Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/01310

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/01310

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...............тоотод оршин суух Боржигон овогт Ц-ын У /РД:МР........./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...................тоотод оршин суух Бэрсүд овогт Б-ын Э /РД:ХЗ............/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 90.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Б.Э-тэй 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 00/000 тоот зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцон зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тус зээлийн гэрээний барьцаанд Сүхбаатар дүүргийн ..................... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б.Э-ийн өмчлөлийн хувийн сууцыг гаражийн хамт барьцаалан, мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд барьцаа хөрөнгийг бүртгүүлж, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулсан. Зээлдэгч Б.Э нь зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр зээлийн хүүгийн төлбөр 2.500.000 төгрөгийг төлж, 6 дахь сард тухайн сарын зээлийн хүү болон үндсэн зээлийг төлж барагдуулахаар тохиролцсон боловч зээлдэгч зээлийн гэрээний хүүг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн хүү болон үндсэн зээлээс нэг ч төгрөгийг төлөөгүй болно. Өнгөрсөн хугацаанд Б.Э болон түүний гэр бүлийн хүнээс зээлийн төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч удахгүй төлж барагдуулна гэж хэлсээр өдийг хүрч намайг хохироож байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, зээлийн гэрээний 2.3, 4.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон тул 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 105 хоног болж, 50.000.000 төгрөгөө 1 хоногт тооцох алданги 250.000 төгрөгөөр тооцоход нийт 26.250.000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх хуулийн заалтын дагуу алданги 25.000.000 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15.000.000 төгрөг, зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул алданги 25.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгийг хариуцагч Б.Э гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Э мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Б.Э холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 89.935.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 65.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ц.У-аас 50.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдэн авахаар тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Гэтэл зээлдүүлэгч Ц.У-аас зээлдэгч Б.Э 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 49.995.000 төгрөгийг олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.У-аас хариуцагч Б.Э 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон зээлээс 5000 төгрөгийг бэлнээр олгосон гэх тайлбараа нотолж, түүний холбоотой баримтаа гаргаж өгөөгүй болно.

Иймд зохигчдын хооронд 49.995.000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Мөн зээлдэгч нь дээрх зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039223 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ......................тоот хаягт байршилтай, 202.6 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бариулж барьцааны гэрээ байгуулжээ.

Энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Б.Э зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.У-аас үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудтай нийцэж байгаа боловч зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг буруу тооцож нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх зээлийн хүүгийн төлбөрийг тооцон үзэхэд 14.985.000 /49.995.000х5=2.497.500х6=14.985.000/ төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж алдангид 32.467.500 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс алдангид 25.000.000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, алдангид 25.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 49.995.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14.985.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 25.000.000 төгрөг, нийт 89.935.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн .......................тоот хаягт байршилтай, 202.6 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж

шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 677.825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э 89.935.000 /наян есөн сая есөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678.150 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 677.825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгосугай.

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Б.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ..................... тоот хаягт байршилтай, 202.6 м.кв талбай бүхий хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР