Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү

Яллагдагч өмгөөлөгч М.Гомборагчаа,

Яллагдагч *******

Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,   төрсөн,  настай, эмэгтэй, яс үндэс халх,  боловсролтой, биеийн мэргэжилтэй, ажилтай, ам бүл , хүүхдүүдийн хамт багт оршин суух хаягтай,  Д.вогт П.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Их сургуулийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201016237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс  багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Их сургуулийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201016237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажилд орохдоо ашигласан гэх үйл баримт нь:

Хохирогч ******* “...Одоогоос 2 хоногийн өмнө Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Бямбацогт над руу залгаад “танай сургуулиас нэг багш хуурамч дипломоор ажилд орсон асуудал Тосонцэнгэл суманд шалгагдаж байгаа юм байна, та очиж уулзаад мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ямар багш байгаа талаар асууж сураглаагүй, дараа нь над руу Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас дахин залгаад “танай сургуулийн биеийн тамирын эрэгтэй багш энэ асуудалд холбогдсон байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь Болор-Эрдэнэ багш юм байна гэж мэдсэн...Сургуулиа төгсөж ирээд манайд орсон байхаа тэр үед би багш байсан учраас яг яаж ажилд орсон талаар сайн мэдэхгүй байна.Энэ асуудлаас болж Боловсролын яам, Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газарт болон манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ******* багшийн хувьд мэргэжлийн диплом аваагүй гэдэг асуудал байгаа болохоос ажил мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд ухамсартай, чадвартай, элдэв хорт зуршилгүй маш сайн багш байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12/,

Гэрч ******* “.... Тэгээд Улаанбаатар хот руу МУБИС-н биеийн тамирын сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлээр сурахаар явсан. Тэгээд 2010 онд байхаа сургуулиа төгсөөд эргэж ирсэн. Тэрнээс хойш гэртээ байж байгаад 2012 онд Завхан аймгийн ЕБ-н сургуульд биеийн тамирын багшаар ажилд ороод одоо болтол ажиллаж байна...Манай хүү ******* нь 3 жил сурсан байхаа, би одоо сайн санахгүй байна. Нэг жилийн өмнө сургуулиа төгссөн байсан. Яагаад нэг жилийн өмнө сургуулиа төгссөн талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Сургуулиа төгсөөд ирлээ гээд ромбо, дипломоо аваад ирсэн...Хонхны баяр гэж хийгээгүй байхаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх 18-19/,

Гэрч ******* “...Би сургуулийн бүртгэлийн системээс уг хүний талаарх мэдээллийг шүүж үзэхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байна. Харин урьд ажиллаж байсан хүний үлдээсэн файлаас шүүж үзэхэд ******* гэх хүн 2008-2009 онд дасгалжуулагчийн 2 дугаар курсийн дүнгийн хавтгай дээр 8 хичээлээс 2 хичээлийн дүн гарсан харагдаж байна. ******* гэгч нь МУБИС-ын БТС-д суралцаж элссэн эсэхийг 2007-2008 оны элсэлтийн тушаалыг архиваас шүүж үзэх боломжтой...Мөрдөгчөөс үзүүлсэн D201016237 дугаартай бакалаврын дипломын дугаараар дээд байгууллагын удирдлага мэдээллийн систем /Боловсролын яам/-ээс хайлт хийж үзэхэд дээрх дугаартай диплом бүртгэгдээгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх 22 /,

Гэрч******* "...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг PDF татаж авах, архивын архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх 81-83/,

Гэрч ******* “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх 85-87 /,

Гэрч ******* “...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн...зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 89-91 /,

Гэрч ******* “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /1-р хх 93-95/,

 Гэрч ******* “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг...EISIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь HEMIS буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэсэн мэдүүлэг / 1-р хх 98-100/, 

 Гэрч “...Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх 104-106/

 Гэрч “...Тухайн П.Б гэх хүнийг танихгүй юм байна. Уул нь би манай сургуулийн төгсөгч нарийн нэр царай зүсийг сонсвол мөн харвал шууд таньдаг энэ хүнийг бол би танихгүй сонсож байгаагүй хү байна...Тухайн үед манай биеийн тамирын сургууль нь нийт төгсөгчдийн нэрсийг гаргаж төв буюу МУБИС-д хүргэж тухайн сургуулийн захирал тушаал гаргаж төгсгөдөг байсан...Тухайн үед манай сургуульд түргэвчилсэн байдлаар төгсгөж диплом олгож байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх 211-212/

Гэрч “...Миний хувьд манай МУБИС-ын сургуулийн төгсөгчдийн тоо болон судалгааг боловсролын яаманд өгдөг байсан ба тус боловсролын яам дипломын дугаарыг тус үнэт цаас хэвлэдэг байгууллагад хууль ёсны дагуу өгч хийлгэдэг байсан. Миний санаж байгаагаар 2010 онд Адмон ХХК-д хийлгэж захиалга өгч байсан санагдаж байна...Би тухайн Пүрэвсүрэнгийн Болор-Эрдэнэ гэх хүнийг танихгүй юм байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх 214-215/

Гэрч “...Манайд тухайн жилийн төгсөлтийн талаар хувь хүний нууцтай холбоотой ямар нэгэн ном хэвлэмэл бичиг байхгүй болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх 217-218/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000000084 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн н Монгол улсын боловсролын их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж 2010 онд төгссөн гэх №D201016237дугаартай диплом нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн диплом дээр байх бичвэрүүд болон төгсөлтийн шалгалтын комиссын дарга проф. , Ректор проф эрх бүхий албан тушаалтан , , гэх хүмүүсийн гарын үсэг болон дөрвөлжин, дугуй хэлбэрийн улаан, ягаан өнгийн тэмдгийн дардас нь өнгөт хэвлэлээр хэвлэсэн байна. Шинжилгээд ирүүлсэн диплом нь үнэт цаас биш байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-1123-125/

Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын хуулбар /1-р 47, 66-78/,

Монгол улсын боловсролын их сургуулийн захирлын 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /1-р хх 111-112/,

Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /1-р хх 116/

 “...Монгол Улсын иргэн П овогтой Б 2006-2010 онд Монголын Улсын боловсролын их сургуульд БИЕИЙН ТАМИРЫН БАГШ-ДАСГАЛЖУУЛАГЧ/ мэргэжлээр төгссөн тул төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн боловсролын БАКАЛАВР-ын зэрэг олгов...” гэсэн Монголын Үндэсний дээд сургуулийн №D201016237 гэсэн дугаартай бакалаврын дипломын хуулбар, /1-р хх 226-227/

Монголын Үндэсний Их сургуулийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №3/1262 дугаартай “...Тус т байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан П овогтой Б /нь МУБИС-д 2007 онд спортын дасгалжуулагч  багш элсэн суралцсан бөгөөд 2010 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. D201016237 дугаартай диплом нь өөр хүн дээр бүртгэлтэй байна. МУБИС-ийн захирлын 2007 оны 259 тоот элсэлтийн тушаал 2010 оны 178 тоот төгсөлтийн тушаал тус сургуулийн 2008-2009 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирал, 2009-2010 оны хичээлийн жилийн 1 дүгээр улирлын шалгалтын нэгдсэн дүн, 2010 оны Архангай аймаг дахь багшийн сургуулийн 51 тоот тушаалыг хавсаргав...” гэсэн албан бичиг баримтууд /1-р хх 234-244/,

Монгол Улсын Боловсрол Их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1700 дугаартай “...Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсаны дагуу 2010 онд Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн төгсөгчдийн зургийн цомог болон төгсөлтийн тушаалын хуулбарыг хүргүүлж байна...” гэсэн албан бичиг /хх-246-250, 2-р хх 1-5/,

Хохирогч ******* “...Одоогоос 2 хоногийн өмнө Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Бямбацогт над руу залгаад “танай сургуулиас нэг багш хуурамч дипломоор ажилд орсон асуудал Тосонцэнгэл суманд шалгагдаж байгаа юм байна, та очиж уулзаад мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ямар багш байгаа талаар асууж сураглаагүй, дараа нь над руу Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас дахин залгаад “танай сургуулийн биеийн тамирын эрэгтэй багш энэ асуудалд холбогдсон байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* багш юм байна гэж мэдсэн...Сургуулиа төгсөж ирээд манайд орсон байхаа тэр үед би багш байсан учраас яг яаж ажилд орсон талаар сайн мэдэхгүй байна.Энэ асуудлаас болж Боловсролын яам, Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газарт болон манай байгууллагад ямар нэгэн учирсан хохирол байхгүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ******* багшийн хувьд мэргэжлийн диплом аваагүй гэдэг асуудал байгаа болохоос ажил мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд ухамсартай, чадвартай, элдэв хорт зуршилгүй маш сайн багш байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх 11-12/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2012 онд Монголын Үндэсний Их сургуулийн Барилгын инженерийн сургуулийн авто замын инженерийн орой, эчнээ ангид дээд сургууль төгссөн ажилчдаас элсэлт авч байна гэсний дагуу тус сургуульд суралцаж эхэлсэн. Тухайн үед би сургалтын төлбөр, кредит цагийн оноо хүрээгүйн улмаас шалгалтад орж чадаагүй. 2014 оны 01 дүгээр сард Н.Дамиран багштай утсаар ярьж уулзахад “Чи энэ дипломын хуулбарыг авч бай, тэгээд сургалтын төлбөр зохицуулна шүү” гээд надад миний овог, нэр бичсэн дипломын хуулбарыг өгсөн. Би тухайн дипломын хуулбарыг “Завхан АЗЗА” Төрийн өмчид хувьцаат компани захиралд үзүүлж тус компани ерөнхий инженерийн ажилд түр томилогдсон. Тус компаний бичиг хэрэг хариуцсан ажилтанд дипломын хуулбарыг өгч хувийн хэрэгтээ хавсаргасан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч *******д Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Их сургуулийн Биеийн тамирын сургуулийн биеийн тамирын багш мэргэжлээр суралцсан боловч төгсөлтийн шалгалтад орж төгсөөгүй байж 2010 онд төгссөн гэх D201016237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

шүүгдэгч ******* нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарыг хүртэлх 10 жил 6 сарын хугацаанд хуурамч баримт бичиг ашиглан Завхан аймгийн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын  багшаар ажиллаж 120,031,705 төгрөгийн цалин хөлс авсан байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2012-2016 онуудад 192,000 төгрөг, 2017-2018 онуудад 240,000 төгрөг, 2019 онд 320,000 төгрөг, 2020-2022 онуудад 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөг байсныг үндэслэн, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...цалин хөлс авах...” үндсэн эрхийнх нь дагуу шударгаар хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн хөлс болох 37,384,800 төгрөгийг хасаж тооцон, түүнийг улсын төсөвт 82,646,905 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Их сургуулийн №D201016237 дугаартай бакалаврын дипломын хуулбарыг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Д овогт П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь 6 сарын хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******эс 82,646,905 /наян хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун тав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2010 оны D201016237 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн диплом, Монгол улсын багшийн их сургууль гэсэн ромбыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ