Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2021/00097

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Фабрик роом ХХК-д үйлдвэр хариуцсан захирал ажилтай, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны ................. албан ёсны бүртгэлтэй, ......................... тоотод түр оршин суух, Булаг овогт Т- ын У /РД:.................., утас:.................../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Шивээ Овоо ХК-д автобульдозер гидро экскаваторын машинист ажилтай,  ............... оршин суух, Х овогт Б-ийн Б  /РД:................, утас:.................../-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие*******тэй 2008 онд танилцан 2009 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2010 оны 06 дугаар сарын 01-нд хүү Б.Есөнмөнх төрсөн. 2015 оноос хоорондоо маргалдаж ойлголцохоо больж тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хооронд Б.Бат-эрдэнэ нь гэр бүл зохион эхнэр, хүүхэдтэй болсон. Тиймээс цаашдаа хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Есөнмөнхийг өөрийн асрамжиндаа авч, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. 2015 оноос хойш би хүүхдээ ганцаараа хариуцаж явсан. Гэр бүл салсан ч гэсэн энэ хүнд хариуцлага байх ёстой гэж үзээд тэтгэлэг нэхэмжилсэн. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Эрдэнэ миний бие *******тай 2009 онд гэр бүлээ батлуулж, 2010 онд Б.Есөнмөнх гэх хүүтэй болсон. 2015 оноос тусдаа амьдарч байгаад 2018 оноос дахин гэр бүлтэй болсон. 1 нас 5 сартай хүүхэдтэй. Одоо хамт амьдрана гэвэл энд бас нэг хүүхэд өнчирнө. Тиймээс бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Есөнмөнхийг төрүүлсэн нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Зохион байгуулагч Б.Ганцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаартай ******* нь 10-18 тоотод ам бүл 2 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн сургалтын менежер Э.Даваамягмарын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б.Есөнмөнх нь ...5-4 ангид суралцдаг гэсэн тодорхойлолт, хүү Б.Есөнмөнхийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Нарны элч өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б.Есөнмөнх 11 настай, эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

Дээрх нөхцөл байдал болон хариуцагч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, зохигчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч******* нь өөр бусадтай хамтын амьдралтай, дундаасаа үр хүүхэдтэй болсон, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Талууд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул шүүх бага насны хүүхдийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан, одоо амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, мөн хүүхдийн саналыг харгалзан хүү Б.Есөнмөнхийг эх *******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эцэг, эх харилцан тохиолцож гэрээ байгуулаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2021 онд Улаанбаатар хотод тогтоогдсон хэмжээ 238 700 төгрөг/ эцэг*******эр хүү Б.Есөнмөнхийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 971 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээр тооцон 60 780 төгрөг, нийт 130 980 төгрөгийг гаргуулж, үүнээс 124 971 төгрөгийг нэхэмжлэгчид, 6 009 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Булаг овогт Төрбатын Ууганбаяр, Хүрэлүүд овогт Батхүрэлийн Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Хүрэлүүд овогт Бат-Эрдэнийн Есөнмөнхийг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Хүрэлүүд овогт Бат-Эрдэнийн Есөнмөнхийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 971 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******эс улсын тэмдэгтийн хураамжид 130 980 төгрөгийг гаргуулж, үүнээс 124 971 төгрөгийг нэхэмжлэгчид, 6 009 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******т даалгасугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ