийн Портер машин тэндээ зогсоод байж байсан. Машинаас хойд зүгт нэлээд хол зайтай 500 метр зайд хүрэн дээлтэй хүн сууж л байсан. Би гэртээ орж ирээд дахин гарч хараагүй. Портер машин миний дурандаж байсан газраас 2-3 км орчим зайтай байсан байхаа сайн мэдэхгүй байна. Хүний дуу надад сонсогдсон. Би тэр машины улсын дугаарыг хараагүй хөх өнгийн Портер л байх шиг байсан. Тэр машины тэвш хэсгийн урд хэсэг нь хүрэн улаан өнгөтэй юм шиг харагдсан. Намайг хоёр дахь удаагаа уулан дээр гарч малаа болон малд явсан нөхрөө дурандаж харчхаад буцаад гэр рүүгээ алхаж байтал нэг хар машин Баянцагаанаас сумын төвийн чиглэлд явж байсан. Би тэгэхээр нь ашгүй дээ нөгөө машин дээр энэ машинтай хүмүүс очих юм байна гэж бодоод гэртээ орж ирсэн. Өөр ямар нэгэн хүн амьтан, машин мотоцикл яваагүй. ...Тэр өдөр хүйтэн шуургатай өдөр байсан. Би өмнө нь дурантай харьцаж байгаагүй. Манай нөхөр малдаа яваад ирэхгүй удаад байхаар нь нөхрийгөө дурандах санаатай уул нь дээр гарч дурандсан. Тэгээд дурангаар харж байтал нэг хүн гүйж явахаар нь нөхрийгөө гэж бодсон чинь дээлгүй хүн байхаар нь малдаа гүйж яваа юм байлгүй гэж бодсон. Гэртээ хүүхдээ ганцаархныг нь үлдээсэн учир буцаад гэр лүүгээ явсан. Удаан суух ч аргагүй хүйтэн шуургатай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед Цэнд-Аюуш над руу залгаж миний машинаар сумын төв ороод айлд адуу аваачиж өгөөд ирэх үү гэж хэлээд бид хоёр сумын төв рүү 11 цагийн үед орж ирж адуугаа буулгаад ын гэрт очиж хүмүүстэй 1 шил виски хувааж уусан. Тэгээд тэднийхээс гараад Цэнд-Аюуш 1 шил виски, 1 шил архи аваад сумын шатахуун түгээх станцын ойролцоо очиж , Цэнд-Аюуш бид гурав 1 шил 0.75 виски хувааж уугаад эхнэр Базардайрий тэрнээс уугаагүй. Тэгээд сууж байхад , нар араас ирээд тэндээ архиа ууж дуусчхаад бид нар тэндээсээ хөдлөөд сумын төвийн урагшаа засмал замын наад талд очоод тэнд архиа уугаад талд нь оруулаад байж байтал Цэнд-Аюушийн ээж нь утас руу нь залгаад энд цасаар шуураад байна гэсэн чинь Цэнд-Аюуш хонь мал хэцүүдлээ гэж хэлээд цаашаа Баянцагаан багт байрлах гэр лүүгээ Цэнд-Аюуш, Базардайрий бид гурав яваад , , гурав сумын төв рүү буцсан. ...Шатахуун түгээх станцаас цаашаа хөдлөхөд Цэнд-Аюуш арын замаар явна гэж хэлсэн харин Базардайрий урд замаар явна гэж маргалдаад байсан. Бас засмалаас цаашаа бид гурав хөдлөөд явж байхад дахин маргалдаж байх шиг байсан би тухайн үед их согтолттой байсан болохоор юунаас болж маргалдаад байгааг нь мэдээгүй. Тэгээд би тасраад сэрсэн чинь хөдөө ганцаараа хэвтэж байсан яаж машинаас буусан талаар мэдэхгүй байна. Тэгээд би сумын төв рүү алхаад утсаараа өөрийн хүү Нямаа руу утсаар ярьж намайг мотоциклээр ирж авсан. ...Цэнд-Аюуш өөрөө машинаа жолоодоод хөдөлсөн, Базардайрий голд нь суугаад би баруун талд нь буюу зорчигчийн хаалга талд суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх 32-33/,
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим байхаа Шар нуруу багийн нутаг дэвсгэрт оготно устгах ажлаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга гэх хүний хамт явж байгаад сумын төв рүү буцаж байтал Шар нуруу багийн нутаг Хараатын худгийн баруун талд замын хажууд хөх өнгийн Портер машин зогсож уг машины жолоочийн хаалганы урд хэсэгт 2 хүн хэвтэж байсан. Тэгээд ах бид 2 тэр машиныг тойрч зогсоод ах машиндаа үлдээд би машинаас буугаад тэр 2 хүний хажууд очоод дуудахад Цэнд-Аюуш дээшээ өндийсөн харин эхнэр Базардайрий нь дээшээ харсан байдалтай хэвтэж, нүүрэн хэсэг нь баруун талын шанаа хэсэг нь хөх туяа татсан юм шиг харагдсан, дээгүүрх хувцас нь бага зэрэг дээшээ болсон, гэдэс нь гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би машиндаа суугаад ахад хэлээд бид 2 цагдаа болон ар гэрт нь мэдэгдсэн дээр байна гээд машинаа асааж хөдлөөд утасны сүлжээтэй газар олохоор хөдөлсөн. Тэгээд сумын төвийн зүг нэлээн яваад сүлжээ хайж байтал гэх хүн мотоциклтой таарсан. надаас “энэ юун хүмүүс бэ гэхээр нь би согтуу хүмүүс байна” гэж хэлээд цааш явсан. ах бид 2 цааш яваад сүлжээтэй газар олоод хэсгийн төлөөлөгч руу залгаад “энд нэг Портер машинтай 2 хүн согтуу юм уу, нэг л сонин байна” гэж хэлээд утсаар ярьж байтал нөгөө машинтай 2 хүн хөдлөөд сумын төв рүү чиглээд явж байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч ид “нөгөө 2 хүн сумын төв рүү чиглээд машинтайгаа явж байна” гэж хэлээд утсаа салгасан. ах бид хоёр *******ийн эгч утсыг хайгаад утсаар нь залгаад “танай дүү охин хүргэн 2 согтуу хээр хөдөө хэвтэж байгаад хөдлөөд сумын төв явлаа” гэж хэлсэн. Тэгээд ах бид 2 наашаа сумын төв рүү дөхөөд ирж байтал голын эхэн дээр цагдаа нар нөгөө Цэнд-Аюушийн машинтай хөөцөлдөж байгаа харагдсан. Цэнд-Аюуш машинтайгаа нэг газраа тойроод байх шиг байсан. Анх машин зогсож байгаа газар очиход замын хажуу тал машин эргээд байсан гэмээр мөр байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 35-36/,
Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим байхаа Шар нуруу багийн нутаг дэвсгэрт оготно устгах ажлаар ойн ангийн мэргэжилтэн ын хамт явж байгаад сумын төв рүү буцаж байтал Шар нуруу багийн нутаг Хараатын худгийн баруун талд замын хажууд хөх өнгийн Портер машин зогсож уг машины урд тал 2 хүн хэвтэж байсан. Тэгээд бид хоёр тэр машиныг тойрч зогсоод машинаас буугаад тэр 2 хүний хажууд очиж харчхаад буцаж ирээд машиндаа суугаад “энэ 2 хүн тасраад уначихсан юм уу, ухаан алдаад уначихсан юм уу нэг л биш байна” гэж хэлээд хоёулаа ар гэрт нь болон цагдаад мэдэгдсэн дээр байна гээд машинаа асааж хөдлөөд утасны сүлжээтэй газар олохоор хөдөлсөн. Тэгээд сумын төвийн зүг нэлээн яваад сүлжээ хайж байтал гэх хүн мотоциклтой таарсан. Тэр хүнтэй уулзаад мэнд мэдээд салсан. бид 2 цааш яваад сүлжээтэй газар олоод хэсгийн төлөөлөгч руу залгаад “энд нэг машинтай 2 хүн согтуу юм уу, нэг л сонин байна" гэж хэлээд утсаар ярьж байтал нөгөө машинтай 2 хүн хөдлөөд сумын төв рүү чиглээд явж байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч ид “нөгөө 2 хүн сумын төв рүү чиглээд машинтайгаа явж байна” гэж хэлээд утсаа салгасан. бид 2 тэр газраа зогсож байгаад *******ийн эгч утас хайгаад утсаар нь залгаад “танай дүү охин хүргэн 2 согтуу хээр хөдөө хэвтэж байгаад хөдлөөд сумын төв явлаа” гэж хэлсэн. Тэгээд бид 2 цааш ажлаа хийгээд айлуудаар ороод явсан...” гэсэн мэдүүлэг /1хх 42/,
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг дэвсгэрт “Улаан үзүүр” гэх газарт байх гэрээсээ малдаа явахаар 13 цагийн орчим ганцаараа явсан. Орой 17 цагийн орчим манай гэрийн зүүн талаар байрлах сумын төв рүү чиглэлтэй асфальтан төв замын урдаас үхрээ туугаад гэр рүүгээ явж байхад сумын төвөөс Түдэвтэй сумын Батцагаан баг руу явдаг зам дагуу байрлах худгаас баруун урд явган хүрэн өнгийн дээлтэй хүн дөрвөн хөллөөд сууж байсан. Би хажуугаар нь гараад явсан, цааш 400-500 орчим метр байх сайн мэдэхгүй байна зайд замын баруун талд хөх өнгийн Портер машин зогсож байгаад сумын төв рүү чиглэлтэй хөдлөөд явсан. Машин зогсож байсан газарт доошоо хараад хэвтсэн, ууц нуруу хэсэг нь ил гарсан байдалтай хүн хэвтэж байсан. Би тухайн үед согтуу хүн байна гэж бодоод сайн анзаараагүй. Би зогсохгүй чигээрээ явж байхад тухайн машин буцаж ирээд газарт хэвтэж байсан хүнийхээ хажууд ирээд зогсож байсан. Би тэгээд гэртээ шууд ирсэн. Би гэрээсээ буцаж гараад үхрээ дурандахад ямар ч машин хүн харагдахаа байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 44-45/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед манай гэрт , , , нар ирээд бид тавуулаа 2.5 литртэй пиво хувааж ууж дуусаад тэд нар манай гэрээс гараад явсан. Тэгээд 14 цагийн үед манай гэрт орж ирээд шатахуун түгээх газар очъё гээд хамт явсан. Тэгээд шатахуун түгээх станцын хажууд очиход , , Гантулга, Цэнд-Аюуш, Базардайрий нар виски хувааж уугаад сууж байсан. Тэгээд виски нь дуусаад , , Цэнд-Аюуш, Базардайрий, Гантулга бид зургаа яваад сумын урд талын засмал замын хажууд очоод , , бид гурав буцаж сум руу орж ирсэн. Хөдөө гэр рүүгээ Цэнд-Аюуш, Базардайрий, Гантулга нар явсан. Гантулга, Цэнд-Аюуш нар жаахан халамцуу байсан. Базардайрий нь эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 58/,
Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед руу утсаар залгаад үхэр тугалд явах гэсэн юм гэхэд хүүхдээ хүргэж өгчхөөд очъё гээд манайд 09 цаг өнгөрөөгөөд ирсэн бид ын машинтай хогийн толгойн цаад тал руу очиж үхэр тугалаа харчхаад 10 цагийн үед сумын төв рүү буцаж орж ирээд бид хоёр 2.5 литрийн 2 ширхэг “Нийслэл” нэртэй пиво авч ахынд очсон тэднийд ирсэн байсан бид дөрөв тэднийд 2 пивоо ууж байхад Цэнд-Аюуш над руу фэйсбүүк видео чатаар залгаж орж ирээд би сумын төв руу орж байна гэж хэлсэн. Тэгээд нэлээн байж байгаад дахиж над руу чатаар залгаад ахын ард бид хоёрыг гараад ир гэсэн бид хоёр гарч уулзахад Цэнд- Аюуш Гантулга хоёр хамт явж байсан тэгээд адуугаа буулгачхаад ирье гэж хэлчхээд буцаад явсан бид хоёр буцаад орсон. Би ынхаас очиж өөрийнхөө машиныг аваад эмнэлгийн хоол цай хүргэж өгчхөөд буцаад ахынд ирээд байж байхад Цэнд-Аюуш над руу чатаар залгаад ын хашааны үүдэн дээр ирсэн байна хүрээд ир гэсэн , , бид дөрөв тэндээс гараад тамгын газраас ийг аваад ын гадаа очиход хашааных нь гадаа Цэнд-Аюуш, эхнэртэйгээ, Гантулга гурав машинтайгаа ирсэн байсан. Тэндээс машинаа унаад төв рүү юм бөөгнүүлнэ гээд явсан. Цэнд-Аюуш, , , , Гантулга, бид нар ынд орсон. Тэднийд очихоосоо өмнө би дэлгүүрээс 1 шил 0.750 граммын виски нэртэй архи авч очсон. ынд очоод бид нар архийг хувааж уусан. Би тухайн архийг ууж дуусгачхаад байж байхад манай ээж над руу залгаад би явах ажилтай болоход тэд нар тэгвэл бид нарыг сумын төвийн хажуу талын шинээр баригдаж байгаа колонк дээр аваачаад өгчих гэсэн. Би тэд нарыг колонк дээр хүргэж өгөхөд Цэнд-Аюуш т 1 шил 0.750 граммын виски нэртэй архи найздаа машин авч өгсөнд баярлалаа гээд өгсөн. Би тэндээсээ гэр лүүгээ явж ээжийг гэртээ аваачиж өгчхөөд, эмнэлгийн хоол цай аваачиж өгчхөөд буцаад колонк дээр 13-14 цагийн орчимд очиход тэд нар байхгүй байсан. Тэндээс би ахынд нөгөө хэдийг сурахад мэдэхгүй намайг буулгачхаад явсан гэсэн тэгэхээр нь хоёулаа хамт явж нөгөө хэдийг олъё гэхэд тэгье гээд бид хоёр гарсан би гараад Цэнд-Аюуш руу чатаар залгаад хаана байна гэхэд ын үүдэн дээр байна гэхээр нь очиход байхгүй байсан дахиад залгахад колонк дээр байна гэсэн бид хоёр колонк дээр яваад очиход Цэнд-аюуш, эхнэр , Гантулга, нар Цэнд-Аюушийн машинтай зогсож байсан. Очиход Цэнд-Аюуш хөдөө гэр лүүгээ явлаа гаргаж өгөхгүй юм уу гээд байхаар нь би буцаж сумын төв рүү ороод 1 шил 0.750 граммын виски архи аваад сумын төвөөс урагш асфальтан засмал замын наахна очиж нөгөө вискигээ задлаад талд нь ортол хуваагаад уугаад байж байхад Цэнд-Аюушийн ээж нь залгаад цас ороод шуураад байна гэсэн Цэнд-Аюуш хонь мал хэцүүдэж байгаа одоо явахгүй бол болохгүй гээд 16 цагийн орчим Цэнд-Аюуш, эхнэр Базардайрий, Гантулга гурав хөдөө цаашаагаа яваад , бид гурав буцаж сумын төв рүү орж ирсэн. ...Цэнд-Аюуш өөрөө машинаа жолоодоод хөдөлсөн, Базардайрий голд нь суугаад Гантулга баруун талд нь буюу зорчигчийн хаалга талд суугаад тэр гурав хөдөө гэр лүүгээ явна гэж хэлээд хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх 60-61/,
Гэрч Я.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 05 дугаар сарын 17-ны орой ахынд бид хоёр хоносон маргааш нь буюу 05 дугаар сарын 18-ны өглөө хүүхдээ хүргэж өгөхөөр ахынхаас 09 цагийн үед гарч яваад 10 цагийн орчим ийн хамт буцаж орж ирсэн 2.5 литрийн том пиво 2 ширхгийг авч ирснийг бид дөрөв хувааж уусан. Бид нар пиво уугаад байж байхад Цэнд-Аюуш хөдөөнөөс орж ирж байна та нар хаана байна гээд луу чатаар залгасан. Тэгээд удаагүй гийн хашааны ард ирсэн байна гэхээр нь , нар гарч уулзаад Цэнд-Аюуш Гантулгатай хамт ирсэн байна нэг гүү ачаад ирснийгээ буулгачхаад буцаад ирье гээд яваад өглөө гэсэн. Тэгээд байж байтал манай үүдэн дээр ирсэн байна гээд Цэнд-Аюуш чатаар залгахаар нь , , бид дөрөв манай хашааны гадаа очоод байж байхад Цэнд-Аюуш эхнэртэйгээ, Гантулга гурав ирсэн. Базардайрий манай гаднаас машинаа унаад юм бөөгнүүлнэ гээд яваад өгсөн. Манайд тухайн үед хүн байхгүй байсан ба манайх руу , , , Цэнд-Аюуш, Гантулга бид нар ороод 1 шил 0.750 хэмжээтэй виски архи хувааж уугаад тэндээсээ бид нараас түрүүлээд явсан манай гэрт тасраад үлдсэн. Тэгээд Базардайрий ирээд манайхаас Цэнд-Аюуш, Гантулга, бид нар гараад Цэнд-Аюуш өөрөө машинаа жолоодоод сумын төвийн хажуу талын Петровис колонкоос түлш авахаар явсан би хотоос ирсэн хүний дайвар өгчхөөд буцаад колонк руу хүргүүлээд очиход Цэнд-Аюуш, Базардайрий, Гантулга гурав машиндаа сууж байсан. Тэнд Цэнд-Аюуш 1 шил 0.750 виски архи гаргасныг Цэнд-Аюуш, Гантулга бид гурав хувааж уугаад сууж байхад , нар араас ирээд тэндээ архиа ууж дуусчхаад байж байхад Цэнд-Аюушид найзынхаа машиныг мялаана гээд сумын төв рүү орж 1 шил 0.750 виски нэртэй архи авч ирээд бид нар тэндээсээ хөдлөөд сумын төвийн урагшаа засмал замын наад талд очоод тэнд архиа уугаад талд нь оруулаад байж байтал Цэнд-Аюушийн ээж нь утас руу нь залгаад энд цасаар шуураад байна гэсэн чинь Цэнд-Аюуш хонь мал хэцүүдлээ одоо явъя гээд тэндээс Цэнд-Аюуш, Базардайрий, Гантулга нар цаашаа хөдөө гэр лүүгээ яваад , , бид гурав сумын төв рүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 63-64/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хичээлдээ явж ирээд, өдөр нь буцаад сургууль руугаа яваад давтлагад суугаад давтлагаа тараад гэртээ ирээд байж байтал 17 цаг өнгөрч байсан байхаа манай аав манай эгч Энхжаргалын 98894913 дугаарын утас руу өөрийнхөө 98400700 дугаарын утаснаас залгаад “аав нь хээр ганцаараа унтаж байгаад сэрлээ аавыгаа ирж аваач” гэж ярьсан. Тэгэхээр нь би тоглоод байгаа юм уу гэсэн чинь аав "үнэн" гэж хэлсэн. Тэгээд аав нь засмал замын цаана, цагаан худгийн ойролцоо байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ мотоциклоо унаад аавын зааж өгсөн газар руу яваад очсон. Намайг яваад очтол манай аав хээр ганцаараа 4 хөллөөд хэвтэж байхаар нь сэрээгээд мотоциклынхоо араар суулгаж аваад гэртээ ирсэн. Намайг аавыг гээд очиход хээр ганцаараа байсан. Манай нутгийн Цэнд-Аюуш, түүний эхнэр Базардайрий манай аав 3 хөдөө явж байхад нь араас нь хөндлөн замын тэнд хүмүүс очоод архи уугаад согтсон гэж ярьж байсан. Намайг машинаас хүн буулгаад байсан гэж манай аав ярьсан, хэн буулгасан талаар мэдэхгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 69-70/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний дугаар руу манай хүргэн Цэнд-Аюуш залгаад “бид хоёр урд талын зам гараад явж байсан чинь Базардайрий сонин болчихлоо” гэж хэлээд утсаа салгасан. Би түүний дугаар руу буцаагаад залгахад авахгүй байсан. Намайг урдаас нь юм асууж, үг хэлэхийн зуургүй утсаа салгачихсан...” гэсэн мэдүүлэг /1хх- 83/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000000025 дугаартай: “...Амь хохирогч Базардайрийгийн баруун уушигны дээд дэлбэнгийн цоорол элэгний задрал, олон хавирганы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруун, зүүн шанаа хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогны доод хэсгийн өнгөц шарх, баруун шанаа, баруун бөөр, багана нурууны ар доод хэсэг ууцны түвшин, зүүн ташааны хажуу дээд хэсэг, зүүн бөөрний гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч *******ийн цогцост учирсан дотуур цус алдалт цээж-325, хэвлий-1350мл, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал, зүүн шанаа хацар орчимын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогны доод хэсгийн өнгөц шарх баруун шанаа, баруун бөөр, багана нурууны ар доод хэсэг, ууцны түвшин, зүүн ташааны хажуу дээд хэсэг, зүүн бөөрний гадна доод хэсгийн зулгаралт гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед буюу машинд мөргүүлэх дайрагдах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Харин хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан дотуур цус алдалт цээж-325, хэвлий-1350мл, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байх тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй, харин хамар ясны хугарал зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл байсан тул гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч *******ийн цогцост учирсан гэмтлүүд нь амьд байх хугацаанд тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогч Ш.Баазардайрийгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ш.Баазардайрий нь дотуур цус алдалт /цээж325мл, хэвлий 1350мл/, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ. Амь хохирогч нь үхэлд хүргэсэн дээрх гэмтлүүдийг авсны дараа ямар нэгэн бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Тухайн гэмтлүүдийг авсны дараа маш түргэн хугацаанд үхэлд хүргэнэ. Уг гэмтлүүдийг авсны дараа эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байжээ...” гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /1хх 92-104/,
2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-8/,
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-19/,
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-40/,
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 106-108/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2519 дугаартай: “...*******ийн хэрэг гарах үед өмсөж байсан нгэх хар өнгийн куртик, улаан малгайтай цамц дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1хх 113-114/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2522 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн марльд бэхжүүлсэн дээж дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн марльд бэхжүүлсэн дээж дээр илэрсэн цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 122-123/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2523 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх шороотой дээж дээр цус илэрсэн уг цус нь хүний цус байна. илэрсэн цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 126-127/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2525 дугаартай: “...*******ийн гэх цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 131/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2526 дугаартай: “...Амь хохирогч ИМ90040205 гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1 хх 134-135/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2527 дугаартай: “... гэх цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 139/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2520 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч *******ийн өмсөж явсан гэх гутал оймс дээр цус илрээгүй, бусад хувцас дээр цусны ул мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч *******ийн өмсөж явсан куртик, цамц, өмд зэрэг хувцаснууд дээр илэрсэн цус нь А (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /1 хх 149-150/,
“...Эрэгтэй регистрийн дугаартай Б овогт Ц.Ц, эмэгтэй регистрийн дугаартай С овогт Ш.Б нар нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 09 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн 0218523 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх 232/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидийн дэх бичлэгээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “...Би өөрийн эхнэрийн амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2524 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Цогоогийн Цэнд-Аюушийн ИЯ92081617 гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /1хх 164-165/ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Биднийг очиход ******* согтуу байсан...” гэсэн, гэрч *******, Г.Барс, Ц., Я. нарын “...Би нар виски уусан. Цэнд-Аюуш уусан жаахан халамцуу байсан...” гэсэн, шүүгдэгч *******ийн “...Би архи уусан зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж няцаагдаж байна.
3. Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгч *******т холбогдох хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.
4. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *******ийн амь хохирогч ******* тээврийн хэрэгслээр дайрсан үйлдэл, амь хохирогчид учирсан дотуур цус алдалт цээж-325, хэвлий-135 0мл, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал бүхий үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч *******ийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ийн амь хохирогч ******* тээврийн хэрэгслээр дайрч алсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэдийн төлөөлөгчийн нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх харгалзан үзсэн болно.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч н амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “...Оршуулгын зардал хэд гарсан болохыг мэдэхгүй. 4 хүүхдэдээ үлдэж байгаа нь ******* учраас түүнээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гээд хохирол нэхэмжлээгүй учраас шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт тооцож олгохоор шийдвэрлэв.
6. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай: “...******* гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. /1хх 88-89/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс шүүгдэгч нь хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн гэж үзэхээр байна.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч “...8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч *******ийг шүүхээс уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...4 хүүхдэдээ үлдэж байгаа нь ******* учраас түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тус тус харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 6 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 340 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.
7. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж, тээврийн хэрэгслийн хар өнгийн шалавч резин 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөрсний дээж хэсгийг тус тус устгаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******, амь хохирогч нарын дундаас 2013 онд төрсөн охин , 2014 онд төрсөн хүү , 2017 онд төрсөн хүү , 2018 онд төрсөн хүү нарт асран хамгаалагч, эд хөрөнгөнд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгч *******ийн алба ёсны бүртгэлтэй хаяг болох Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 340 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч *******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-49 ЗАА улсын дугаартай “Huindai porter” маркийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирол төлбөрт тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хэрэгт хавсаргаж, тээврийн хэрэгслийн хар өнгийн шалавч резин 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөрсний дээж хэсгийг тус тус устгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, амь хохирогч нарын дундаас 2013 онд төрсөн охин , 2014 онд төрсөн хүү , 2017 онд төрсөн хүү , 2018 онд төрсөн хүү нарт асран хамгаалагч, эд хөрөнгөнд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг даргад даалгасугай.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
ШҮҮГЧИД Б.УРТНАСАН
Н.ДЭЛГЭРМАА