Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Э.Халиун,  

Хохирогч Ө.Идэрбаярын өмгөөлөгч А.Батмандах /ҮД: 0045/,

Шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг /ҮД: 0261/, Т.Даваажав /ҮД: 2359/,

Шүүгдэгч Н.Умедджон, түүний өмгөөлөгч Ч.Ням /ҮД: 0097/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:   

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Амараагийн Төгөлдөр, Жаамаа овогт Эрдэнэ-зоригтийн Золбоо, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархайнборжигин овогт Номинсувдын Умедджон нарт холбогдох эрүүгийн 201625022236 дугаар хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсэд суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 46-6 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Амараагийн Төгөлдөр /РД: УХ95100611/

 

2.  Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсэд суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11-269 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Жаамаа овогт Эрдэнэ-зоригтийн Золбоо /РД: УШ96082091/

 

3. Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-д төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 4 дүгээр курсэд суралцдаг, мэргэжилгүй,  ам бүл 3, өвөө, эгч нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35-108 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шархайнборжигин овогт Номинсувдын Умедджон / РД: УМ96022416/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч А.Төгөлдөр нь яллагдагч Э.Золбоотой бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Оранже" караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр эрүүн тус газар нь цохиж унагаан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Яллагдагч Э.Золбоо нь яллагдагч А.Төгөлдөртэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Оранже" караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг тодорхой шалтгаангүйгээр ухаан алдан унасан байхад нь толгой хэсэг рүү нь 2 удаа өшиглөн хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан,

Яллагдагч Н.Умедджон нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Оранже" караокены урд талд хохирогч Ө.Идэрбаярыг ухаан алдан унасан байхад нь өмдний зүүн халаасанд байсан Самсунг нөүт 5 маркийн гар утсыг хулгайлан авч 1.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бид нар хүмүүстэй маргалдаж хулгай, дээрэм хийх гэсэн сэдэлт байсан бол буцаад очихгүй, өөрсдөө цагдаа дээр очиж хэргээ хүлээхгүй байсан. Болсон хэргийн талаар яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Тэр хүмүүс бид нар руу дайрч байсан болохоор ийм үйлдэл гаргасан хэдий ч бид нар буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож гэмшиж буцаж очсон. Үүнийг шүүхээс харгалзан үзнэ үү. Өөр зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч А.Төгөлдөр нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокед 23 цагийн үед найз Золбоо, Умедджон, Баярсайхан нарын хамт үйлчлүүлж байгаад “Оранже” караокены урд зогсож байсан 2-3 үл таних залуучууд дээр очоод муудалцаж байсан. Тэгээд бид нар араас нь очоод болиулах гэж байсан чинь манай найз Золбоо нь газар уначихсан байсан. Тэгээд би унасан байхыг хараад манай найз Золбоог зодсон юм байна гэж бодоод миний урд зогсож байсан 25-30 насны 175-180 см өндөртэй, цагаан майктай залууг зүүн гараараа эрүүн тус газар нэг удаа цохисон чинь тэр залуу газар уначихсан Тэгээд би босгох гэж оролдсон чинь босохгүй байхаар найзуудыг нь дуудсан чинь ирэхгүй байсан. Тэгсэн хэн нэг нь Цагдаагийн алба хаагч дуудсан гэж хэлэхээр нь айгаад зугтаачихсан. Би Идэрбаярын эрүүн тус газар нь зүүн гараараа нэг цохисон. Ухаан алдсан газар хэвтэж байхад Золбоо нь толгойн тус газар зүүн талаас нэг удаа өшиглөсөн. Өөр хүн гэмтэл учруулаагүй. Умедджон нь тэр залуучуудыг дайрах үед гартаа тоосго барьсан байсан. Ямар нэгэн хүн цохиогүй, гэмтэл учруулаагүй. Идэрбаярын карманд байсан Самсунг нөүт 5 маркын утасыг сүүлд Умедджон авсан талаар мэдсэн. Мөнгийг хэн нь авсан талаар мэдэхгүй байна." ...Би архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. Би 2 шил пиво уусан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38, 44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.Золбоо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө "Оранже" караокены гадна буюу замын цаад талд Гончигдорж хоёр үл таних хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр би очоод болиочээ гэхэд над руу Идэрбаяр дайрсан. Тэгсэн Төгөлдөр, Умедджон, Баярсайхан гурав намайг хамгаалах гэж ирсэн. Тухайн үед Идэрбаяр нилээн согтуу байсан. Мөн цамцаа тайлж шидээд та нарыг ална гээд дайраад байсан. Миний хажуу талаас Магнайбаяр гэх залуу намайг 2-3 удаа толгой руу цохиж эгэмний яс руу өшиглөсөн. Тэгээд би хөөгөөд гүйцэхгүй буцаж ирээд Идэрбаярыг Төгөлдөр газар унагаасан байхад толгойн баруун хэсэгт нь өшиглөсөн. Өөр зүйлгүй гэв...” гэв.

Шүүгдэгч Э.Золбоо нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокед 01 цагын үед А.Төгөлдөр, Умедджон, Баярсайхан, нарын хамт үйлчлүүлж байгаад “Оранже” караокены урд талд зогсож байхад манай найз Энхцэцэгийн ажлын газрын нэг хүн нь 2 үл таних хүнтэй муудалцаж байсан. Би тэгээд салгах гэж очсон чинь Идэрбаяр гэх залуу надруу дайрсан. Идэрбаярын хажууд нь зогсож байсан 24-25 насны орчим, 170 см орчим өндөртэй, цэнхэр шоотой цамц өмссөн залуу нь миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон аль гараараа гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд намайг нэг өшиглөсөн. Манай найз Төгөлдөр намайг хараад Идэрбаяр гэх залуу нэг удаа цохисон чинь Идэрбаяр газар ухаан алдаад унасан. Би тэр үед намайг зодсон залуугийн араас хөөж гүйж ирээд Идэрбаярыг газар ухаан алдсан байхаар нь толгойруу нь нэг удаа өшиглөсөн Тэгээд бид яваад өгсөн. Энхцэцэгийн ажлын хүн нь муудалцаад байхаар нь салгах гэж очсон юм. Самсунг нөүт 5 гар утсыг сүүлд Умедджон нь авсан талаар мэдсэн. Мөнгийг хэн авсан талаар мэдэхгүй байна...Би архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. Би 2 шил пиво уусан байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40, 46 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Умедджон нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Умедджон нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Оранже” караокед 00 цагийн үед найз Төгөлдөр, Золбоо, Баярсайхан нарын хамт үйлчлүүлж байгаад “Оранже” караокены урд талд зогсож байхад манай найз Золбоо нь 2-З үл таних залуучуудтай муудалцаж байхад очоод салгах гэж очсон. Тэгээд бид нар араас нь очсон чинь манай Золбоог цэнхэр шоотой цамц өмссөн залуу нь цохихоор нь би найзуудыгаа аваад явья, та нар ингээд явчих гэж хэлсэн чинь цагаан шоотой цамц өмссөн залуу нь надруу юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд дайрхаар нь арагш зугтаагаад зогсохгүй байхаар нь айсандаа газар байсан тоосго барьсан чинь тэр залуу цааш нь зугтаагаад явсан. Тэгээд буцаад очсон чинь манай найз Төгөлдөр нэг залууг нь цохиод унагаасан байсан. Тэгээд газар унасан залууг Золбоо толгойн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгээд би боль гэж Золбоог түлхсэн. Би муудалцаж байх үед миний самсунг эс 4 маркын алтан шаргал гар утас байхгүй болсон байсан, тэгсэн чинь газар миний утас шиг утас байхаар нь миний утас унасан байна гэж бодоод авсан. Би тухайн үед айсандаа гартаа тоосго барьсан байсан. Би ямар нэгэн хүн цохиж бариагүй. Тухайн үед миний гар утас байна гэж бодоод утас асахгүй байхаар нь бүх товчлуурыг нь зэрэг дарсан чинь Код болон файлууд порматлагдаад устачихсан. Тухайн үед би утасаа алдаад утас олсон юм чинь гэж бодоод барьж байхдаа наалт наалгуулсан юм. Тэгсэн Идэрбаярын аав залгахаар нь Идэрбаярын утас юм байна гэж бодоод авчирч өгсөн...Би архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан. Би 2 шил пиво уусан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавстаст хэргийн 42, 120 дугаар хуудас/

 

Хохирогч  Ө.Идэрбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Оранж” караокед үйлчлүүлж байгаад найз Магнай, Гончигдорж нарын хамт “Оранж” караокены урд зогсоод бид нар хоорондоо юм ярьж байсан чинь хоёр гар дээрээ шивээстэй үл таних залуу ганцаараа гүйж ирээд “зүгээр үү хөгшөөн” гээд хэрүүл өдөөд байж байсан чинь цаад талаас 3 үл таних залуу бид нар дээр ирээд дайрсан, яагаад та нар ингээд байсан юм гэж хэлээд байсан. Би тэр үед танихгүй гайхаад бид нар хоорондоо маргалдаад байж байх хооронд нэг үл таних залуу цохих гэж дайраад байхаар нь би арагш ухраад цамцаа тайлаад “за хүрээд ир” гэсэн чинь Төгөлдөр гэх залуу за тийм юм байхгүй гэж хэлчихээд миний зүүн гарнаас баруун гараараа барьж байгаад миний баруун шанаа орчим нэг удаа цохиод унагаасан. Би тэгээд ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр 2 цагийн дараа ухаан орсон. Намайг унасан байх үед нэг үл таних залуу миний толгой руу өшиглөсөн гэж манай найз Магнай, Гончигдорж 2 хэлсэн...Маргаан эхлэх үед миний гар утас зүүн урд талын өмдний кармаанд байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/      

 

 

Гэрч А.Магнайбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 'Оранже' караокены урд талын замын хажууд Гончигдорж, Идэрбаяр нарын хамт зогсож байх үед замын цаад талаас 4 үл таних залуучууд зогсож байгаад бид нар луу нэг туранхай, бие нь дээрээ битүү шивээстэй нэг залуу нь бид нар дээр ирээд "асуудалгүй биздээ" гэж байсан. Тэгтэл цаанаас нь нөгөө үлдсэн гурван залуу хүрч ирээд бид нартай юм ярьж байгаад муудалцсан. Би нэгэнтэй нь юм ярьж байгаад "болье" гэж хэлж байгаад эргээд харсан чинь манай найз Идэрбаяр нь ухаан алдсан байх үед 20-25 насны орчим 165-168 см өндөртэй, 2 гарнаас цээжин бие хүртэл шивээстэй залуу нь өшиглөж байхаар нь би очоод "та нар хүн алчихлаа" гэж хэлээд би тэр залуугын цээжин хэсэгт нэг удаа цохиод цаашаа зугтаагаад буцаагаад ирсэн чинь нөгөө залуучууд явсан байсан. Бид 3 зогсож байх үед нэг залуу /Золбоо/ нь ирээд “зүгээр үү” гэж хэрүүл эхлүүлсэн. Тэгээд ар талаас нь нөгөө 3 залуу ирж маргаан эхлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16, 226 дугаар хуудас/

 

Гэрч О.Гончигдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 'Оранже' караокены урд талын замын хажууд Магнай, Идэрбаяр нарын хамт зогсож байх үед 21-23 орчим насны, 170 см өндөртэй, туранхай, хоёр гарны шуун дээрээ шивээстэй нэг үл таних залуу ирээд "Зүгээр үү, ямар нэгэн асуудалгүй биздээ" гэсэн. Би тэгэхээр нь "зүгээр зүгээр" гэж хэлээд цааш нь түлхсэн. Тэгсэн чинь цаанаас нь 3 үл таних залуу нэмэгдэж ирээд Идэрбаяр, Магнай хоёртой маргалдаад байсан. Би тэгэхээр нь Идэрбаярыг машин руу дагуулаад авж явах гэтэл ар талаас гурван залуу нь ирээд "зодолдоё, ална" гэж хэрүүл өдөөд байсан. Би буцаад эргэж харах хооронд Идэрбаярыг 20-23 насны 172-175 см өндөртэй, буржгар үстэй, туранхай өндөр залуу нь цохиод унагаасан байхаар нь тэр цохисон залуу руу харсан чинь миний хажуу талаас буржгар үстэй туранхай залуу намайг хажуу талаас цохисон. Би тэгээд тэр залууг хальт өшиглөөд зогсож байсан чинь хажуу талаас нэг залуу тоосго барьхаар нь би тоосгийг бариад унагаасан. Тэгээд эргээд Идэрбаярыг харсан чинь анх хэрүүл өдөөд 21-23 насны орчим, 170 см өндөртэй, ганцаараа ирсэн залуу нь Идэрбаярын толгойн тус газар нь өшиглөж байсан. Тэгээд тэр залуучууд яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17, 227 дугаар хуудас/

 

Гэрч А.Билэгтөгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Оранже” караокед өөрийн найз Гончигдоржтой уулзах гэж ирээд дотор караокед сууж байхад манай найз банди Гончигдорж над руу залгаад гадаа зодоон болоод байна. Цагдаа дуудаарай гэхэд нь гарч очсон чинь Гончигдоржтой Солонгос цуг ажиллаж байсан ах /Идэрбаяр/-ыг зодох гээд үл таних залуучууд дайрч байгаа харагдсан. Тэгээд өндөр малгай өмссөн залуу /Төгөлдөр/ нь Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ын толгой руу нь нэг удаа цохисон чинь Гончигдоржийн ах /Идэрбаяр/ нь газар ухаан алдаад унах шиг болсон. Тэгээд Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ынх нь найз гэх залуу /Магнайбаяр/ болиулах гээд очсон чинь тэр үл таних залуучууд тэр залууг цохих гэж дайраад араас нь хөөсөн. Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ыг цохьсон залуу /Төгөлдөр/ “...би угаасаа ганц цохиод унагаачихдаг юм. Аминдаа хайртай бол араа мэдээрээ, ахтайгаа адилхан болмоор байна уу...” гэж хэлээд байсан чинь хоёр гартаа шивээстэй, майкаа тайлсан байсан залуу /Золбоо/ нь Гончигдоржийн ах /Идэрбаяр/-ыг газар унасан байх үед нь толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹12107: “...Дүгнэлт:

 

  1. Ө.Идэрбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй... шинжээч эмч Ө.Сарангэрэл...” гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр “…2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 'Оранже' караокены гадна талын камерийн бичлэгийг эхлүүлээд IMG_4833 бичигтэй, баруун дээд буланд 2016 оны 8 дугаар сарын 29-ны 02:39 гэсэн бичиг харагдах бөгөөд дүрс бичлэгэн дээр Ө.Идэрбаяр О.Гончигдорж А.Магнайбаяр нар Энхцэцэгтэй хамт байж байгаад Энхцэцэг нь шатаар дотогш орж байгаа харагдаж байна. Ө.Идэрбаяр, О.Гончигдорж, А.Магнайбаяр нь зогсож байх үед замын цаад талаас Э.Золбоо нь хүрч ирээд А.Магнайбаяр, Ө.Идэрбаяр хоёрын баруун, зүүн мөрөн дээр нь баруун, зүүн гараа тавиад доош буулгаж, хамт зогсож байхад нь цаад талаас нь З.Баярсайхан, А.Төгөлдөр, Н.Умедджон нар нь ирээд зогсож байгаа харагдаж байна. 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 'Оранже' караокены гадна талын хуулбарлаж авсан камерын бичлэгийг эхлүүлэхэд IMG _4835 зүүн дээд буланд бичэгтэй. Хяналтын камерын дүрс бичлэгэнд Ө.Идэрбаяр, З.Баярсайхан нар нь өөд өдөөсөө харсан зогсож байхад нь хажуу талаас Э.Золбоо, А.Төгөлдөртэй хамт гарч ирээд хохирогч Ө.Идэрбаяр луу ойртох үед О.Гончигдорж нь дундуур ороод А.Төгөлдөрийг түлхээд цааш салгахад А.Төгөлдөр нь Ө.Идэрбаярын баруун гарыг нь барьж байгаад зүүн гараараа, зүүн эрүүн тус газарт нь нэг удаа цохиход Ө.Идэрбаяр нь арагш ар талаараа газар унахад О.Гончигдорж нь ар тийш Ө.Идэрбаярыг харах үед А.Төгөлдөр нь О.Гончигдоржыг зүүн гараараа баруун шанаа орчим нэг удаа цохиод цааш болсоны дараагаар Э.Золбоо нь улбар шар өнгийн майкаа тайлаад Ө.Идэрбаярыг газар хөдөлгөөнгүй, ухаан алдсан байхад нь явж очоод толгойн баруун талаас нь хөлөөрөө нэг удаа өшиглөхөд баруун талаас нь А.Магнайбаяр нь гүйж очоод Э.Золбоогын баруун шанаа орчим 1-2 удаа цохих үед З.Баярсайхан нь А.Магнайбаяр луу 1-2 удаа цохиж байгаа харагдаж байгаад Э.Золбоо, З.Баярсайхан нар нь А.Магнайбаярын араас цааш хөөж цааш явах үед Н.Умедджон баруун гартаа барьсан тоосго мэт зүйлийг арагшаа хаяхад, Э.Золбоо нь буцаж ирээд Ө.Идэрбаярыг газар /ухаан алдсан/ хэвтэж байхад толгойн баруун талаас нь дахин нэгэн удаа өшиглөөд А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь О.Гончигдорж руу алхах үед З.Баярсайхан нь Э.Золбоо А.Төгөлдөр, Н.Умедджон нарыг татаад зуурхад А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь буцаж явж байхдаа Н.Умедджон газар хэвтэж байсан хохирогч Ө.Идэрбаярын хажуу талаас юм авч байгаа нь харагдаж байна. Цаашид бичлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл харагдсангүй..." гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 222 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...2 ширхэг Си ди–г эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэлээр: “...Самсунг нөүт-5 маркийн гар утсыг Н.Умедджоноос хураан авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахаар тогтов... эд зүйл хураалгасан Н.Умедджон...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: “...- “самсунг галакси нөүт-5” загварын гар утас – 1.000.000 төгрөг...” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Номинчулууны мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч В.Амараагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч О.Энхцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21, 224/, гэрч П.Мөнхтуулын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22/, гэрч З.Баярсайханы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/, шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28, 228 дугаар хуудас/, ШШҮХ-ийн  №498 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 230 дугаар хуудас/, Э.Золбоогийн ял шийтгэл шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас/, А.Төгөлдөрийн ял шийтгэл шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 49 дүгээр хуудас/, Н.Умедджоны ял шийтгэл шалгасан хуудас /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар хуудас/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 53,54,55 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 59-61 дүгээр хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 62-99/, эмчилгээний баримтууд /1 дүгээр хх-ийн 238-250, 2 дугаар хх-ийн 1-11/ дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Оранже" караокены урд талд бусдыг илтэд үл хүндэтгэн шүүгдэгч Э.Золбоо нь  иргэн Ө.Идэрбаяртай шалтгаангүйгээр үг яриа өдөөн, хэрүүл маргаан үүсгэж, шүүгдэгч А.Төгөлдөр нь хохирогч Ө.Идэрбаярын эрүүн тус газар нь цохиж унагаан улмаар шүүгдэгч Э.Золбоо нь хохирогч Ө.Идэрбаярыг газар унасан байхад нь толгойн тус газар нь 2 удаа өшиглөж хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.Идэрбаяр, гэрч А.Магнайбаяр, О.Гончигдорж, А.Билэгтөгөлдөр, шинжээч Ө.Сарангэрэл нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн №12107 дугаартай шинжээчийн дүгнэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Н.Умедджон нь согтуурсан үедээ 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо "Оранже" караокены урд талд шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нар бүлэглэн хохирогч Ө.Идэрбаярыг зодож танхайрсан дээрх улмаас ухаан алдан унасан байхад нь өмдний зүүн халаасанд байсан “Самсунг нөүт 5” маркийн гар утсыг хулгайлж хохирогч Ө.Идэрбаярт 1.000.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ө.Идэрбаярын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь 2016 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 8 дугаар сарын 29-нд шилжих шөнө шүүгдэгч нар согтуурч сэтгэл хөөрлийн үедээ шүүгдэгч Э.Золбоо нь хохирогч Ө.Идэрбаяр, гэрч А.Магнайбаяр, О.Гончигдорж нарын байгаа газар очиж шалтгаангүйгээр үг сөргөлдөн, үл ойлголцох маргааныг үүсгэж улмаар шүүгдэгч А.Төгөлдөр маргааныг дэмжиж хохирогч Ө.Идэрбаярыг бүлэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан олон нийтийн газар эмх замбараагүй байдлыг зориудаар бий болгон бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрчээ.    

Иймд шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо, нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Умедджоныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Умедджон нь 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн /тэдгээрийн хувийн байдал/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарын өмгөөлөгчидөөс “ шүүгдэгчид ял сонсгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, хэрэг болох үед байсан гэх Бавуу гэгчийг гэрчээр байцаах шаардлагатай” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдсоноос гадна шүүгдэгч Н.Умедджоны бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэх үйлдлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн №39 дугаартай “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байх ба үүнийг хууль зөрчөөгүй гэж үзлээ.  

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогч Ө.Идэрбаярын биед учирсан гэмтлийн улмаас гэм хор арилаагүй, хохирогч нь өөрийн бие махбодид учирсан гэмтэлтэй холбогдуулан гэм хорын хохиролд 16 сая төгрөг нэхэмжилж байгаа ” гэсэн боловч хэрэгт Монгол улсад эмчилгээ хийлгэсэн талаарх баримт болох 350.040 төгрөгөөс бусад Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн болон  хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул энэ удаад хангахгүй орхиж, харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Умедджон нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нараас хохирогч Ө.Идэрбаярт гэм хорын хохиролд түүний өмгөөлөгчөөр нь дамжуулан 3.400.000 төгрөг төлсөн болохыг дурьдлаа.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             

1. Шүүгдэгч Боржигин овогт Амараагийн Төгөлдөр, Жаамаа овогт Эрдэнэ-зоригтийн Золбоо нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

     Шүүгдэгч Шархайнборжигин овогт Номинсувдын Умедджоныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Умедджонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Умедджоныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарыг 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Умедджон нь төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо, Н.Умедджон нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий хоёр ширхэг сидиг /CD/ хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргасугай.

7. Хохирогч Ө.Идэрбаяр нь гэм хорын хохиролд 16.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нараас 3.400.000 төгрөгийг төлсөнийг дурьдаж, үлдэх бусад гэм хорын хохирлыг хангахгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Умедджонд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Төгөлдөр, Э.Золбоо нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны  03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Төгөлдөр, Э.Золбоо нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Умедджонд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ДУЛАМСҮРЭН