Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/00700

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М..... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух Э..... овогт Я.О /РЮ........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М.... сумын .. дугаар багийн .... тоотод оршин суух, Х овогт С.Х /РЮ............../-д холбогдох,

195.000/ нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2021/00396/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Я.О..., хариуцагчийн өмгөөлөгч Д.С..... нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.О...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие иргэн С.Х.... өөрийн эзэмшлийн Цайны газрыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм.Хулан нь түрээсийн мөнгө 195.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байгаа тул хохиролыг барагдуулж өгнө үү.

...Миний бие С.Х.... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Ганзам худалдаа үйлчилгээний төвд байрлах 56 метр квадрат талбайтай, цайны газрыг сарын 500.000 төгрөгөөр 10 сарын хугацаагаар түрээслэхээр тохирч түрээсийн урьдчилгаа болгон С.Х..... 1.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн.Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл түрээслээд болихоор болход түрээсийн үлдэгдэл төлбөр 250.000 төгрөг байсан. Үүнээс төлөөд үлдэгдэл 145.000 төгрөг хоцорсон.Мөн ажиллаж байх хугацаандаа манай дэлгүүрээс 50.000 төгрөгний бараа авсан ба төлөгдөөгүй байсан.Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 145.000, барааны үнэ 50.000 төгрөг, нийт 195.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл дээрээ түрээсийн төлбөр 195.000 төгрөг гэж бөөнд нь бичсэн байна. Уг мөнгө нь дээрх байдлаар задарч байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байна.

С.Х-с дээрх мөнгийг нэхэхээр өгнө гэдэг. Энэ тухайгаа над руу чат бичиж илэрхийлж байсан.Би төлөх байх гэж хүлээж явсаар өнөөдрийг хүргэсэн.Шүүхэд хандахаасаа өмнө шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч С.Х.... ирээгүй.Нэхэмжлэл гаргасны дараа шүүх дээр таарахад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч төлөхөөр болоод явсан.Гэтэл дараа нь өмгөөлөгч Содномдорж гэх хүн над руу утсаар залгаж намайг загнасан.Тэгээд С.Х төлөх боломжгүй боллоо гэж утсаар хэлсэн.Төлнө гэж байсан хүн өмгөөлөгчтэй уулзаад л төлөө байчихсан.Түрээсийн гэрээг бид хоёул хамт байж байгаад бичгээр хийсэн.С.Х-д би итгэж байсан тул нотариатчаар батлуулаагүй, улсын бүртгэлд түрээсийн гэрээг бүртгүүлэх талаар би мэдэхгүй, хуулийн мэдлэг дутмагаас зарим нэг алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс миний дээрх шиг байдлаар гэрээ хийгээд л явж байдаг шүү дээ.Иймд С.Х-с 195.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.О... нь хариуцагч С.Х-д холбогдуулан түрээсийн төлбөр 195.000/ нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ...хариуцагч С.Х-тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. багт байрлах ...метр квадрат талбайтай цайны газрыг сарын 500.000 төгрөгөөр 1 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон.С.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түрээслээд цааш түрээслэхээ зогсоож, гэрээг цуцласан.Түрээсийн төлбөрөөс 145.000 төгрөгний үлдэгдэлтэй, мөн ажиллаж байх хугацаандаа манай дэлгүүрээс 50.000 төгрөгний бараа худалдан аваад одоог хүртэл төлөөгүй. Иймд нийт 195.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан...хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:

Хариуцагч С.Х.... нь нэхэмжлэгч Я.О-ийн тус шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардан авч, 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч С.Х... энэ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч С.Х-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Я.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.С-ийн...түрээсийн гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, гэрээнд зарим зүйлийг тодорхой тусгаагүй, шаардлага хангаагүй гэрээ...гэх тайлбарыг тухайд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуулын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээнд хамаарахаар байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Х-с 195.000/ нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.О-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч С.Х-д хэргийн материал танилцуулахаар 2021 оны 06 дугаар сарын 15, 17, 21-ний өдрүүдэд түүний эзэмшлийн 950355.. дугаарын утас, Мөрөн сумын .. дугаар баг .. дугаар байр .. тоот хаягаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,

Мөн 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг С.Х-д 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр түүний эзэмшлийн 950355.. дугаар утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2048 дугаар захирамжаар хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч С.Хулангаас 195.000/ нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.500/ зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 6.500/ зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ

 

 

 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулж болон дүрэм заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулж энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 56 квадрат метр талбайг цайны газрын зориулалтаар түрээслэх, нэг сарын төлбөрийг 500.000 төгрөг байхаар хэлэлцэн тохирч гэрээг байгуулсан ба түрээслэгч тал болох С.Хулан нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан болох нь Ажлын байр түрээслэх гэрээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигчийн тайлбараар нотлогдож байгаа болно.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Хулангаас түрээсийн төлбөрт 195.000/ нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Оюунгэрэлд олгох нь зүйтэй гэж үзлээ..

гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм хэмээн татгалзлаа тайлбарлаж байна.

 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.500/ зургаан мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хулангаас улсын тэмдэгтийн хураамжид 6.500/ зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Оюунгэрэлд шийдвэрлэв.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлыг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй болно.